Чөтгөр бурхдын домгууд 71

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 71 – Гайхалтай хэрэглээтэй

“Би мэдэж байна” Ян Синь толгой дохин инээмсэглэв.

“Тэгвэл би эргээд харьж байя,” Не Ли хэллээ. Тэрээр Ян Синьтэй салах ёс гүйцэтгээд арын хаалгаар гараад явлаа.

Хар Дарсан зүүдний чөтгөрийн тогооны үнэ нэг зуун хорин сая чөтгөрийн зоос хүрсэн. Энэ хэний ч болов сонирхлыг татна. Не Ли-ийн одоогийн хүч чадлаар тэрээр хэн нэгний бай болох аваас өөрийн эрдэнэсээ хамгаалж чадахгүй алдахад хүрнэ. Гэвч азтай нь энэ Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо Не Лигийн гарт ирсэн. Бүгд Ян Синь энэ тогоог авсан гэж бодож байгаа. Хэр баргийн хүмүүс Ян Синээс энэхүү тогоог булааж авна гэж бодохгүй. Эцсийн эцэст Ян Синь Яруу алдрын хотын үлэмж хүчирхэг хүмүүсийн тоонд зүй ёсны багтана.

Не Ли чимээгүйхэн Не Хай, Не Эн нартай гарч явлаа. Тэд сүйх тэргэндээ суугаад Тэнгэрийн хээ овог уруу зүглэнэ.

“Энэ Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны талаар хэнд ч хэлж болохгүй!” Не Ли Не Хай мөн Не Эн уруу харан хэллээ.

“Мэдээжийн хэрэг!” Не Хай мөн Не Эн яаравчлан толгой дохино. Тэд энэ хэргийн ямар чухлыг мэдэж байгаа. Хэрэв өөр хүмүүс Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо Не Ли гарт байгааг мэдвэл, Тэнгэрийн хээ овогт гай барцад тохионо.

Одооноос эхлэн Не Ли бүхэл бүтэн Тэнгэрийн Хээ овгийн эрх ашгийг төлөөлж байна.

“Бид Тэнгэрийн Хээ овог уруу буцаж байна уу?” Не Хай асууна.

“Үгүй.” Не Ли толгой сэгсрэн хэллээ. “Би Шүан Сүнсний худалдааны пүүс ормоор байна”

 

“Шүан Сүнсний худалдааны пүүс ээ? Чи аль хэдийн Мөнгөн зэрэглэл хүрээ юу?” Не Эн гэнэт гайхан асуулаа.

Не Ли хэсэг зуур чимээгүй сууж байснаа толгой дохив. Энэ мөчөөс тэрээр үүнийг Не Хай, Не Энээс нуугаад байх шаардлагаггүй болсон.

Не Ли баталгаажуулсаны дараа, Не Хай мөн Не Эн хоёул гайхан цочирдоод Не Ли уруу харлаа. Тэд хоёул уртаар хүйтэн агаар амьсгална. Тэд хэдхэн сарын өмнө Не Лиг хүрэл зэрэглэлийн 1 од ч хүрээгүй байсныг санаж байгаа. Харин одоо Мөнгөн зэрэглэл хүрсэн? Арван гурван настай Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Өө бурхан минь, энэ чинь, бүр юутай ч харьцуулашгүй гоц авьяастан сууж байна. Яруу алдрын хотын түүхэнд ч ийм хүмүүс цөөхөн!

“Чи анхны чөтгөрийн сүнсээ маш ухаалгаар сонгох ёстой! Ямар чөтгөрийн сүнс чи хүсч байна? Би чамд хэдэн чөтгөрийн сүнс санал болгож болох юм!” Не Хай нухацтайгаар хэллээ. Шүан Сүнсний худалдааны пүүс дотор байгаа чөтгөрийн сүнснүүд бүгд Яруу алдрын хотын хойд зүгийн хамгийн шилдэг сүнснүүд. Тэр газар маш сайн чөтгөрийн сүнснүүд худалдаалдаг.

Тэд юуг одоо мэдэхгүй байгаа гэвэл Не Ли аль хэдийн Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэнийг юм. Учир нь Не Ли энгийн чөтгөрийн сүнс хайх гэж очоогүй. Не хай тиймээс түүнд яаж чөтгөрийн сүнс санал болгох билээ?

“Надад өөрийн гэсэн бодол байгаа.” Не Ли толгой дохин хэллээ.

