Хуйларч буй луу – Ном 4 Хэсэг 9

Энэ долоо хоногын [2/4] Regular хэсэг.
99742394 утсанд 1000₮ нэгж хуримтлагдах тутамд +1 Bonus хэсэгтэй.
Энэ долоо хоногын Bonus +2 хэсэг байгаа.
Одоогийн зорилго 10000₮-1000₮

Нэмж хэлэхэд маргааш миний төрсөн өдөр учраас зохиолын хэсэг орчуулж амжихгүйд хүлцэл өчье

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 9, Хагархай

“Эрхэм дээдэс ээ?” Линлэй харав.

Алтан хуяг дуулгатай, булчин хөгжсөн өндөр залуу байлаа. Эзэн хаан дунд насны арслан мэт алтан өнгийн үстэй хүн байв. Энэ хүн Фэнлай хаант улсын эзэн хаан байгаад зогсохгүй есдүгээр зэрэглэлийн дайчин.

Фэнлай хаант улсын иргэний хувьд, Линлэй эртнээс Фэнлай улсын бахархалыг мэднэ. Алдарт “Алтан арслан” Клайд. Улсын эзэн хаан хүчтэй дайчин байх нь эргэлзээгүй том бахархал.

Гэрэлт сүмийн урд талбайд зуун мянган хүн харж байлаа. Сахиусан тэнгэрийн хөшөөний урд Гэгээн эзэн хаан, Их ламтангууд, цагаан өнгийн дээлтэй бараа бологч нар, мөн хамгаалагч баатрууд чимээгүйхэн зогсоно. Энэ олон хүмүүс дундаас яах аргаггүй Гэгээн эзэн хаан хамгийн тод од.

Зургаан улсын алтан ургынхан, вант улсуудын вангууд тэндээ чимээгүйхэн зогсоно.

Гэнэтхэн Гэгээн эзэн хааны хажуу хөшөөнөөс цагаан, ариухан гэрэл цацран бүхэл талбайг бүрхэн авлаа. Бүхэл талбай чимээгүй боллоо. Бүгдэнгийн царайнд амар амгалан, тайван инээмсэглэл тодров.

“Зуун мянган хүнийг бүрхэн авах гэрэл цацруулахын тулд ямар их хүч шаардаж буй бол?” Шидтэний хувьд Линлэй Гэгээн эзэн хаан ямар хүчтэйг мэдрэв.

Бүхэл талбайн аниргүйд салхи л сонсогдоно.

“Эзний нэрийн дор!” Гэгээн эзэн хаан чимээгүйхэн хэлвэл түүний хэлсэн үгс бүх хүний сүнсийг чичирхийлгэв.

Гэгээн эзэн хааны сүр жавхааг талбайд байсан бүх хүмүүс мэдрэнэ. Линлэй ч гэсэн энэ хүчийг эсэргүүцэж чадалгүй дуулгавартайгаар бөхийв. Энэ Гэгээн эзэн хаанаас гарч ирсэн аймшигт сүр жавхаа тэртээ хэдэн жилийн өмнө Вушан тосгоны дээр тулалдаж байсан Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид, бас Хар Луутай л дүйцнэ.

Энэ сүр жавхаан дор байгаа хүмүүс өөр юу ч хийсэн байсан хамаагүй. Сүнс нь цаанаасаа л биширч хүндэлнэ.

Энэ тэнгэрлэг сүр жавхаа байлаа.

Бүхий л талбайд буй хүмүүс, Гэгээн эзэн хаанаас бусад бүх хүмүүс бөхийлөө. Их ламтан, Хаадууд бүгд Гэгээн эзэн хааны хэлэх үгийг чагнана.

“Их Эзний Хайр, энэрэл, өршөөл нигүүсэлд багтах болтугай.”

Гэгээн эзэн хааны хоолой тийм чанга биш байлаа ч, тэнгэр газрыг доргиож, хүн бүрийн сүнсийг чичирхийлүүлнэ.

Олон хээ угалзтай ариун гэрэл Гэрэлт сүмийн оройгоос цацрав. Энд хуран цугласан хүн бүрийг бүрхэн авлаа. Хүн бүрийн зүрх амгалан болж, хүн бүрийн бие илүү ая тухтай болсон мэт санагдана. Хүн бүр хүндлэлээ илэрхийлнэ.

