Чөтгөр бурхдын домгууд [69]

[1/10] Bonus хэсэг.

Урт цуваа үлдлээ.

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


“Үндсэн гэр бүлүүд, зургаан язгууртан гэр бүлээс хүмүүс ирлээ. Алхимийн Холбоо, арван худалдааны нэгдлээс төлөөлөгчид иржээ. Бид энэ барааг аваямар ч найдваргүй байх даа.”

“Ийм барааг авч чадахгүйгээс хойш, харж амжвал том аз завшаан.”

Дуудлага худалдааны танхимд суугаа хүн бүр амаа олохгүй ярилцацгаана.

“Яриагаа түр намжаана уу.” Дуудлага худалдаачин бүсгүй инээмсэглэн хэллээ. “Бид удахгүй гайхалтай эрдэнэсийг та бүхэндээ толилуулна.”

Энэ бүхэнд танхим нам гүм боллоо.

Хоёр үзэсгэлэнт эмэгтэй тайзан дээр гараад ирлээ. Тэд нил ягаан бүтээлгээр бүрхсэн зүйлийг барин гарч ирнэ. Юу гэдэг хэлбэр дүрс нь л хальт харагдана.

“Яг юу юм болоо.”

Энэ үед дуудлага худалддаачин эмэгтэйн царайнд инээмсэглэл тодроно. Түүний баруун гар хөдлөн нил ягаан бүтээлгийг татан сөхлөө. Энэ үед үнэт эрдэнэсийн анивчих гэрэл танхимаар тархав. Тэдний өмнө хар хаш тогоо харагдах нь энэ. Тунгалаг тогоо яг л үнэт эрдэнэс шиг гялтганана.

Машид баялаг сүнсний эрчим тархаж эхэллээ.

Хар хаш тогоог хараад Не Ли инээмсэглэв. Энэ бол юутай ч харьцуулашгүй эрдэнэс. Мөнгөөр ч худалдаж авч чадахгүй эд. Энд ийм бараа байна гэж Не Ли санаагүй.

“Энэ ямар бараа бэ гэжүү? Юунд ашигладаг юм гэжүү? Манай овгийн ахлагч хүртэл мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл нь баттай. Үүнээс машид баялаг эрчим ялгардаг ба чөтгөрийн сүнснүүдийг тэтгэх увидастай. Энэ дангаар энэ энгийн эрдэнэс биш гэдгийг батлан харуулна. Доор нь Хар дарсан зүүд гэдэг үг шивээстэй. Аймшигт чөтгөрийн сүнснүүдтэй холбоотой биз.”

Дуудлага худалдаачин бүсгүй үргэлжлүүллээ. “Түүнчлэн манай овгийн ахлагчийн хэлсэнээр. Хэрэв хэн нэгэн чөтгөрийн сүнсээ үүний хажууд хөгжүүлэх юм бол чөтгөрийн сүнсний эрчим машид хөгждөг гэсэн. Тиймээс энэ үнэлэшгүй үнэт эрдэнэ. Манай овгийн ахлагч үүний чадварыг нээх хүн байгаа гэдэгт итгэж байгаа.”

“Энэ эрдэнэсийн эхлэх үнэ найман сая чөтгөрийн зоос!”

Хун Юүэ овгийн ахлагч үүний ямар зориулалттайг мэдэхгүй, тиймээс үнийг нь бага зэрэг доогуур тогтоож үнэлсэн. Хэрэв хар хаш тогооны зориулалтыг мэдэж байсан бол, тэрээр магадгүй зарахгүй байсан биз. Хажууд нь чөтгөрийн сүнсээ хөгжүүлвэл эрчим нь дээшилдэг гэдэг үнэд хүрэх хэдий ч өөр мэдэгдэхгүй олон зориулалт бий.

Төлөөлж ирсэн гэр бүлийн төлөөллүүд баялаг сүнсний эрчимийг сонсоод ихээхэн сонирхлоо.

“Энэ хар хаш тогоо чухам юу юм болоо?”

