Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 11]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 11, Уулзалт

Анхилууун гудамж олон хүмүүстэй байлаа, Гэхдээ Иел , Жорж, Рэйнолдс нар тэр эмэгтэйг хэн гэдгийг шууд хараад танина. Ямар ч хол байсан тэдний хувьд танихаар болсон. Учир нь Алис Линлэй хоёр урт удаан хугацааны турш хамт байсан. Иел, Жорж, Рэйнолдс нар Алистай албан ёсоор танилцсан учраас түүнийг танина.

“Алис байна” Жорж намуухан хоолойгоор хэллээ.

Яг энэ мөчид, Алис өөр нэг залуухан эрийн гараас хөтлөн алхаж байлаа, түүний нүүрэнд инээмсэглэл хөнгөхөн тодорно. Хэрэв Линлэй энд байсан бол тэрээр энэ залууг Калан гэдгийг хараад танина.

“Новш.” Иелийн царайнд үзэн ядсан харц тодров.

Рэйнолдс ч гэсэн хилэгнэв. “Өнгөрсөн хоёр хугацааны туршид, Линлэй түүнтэй уулзана гэж удаа дараа гарсан, түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээсэн. Тэрээр өөрийнхөө хийж буй бүх зүйлсээ дурсамж хадгалах болор бөмбөлөгт хадгалсан. Тэрээр яг л тэнэг хүн шиг харагдсан. Ирээдүйд тэрээр Алистэй гэрлэнэ хэмээн ч гэж ярьсан. Үүнийг хар*ал идэг!”

“Гуравдугаар дүү түүний юунд хүрэхгүй гэж бэ?” Жорж ч гэсэн бухимдсан байлаа.

Иел хамраа сөхөн хэллээ. “Бид үүнд оролцоод хэрэггүй. Усан хаш диваажинд очоод гуравдугаар дүүд энэ талаар дуулгая. Хамгийн чухал нь бид Гуравдугаар дүүг сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байхад нь туслах юм шүү. Тэрээр бэлдэхгүй бол яана бэ? гэж үү? Ийм хүнд цохилтыг дааж чадахгүй л болов уу хэмээн айж байна.”

Жорж Рэйнолдс хоёр ч гэсэн толгой дохив.

 

……

Усан хаш диваажинд, Иел, Жорж, Рэйнолдс нар бүгд сууж царай нь барайхийсан байлаа. Тэднийг ямар ч бараа бологч нар дагаагүй байв. Тэдний гарт аягатай жүүс байв. Тэд согтох авас Линлэйд олигтой тус хүргэж чадахгүй болов уу хэмээн эмээсэн байв.

“Би гуравдугаар дүүг маш сайн мэднэ.” Жорж санаа зовнингүй хэллээ. “Тэрээр их зүйл хэлэхгүй ч, их шаргуу хүн. Түүний араас гүйдэг маш олон охидууд байгаа. Тэрээр нэг ч охиныг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ түүн шиг залуу нэг л унах аваас Дарга, эсвэл дөрөвдүгээр дүүгээс ч чанга газардах болно.”

Иел Рэйнолдс хоёр толгой дохив.

Иел мөн Рэйнолдсийн хувьд нэг охиныг алдвал дахиад нэгийг олоод авчих боломжтой. Энэ нээх их асуудал биш. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тэд Линлэйэй наргихад Линлэйн Алисийг гэх чин сэтгэл ойлгомжтой харагдаж байлаа.

“Энэ намайг бүр бухимдуулаад хаяв.” Иел бүх аягатай жүүсээ нэг амьсгаагаар уулаа.

Рэйнолдс хамраараа амьсгаагаа гаргав. “Иел даргаа, битгий бухимдаа. Энэ зүгээр л нэг охин шүү дээ. Гуравдугаар дүү энэ удаа шаналах ч гэсэн дараа нь дээрдэнэ.”

Иел ч гэсэн толгой дохив.

