Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 12]

2 comments

 

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 12, Хаягдсан цас

Алис өмнө нь Линлэйг гэх сэтгэлгүй болсон гэж итгэж байсан. Гэхдээ түүнийг дахин нүүр нүүрээ тулан харвал, тухайлбал өөрийнх нь царайнд байх үл итгэх царайг харвал, Алисийн зүрхэнд мэс сүлбэх мэт өвдөнө.

“Линлэй ах аа.” Алис түүнийг дуудав.

Линлэйн цасан цагаан арьс цус үгү мэт харагдана. Тэрээр удаан тэндээ цочин зогвос.

“Шүүү.” Жижигхэн сүүдрийн хулгана уур уцаартайгаар орилов. Тэрээр харанхуй гялбаа болон Алис Калан хоёр уруу дайрлаа. Бэбэ өндөр ухаантай байсан ч тэрээр эцсийн эцэст шидэт араатан. Тэрээр араатнуудын харгис хэрцгий зан ааштай.

Тэрээр Линлэйн зүрхэн дэх үл итгэх байдал, цөхрөнг мэдэрч байв. Тэрээр одоо өшөө авах болно.

Бэбэн бие гэнэтхэн томорч, нүд ирмэх зуур Алис, Калан хоёрын хажууд ирлээ. Бэбэ-ийн хурц сарвуу хүйтэн өнгөөр гэрэлтэв, энэ тэр хоёрын зүрхийг хөлдөөх шиг л боллоо. Тэр хоёрт зугтах, ярих боломж ч олдсонгүй.

“Буцаад ир!” Линлэйн хоолой гэнэтхэн сонсогдов.

Харанхуйн гялбаа болсон Бэбэ чичирхийлэв. Тэрээр Каланы нүүрийг шүргээд цасан дээр буулаа. Бэбэ Линлэй уруу харан ширтэнэ. “Скүэк Скүэк!” тэрээр дуудан чархирч, оюун бодлоороо Линлэйтэй маргалаа.

Линлэй удаанаар толгой сэгсрэв.

Бэбэ Алис Калан хоёр уруу хүйтэн хэрцгий харцаар харна. Тэрээр буцаж жижигрээд, дахин сүүдрийн гялбаа болон Линлэйн мөрөн дээр суулаа. Түүний өнгөцхөн хөөрхөн байдлаас хэн түүнийг ийм аймшигт араатан гэж төсөөлөх билээ.

“Пах, Пах” одоо л Калан амьсгаа авав. Түүний духан дээр хөлс дуслана. Айсандаа тэрээр Линлэйн мөрөн дээрх Бэбэ уруу ширтэнэ.

Алис Линлэй уруу ширтэнэ. Тэрээр гүнзгий амьсгаа аваад “Линлэй ахаа, таны зүрх ямар байгааг би мэдэж байна. Маш их өвдөж байгаа байх. Энэ гудамжинд яриад яах юм бэ? Ойрхон уушийн газар орж ярья. Тэгэх үү?”

Линлэй толгой дохив, тэрээр юу ч дуугарсангүй.

Хуурай гудамжинд зочид буудал байлаа. Линлэй Алис хоёр ширээний хоёр талд суусав байв. Каланы хувьд тэрээр ухаантайгаар өрөөний буланд тэр хоёрт саад бололгүйгээр сууж байлаа. Тэрээр дөнгөж саяхан Бэбэгээс амьд мултарч чадсан учраас Линлэйгээс үхтлээ айж байлаа.

Ширээ хар гантигаар өнгөлөөстэй. Хоёр аягатай халуун жимсний жүүс дээр нь байв.

Линлэй Алис хоёр бие биенээ чимээгүйхэн харна.

Удаан хугацааны нам гүмийн эцэст Алис санаашраад. “Линлэй ахаа, энэ асуудал дээр би том алджээ. Энэ бүх хугацаанд тантай уулзахгүй татгалзсан нь таныг сэтгэлзүйгээрээ бэлтгэлтэй байгаасай гэсэнд юм.  Эцсийн эцэст та бид хоёр дайснууд болж салаасай гэж би хүсээгүй юм.”