 

“Мэдэхгүй ээ, гэхдээ энэ энгийн ч нэг эд биш байхаа!”

“Ховор эд байна, би энийг судламаар байна. Хэн мэдлээ? Энэ ямар ч зориулалттай юм билээ?”

Энэ хар хаш тогоог хараад Не Ли өөрийн бодолдоо автлаа. Энэ хар хаш тогоо домогт эрдэнэс байх учиртай, Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо. Энэ Цаст Салхин Эзэнт гүрний үеэс түүхтэй. Энэ эртний овог аймгуудаас улбаатай гэж тэрээр сонссон

Не Ли зөвхөн нэг зориулалтийг нь сонсч байсан. Энэ нь Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоо нь чөтгөрийн сүнснүүдийг цэвэршүүлдэг!

Гол зарчим нь арван өөр төрлийн чөтгөрийн сүнсийг Хар дарсан зүүдний чөтгөрийн тогоонд хийнэ. Удалгүй илүү хүчтэй чөтгөрийн сүнс цэвэршин гарч ирэх магадлалтай. Хэрэв азтай байвал ховор тохиох чөтгөрийн сүнс гарч ирнэ. Хэрэв азгүй байвал бүх чөтгөрийн сүнснүүд устана.

Алдах магадлал бага ч бас ховор чөтгөрийн сүнстэй болох магадлал бага. Ерөнхийдөө Хар дарсан чөтгөрийн сүнсний тогоо илүү хүчтэй чөтгөрийн сүнс гаргаж ирж чадна. Энэ л зориулалт нь тоо томшгүй олон хүн энэ тогоог авахын тулд амиа өгөхөөс буцахгүй болгож чадна. Эцэст нь Чөтгөрийн сүнстнүүд зөвхөн ганц чөтгөрийн сүнстэй нэгдэж чадна.  Тэд чөтгөрийн сүнсээ хүчтэй байлгах тусам л өөрсдөд нь ашигтай.

Сул доро чөтгөрийн сүнснүүдээр хүчтэй чөтгөрийн сүнстэй болох бол Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны гол үүрэг.

Өөрөөс нь гадна энэ Хар дарсан зүүдний чөтгөрийн тогооны зориулалтыг мэдэх хүн үгүй биз.

Хар дарсан чөтгөрийн тогоо ямар хүчтэйг бодохоор л Не Ли энэ тогоог юу ч болсон хамаагүй худалдаж авахаар шийдсэн!

Удалгүй гэр бүлүүд үнэ хаялцав.

“Арван сая чөтгөрийн зоос!

“Арван хоёр сая чөтгөрийн зоос!”

“Арван таван сая чөтгөрийн зоос!”

……

Үнэ удалгүй хорин сая чөтгөрийн зоосны хүрлээ. Дуудлага худалдааны танхимд байсан хүн бүрийг цочирдуулам үнэ.

“Гучин сая чөтгөрийн зоос.” Ариун гэр бүл үнэ хаяж эхлэв.

“Гучин таван сая чөтгөрийн зоос.” Алхимын холбоо үнэ хаяж бас эхлэлээ.

Не Ли гуравдугаар давхар уруу харлаа. Ян Синь захирал үнэндээ үнэ хаясан байв. Тэрээр бодож байгаад Не Эн ахмад уруу хэллээ. “ Тэргүүн ахмадаа, Ян захирал гуравдугаар давхарт байгаа юм шиг байна. Та гуравдугаар давхарт гарч очоод намайг энэ хар хаш тогоог авмаар байгааг хэлээд өгөөч. Миний өмнөөс үнэ хаяхад туславал би дараа нь мөнгийг нь Алхимийн холбоонд буцаагаад өгнө.!”

Не Ли үгийг сонсоод Не Эн хариу хэлэхээс ч өмнө Не Хай хэллээ . “ Би явья.” Не Эн дотор орон зайт бөгжиндөө олон үрлэн эмтэй, тэрээр Не Энийг явуулж зүрхлэх билээ? Хүчирхэг овгийн ахлагч одоо хүний зараалд явахаас өөр яахав. Тэрээр хүсэхгүй байлаа ч явахаас өөр аргаггүй.