Иел, Рэйнолдс, мөн Жорж нар бүгдээрээ том овгуудийн гишүүд. Тэд залуугаасаа л нэр нөлөөтэй байсан. Рэйнолдс Жорж хоёрын хувьд энэ, овог нь хатуу чанга дүрэмтэй учраас охидын тал дээр маруухан байлаа. Гэхдээ Иелийн хувьд тэрээр хүүхэд байхаасаа л эмэгтэйчүүдийн дунд өссөн.

Цаг хугацаа өнгөрөн өнгөрсөөр, нэг минут тэд чимээгүй сууцгаав.

Өглөө. Хаалга чахирах дуунаар хаалга онгойв. Линлэй орж ирэв. Тэрээр гартаа дарс барин. “Хөөе. Та бүгд энд юу хийж байгаа юм бэ?”

Иел хөхрөн инээв. “Бид чамайг хүлээж суулаа.”

“Гуравдугаар дүү, чи одоо хүртэл Алисийг хүлээж суусан юм биш биз дээ?” Жорж хүчлэн тайвнаар хэллээ.

Линлэй чимээгүйхэн толгой дохив. Тэрээр суугаад асуулаа. “Та нар өнөөдөр дарс уухгүй байсан юмуу?” Доошоо тонгойгоод Линлэй цээжний халааснаасаа хүчтэй шилтэй архи гаргаж ирэв. Тэрээр өөртөө нэг хундага аягалав.

“Гуравдугаар дүү, бид чамд хэлэх зүйл байна.” Иел шүдээ зуун хэллээ.

“Хэл хэл.” Линлэй тийм ч сайхан ааштай биш байв.

Иел аяарханаар хэллээ. “Өнөөдөр бид гудамжинд алхаж байлаа, тэгээд нэг охиныг харлаа. Тэр чиний Алис шиг харагдсан. Үнэнийг хэлэхэд бид хол байсан болохоор сайн харж амжсагүй. Гэхдээ тэр охин өөр хүний гарыг хөтлөж байж билээ.

“Худлаа.” Линлэй хүйтэн өнгөөр маргасангүй.

Гэхдээ Иел эхлүүлэхгүй байж чадсангүй.

Рэйнолдс Линлэйн мөрөн дээр гараа тавин хөхрөн инээв. “Гуравдугаар дүү. Бид бүгд эрчүүд. Эр хүмүүсийн хувьд эмэгтэйчүүдээр толгойгоо захируулан, толгойн дээрээ мордуулж яахин болох билээ? Би чиний оронд байсан бол, тэр охиныг аль хэдийн хаясан байгаа. тэр миний өмнө өвдөг сөгдсөн ч гэсэн би түүнд анхаарлаа хандуулахгүй байх байсан. ”

“Дөрөвдүгээр дүү, чи чинь зүгээр л зүггүй хүүхэд шүү дээ. Чи юугаа мэдэх билээ?” Линлэй мөн хөхрөн инээгээд чанга архинаасаа уулаа. “Алив, хов базаж ханалаа. Миний сэтгэл санаа тиймхэн байна надтай ирж уугаач дээ.”

Рэйнолд, Иел, Жорж гурав бие биенээ ширтэнэ. Тэд Линлэйтэй суун уухаас өөр юуг ч хийж чадахгүй байлаа.

Маргааш өглөө нь, Линлэй, Иел, Жорж, мөн Рэйнолдс нар бүгд унтаж байх хооронд Линлэй суниан бослоо.

Гурван унтаж байгаа найзаа харан Линлэйд инээмсэглэл тодров. Дотроо, зүрхэндээ тэрээр хэллээ. “Иел дарга, Хоёрдугаар дүү, Дөрөвдүгээр дүү… Та бүхэн юу бодож байгааг би мэдэж байна. Өчигдөр … та бүхэн надтай ууж байхад бүгд миний сэтгэлийг зассан. Алис сүүлийн хоёр сар, гурван удаа уулзалтандаа ирсэнгүй. Надад ч гэсэн муу совин төрсөн, гэхдээ… би итгэхгүй байна. Итгэхийг хүсэхгүй байна.”

