Чөтгөр бурхдын домгууд [70]

[2/10] Bonus хэсэг

Урт цуваа байна.

Bonus хэсгийн нэгж авахгүй байгааг дашрамд хэлье.

Advertisements
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 70 – Өрсөлдөөн

“Жаран сая чөтгөрийн зоос!” Ян Синь үнэ хаяхаа үргэлжлүүлэхээр шийдлшээ, тэрээр дотроо бага зэрэг сандралттай байгаа ч гэсэн. Учир нь Не Лигийн явуулсан үгэнд ямар ч үнээр хамаагүй энэ хаш тогоог Не Лид авч өгөх учиртай гэсэн байсан.

Жаран сая чөтгөрийн зоос. Энэ мөнгө хайран биш гэжүү? Энэ хаш тогоо яг юу юм бэ? Не Ли арай хаш тогооны зориулалтыг мэдэж байгаа юм биш биз?

Не Ли доороо байгаа нууцлаг нөхрийг харлаа. Түүнийг хэн юм болоо гэж бодсон. Энэ нууцлаг хүн өөрийнх нь барааг өөрөөс нь булааж авах гэж оролдож байн шүү дээ.

“Жаран таван сая чөтгөрийн зоос!” Нууцлаг залуу тээнэгэлзсэн ч гэсэн үргэлжлүүлэн үнэ хаяна.

“Далан сая чөтгөрийн зоос!” Ян Синь илүү өндөр үнэ хэллээ.

Үнэ дээшээ тэнгэрт хадсан хэвээрээ.

Не Хай бас Не Эн алмайрав. Тэд Не Ли энэ эрдэнэсийг авахыг хүсч байгааг мэднэ. Гэхдээ үнэ нь хэтэрхий өндөр юм. Не Ли тэдний төсөөлж байснаас ч баян юм. Алхимийн Холбоо Не Лид ер нь хэдэн зоос өгсөн юм бэ? Тэдний толгойд энэ эргэлдсэн хэвээр.

Не Ли хөмсгөө атируулаад нууцлаг залуу уруу харлаа. Тэрээр энэ залуу хаанаас ирсэн, бас хэн болоод Алхимийн холбоотой өрсөлдөөд байгааг гайхав.

Не Ли дотроо бодов. “Хун Юүэ дуудлага худалдааныхан өөрсдөө үнээ өсгөв үү? Тэд ч зүрхлэхгүй дээ.” Хэрэв энэ үг гадагш задарвал Хун Юүэ дуудлага худалдааны нэр хүнд сүйрнэ. Алхимийн холбоо ч тэднийг зүгээр тавиад явуулахгүй. Ийм үйлдэл хийвэл мэдээж тэнэглэл. Үнэ нэмэгдээд явж байтал Алхимийн Холбоо гэнэт үнээ өсгөхөө зогсвол толгойгоо цохихоос тэд өөр яаж ч чадахгүй.

Энэ хүн арай Харанхуйн бүлгэмийх биш биз дээ?

Машид баян гэр бүлүүдээс гадна зөвхөн Харанхуйн бүлгэм ийм их эд баялагтай. Харанхуйн бүлгэм гэр бүлүүдээс хүн барьцаалдаг. Тэд тэгээд барьцааны мөнгө нэхдэг байна. Тэд бусдыг дээрэмдэх үйлдлийг нь эс тооцвол шүү дээ.

Не Ли хэсэг зуур чимээгүй сууснаа. “Овгийн ахлагч аа, энэ үгийг Ян Захиралд дамжуулаад өгөөч. Миний үг одоо хүртэл хүчинтэй хэвээрээ. Үнэ хэд ч болж байсан ямар ч үнээр хамаагүй хар хаш тогоог авах ёстой. Дуудлага худалдааны дараа энэ нууцлаг хүнийг мөшгих хүн явуулаарай гэж.  Хамгийн багадаа алтан зэрэглэлийн хүнээр мөшгүүлээрэй. Хар алтан зэрэглэлийн хүн байвал бүр сайн. Энэ хүнийг мөшгиж байгааг огт мэдэгдүүлж болохгүй.”

