Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 10]

9 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 10, Хагарал (хэсэг 2)

Тэнгэр харанхуй болохтой зэрэгцэн Линлэй аажим ажмаар тэндээ суун ууж байлаа. Гэхдээ Алис харагдсангүй. Уушийн газар байсан хүмүүс нэг нэгээрээ яван, тэнд үлдэх хүмүүс цөөрнө. Түүний хажууд Бэбэ архинд дуртай сууж байв. Жирийн үедээ Линлэй түүнд хэтэрхий их дарс өгдөггүй. Гэхдээ дур зоргоороо ууж болох анхны тохиол энэ юм.

“Ноёнтон, Манайх хаах боллоо.” Зөөгч хүндлэлтэйгээр Линлэйд хэлнэ.

“Хаах?” Линлэй тавьтаргүйтэв.

“Өө нээрээ. Тооцоогоо авья” Линлэй босч зогсов. Түүний толгой эргэж байв.

Линлэй аль хэдийн зургаан шил хаш дарс уусан. Аз болж Линлэй хүчтэй бие сэтгэхүйтэй учраас уусан дарсаа шингээ чадна. Энгийн хүн аль хэдийн тасарч уначихсан байсан. Түүний хажууд Бэбэ харин ярилт үгүй их дарс уусан. Хэдэн арван шил дарсний ёроолыг харсан.

Тооцоогоо хийснийхээ дараа Линлэй уушийн газраас гарлаа. Энэ аль хэдийн орой болчихсон учраас Хуурай гудамжинд хүн үгүй байв.

“Алис анх удаа товлосон цагаасаа хоцорлоо.” Линлэй уртаар санаашрав.

Хоёр давхар барилга уруу сүүлийн удаа хараад Линлэй Хаш Усан Диваажин уруу зүглэнэ.

Хаш Усан Диваажинд.

“Гуравдугаар дүү аль хэдийн нөгөө охинтойгоо баяртай байгаа биз” Иел, Жорж, Рэйнолдс нар бүгд хоорондоо ярилцан, хөгжилдөн, дарсаа шимж ууцгаана.

“Хөөе, Иел даргаа… Линлэй одоо хүртэл зандан гэж бодож байна уу?” Рэйнолдс жуумалзан асууна.

Иел хамраа имрэв. Машид итгэлтэйгээр. “Наадах чинь хэлэлт үгүй үнэн. Түүнийг харахад л андахгүй 100 хувь тэр зандах. Дөрөвдүгээр дүү, алив явж жаахан амарцгаая.” Иел хажуудаа байгаа үзэсгэлэнт эмэгтэйн гарыг барид Иел өрөөнд  орлоо. Түүний араас Рэйнолдс жуумалзан оров.

“Тас”

Тэдний өрөө гэнэтхэн онгойв.

Иел Рэйнолдс хоёр гайхшран харлаа. Цочирдсон хоёр хэлнэ. “Гуравдугаар дүү, чи яагаад эргээд ирэв ээ?”

“Шалтгаан үгүй ээ. Алив, Иел даргаа, Дөрөвдүгээр дүү, Хоёрдугаар дүү, надтай ирж уугаач.” Линлэйн хоолой чимээгүй, намуухан байлаа.

Рэйнолдс, Жорж, Иел гурав бие биерүүгээ ширтэцгээнэ. Иел хамгийн түрүүнд хөхрөн инээж хэлнэ. “Гайхалтай. Гуравдугаар дүүг ийм шулуухан байхыг анх удаа хрлаа. Өнөө шөнө, бид чамтай хамт уух болно.” Иел, Рэйнолдс, Жорж нар Линлэйтэй ярьж ууцгана.

Дараагийн өдөр Линлэй дахин Алисийн гэрт очих боловч Алис харагдсангүй.

…..

Эрнст сургууль

“Алис надад үнэхээр галзууртлаа уурлаж ээ?” Линлэй Эрнст сургуулийн замаар алхангаа бодно. Түүний ааш зан машид муухай байлаа.

Алхах зуураа Линлэй сургуулийн голд байх замын хажуугийн дэлгүүрийг анзаарав. Дэлгүүрийн гадаа олон төрлийн сурталчилгааны самбарууд байрлажээ.Линлэйн нүд болор бөмбөлөгийг сурталчилсан самбарыг хараад сэргэв. Тэрээр Алис өөрт нь хэлж байсан үгийг гэнэт саналаа. “Линлэй ах аа, бид өөр газар амьдардаг. Би цуг дотуур байранд амьдардаг хосуудыг харах болгондоо чамайг санах юм. Бид хоёр уулзах ч тун хэцүү байдаг. Халаг гэж дээ… Бид хоёр үргэлж хамт байж болдог бол ямар сайхан бэ?”

Линлэйн зүрх гэнэт хөдлөв.

Тэрээр дэлгүүрийн худалдагч уруу очин асуув. “Дурсамж хадгалах болор бөмбөлөг хэдэн алтан зоосны үнэтэй  бэ?”

