Чөтгөр бурхдын домгууд [68]

Энэ долоо хоногын [3/4] Regular хэсэг.
99742394 утсанд 1000₮ нэгж хуримтлагдах тутамд +1 Bonus хэсэгтэй.
Энэ долоо хоногын Bonus +5 хэсэг байгаа.
Одоогийн зорилго 10000₮-4000₮

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 68  – Үнэт эрдэнэ

Не Лигийн гаргаж ирсэн үрлэн эмүүд машид баян гэр бүлийн нийт эд хөрөнгөтэй тэнцэнэ.

Не Ли олон тангийн жорыг Алхимийн Холбоонд өгсөн. Тиймээс тангийн, үрлэн эмийн хувьдАлхимийн Холбоо Не Лид олноор өгөх нь ес зүйн хэрэг. Не Лид өгсөн эмийн тоо нийт Алхимийн холбооны найруулсан үрлэн эмийн тавны нэгтэй дүйцнэ. Алхимийн холбооноос гадна хамгийн олон үрлэн эмтэй хүн Не Лиг гэхэд хилсдэхгүй.

“Сүнс тэтгэх үрлэн эмүүд, Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд, бас Сүнс сойх үрлэн эмүүдээс гадна надад Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эм, бас Есөн хувьсал үрлэн эмүүд бий…..” Не Ли зориудаар амс хийн хэллээ.

Не Ли алдарт Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эмүүд, Есөн хувьсал үрлэн эмтэй юм гэжүү? Не Хай, Не Эн биширсэндээ нүд нь галаар дүйгүүлнэ.

“Сая дурдсан хоёр үрлэн эмийг, Овгийн ахлагч намайг овогтоо өг гэж шахахгүй биз дээ?” Не Ли юу хэлэх гэж байгаа гэвэл энэ хоёр үрлэн эмийг Не Хай авахыг хүсвэл түүнд сайн хандаж, сайн нөхцөл тавих хэрэгтэй гэж нууцаар хэлж буй.

“Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Овгийн гишүүний хувийн эд хөрөнгийг Овог хамгаалах ёстой.” Не Хай хурдхан хэллээ. Тэрээр юугаар энэ хоёр үрлэн эмийг сольж болох билээ гэж бодно.

Не Эн гэнэтхэн нэг зүйл бодоод хэллээ. “Тэгэлгүй яахав. Овгийн ахлагч аа. Манаай гэр бүл урт удаан үеийн түүхтэй. Эрт эдүгээ цагаас уламжилж ирсэн олон эрдэнэстэй. Сяо Ли Ариун Орчид сургуулийн Суутны ангид тэнцэнээс хойш шагнал болгож Эрдэнэсийн сангаасаа Сяо Лид шагнал болгож өгөх хэрэгтэй.”

“Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан?” Не Ли зүрх чичирхийлэв. Өмнөх амьдралдаа тэрээр хэзээ ч Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан орж үзээгүй. Цаст Салхин эзэнт гүрний арван ноёны үр садын хувьд тэд урт удаан хугацааны түүхтэй. Тиймээс Тэнгэрийн Хээ овогт сайн эрдэнэсүүд байх ёстой.

Эрт цагаас уламжлагдаж ирсэн эрдэнэсүүд Не Хайд хэрэггүй. Тэд яаж ашигладгийг нь ч ойлгохгүй. Гэхдээ Не Ли хувьд өөр хэрэг. Тэрээр өнгөрсөн цагын олон эрдэнэс судлаж ирсэн. Не Лигийн нүднээс мултрах сайн эрдэнэс бараг олдохгүй байх.

“Тэргүүн ахмад Не Эн. Та энэ Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эмийг ав. Та буцаж очихоороо хэрэглээрэй. Тулаанчийн биеийг хөгжүүлэхэд нэн ач тустай.” Не Ли Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эмийг Не Энд өгөөд хэллээ.

“Баярлалаа Сяо Ли.” Не Эн, энэ мөчид машид сэтгэл хөдлөсөн байв. Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эмийн үнэ галзуу гал шиг өндөр үнэтэй. Энэ Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эмийн үнэ нэг сая чөтгөрийн зоосний үнэ хүрдэг гэж хүмүүс цуурдаг.