Не Хай мөн Не Эн хоёул гашуунаар инээмсэглэн бие биенээ харлаа. Тэд өөрсдийнх нь өмнө арван гурван настай хүүхэд биш, эгэл бус хүмүүн сууж байна гэж бодно. Тэр үнэхээр мангас юм. Өмнөөс нь ямар ч шийдвэр гаргаж чадахгүй нь байна шүү.

Сүйх тэрэг өндөр хурдаар явна. Не Ли Не Хайгаар араас нь хүн дагаж байгаа эсэхийг дахин шалгууллаа. Тэдний араас хүн дагахгүй байгааг мэдээд тэд санаа амарлаа. Не Ли өөрийг нь хэн нэгэн анзаарч байгаа гэж санаа зовсон байжээ. Ариун гэр бүл эсвэл Харанхуйн бүлгэмээс эхсүүлээд тэдний хүч машид их. Аз болж харанхуйн бүлгэм, Ариун гэр бүл хоёр тэднийг энэ удаад мөшгөөгүй байлаа. Тэр хүчирхэг улсууд арван гурван настай өсвөр насны хүүхдэд яалаа гэж анхаарал тавих билээ.Харанхуйн бүлгэм өөрт нь анхаарал тавих үеэс Не Ли аль хэдийн тэдний яаж ч чадахааргүй хүчтэн болсон байх болно.

Шүан сүнсний худалдааны пүүс, VIP өрөө

Не Ли мөн бусад өөрсдийн хэн гэдгээ мэдэгдсэний дараа Шүан сүнсний худалдааны пүүс тэд нарыг даруй нууц VIP өрөөнд оруулна. Не Лигийн хүмүүсийг хүлээж авч байгаа хүн цагаан сахал, цагаан үстэй настай хүн байлаа. Тэрээр Шүан сүнсний худалдааны пүүсийн эзэн. Нэрийг нь Сяо Мин Фэн гэдэг.

Шүан сүнсний худалдааны пүүсийн эзний хувьд Сяо Мин Фэн мэдээлэл сайтай. Тэнгэрийн Хээ овог Хун Юүэ дуудлага худалдааны гэр бүлд ямар их мөнгө зарцуулсан нь аль хэдийн чихэнд нь дуулдсан. Тиймээс тэрээр Тэнгэрийн Хээ овгийг өөрийн нэн чухал үйлчлүүлэгчдийнхээ тоонд аль хэдийн оруулсан.

“Зочид, цай ууна уу!” Сяо Мин Фэн инээмсэглэн, тэдэнд цай уухыг санал болгож гараа сунгана.

“Машид баярлалаа захирал аа!” Не Хай хөнгөхөн инээгээд хэллээ. “Би чөтгөрийн сүнс өөрийнхөө зээ дүүдээ авахаар ирлээ.”

“Бидний Шүан сүнсний худалдааны танхим үйлчилхэд үргэлж бэлэн” Сяо Мин Фэн хэллээ, тэрээр хөнгөхөн инээмсэглэнэ. Тэрээр Не Лиг хэсэг зуур харснаа. “Овгийн Ахлагч Не Хай ямар төрлийн чөтрөийн сүнс хайж байгааг асуух гэсэн юм. Бидэнд бүх төрлийн чөтгөрийн сүнс бий шүү!” Сяо Мин Фэн ном гаргаж ирнэ. Энэ номонд бүхэл төрлийн чөтгөрийн сүнсний зураг бий. Тэнд хэдэн зуугаараа байлаа. Тэдний хүч чадал, төрөл зэрэг… бүгд бичээстэй байв.

Шүан сүнсний худалдааны пүүс Яруу алдрын хотын хойд зүгийн хамгийн том чөтгөрийн сүнсний худалдааны газар. Өндөр зэрэглэлийнх болох тусмаа, илүү ховор бас илүү өндөр үнэтэй болдог. Хамгийн хямдханууд нь хэдэн зуугаас хэдэн мянган чөтгөрийн зоосны үнэтэй болдог. Харин хамгийн үнэтэй нь хэдэн сая чөтгөрийн зоосны үнэтэй.

“Тэнгэрийн Хээ овог ямар зэрэглэлийн чөтгөрийн сүнс авахыг хүсч байгааг мэдэх гэсэн юм.” Сяо Мин Фэн дотроо нууцаар бодно. Тэрээр Не Хай Не Лиг өндрөөр үнэлж байдгыг анзаарлаа.

Не Хай Не Ли уруу зурвасхан харлаа.

 

Не Ли номыг харсангүй. Тэрээр Сяо Мин Фэн уруу харан, хандан хэллээ, “Сяо Захирал аа, танаас худалдаж авсан чөтгөрийн сүнснүүдийг та нууцлах уу?”