“Дайснууд аа?” Дотроо Линлэй гашуухаар хөхрөн инээв. Тэрээр гэхдээ дуугарсангүй. Тэрээр чимээгүйхэн Алисийг харан сонсно.

Алис үргэлжлүүлэв. “Линлэй ахаа, би эхэндээ танд үнэхээр дуртай, та надад таалагддаг байсныг би хүлээн зөвшөөрнө. Би таниас хүүхэдтэй болж, гэрлэх талаар хүртэл бодож үзсэн. Гэхдээ удаан хугацааны туршид бодож, тунгаасны эцэст бид хоорондоо олон талаараа тохирохгүй гэдгийг би олж мэдсэн юм.”

Линлэй гэнэтхэн ярив. “Олон талаараа? Алис, би чиний давуу талд чинь дуртай юм биш, сул талыг чинь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Хоёр хүн хоорондоо шийдээд хамт байхаар шийдсэн бол бие биендээ алдаа гаргах орон зай өгөх ёстой. Хүн бүр төгс биш шүү дээ.”

Алис уруулаа зуув. Хоёр гараараа тэрээр жүүстэй аягыг барин нэг сорлоо.

“Хоёулаа залуу байхад би арван таван настай байсан.” Алис удаан хугацааны дараа хэллээ. “Миний зүрхэнд чи намайг аварсан баатар байсан. Тэнгэрэээс унасан баатар шүү дээ. Таныг миний газар, тэнгэр, миний бүх ертөнц гэж бодох үе байсан. Гэхдээ одоо тийм биш. Энэ зүйлсээс гадна гэр бүл чухал шүү дээ.”

Линлэй тавьтаргүйтэв.

“Линлэй ах аа, та эрч хүчээр дүүрэн, та надад үнэхээр сайн ханддаг. Маш хичээнгүй гэдгийг мэдэж байна. Та маш төгс гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ… энэ хангалттай биш. Тухайлбал энэ удаа аав маань мөрийтэй тоглоод хэдэн зуун мянган алтан зоос алдсан! Гэхдээ Калан гэр бүлээсээ асуугаад энэ асуудлыг өлхөн шийдсэн. “

Алис Линлэй уруу харлаа. “Линлэй ахаа, танд хийж чадахгүй зүйлс гэж бий. Миний аав мөрийтэй тоглоомчин, бас архичин. Гэхдээ тэр миний аав хэвээр.”

“Үүнээс л болж уу?” Линлэй аяар хэлэв.

“Үгүй.” Алис үргэлжлүүлэв. “Үүнээс ч зогсохгүй. Калан ах миний хажууд үргэлж байж, надад үргэлж сайн ханддаг байсныг олжж мэдсэн. Тэр миний хажууд өссөн. Би түүнийг маш сайн мэднэ. Гэхдээ таны талаар, би үргэлж таныг манангаар хүрээлэгдсэн юм шиг санадаг. Таныг би сайн харж чаддаггүй.

“Та гоц ухаант шидтэн, та энэ ертөнцийн хамгийн шилдэг сургуулийн гоц ухаантан шидтэн. Арван таван насандаа Прулкс галерэйд та өөрийн гэсэн зайтай болсон. Үүнийг сонсоход л төгс мэт сонсох боловч, Би таныг ойлгохгүй танихгүй мэт санагддаг.”

Алисийн хоолой намжив. “Хамгийн чухал нь хоёулаа үргэлж хол байдаг. Эхэндээ тийм ч муу байгаагүй л дээ. Гэхдээ цаг өнгөрөх тусам би ядарсан, бас залхсан. Би миний хажууд үргэлж хэн нэгэн байхад илүү дуртай байжээ. Калан ах миний хажууд үргэлж байдагтай адилхан. “

Үүнийг хэлээд Алис чимээгүй болов.

Линлэй ч гэсэн чимээгүй болов.

 

Удаан хугацаа өнгөрсний дараа уух ундаа хүйтэн боллоо. Линлэй хэлэв “Алис хоёулаа бие биендээ юу гэж хэлж байснаа санаж байна уу? Би чамд хэлж байсан. Би чам дээр очиж амьдарч болно гэж. Гэхдээ чи надад үгүй гэж хэлсэн. Чи миний сургуулилалтанд саад болмооргүй байна гэж.”