Энэ үед Не Хай нүд улаанаараа эргэлдэж байлаа. Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эм зөвхөн тулаанчдад хэрэгтэй биш. Чөтгөрийн сүнстнүүдэд ч тун хэрэгтэй.

“Сяо Ли, Тэнгэрийн Хээ овог чиний гэр бүл, Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сан ч бас чиний эрдэнэсийн сан л гэсэн үг. Чамд тэндээс авахыг хүссэн зүйл байвал тэднийг бүгдийг ав.” Не Хай даруй Не Энтэй хамтран хэллээ. Угаас тэдэнд эрдэнэсийн сангаасаа ашиглаж чадах зүйл байхгүй.” Не Лиг оруулж эрдэнэсийн сангаас нь хүссэн зүйлийг нь авхуулах хэрэгтэй. Үрлэн эмүүдийг Не Лигээс авч чадах юм бол эрдэнэсийн санд байгаа ашиглаж чадахгүй эрдэнэсүүдээс илүү үнэ хүрнэ.

“Овгийн ахлагч ийм өгөөмөр байгаад их гайхаж байна. Овгийн ахлагчийг би буруугаар бодож явдаг байжээ. Энэ нэг Нил Ягаан бие хөгжүүлэх үрлэн эм. Үүнийг овгийн ахлагчид бэлэг болгоод өгье. Би эрдэнэсийн сан ороод эрдэнэсээс сонгохоор зуун Нил ягаан бие хөгжүүлэх үрлэн эм, зуун Есөн хувьсан үрлэн эмийг овогтоо бэлэг болгоод өгнө өө.” Не Ли хөнгөхөн хэллээ. Тэрээр гартаа ийм олон үрлэн эмтэй учраас хэдийг өгнө гэдэг асуудал биш.

Не Лигийн үгийг сонсоод Не Хай нүд сэргэв. Тэрээр буцаж очихоос тэсэн ядан хүлээнэ.

Дуудлага худалдаа үргэлжилсээр. Үрлэн эмийн дуудлага худалдаа дууслаа.

Лэй Зүо, Жиан Мин хоёр Не Хай зүг харна.

“Не Хай баян болж жүжиглэж байгаа байх. Хоёр сая чөтгөрийн зоос үрснийхээ дараа үрлэн эм авах мөнгө нь дууссан бололтой.” Лэй Зүо жуумалзан хэлнэ.

Жиан Мин гал дээр тос нэмж хэллээ. “Алтан зэрэглэлийн өмсгөл хэрэгтэй ч ганц хүн хэрэглэж чадна. Бас зөвхөн тулааны үед хэрэглэхэд хэрэгтэй шүү. Үрлэн эм авах шиг ашиг тустай биш шүү Не Хай өөртөө харамсааднүүр нь ногоон болж байгаа биз”

Тэд Не Хайг олон үрлэн эмийг Не Лигээс авсаныг мэдэхгүй байгаа. Тэрээр дуудлага худалдаанд яахан анхаарлаа хандуулж чадах билээ?

Тэднийг ярьж дуусаагүй байтал Не Ли галзуу мэт үнэ хаяж эхлэв. Таван зуун мянгаас зургаан зуун мянган чөтгөрийн зоосны үнэтэй хэдэн барааг худалдаж авна. Бараанд бага зэрэг сонирхол хөтлөх л юм бол түүнийг шууд худалдаад авч эхлэнэ. Тэрээр үрж дуусахааргүй их мөнгөтэй, дотоод орон зайт бөгжиндөө тоолж баршгүй чөтгөрийн кристал картуудтай юм чинь зай хэмнэхээр шийдлээ. Энэ чөтгөрийн зооснуудаа илүү ашиглаж болохуйц зүйлээр солиход буруудах зүйлгүй.

“Тэгэхээр Тэнгэрийн Хээ овог мөнгөөр дутаагүй, тэд зөвхөн үрлэн эмэнд татагдаагүй байжээ”

Лэй Зүо, Жиан Мин хоёрын нүүр шатна. Хараал идэг, Тэнгэрийн Хээ овог хэзээнээс ийм баян болчихсон юм бэ? Энэ үед тэр хоёр хоёул сэтгэлээр уналаа.