“Их эзэн энх тайван хайраар та бүхнийг ивээг.”

Яг тэр мөчид Гэгээн эзэн хаанаас ч гэсэн гэрэл цацарлаа. “Бурхны хүүхдүүд минь. Гэм нүгэлээ наминчилья. Үг үйлдэл, бодол санаанаасаа хийсэн нүглээ хүлээцгээе. Их эзэн биднийг өрөвдөн уучлан бидэнд мөнхийн амьдрал бэлэглэг.”

Тэр даруй

Бүхэл дэлхийд ариун ая эгшиглэв. Гэгээн сүмийнхэн хамтдаа дуулж эхэллээ. Энэ дуу ая, гэрэл гэгээтэй нийлэн тэнгэрт хүн бүр ирсэн мэт зүрх сэтгэлийг ариусгана.

Олон нийтийн уур амьсгал ээлжлэн солигдоно. хөгжим эгшиглэж, бурхнаас өршөөл эрсэн хүмүүс, бурхныг магтан дуулах дууллууд, залбирал, талархлаа илэрхийлэх үгс, эцэст нь хоор дуугаар өндөрлөлөө.

Энд ирсэн олонхи хүмүүс Гэрэлт сүмийн бишрэгчид байлаа. Тэд Гэрэлт сүмийн гэрэлт бүрхэн авагдвал бүх хүмүүс чимээгүй аниргүй мэт тэдэнд санагдана. Гэрэлт сүмд итгэдэггүй хүмүүст ч энэ маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Хор дуу дуусвал бүгд сэрэв. Одоо өдөр аль хэдийн болсон байв.

Хуран цугласан хүмүүс буцахдаа зэхлээ.

Гар гараа хөтлөлцөн, Алис Линлэй хоёр хамт алхана. “Линлэй ахаа, танд ямар байсан бэ? Сайхан байсан уу?”

Линлэй толгой сэгсрэв. “Би уур амьсгалд нь орчихжээ. Оюун ухаанаа цэгцлэх ч боломж байсангүй. Оюун санаагаараа хүчгүй хүмүүс ийм зүйлд итгэж болох юм. Бас энэ мэдрэмжинд дуртай байж. Гэхдээ үнэнийг хэлэхэд би гадны хүчин зүйлд автахыг хүсдэггүй.”

Энэ олон нийтийн дунд байхдаа Линлэй нөлөөнд нь автсанаа нуусангүй. Тэрээр элэгхэн тэр эрчимд нь татагдсан байлаа.

Гэхдээ эцсийн эцэст Линлэй үхэл дагуулсан Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс амьд гарсан. Юу болсон талаар тэрээр бодвол айж эхэллээ. Гэрэлт сүм ихэд аюултай юм.

“Нөлөөнд автсан? Үгүй ээ. Их эзэн бидний эцэг эх шиг хүн. Бид бүгд Их эзний хүүхдүүд. Бурхны нигүүсэл хайранд бид адислагдсан. Линлэй ахаа та яаж ингэж бодож чадаж байна?” Алис дурамжхан байлаа.

Алис Фэнлай хотод багаасаа аьдарсан. Ариун нийслэлийн хувьд жил бүр Юлан наадмаар Фэнлай хотод олон хүн хуран цугладаг. Фэнлай хотын дийлэнхи иргэд Гэрэлт сүмийг дагадаг итгэгчид. Алис ч гэсэн багаасаа Гэрэлт сүмийн итгэгч болсон. Энэ төрлийн шашны итгэл амархан өөрчлөгдөхгүй.

“Алис чи ингэж бодож болохгүй. Хүч чадал, чадвар энэ чамд байгаа зүйлс бурхны өгсөн зүйлс биш. Харин чиний шаргуу хөдөлмөр сургуулилалтийн үр дүн биш үү? Бурхан чамд энийг яалаа гэж өгөх билээ? Бурхан чамд хайртай байсан юм бол чамд ийм эцэг эх заяах уу?” Линлэй Алис ямар нөхцөлд байгааг маш сайн мэдэж байгаа.

Алис дуугаа хураав. Тэрээр Линлэйг ширтэв.