Не Хай Ян Синийг олохоор явлаа.

Ариун Гэр бүл Алхимийн холбоо хоёр зогсолтгүй өрсөлдөнө. Ариун гэр бүл тавин сая чөтгөрийн зоос үнэ хаясны дараа бууж өглөө. Тэд гурван үндсн гэр бүлийн нэг хэсэг ч гэсэн тэд Алхимийн холбоотой тэнцэх мөнгөггүй.

 

“Тавин сая чөтгөрийн зоос! Алхимийн холбоо үнэхээр баян юмаа.!”

“Мэдээж. Алхимийн Холбооны саяын тангууд бүгд бялуу шиг зарагдсан. Тэдний өдрийн ашиг хэдэн тербумаар тоологдоно!”

Не Хай эргэж ирвэл, тэрээр Не Ли уруу толгой дохиод хэлээ. “Ян захирал зөвшөөрсөн!”

Ян Синь Не Ли хүсэлтээс хэзээ ч татгалзахгүй. Эцсийн эцэст Ян Синь Не Лигээс маш олон зүйл хүснэ. Алхимийн Холбоо мөнгөө үрэх бол Есөн бухийн нэг ноосыг л өгөхтэй адил. Не Ли Алхимийн Холбоонд нэмэрлэсэн хувь нэмэр мөнгөөр үнэлэгдэшгүй.

Үнэ тавин сая чөтгөрийн зоос болсны дараа дийлэнхи гэр бүл өрсөлдөхөө болив. Түүнээс гадна олон гэр бүл Алхимийн Холбооноос ирээдүйд тан авахаа бодож байгаа. Тэд иймд Алхимийн Холбоонд нүүр өгөх хэрэгтэй. Тиймээс тэд үнэ хаясангүй.

Энэ мөчид саарал дээлтэй залуу үнэ хаяж эхэллээ.

“Тавин таван сая чөтгөрийн зоос!”

Үнэ хаяж эхэлсэн энэ хэн юм бол? Дуудлага худалдааны танхимд байсан бүх хүмүүс харцаа саарал дээлтэй хүн уруу шидлээ.

Гэр бүлүүд үнэ хаяхдаа мөнгө хадгалуулдаггүй. Гэхдээ хувь хүмүүс дуудлага худалдаанд орохдоо урьдчилан мөнгө хадгалуулдаг. Энэ хүн тавин таван сая чөтгөрийн зоос үнэ хаялаа, тэгэхээр тэр тавин таван саяас олон чөтгөрийн зоос хадгалуулсан гэсэн үг.

Хар хаш тогооны үнэ тэнгэрт хадаж эхэллээ.

Маш их эд баялаг. Энэ бүх бага язгууртангуудын гэрийн бүх эд хөрөнгөтэй тэнцэнэ.

Энэ мөчид Ян Синь гуравдугаар давхраас хөмсгөө атирууллаа. Сүүлийн хэдэн өдөр Яруу алдрын хотын хойд зүгээс Хун Юүэ гэр бүл урьсан учраас тэрээр ирсэн. Не Ли энд байна гэж тэрээр бодоогүй. Анхандаа хар хаш тогоо алхимийн тан найруулахад хэрэг болж магадгүй хэмээн сонирхоод үнэ хаясан. Не Ли үүнийг сонирхоно гэж тэрээр хэзээ ч бодоогүй. Гэхдээ Не Ли энэ тогоог авмаар байгаа бол Алхимийн холбоо ямар ч аргаар хамаагүй авах ёстой.

Гэхдээ тавин таван сая чөтгөрийн зоос түүний бодож байснаас арай өндөр үнэ байна. Зориулалт нь мэдэгдэхгүй байгаа тогооны төлөө арай их мөнгө зарцуулж байгаа юм биш биз?

 


Өмнөх хэсэг

Дараагийн 

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [69]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s