Не Хай хөмсөг өргөгдөөд, толгой дохив “За тэгье!” Энэ үйл явдал энгийн биш гэдгийг тэр ч мэдсэн. Хэн нь мэдэгдэхгүй хүн ийм их эд хөрөнгөтэй байгаад, Алхимийн Холбоотой өрсөлдөж байна.

Энэ мөчид үндсэн гэр бүлүүд ч гэсэн нууцлаг залууг ажина.

“Зуун сая чөтгөрийн зоос!” Алхимийн Холбоо үнэ хэлвэл олон гэр бүлийнхэн алмайрав. Тэд машид сонирхож байлаа. Алхимийн Холбоо арай энэ хар хаш тогооны зориулалтыг мэдэж байгаа юм биш биз? Тиймээс л тэд ийм өндөр үнэ хэлж байгаа байх.

Эсвэл Алхимийн Холбоо хэтэрхий баян учраас өөр зүйлд мөнгөө үрж чадахгүй байна уу?

Зуун сая чөтгөрийн зоос, ямар ч өршөөлгүй юм!

“Зуун арван сая чөтгөрийн зоос!” Нууцлаг залуу хэсэг зуур тээнэгэлзэж байснаа хэллээ. Дуудлаг худалдаачин бүсгүй алхаа цохих гэж байтал залуу дуугарав.

“Зуун хорин сая чөтгөрийн зоос.” Ян Синь хурдхан үнээ өсгөв.

Нууцлаг залуу Ян Синь энэ тогоог заавал авах гэсэн чин эрмэлзэлтэйг ойлгоод үнээ дахиж өсгөсөнгүй. Түүний хадгалуулсан мөнгө ч хүрэхгүй.

Доод давхарт байсан хүн бүр догдлов. Амьдралдаа анх удаа ийм ширүүн үнэ хаялт тэд харж байлаа. Энэ тэдэнд туршлага өгөв. Энэ хар хаш тогоо ямар зориулалттайг бүгд бодож гайхширч байв. Зуун хорин сая чөтгөрийн зоос бол мэдээж тэнгэрт хадсан үнэ. Энэ аманд багтахааргүй их мөнгийг Алхимийн Холбоо л хээ нэг юма тоогоогүй гаргаж чадна.

Хүн бүр хар хаш тогоог юу гэдгийг гайхшран сониучирхана.

Дуудлага худалдаа эцэст нь төгслөө.

Бүгд аажим аажмаар тарлаа. Не Ли болон бусад нөхдүүд өөрсдийн авсна зүйлсээ цуглуулна.

Дуудлага худалдааны байшингийн нууц өрөөнд Не Ли Ян Синь хоёр уулзав.

Ян Синь хар хаш тогоог барьж байлаа, тэрээр Не Ли уруу инээмсэглэн хараад хэллээ .” Дүү минь, чи энэ ямар зориулалттайг мэдэж байгаа юм биш биз?”

Хар хаш тогоог авахын тулд зуун хорин сая чөтгөрийн зоос зарсан. Энэ үнэ Алхимийн Холбоонд ч бага мөнгө биш. Алхимийн Холбоо машид баян хэдий ч тэд юунд ч хамаагүй мөнгөө үрэх зэрэгт хүрээгүй байгаа.

“Би бас ямар зориулалттайг нь мэдэхгүй!” Не Ли инээмсэглэн хэллээ. Тэрээр мөрөө хавчаад мэдэхгүй дүр эсгэв.

“Эгч нь чамд итгэхгүй банйа. Чи ийм их мөнгөөр ганц эрдэнэс авах гэж зарцууллаа. Зориулалтыг нь ч мэдэхгүй байх учиргүй.” Ян Синь цээжиндээ гараа хэрээслэв. Түүний том цээж дарагдаж улам нүд булаахуйц боллоо. Тэрээр Не Ли уруу инээмсэглэн хэлнэ. “ Хэрэв ямар учиртайг нь хэлэхгүй бол би хар хаш тогоог авч судланаа.”

