Чөтгөр бурхдын домгууд [67]

Энэ долоо хоногын [1/4] Regular хэсэг.

99742394 утсанд 1000₮ нэгж хуримтлагдах тутамд +1 Bonus хэсэгтэй.

Энэ долоо хоногын Bonus хэсэг – Тэнгэр зазрын заагт +1

Одоогийн зорилго 10000₮-0₮

Advertisements
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 67 – Дуудлага худалдаанд өрсөлдөх нь

Не Лигээс лонхнуудыг аваад, Не эн нээж үзлээ. Тэрээр дотор нь Сүнс тэтгэх үрлэн эм, Сүнс төвлөрүлэх үрлэн эм, бас Сүнс сойх үрлэн эмүүд байгааг олж харав. Сүнс тэтгэх үрлэн эм, Сүнс Төвлөрүүлэх үрлэн эм, Сүнс сойх үрлэн эмийн алин байсан ч тэд бүгдээр хумсны толь шиг жижигхэн байлаа. Энэ үнэхээр жинхэнэ эм нь мөн ажээ.

Дотор нь Сүнс Сойх үрлүүд ч байна. зуугаараа байна шүү бас. Энэ Сүнс Сойх үрлэн эмүүд Сүнс Төвлөрүүлэх эмээс арав дахин хүчтэйг мэдэх хэрэгтэй. Үндсэн гэр бүлээс гадна энэ тангын хүчийг мэдэрч чадах гэр бүл байхгүй. Энэ зах дээр худалдаалагддаггүй бараа.

Яруу алдрын Цаст Салхин гэр бүлийн дуудлага худалдааны байранд цөөхөн хэдэн Сүнс Сойх үрлэн эм зарагддаг. Нэг үрэл дангаараа гэхэд тэнгэрт хадсан үнэтэй. Нэг сая таван зуун мянган чөтгөрийн зоосны үнэ хүрч байсан. Зуугаараа гэхэд нэг тербум чөтгөрийн зоос хүрэх нь байна.!

[Орчуулагчийн тэмдэглэл : Яагаад гэнэт тербум чөтгөрийн зоос болсоныг ойлгосонгүй. 100 үрлэн эмүүд зуун тавин сая чөтгөрийн зоос болмоор юм.]

Энэ тоог бодвол Не эн ухаан алдахаа шахав. Та ямар ч их мөнгөтэй бай, ямар ч тусгай аргатай бай, Сүнс сойх үрлэн эмийг зах зээлээс олох тун ч хэцүү.

“Энэ саяхан худалдаанд гараад удаагүй болхоор л үнэтэй байгаа юм. Үнэнийг хэлэхэд Алхимийн Холбоо олноор нь эднийг хураачихсан байгаа. Ирээдүйд үнэ нь угаасаа унана. Энэ тооны үрлэн эмүүд бол юу ч биш. Гэр бүлдээ хувь нэмэр оруулах миний үүрэг шүү дээ!” Не Ли бахдам хэллээ.

Не Ли үгийг сонсоод Не Хай сэтгэлээр уналаа. Не Ли өмнө ямар ч үрлэн эмээ өгөх шинжгүй ярьж байсан. Тэр ч байтугай үрлэн эмэнд нь санаархаж байвал Ян захиралд хов хүргэнэ гэж хэлсэн. Тэр үедээ Не Ли өөрийн овогтоо ямар ч хувь нэмэр оруулах бодолгүй харагдсан. Гэтэл Не Эн асуухад ийм олон үрлэн эмийг юман чинээ тоохгүй гаргаж өглөө. Не Хай өөрийгөө овгийн ахлагчийн ч гэлээ хэн ч биш гэдгээ мэдэрч эхлэв.

Не Ли юу ч болоогүй юм шиг таван мянган Сүнс тэтгэх үрлэн эм, зургаан зуун Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд, бас зуун Сүнс сойх үрлэн эмүүд гаргаж ирлээ. Не Хай зүрх энэ талаар бодох бүрт чичирхийлж байлаа. Энэ олон үрлэн эмүүд Тэнгэрийн Хээ овгийг удаан хугацаанд тэтгээн.

“Тэргүүн ахмадаа, сайн хадгалаарай. Бид эргэж ирвэл манай салбарын хүмүүст өгнө шүү.” Не Ли Не Энд сануулан хэлэв.