Линлэй алхан цонхоо онгойлгон доошоо харлаа.

Өглөөний зургаан цаг байлаа. Фэнлэй хот дөнгөж сэрж хөл дээрээ тогтов. Цөөхөн хэдэн хүмүүс л ажилдаа гарах гэж бэлдэцгээнэ. Дийлэнхи хүмүүс одоо хүртэл унтацгаана.

“Линлэй” Хуйларч буй луу бөгжөөс Делин Кевоте нисэн гарч ирлээ.

Делин Кевоте урт цагаан дээл өмсөж байв. Түүний мөнхийн цагаан сахал харагдав.

“Делин өвөө.” Делин Кевоте гарч ирэхийг хараад тэрээр ганцаардлын завь нь одоо л эрэг дээр хүрэхийг мэдрэв.

Унтаж байгаа өрөөний найзуудыг нь хараад Делин Кевоте хөхрөн инээв. “Линлэй, чи маш сайн найзуудтай юм. Эр хүн эм хүний сэтгэлийн амрагийн холбоо юу? Би 1300 жил амьд байхад арваас зөвхөн нэг хүн л анхны хайртайгаа гэрлэдгийг харсан.”

“Делин Өвөө, би ойлголоо.” Линлэй толгой дохив. “Гэхдээ… би түүнд итгэж байна.”

Делин Кевоте ч гэсэн толгой дохив. Тэрээр юу ч дахин дуугарсангүй.

….

Арван нэгдүгээр сарын дундуур, Линлэй үүргэвчээ аван, хоёр дурсамж хадгалах болороо барин Фэнлай хот уруу дахин зүглэв. Тэрээр хоёр давхар барилгын өмнө дахин ирлээ.

“Худ ахаа, Алис ирээгүй л байна уу?” Линлэй Худ нэртэй харуултай мэндлэв.

Худ толгой сэгсрэв. “Үгүй ээ, сарын турш Алис авхай ирсэнгүй. Тэрээр нэг ч удаа эргэж ирээгүй.”

“Нэг ч удаа юу?” Линлэй царай барайв. “Тэгвэл Худ ахаа би ингээд явья даа.” Линлэй хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэв.

Хуурай гудамжинд Линлэй уушийн газар уруу алхсан боловч орсонгүй. Бэбэ оюун бодлоороо хэллээ. “Дарга, та битгий санаа зов. Алис гарч ирэхгүй байгаа шалтгаан нь магадгүй тэрээр өөр чухал ажилтай болсныг илэрхийлж магадгүй. Тэр бэлтгэл хийхээр явсан ч юм билүү. Бүх юм боломжтой. Наанаа зогсоод бодолдоо битгий авт даа.”

“Уухайс. Тэрээр ажил хөөцөлдөөд завгүй байгаад ирж чадахгүй байх.” Линлэйн нүд дахин амьд хүн мэт сэргэв.

Үүнийг хараад Бэбэ жижигхэн хамраа имрээд хэлэв. “Эзэн, та хайрандаа манараад хэтэрхий ухаан муутай болчих юм. Хэдхэн урмын үг таныг ингэж догдлуулах юм.”

“Жижигхэн моньд чинь. Чамд өнөөдөр шийтгэл болгож дарс өгөхгүй дээ.” Линлэй инээх, уйлах яахаа үл мэднэ.

Гэхдээ Линлэй Бэбэтэй цуг наргивал өөрийнх нь сэтгэл санаа дээрдсэнийг хүлээн зөвшөөрнө.

……

Арваннэгдүгээр сарын 29. Цасан шуургатай өдөр байлаа. Бүхэл зүйл цасанд хучигдан цав цагаан болов. Линлэй, Рэйнолдс, Иел, Жорж нар сүйх тэргэнд сууцгаана. Сүйх тэргийн жолооч Иелийн худалдааны пүүсийн ажилтан. Тэдний араас хэд хэдэн хуягт баатрууд Линлэйн сийлбэрүүдийг хамгаалан явна.