“Гэхдээ одоо, чи би чиний хажууд байгаагүй гэж хэлэх гээ юу?” Линлэйн царайнд харуусал, шаналал харагдана.

Алис хэлэхийг хүсэвч, хэлэх үг олдохгүй байв.

Сая хэлсэн бүгд шалтаг байсан учраас юм.

Алис уруу харан Линлэй үргэлжлүүлэв. “Алис, хоёулаа анх удаа зочид буудалд байхад, хэрэв миний чамайг гэх хайр үгүй болвол, Би чамд бүх үнэнээ хэлвэл чи намайг чимээгүй орхиод явна гэсэн.”

Линлэй өөрийгөө барин, хүчилж тайван болов. “Тэр үед, хэрэв чи ч гэсэн намайг гэх сэтгэлээ алдвал, надад худал хэлэлгүйгээр шууд үнэнийг хэлнэ гэсэн. Тэгвэл би ч гэсэн чимээгүйхэн явна.”

Алисийн аньсганд чийг татав.

“Калантай хамт байгаа чинь том асуудал. Гэхдээ чамайг намайг хбитгий хуурайсай гэж хүссэн юм. Чамайг Калантай миний аруур хамт байж, үнэнийг хэлээгүй чинь зүрхийг минь өвтгөж байна, чамайг цаг үргэлж хүлээж хүлээж… чи ямар байдагийг мэдэх үү?”

Линлэйн бие чичрэв, “Есдүгээр сарын 19, чи анх удаа товлосон цагаа ирээгүй. Би чамайг шөнө дундаас үүр цайтал хүлээсэн. Минут бүр, секунд бүр хүлээх хэцүү байсан. би сургуульдаа эргэж очоод чамайг бодсон. Чамайг өмнө гомдоож, уурлуулж байсан удаа бий билүү гэж? Тиймээс чамайг би баярлалуулахыг хүссэн. Усан тэнэг мэт би дурсамж хадгалах бөмбөлөг худалдан авч Эрнст сургуульд юу хийдэг талаараа бичсэн. Чамайг хамт биш байгаа үедээ, намайг санасан үедээ үзэж чадна гэж бодсон.”

“Хоёр дурсамж хадгалах бөмбөлөг барин арван сарын дундуур би чамтай уулзахаар очсон. Сэтгэл дотроо найдлага дүүрэ нбайсан. Гэхдээ чи байгаагүй.”

“Дотроо би тайван байж чадахгүй байсан ч. Би тэссэн. Учир нь чи надад өгсөн амлалт бий. Би чамайг намайг орхиод явахаар болвол надад хэлнэ гэж бодсон. Тийм учраас л би тэссэн. Арвсан сарын эцэст, Арван нэгдүгээр сарын дунд ч гэсэн би очсон. Гэхдээ эцэст нь…”

Алисийн нүдэнд нулимс цийлэгнэв.

“Линлэй ахаа.”

Линлэй үүргэвжээ уудлан хоёр дурсамж хадгалах бөмбөлөг гаргад ирэв. Тэгэхдээ сургуульдаа бичлэг хийж байсан дурсамжаа санана. Ингэж байснаа бодоод өөрийгөө ямар тэнэг байснаа гайхав

“Энэ хоёр дурсамж хадгалах бөмбөлгүүд. Би үүнийг Эрнст сургуулиас Фэнлай хот уруу дөрвөн удаа авчирлаа. Гэхдээ одоо… эд ямар ч утга учиргүй.”

Линлэй хоёр гартаа нэг нэг болор бөмбөлгийг барина. Тэр хоёр гэнэтхэн хоорондоо мөргөлдөв.

“Тас”

Тоо томшгүй олон цуурхай бөмбөлөг бүрт гарч ирэв. Линлэйн гар суларвал, хоёр болор бөмбөлөг шалан дээр унав. “Тас” хагарах дуунаар, тэд олон арван хэсэг болж зочид буудлын шалан дээр уналаа. Хагарах дуу машид чанга байсан учраас зочид буудалд байсан хүмүүс тэднийг харахаас өөр яалтай.