Не Лигийн үгийг сонсоод Не Эн өөрийн цочроогоо гаргаж хурдхан тангуудыг дотоод-орон зайт бөгжиндөө хийлээ. Тэрээр санаа зовнингуй харагдана. Тэд ярьж байхдаа өөрсдийн хоолойгоо барьж байсан учраас хэн ч сонсч чадаагүй. Тиймээс, бусад дөрвөн Овгийн ахлагч нар юу ярьсан талаар нь мэдээгүй. Не Эн өөр хэн нэгэн мэдээгүйг анзаараад санаа амрав.

Бөгжин дотор нь байгаа энэ олон үрлэн эмүүдийг бодоод Не Эн тэнгэрийн нигүүслийг авсан мэт санана. Энэ олон үрлэн эмийн тусламжтайгаар өөрийнх нь салбар өөр зэрэгт хүрэх боломжтой. Тэнгэрийн хээ овог дотор найман салбар байдаг. Ердийн үед салбар хоорондын дунд багахан зөрчилдөөн үүсдэг. Не Эний үйлдэл тийм ч бусармаг биш.

“Не Ли, Тэргүүн ахмадаа, энэ байж боломгүй зүйл. Тэнгэрийн Хээ овог манай гэр бүл шүү дээ. Бусад салбарынханд яаж ийм аминчхан хандаж болдог юм бэ?” Не Хай шалавхан хэллээ. Не ЛИ, Не Эний зорилго бусад салбарынханд үрлэн эмнээсээ өгөхгүй байх байлаа.

Не Ли Не Эн хоёр бие биенээ харав. Не Ли тэгээд Не Хайд учирыг нь ойлгохгүйгээр хэлнэм. “Энэ миний үрлэн эмүүд. Би хэнд өгөхөө өөрөө мэдэх учиртай. Зөв үү? Манай салбар Тэнгэрийн Хээ овгийнх биш юмуу? Манай салбарын гишүүдийн хүч нэмэгдвэл бас л Тэнгэрийн Хээ овог хүчирхэг болж байгаагийн илэрхийлэл!”

“Яаж ингэж хэлж болном бэ? Бүх гэр бүлүүдэд үрлэн эм өгч байж л бид хамгийн өндөр үр өгөөжийг авна.” Не Хай хурдлан хэлэв. “Ийм олон үрлэн эмүүдтэй юм чинь заримийг нь бусад салбаруудад өгөх хэрэгтэй.”

Тэнгэрийн Хээ овгоос Не Эн байр суурь ахмадуудын дундаас хамгийн дор байсан. Не Ли ирсэний дараа тэрээр хэв журам сахиулах албаны ахмад болсон. Не ЭН хүмүүстэй маш сайнаар харьцдаг байсан. Гэхдээ тэрээр биеэ ихэд барьдаг. Тиймээс тэрээр салбар хоорондын эрх ашгийн өрсөлдөөнд ордоггүй. Гэхдээ өнөөдөр бөгжин дотроо ийм олон үрлэн эмийг хараад түүний зүрх зориг орон босон зогслоо.

Энэ үрлэн эмүүд гэр бүлийн ирээдүйг шийдвэрлэхүйц олон.

“Не Хай овгийн ахлагч аа, энэ үрлэн эмүүдийг Не Ли надад өгсөн. Не Ли хэнд өгөхийг хүсч байна, би үүнийг шийдэж чадахгүй.” НЕ Эн хүндэтгэлтэй хэлэн Не Ли уруу нүд ирмэв. Не Лиг Ян Синь араас нь хамгаалж байгаа учраас яаж Не Хай тэрсэлж чадах билээ.

“Та хоёр…..” Не Хай галзуурах шахам сэтгэлээр унав. Одоо тэр хоёр бүр үгсэн хуйвалдлаа.

Не Ли мэдээж Не Хайтай тангараг тасрахыг төлөвлөөгүй. Бусад салбарт тэрээр бас тодорхой хэмжээгээр санаа тавьж буй. ийм олон үрлэн эмийг өөрийн салбар угаас хэрэглээд барахгүй. Мэдээж богино хугацаандаа шүү дээ. Ирээдүйг тэр бүү хэл дурьдах ч шаардлагаггүй. Тиймээс энэ үрлэн эмүүдэд нарийлаад байх шаардлагаггүй.

“Тэргүүн ахмадаа, тэгвэл үрлэн эмүүдийн тавны хоёрыг гэр бүлдээ өг дөө.” Не Ли Не Энэ харан хэллээ.

“За ойлголоо.” Не Эн хэллээ. Тэрээр толгойгоо дохив. Бусдын эрх ашгийг бодох сөхөө ч түүнд байсангүй.