“Гуравдугаар дүү. Хэдхэн өдрийн дараа жилийн эцсийн шалгалт боллоо. Манай сургуулийн нэгдүгээр гоц ухаантан зургадугаар зэрэглэлийн шидтэн болсон эсэхийг мэдэхгүй байна.” Иел жуумалзав.

Жорж Рэйнолдс нар машид бардам байлаа.

Учир нь долоо хоногийн өмнө, Линлэй аль хэдийн зургадугаар зэрэглэл хүрсэн.

Үнэндээ Линлэй дөрдүгээр зэрэглэл 13-тайдаа, Тавдугаар зэрэглэл 14-тэйдээ, одоо харин бараг л 17 настай байна. Хоёр жил хагасын дараа Линлэй тавдугаар зэрэглэлээс зургадугаар зэрэглэл хүрсэн.

Хоёр жил хагас шүү!

Диксигийн хувьд тэрээр Эрнст сургуулийн №1 гоц ухаантан гэхдэх болсон.

Тэрээр 5-р зэрэглэл арван хоёртойдоо, хүрсэн бол одоо арван долоотой. Аль хэдийн таван жил өнгөрсөн. үнэнийг хэлэхэд Диксигийн өсөлт маш хурдтай. Гэхдээ Линлэйн шулуун цүүцийн урлагаар урлах чулуун сийлбэртэй харьцуулвал тэрээр машид удаан.

Хэрэв, нэг жилийн дараа, Линлэй зургадугаар зэрэглэл хүрээд, Дикси хүрч чадахгүй аваас Линлэй Эрнст сургуулийн шилдэг, гоц ухаантан болно.

“Гуравдугаар дүү, инээхийг бод. Зургадугаар зэрэглэлийн шидтэн болно гэдэг баярлууштай зүйл.” Рэйнолдс урмын үг хэллээ.

Линлэй уруулаа өргөв.

“Чи наадхаа инээмсэглэл гэх үү?” Рэйнолдс Линлэйг албаар өдөв.

Линлэй одоо л инээмсэглэв. “За Дөрөвдүгээр дүү, хэсэг хугацаанд чимээгүй явья.” Линлэй аль хэдийн энэ удаа юу ч болсон бай Алистэй уулзахаар шийдсэн. Түүнийг Фэнлай хотод харж чадахгүй бол түүнийг Веллен сургуулиас хайна.

Юу ч тохиолдсон бай нүүр нүүрээ харж байгаад Алистай асуудлаа шийднэ.

Сүйх тэргийн цонхыг онгойлговол хүйтэн агаар Линлэйн нүүрэнд тусна. Түүний сэтгэл сэргэнэ. Гадаах бүгд цагаан цасанд хучигдаж, тэнгэр яг л шувууны өд мэт цагаан үүлтэй байна. Цагаан өнгийг харан баясч байтал нэг мэдэхэд тэд Фэнлай хотод ирцгээлээ.

Пролкс галерэйд гурван сийлбэр авчирч өгөн тэр дөрвөл хоол идээд зам замаа хөөцгөөлөө.

Одоо Линлэйн орлого маш өндөр. сар бүрт тэрээр 20.000 алтан зоостой болдог. Линлэй одоо мөнгөнд санаа зовохгүй. Үүргэвчинд байгаа хоёр дурсамж хадгалах болор бөмбөлгөө барин Линлэй Алисийн гэр уруу зүглэв.

“Эзэн, хэрэв зөв санавал энэ таны энэ дурсамж хадгалах болор бөмбөлгүүдтэй Фэнлай хотод ирж байгаа дөрөв дэх удаа.  зөв үү?” Бэбэ хэлэв. “Та түүнийг Делиад өгөхгүй юм уу? Надад Делиа илүү таалагддаг.”