Сяо Мин Фэн гайхлаа. Тэрээр Не Ли уруу харан толгой дохин хэлэв. “Мэдээж хэрэг, бид бүх худалдан авагчдынхаа мэдээллийг нууцлана. Бид яасан ч үүнийг задруулахгүй!”

“За тэгвэл,” Не Ли толгой дохин номыг авлаа. “Тэрээрр нэг чөтгөрийн сүнс уруу хуруугаараа зааснаа хэллээ, “Хар дарсан зүүдний төрлийн чөтгөрийн сүнснүүд, танайд хэд байгаа бэ?”

Не Ли үгийг сонсоод, Сяо Мин фэн хэллээ, “Хар дарсан зүүдний төрлийн чөтгөрийн сүнснүүд хамгийн ховор, бас хамгийн удирдахад хэцүү. Залуу эзэнтэнг анхны чөтгөрийн сүнсээрээ хар дарсан зүүдний төрлийг битгий сонгоорой гэж зөвлөх байна. Харин манай дэлгүүрт хар дарсан зүүдний төрлийн чөтгөрийн сүнс 50 гаруй байгаа.”

“Би бүгдийг нь авлаа!” Не Ли хэллээ, “Захирал та шудрага үнэ санал болгоно гэж бодож байна?”

“Бү… Бүгдийг нь үү?” Сяо Мин Фэн хүйтнээр амьсгаа авна. Тэрээр Не ли уруу гайхан харлаа. Не Ли бүгдээрээ нийлээд ямар өндөр үнэтэйг мэдэж байгаа болвуу? Тэрээр яагаад ийм олон чөтгөрийн сүнс авах гэж буй юм бол? Нэг хүн нэг л чөтгөрийн сүнстэй нэгдэж чадна шүү дээ.

“Тийм ээ, бүгдийг нь!” Не Ли толгой дохив.

Не Хай мөн Не Эн хоёул Не Ли уруу гайхан харлаа. Хэсэг хугацааны дараа л тэд цочооноосоо гарна.

“Санаа зоволтгүй ээ, би өөрөө төлчихнө!” Не Ли хэллээ.

Сяо Мин Фэн Не Хай уруу харлаа. Не Хай гашуунаар инээмсэглээд толгой дохив. “Хар дарсан зүүдний чөтгөрийн сүнснүүдээ бэлдэнэ үү. Бид бүгдийг нь авна!”

“Мэдлээ!” Сяо Мин Фэн догдлов. Ерөнхийдөө хар дарсан зүүдний чөтгөрийн сүнсийг сард нэгээс хоёрыг зардаг. Не Ли гэтэл бүгдийг нь нэг дор авахыг хүслээ. Энэ бол маш ашигтай наймаа. Тэрээр хүндэтгэлтэйгээр хэлнэм. “Ийм олон чөтгөрийн сүнс нэгэн дор авч байгаагаас шудрага үнэ өгөлгүй яахав.”

“Танд итгэж байна, эцсийн эцэст, таниас илүү олон чөтгөрийн сүнс эргэж ирж аввна.” Не Ли тайвнаар хэллээ.

Энэ үг Не Ли амнаас гарах тэр мөчид Сяо Мин Фэн Не Лиг насан хүрсэн эр хүн мэт үзлээ. Не Ли өөр хүмүүс юу гэж бодохыг үл ойшоож байв. Түүний ухаан гайхалтай билээ.

“Түр хүлээж байгаарай. Би даруй хар дарсан зүүдний чөтгөрийн сүнснүүд авад ирье” Сяо Мин фэн хурдан хэлээд гараад явлаа.

“Сяо Ли, чи ийм олон хар дарсан зүүдний чөтгөрөөр яах гэсэн юм бэ?” Не Эн гайхан асуулаа. Не Ли үгээр хэлэмгүй баян юм. Тэрээр эхлээд дуудлага худалдааны танхимд мөнгө цацса, харин одоо тэр галзуу хүн мэт чөтгөрийн сүнс худалдаж авч байна. Тэрээр мөнгөө цацаад байхаар тийм их мөнгөтэй юм гэж үү? Эцсийн эцэст нэг хүн нэг л чөтгөрийн сүнстэй нэгдэж чадна шүү дээ.

“Надад тэд нарыг ашиглах хувийн хэрэгцээ байгаа.” Не Ли хөнгөхөн хэлээд инээмсэглэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 71”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.