“Тавны гурав!” Не Хай маргав.

“Зөвхөн Тавны хоёрыг өгнө. Хэрэв овгийн ахлагч Не Хай авахыг хүсэхгүй байвал март даа.” Не Ли толгой сэгсрэв. Ийм олон үрлэн эм байхад тавны хоёр нь Тэнгэрийн Хээ овгийг нэг хэсэгтээ тэжээгээд байж чадна.

“Ингэвэл яаж байна? Талыг нь бид овогтоо өгье.” Не Эн хэллээ,

“Тэргүүн ахмад ч уужуу ухаантай юм гээч. Не Хай талархаж байна!” Не Хай гараараа ёслов. Талыг нь авна гэдэг маш сайн. Эцсийн эцэст энэ үрлэн эмүүд төсөөллөөс нь давсан шүү дээ.

“Не хай овгийн ахлагч намайг уужуу ухаангүй гэж хэлэх гээд байна уу?” Не Лигийн хөмсөг атиралдав.

“Би тэгж хэлэх гээгүй юм шүү. Сяо Ли буруу ойлгосон байна. Би Сяо Лигээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Манай Сяо Ли овогтоо ийм олон үрлэн эм авчирсан. Сяо Ли маань овогтоо ямар их санаа тавьдаг нь ойлгомжтой байна.” Не Хай айн даруй уучлалт гуйлаа. Хэрэв Не Ли уурлан үрлэн эмүүдээ буцааж авбал тэр уйлахаас өөр юуг хийж чадах билээ?.

Не Ли аль хэдийн бүгдийг эрхэндээ оруулжээ. Овгийн ахлагчийн байр суурь, өнгөн талдаа болхоос Не Лид юу ч биш. Не Ли уурлавал, Не Хай уучлалт эрэх хэрэгтэй. Тэрээр сэтгэлээр унасан ч өөр юу ч хэлэх эрхгүй. Харин энэ олон Үрлэн эмүүдийг хараад Не Хай энд хоргодоод байх зүйлгүй боллоо. Ийм олон үрлэн эм Тэнгэрийн Хээ овгийг өөрчлөхөд хангалттай. Сэтгэлээр хэдий их унасан байлаа ч энэ бүхэн түүний шан төлөөс болоход хангалттай.

Не Ли муухай харан толгойгоо эргүүллээ. Үүнийг харсан Не Энд хөгтэй санагдав. Өнгөрсөнд Не Ли ахмадуудыг харвал айж сандараад үхдэг байсан. Не Хайг хэлүүлэлтгүй шүү. Харин одоо энэ байдал эсрэгээрээ эргэжээ. Не Ли өмнө Не Хай хүртэл чангаар үг хэлэхээс айдаг болж. Сүр жавхаат Овгийн ахлагч байхаа болжээ.

Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүдийн дуудлага худалдаа ч дууслаа. Тэд хэдэн гэр бүл, наймаачдад зарагдсан. Гартаа үрлэн эмийг барьж байгаа гэр бүлүүд машид баярлан, баяр хөөртэй байв.

Энэ үед Не Хай Не эн хоёрт энэ танхимд байгаа бусдаас ихэмсэг гэдгээ мэдэрлээ.

“Зуухан Сүнс төвлөрүүлэх үрлийн төлөө ингэж тэмцэх гэж.”

Хун Юүэ дуудлага худалдааны танхм ердөө Мянган Сүнс тэтгэх үрлэн эм, зуун Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүдийн орон тоо авч чадсан. Тэнгэрийн Хээ энэ үрлүүдээ зарвал олон тоог нь эс хэлэх үү? Сүнс Сойх үрэл хүртэл төсөөлшгүй өндөр үнээр зарагдана.

Энэ талаар бодвол машид догдлов. Не Эн зүүдэлж байгаа эсэхээ бодон дотоод-орон зайт бөгжөө өөрийн эрхгүй илбэж, тэмтэрнэ. Анх удаа дотоод-орон зайт бөгжинд нь ийм их хэмжээний мөнгө байгаа. Тэрээр хулгайчаас айх айдсаа зүрхнээсээ авч гарч чадахгүй байлаа. Түүний дотоод-орон зайт бөгж аюулгүй байгаа ч тэр тайвширч чадахгүй л байв.

Не Хай Не Эний хажууд хамгаалагч мэт байв. Тэдний үрлэн эмүүдийг хэн нэгэн авах гэж оролдох юм бол тэр бүхнээ гаргаж тулалдах болно.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [67]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s