Алис өөрийн нулимсаа барьж чадалгүй, нулимс нүүрийг нь даган урслаа.

“Линлэй ах аа, ирээдүйд, бид найзууд хэвээр байх уу?” Бүрсгэр хараагаараа Алис Линлэйгээс асуув.

Линлэй Алисийг хэсэг зуур харав. Гэхдээ асуултанд нь хариулсангүй. Хэсэг хугацааны дараа нүүрэнд нь инээмсэглэл тодров. “Алис, хэрэв би буруу санаагүй бол хоёулангийн харилцаа өнгөрсөн жилийн Арван нэгдүгээр сарын 29-нд эхэлсэн, өнөөдөр мөн Арван нэгдүгээр сарын 29 өдөр. Бүхэл нэг жил болжээ. Баярлалаа. Ядахнаа маш сайхан дурсамжууд үлджээ.”

Линлэй гэнэтхэн эргэж хараад зочид буудлын өрөөгөөр гараад явлаа.

Зочид буудлын буланд шигдсэн Калан гэнэтхэн Алис уруу гүйгээд ирэв. Тэрээр ингэхдээ хэдэн болрын хэлтэрхийн дээр гишгэв. Дурсамж хадгалах болор бөмбөлгийн хагарах чимээ дахин зочид буудалд гарлаа.

“Алис чи зүгээр үү?” Калан Алисийг эвтэйхнээр тэвэрлээ.

Энэ үед, Алис бөмбөрүүлэн уйлав. Каланы гаранд байгаа хэдий ч  тэрэрэ Линлэйг явахыг харсан чигээр байлаа. Энэ мөчид, Түүний бодолд Линлэйтэй байсан мөч бүхэн дахин дахин харагдана. Гэхдээ Алис мэдэж байсан…

Энэ мөчөөс эхлэн Линлэй түүнийг өмнө байсан шигээ дахин хэзээ ч харахгүй. Магадгүй тэд дахин бие биенээ хэзээ ч харахгүй.

…..

Анхилууд гудамж цагаан цаснаар хучигджээ. Цасан ширхэгүүд агаарт ч дүүлэн нисэцгээнэ.

Анхилуун гудамжаар алхвал Линлэйн сүүдэр нэг л ганцаардсан, орь ганцаар мэт харагдлаа. Толгойгоо өргөн тэнгэрийг харвал Линлэй цасан ширхэгүүдийн хүйтэн Линлэйн царайнд буухыг зөвшөөрлөө. Яг одоо, Линлэйн зүрх чичирхийлж байлаа. Тэрээр цээжээ хавчихас өөр яалтай билээ.

Түүний сэтгэл өвдөж байв. Маш ихээр.

Энэ өвдөлт зүрхэнд нь нэвчсэн билээ!

Линлэйн оюун бодолд, нэгээс нөгөө дүр зураг хөврөн урслаа.

Нил ягаан хувцас. Сарны доорх үзэсгэлэнт царай.

Тагтны буланд тэр хоёр намуухнаар ярилцдаг байсан нь.

Цас анх будрахад, тэрээр нүүрээ цээжинд нь нааж байсан.

Зочид буудалд, тэрээр тэвэрт нь налан эрхэлдэг байсан.

…..

Линлэй үүрд хамтдаа Алистэй байна гэж төсөөлдөг байсан. Гэхдээ түүний мөрөөдөл нуран уналаа. Үүгээр Линлэйн тэвчээртэй, хатуу зүрх мөн хагаран бутарлаа.

“Аааааааааах!”

Анхлуун гудамжны голд зогсон, Линлэй өвдөлтөө тэсэлгүй орилов. Түүний орилоон яг л сүргээсээ тасарсан чоно лугаа адил, цөхрөнгөө барсан, ганцардсан байв. Түүнийг хүмүүс айн цочин харж, зайгаа барьцгалаа.

Тэнд байсан хүмүүс мангар хүн харж байгаа мэт харцгаана.

Линлэйн нүднээс хоёр горхи нулимс чимээгүй урсана.

Тэнэг. Тэр үнэхээр тэнэг.