Арван сараас хойш Линлэй дурсамж хадгалах бөмбөлгүүдтэй дөрөв дэх удаагаа Фэнлай хотод иржээ.

“Хэрэггүй дээ, Бэбэ”  Линлэй баргар царайлан хэллээ.

Цасанд хучигдсан гудамжаар алхвал цасны дагтарших чимээ алхах тоолонд сонсогдоно. Удалгүй тэрээр танил 2 давхар байшингийн өмнө ирлээ.

Худ харуултай богино хугацаанд яривал, Линлэй эргэж хараад буцахаас өөр сонголтгүй болов.

“Дахиад, ирсэнгүй.” Линлэйн царай ихэд барайв “Веллен сургууль!” Линлэй Веллен сургууль уруу зүглэхээр сэтгэл шулуудав.

Фэнлай хотын Анхилуун гудамж

Алис Каланы гарнаас хөтлөн алхаж байв. “ Алис, чи Линлэйд бүх зүйлийн учрыг хэлэхгүй юм уу?”

“Дараа л больё.” Алис толгой сэгсрэв.

Калан толгой дохин дахиж юм хэлсэнгүй.

Тэрээр Алисыг өөрийнх нь гарыг хөтлөхийг харвал Каланы царайнд инээмсэглэл тодроно. Тэрээр Алистай хүүхэд ахуй наснаасаа тоглон өссөн. Дотроо тэрээр Алисд дуртай байсан ч Алисийг Линлэйтэй ийм хурдан дотно болно гэж санаагүй.

Тэрээр Алисийг Линлэйтэй болзоонд явсныг анх олж мэдээд уурандаа золтой л тэсрээгүй.

Тэрээр хүүхэд байхаасаа л Алисийг өөрийнхөө гэж бодож ирсэн. Линлэй өөрт нь өмнө нь тусласан гэдий ч хайр сэтгэлийн хувьд Калан хэзээ ч зам тавьж өгөхгүй. Тэглээ ч… тэрээр хэдэн жижигхэн арга заль хэрэглэн юу хүссэнээ биелүүлсэн.

“Анхны харцаар дурлах ий? Баатар ирж аврах аа?” Калан уур бухимдлаар дүүрлээ. “Үнэн хэрэг дээрээ, цаасан дээр бичсэн үлгэрт гардаг зүйлс шиг хэврэг эд дээ.”

Алисийн гарыг атга Калан өөртөө итгэлтэй алхаж байв.

“Алис, чи хэдээ бүх юмыг Линлэйд ойлгомжтой болгох гэж байна?” Калан дахин асуув. Тэрээр Алисийг Линлэйтэй илүү удаан холбоотой байхыг хүссэнгүй.

Алис толгой сэгсрэв. “Би мэдэхгүй байн. Линлэй надтай удаан уулзахгүй бол сэтгэл нь замхрах байх гэж бодож байна. Тэр үед би түүнд баяртай гэж хэлвэл түүнээс хүчтэй хариу үйлдэл гарахгүй байх.”

“Чиний зөв дөө. Эцсийн эцэст Линлэй биднийг нэг удаа аварснаас хойш.” Калан толгой дохив.

Тэд алхаж байх зуур Анхилуун гудамж, Хуурай гудамж хоёрын зааг дээр ирлээ. Калан гэнэтхэн Алисийг зогсохыг анзаарав. Тэрээр сониучирхан Алисийг харвал Алис цочин хөшсөн байла. Тэрээр Хуурай гудамжинд байх нэг хүн уруу цайн харж байв. Калан толгойгоо эргүүлэв….

Залуухан эр, цагаан саран өнгийн дээл өмссөн, огтхон ч хөдлөлгүй тэдний зүг харж байлаа. Цочирдсон байдалтайгаар. Түүний царайнд ямар ч өнгө үл харагдана. Цас шиг цайсан байв.

“Линлэй!” Каланы царай даруй барайв.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 11]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.