“800 алтан зоос.” Дэлгүүрийн худалдагчийн нүд сэргэв. Дурсамж хадгалах болор бөмбөлгүүд машид тансаг бүтээгдэхүүн. “Бид маш сайн чанарын дурсамж хадгалах болор бөмбөлгүүдтэй. Энэ Эрнст сургуулийн усан шидтэн тусгайлан урласан бүтээгдэхүүнүүд шүү.”

Линлэй дурсамж хадгалах усан бөмбөлгийн  хийх ерөнхий зарчмыг мэддэг.

“Хөвөгч бичих техник” усан шид нь болор бөмбөлөгт алхимийн аргаар нэгддэг. Бага хэмжээний шидийн хүчээр болор бөмбөлгийг өдөөвөл шид нь өдөөгдөн аливаа зүйлсийг санан бичих чадвартай болдог. Бичлэг хийж дууссаны дараа болор бөмбөлгөнд үлдсэн бичлэгийг дахин дахин тоглуулах чадвартай.

Үнийг яриад Линлэй хоёр бөмбөлгийг 1200 алтан зоосоор худалдаж авахаар боллоо.

“Би нэг дурсамж хадгалах болор бөмбөлгөөр Эрнст сургуульд юу хийж байгаа  талаар бичин үлдээнэ, нөгөө бөмбөлгийг Алис харин хэрэглээд надад өгөх болно. Энэ замаар би түүнийг харж чадахгүй ч гэсэн бид хоёр бие биенээ дурсамж хадгалах бөмбөлгөөр харж чадна.” Хоёр дурсамж хадгалах бөмбөлгийг хараад Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодроно.

….

Дотуур байрандаа чулуун сийлбэр хийн, ууланд сургуулилан, хичээлдээ сууна… Линлэй бүхий хийдэг зүйлсээ бичив. Болор бөмбөлгийн ой санамж дүүрч дахин юм бичих боломжгүй боллоо. Тэрээр Аравдугаар сарын дунд хоёр дурсамж хадгалах болор бөмбөлгөө барин Фэнлай Хот уруу явна. Тэрээр Алисийг олох хүсэвч, Алис гарч ирсэнгүй.

Аравдугаар сарын 29.

Дөрвөн найз Фэнлай хот уруу зүглэнэ.  Хотын голд Линлэй бусдаасаа саллаа.

Рэйнолдс, Иел, Жорж нар Линлэйг явахыг харав. Тэдний царай баргар байлаа.

“Би долоон жилийн турш Гуравдугаар дүүг мэднэ. Тэр үргэлж бусдаас содорон гоц ухаантан байсан. Тэрээр шидийн урлагт ч тэр, чулуун сийлбэрт ч тэр гоц ухаантан. Тэд Гуравдугаар дүү Алисийг ямар их хайрладгийг мэднэ. Хэрэв түүний зүрх шархалвал Гуравдугаар дүү машид зовохоос айж байна.” Иел хэлэн санашрав.

Рэйнолдс ч гэсэн толгой дохив. “Надад ч гэсэн адилхан санагдаж байна. Тэр Алис гурван удаа дараалан уулзалтандаа ирсэнгүй шүү дээ. Ямар нэгэн асуудал гарсан гэдгээс айж байна.”

“Яг үнэнийг хэлэхэд салалт тийм ч муу зүйл биш.” Иел хөхрөн инээлээ. “Эр хүний хувьд салахын зовлонг тэсэхгүй юм бол, чи яаж томоожих юм бэ? Би үргэлж Алисийг хэтэрхий их хайрлаж байна гэж бодоод байсан. Хэрэв би байсан яах байсан бэ? Гэжүү. Надад охин хандрах юм бол түүний зүрхний цохилтыг хурдлуулан хаях байсан.”

Жорж хөхрөн инээлээ. “Иел даргаа, үнэнийг хэлэхэд Гуравдугаар дүү ямар зан чанартайд би дуртай байна. Чиний ертөнцийг үзэх үзэл арай л….” Жорж толгой сэгсрэнэ.

“Би Иел даргийн бодолтой санал нийцэхгүй байна.” Рэйнолдс жуумалзав.

“Хов хөөж барлаа. Усан хаш диваажин орцгооё.” Иел Рэйнолдс, Жорж нар Усан Хш Диваажин уруу зүглэнэ. Гэхдээ замынхаа дунд Рэйнолдс нууцаар Иел Жорж хоёрыг хатгаад хэлнэ. “Иел даргаа, Жорж оо, хүлээгээрэй. Тэр хэн байгааг хардаа.”

Иел Жорж хоёул Рэйнолдсын заасан зүг уруу харцгаана. Хармагц Иел Жорж нарын царай барайв.

Сурталчилгаа

9 comments on “Хуйларч буй луу [Ном 4, Хэсэг 10]”

  1. За их баярлалаа. Их ч удаан хүлээлээ шүү. Үргэлжлүүлээд байгаарай өөрийг чинь байхгүйд орчуулагч олдохгүй хэцүү л байлаа

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s