Амлалтанд итгэдэг тэнэг.

“Тас” Линлэй гэнэтхэн нэг өвдөглөн, цээжээ гараараа хүчтэй дарна.

Түүний зүрх өвдөж байв. Маш ихээр өвдөж байв. Зүүгээр хатгасан мэт өвдөж байлаа.

Маш их өвдөж, гар нь хүртэл өвдөж эхэллээ. Өвдсөндөө түүний гар мэдээгээ алджээ. Линлэй цээжээ гараараа дарахаас өөр яалтай. Ингэснээр өвдөлтөө багахан ч болов бууруулж чадах аятай.

“Хаха!”

Нулимс нүднээс нь урсан гарч, Линлэй галзуу мэтээр хөхрөн инээнэ. Тэрээр өөрийнхөө тэнэгээ гайхан, мөн өөрийнхөө гэнэн зангаа гайхан инээнэ.

Яг энэ мөчид….

Зүрхэнд Линлэйн зүрхэнд хурсан өвдөлт түүнийг ханиалгахад хүргэв. Түүний цээжийг хутга сийчсэн мэт санагдана. Линлэй үргэлжлүүлэн ханиалгана. Тэрээр маш хүндээр ханиалгаснаас болж жаран хөлт мэт гудамжинд эвхрэлдэн хэвтлээ.

“Гүү, гүү!”

Машид хүндээр ханиалгаснаар, ам дүүрэн цус цасанд үсрэн дуслаа.

Цасан дээрх цусыг харсан Линлэйд энэ цус яг л сарнай мэт санагдана. Цусан өнгийн сарнай. Линлэйн ой тоонд жилийн өмнө Алисын барьж байсан улаан сарнай бодолд орлоо.

“Усанд туссан сарны тусгал, толин доторх цэцэг, зүүдэн дэх эр. Эцэст нь бүх зүйл хоосон хуурмаг, бүгд юу ч үгүй болдог. Хаха…” Линлэй Анхилуун гудамжинд хэн ч байхгүй мэт галзуу мэт хөхрөн инээсээр. Гэхдээ түүний инээлт их ганцаардмал.

Делин Кевоте, цасан цагаан дээлтэйгээ гараад ирлээ. Линлэйн хажууд чимээгүй зогсоно. Тэрээр юу ч дуугарсангүй. Гунигтайгаар Линлэйг харна. Дотроо тэрээр санаашрав. “Өө, Линлэй минь… эцэст нь чи ердөө хүүхэд шүү дээ.”

Линлэй энэ жил дөнгөж арван зургаан настай.

“Гуравдугаар дүү!”

Сандарсан хоолой сонсогдоно. Иел, Рэйнолдс, Жорж нар холгүйхэн гүйгээд ирлээ. Тэдний байсан газар Анхилуун гудамжнаас холгүйхэн байсан. Тиймээс тэд Линлэйг замын голд байгааг анзаарч харсан. Линлэйг цусаар бөөлжсөнийг хараад тэдний царай барайв.

“Гуравдагуур дүү чи зүгээр үү?”

“Линлэй”

Жорж, Иел, Рэйнолдс нар шалавлан Линлэйг өргөв.

Линлэй гурван ахан дүүсээ харлаа. Тэрээр толгой сэгсрэв. “Би зүгээр ээ. надад санаа зовоод хэрэггүй.” Линлэй тэнгэрийг дээш ширтэв.”Өнгөрсөнд би цасанд дуртай байсан. Гэхдээ одоо энэ цас маш ганцаардсан, хүйтэн хөндий байна.”

“Та нар эндээ үлд дээ. Би буцлаа.” Үүнийг хэлсний дараа Линлэй Анхилуун гудамжны төгсгөл уруу зүглэв.

Иел, Рэйнолдс, Жорж нар бие биенээ харан, санаа зовнингуй үлдлээ. Дараагаар нь тэд гурвал Линлэйн араас гүйв….

Тэр өдөр цас үргэлжилж орсоор. Удалгүй тэр сарнайн хэлбэрт цус цасанд дарагдаж, ямар ч ул мөргүй арилав.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 12]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.