“Ямар зориулалттайг нь мэдэхгүй учраас би авсан юм. Ийм цэвэр эрчим ялгарч байхыг бодвол энгийн эд биш. Миний багш ямар зориулалттайг нь мэдэж магадгүй.” Не Ли дахин огт байхгүй багшийгаа дурдлаа. Не Ли хөхрөн инээгээд хэллээ. “ Ийм өчүүхэн мөнгө юм чинь гэхдээ юман чинээ тоох хэрэггүй дээ.”

Не Ли үгийг сонсоод Ян Синий царайнд хүндлэл тодрон хэллээ .” Чи багшдаа авсан юм бол хурдхан хадгалаад ав!” Не Ли багш Өндөр мастерийн түвшний алхимич. Тэрээр өмнө нь хайнга хандаж болохгүй.

“Энэ дотоод орон зайт бөгжинд зуун хорин сая чөтгөрийн зоос байгаа. “ Не Ли дотоод орон зайт бөгж гарган хэллээ.

Ян Синь толгой сэгсрэн, бөгжийг буцаан өгөөд, ялдамханаар хэллээ. “Энэ Алхимийн Холбооноос багшид чинь өгч байгаа бэлэг гээд бодчихьё.” Не Ли багшийн хэдхэн тангийн жор Алхимийн Холбоонд бурхан үл мэдэх их мөнгө авчирсан. Хамгийн чухал нь Яруу Алдрын хотын хүчийг ихээр дээшлүүлсэн. Алхимийн Холбоо Не Ли багшийг ямар хүн гэдгийг машид мэдэхийг хүсч багйаа. Энэ завшаанаар бэлэг өгнө гэдэг машид сайн хэрэг. Ийм завшааныг алдвал юу болох бол? Хэрэв Не Ли багш баярлавал дахин ганц хоёр тангийн жор өгвөл үүнээс илүү өгөөжтэй.

Не Ли хэсэг зуур чимээгүй зогссоноо Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоог авлаа. Тэрээр аяархнаар инээмсэглэн хэллээ. “Ян Синь эгчид баярлалаа. Би багшдаа заавал уламжилна!”

“Тэгвэл дүүд талархлаа илэрхийлье” Ян Синь инээмсэглэн хэллээ. Тэрээр нэг зүйл бодсоноо хэлэв “ Чи намайг тэр үнэ хаяж байсан залууг мөшгө гэж захисан байсан. Чи ямар нэгэн юм олж мэдсэн юмуу?” Не Ли өөрөөс нь асуугаагүй байсан ч гэсэн тэрээр нууцлаг залууг мөшгих бодолтой байсан. Хэрэв тэр хүн Хун Юүэ гэр бүлийнх бол Хун Юүэ гэр бүлийг тэрээр тайван орхихгүй!”

“Би тэр хүнийг харанхуйн бүлгэмийнх гэж бодож байна.” Не Ли хэсэг зуур бодсоноо хэллээ. “ Гэхдээ энэ миний зүгээр л гэнэтийн таамаглал.”

Хэн ч байсан хамаагүй Хар дарсан зүүдний тогооны төлөө аймшигт үнэ хаялцан өрсөлдөх чадвартай. Өөрөөс нь гадна хэн Хар дарсан зүүдний тогооны зориулалтыг мэддэг байх билээ?

“Харанхуйн бүлгэмийн хүн?” Ян Синь нүд хилэнгээр оч бадрав “Би тэр хүнийг харанхуйн бүлгэмийнх гэдгийг олж мэдвэл Яруу алдрын хотоос яасан ч амьд гаргахгүй. Би Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүснтэн аль хэдийн араас нь мөшгүүлэхээр явуулсан!”

“Ян Синь эгчээ, та түүнд сэжиг авхуулж болохгүй. Бид барьж чадлаа ч амьдаар нь олзлох хэрэгтэй.” Не Ли хэллээ, тэрээр Ариун гэр бүл Харанхуйн бүлгэм хоёр хуйвалдаж байгааг олж мэдэх боломж олдох ч юм билүү.

 

Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд [70]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s