“Линлэй ахаа. Би гэртээ харьлаа. Намайг хүргэж өгөх гэсний хэрэггүй.” Эргэж хараад Алис гэрийн зүг алхална. Алис явахыг хараад Линлэй дурамжхан боллоо. Эргэж хараад тэрээр Гэрэлт сүмийг зүг харлаа. “Гэрэлт сүм саад болж чадаж байна шүү.”

…..

Залуу хосууд маргалдах энгийн үзэгдэл. Алис Линлэй хоёр дахиж уулзахдаа бие биедээ гал халуунаар буцаж дурлана. Тэр хоёр шашны талаар ярихаас биенээ барьцгаана. Тэд сардаа хоёр уулздаг байсан бол сардаа дөрөв уулздаг боллоо. тэдний харилцаа цуг унтах хүртлээ гүн гүнзгий болов. Гэхдээ тэр хоёр хэзээ ч энэ эцсийн ханаа нураагаагүй.

Алис “Миний анхны шөнө миний хуримын орой байх ёстой.” Юлан тивийн он тооллын 9998 оны эхний хагас Линлэй Алис хоёрын оргил үе байв.

Удаан хугацааны харилцаанд бүгд л асуудалтай байдаг.

Юлан тивийн тооллоор 9998 оны Есдүгээр сарын 29.

“Юу… Алис надаас нуугаад хэлж чадахгүй зүйл байгаа юм болвуу?” Линлэй Фэнлай хотын гудамжаар гурван ахан дүүстэйгээ хамт алхаж байлаа. Тэрээр Алистэй сүүлийн удаа салж явахдаа түүнийг нэг л гунигтай байсныг санав. Линлэй арга мухардлаа.

Линлэй Алис хоёр ихэд өөр орчинд өсч торнисон. Тэд олон зүйл дээр өөр бодолтой. Хамгийн чухал нь Алис биеэ даасан, хүчтэй охин. Тэр өөр хүмүүст урваж орхих хүн биш. Линлэйг шаналгаж байгаа гол асуудал Алис өөрийн дотор байгаа асуудлаа түгжиж орхичихдог эмэгтэй.

“Гуравдугаар дүү, Алис та хоёр дахиад маргаа юу?” Иел хажуунаас даажигнав.

Жорж, Рэйнолдс ч гэсэн жуумалзав. Рэйнолдс Линлэйн мөрөн дээр гараа тавиад хэллээ. “Линлэй, Алисийг ямар их хайрладаг чинь хамаагүй ээ. Хэрэв чи болгоомжтой байхгүй бол салахдаа зүрх чинь ихэд шанална шүү. Намайг хар л даа. Надад арван өөр найз охидууд байна. Би ямар амар амьдарч байгааг хар.”

Линлэй Рэйнолдсийг ширтлээ. Хэлэх ч үг олдсонгүй.

“Дөрөвдүгээр дүү. Наад хэл амаа билүүд. Гуравдугаар дүү Алистэй гэрлэх гэж байгаа.” Иел хэллээ. Линлэйн мөрөн дээр тэр ч мөн гараа тавив. “Гэхдээ гуравдугаар дүү. Чамд л гэж хэлэхэд өөр зөндөө охидууд хүлээж байгаа. Өөрийгөө хорьж бариад байх шаардлагаггүй гэж.”

Линлэй инээсэн ч хариулсангүй.

Фэнлай хотод ахан дүүстэйгээ салах ёс гүйцэтгээд Алисийн эдлэн уруу алхав.

“Хад ахаа.” Линлэй Алисийн эдлэнг хамгаалдаг харуултай мэндлэв. Линлэй Алис хоёр машид дотно болсон учраас харуултай нь ч гэсэн танил болсон билээ.

Хад Линлэйг хараад хөхрөн инээв. “Өө, Линлэй юу даа. Чи Алис авхайтай уулзах гээ юу? Халаг гэж. Алис авхай эргэж ирээгүй л байна. Тэр ирчихдэг учиртай даа. Юу болоод байгааг би ч гэсэн мэдэхгүй байна.”

“Эргэж ирээгүй ээ?” Линлэй хөшив.

Линлэй Хад уруу инээмсэглээд. “Тэгвэл энд хэсэг зуур хүлээе. Тэр ирэх л байлгүй.” Линлэй Алисийн тагтний чиг хараад хүлээлээ. Хаш дарснаасаа шимэн чимээгүйхэн хүлээнэ.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Хуйларч буй луу – Ном 4 Хэсэг 9”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s