Хагас цагын дуудлага худалдааны дараа Не Ли хэдэн бараа авлаа. Гэхдээ Не Лиг доглуулахаар бараа нэг ч байсангүй. Тиймээс тэр уйдаж ихэллээ.

Энэ үед дуудлага худалдаачин эмэгтэйн хоолой хадлаа. гартаа хар бүтээлгэтэй зүйл бариад “Энэ удаагийн дуудлага худалдаа ингээд дууслаа. Гэхдээ бид үнэт эрдэнэсийн дуудлага худалдаа удахгүй эхлэнэ. “

Эмэгтэйн хоолой намжихад хорин хүн дуудлага худалдааны байранд орж ирэв. Үзэсгэлэнт эмэгтэйчүүд тэднийг гуравдугаар давхрын өрөөнүүдэд дагуулан оруулав.

Бүхэл танхимд хүмүүс хоорондоо шуугин ярина.

“Би тэр хүнийг харж байсан. Фэн гэр бүлийн ахмад байна!”

“Тэр Далавчит луу овгийн ахмад байна.”

“Тэр Ариун гэр бүлийн ахмад байна”

……

“Тэд яагаад энд байгаа юм бол?”

“Харанхуйн балгасаас Хун Юүэ нэг үнэт эрдэнэс олж авсан гэж байна. Тэд зургаан Язгууртан гэр бүл, Гурван үндсэн гэр бүлээс хүмүүс урьж дуудлага худалдаа зохиож байгаа гэсэн.”

Урьд өмнө зарагдсан бараа бүтээгдэхүүн энэ гэр бүлүүдийн анхаарлыг багахан ч хөдөлгөхгүй. Эцсийн эцэст тэд ийм барааг өөр дуудлага худалдаагаар ч авч чадна. Тэд Хун Юүэ гэр бүл машид үнэт эрдэнэс энд дуудлага худалдаанд оруулах гэж буй учраас энд ирсэн.

“Харанхуйн балгасаас олсон үнэт эрдэнэс ээ? Бурхан минь тэд бүр Харанхуйн балгас орж зүрхэллээ гэжүү?”

“Харанхуйн балгас?” Не Ли энэ газрын талаар дурслаа. Тэрээр өмнөх амьдралдаа тэр газар орж үзээгүй. Хүмүүсээс энэ талаар сонсч л байсан. Харанхуйн балгас бол хар дарсан зүүд шиг газар. Зөвхөн Хар Алтан Зэрэглэлийн тулаанчид бас түүнээс дээш зэрэглэлтэй хүмүүс л энэ газар уруу орж зүрхэлнэ. Эцсийн эцэст тэнд маш олон аймшигт чөтгөрийн араатнууд цугласан байдаг.

Харанхуйн эрний үед Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн тэнд амьдардаг байсан гэдэг домог бий. Тэрээр машид аймшигтай чөтгөрийн сүнстэй байсан гэж ярьдаг. Тэрээ үхсэний дараа тэр газрыг аймшигт чөтгөрийн сүнснүүд эзэрхийлсэн.

Аймшигт чөтгөрийн сүнснүүд машид нууцлаг, цочирдуулам чөтгөрийн сүнснүүд. Не Ли тэдний хүчний талаар цухас л дурдаж мэднэ.  Аймшигт чөтгөрийн сүнснүүд хамгийн олзлоход бэрх төрлийнх.

Хун Юүэ Харанхуйн балгасаас юу олсон нь ихэд сонирхол татна.

Не Ли энэ талаар бодвол бас тавьтаргүйтэв. Хун Юүэ гэр бүл юу дуудлага худалдаанд оруулах юм бол.

Гурван Үндсэн гэр бүл, Зургаан язгууртан гэр бүлийн төлөөлөл ирлээ. Дуудлага худалдааны байран дахь уур амьсгал хөлдөв. Бүгд Хун Юүэ ямар эрдэнэс гаргаж ирэхийг чимээгүй ажина.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд [68]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.