Чөтгөр бурхдын домгууд [66]

Энэ долоо хоногын [1/2] BONUS хэсэг.

Одоогийн зорилго 10000₮-0₮

1 Bonus хэсгийг 99742394 дугаарт хуримтлагдаад 1000₮ орох тутамт оруулж байх болно.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 66 – Алмайруулсан нь

Лэй Зүо Жиан Мин хоёр үнэ хаялцаж эхлэв. Дөрвөн гэр бүл машид ширүүхнээр үрлэн эмүүдийг авахын төлөө өрсөлдөнө. Тэд зуун хорин мянган чөтгөрийн зоосны үнэ хүрмэгц зогсоцгоолоо.

“Не Ли, энэ бол наднин Сүнс тэтгэгч үрэл, чи худалдаж авахгүй юмуу?” Не Хай алгаа үрэн хэллээ. Тэрээр баярлангуйгаар Не Лигээс асуун хэллээ. Не Ли энэ үрлүүдийг өөр гэр бүлүүд худалдаж авахаас өмнө худалдаж авсан нь дээр.

“Сонирхохгүй байна. Би аль хэдийн маш олон зүйл худалдаж авсан. Бусдадаа ч гэсэн боломж өгсөн нь дээр байх. Ганц хүн бүгдийг худалдаж аваад байвал сонирхолгүй шүү дээ.” Не Ли хөнгөхөн хэллээ.

Не Хай хөхрөн инээх, эсвэл уйлан унах хоёрын завсар хэлэх үггүй гацав. Сүнс тэтгэгч үрлэн эм бол залуу үеэ хөгжүүлэхэд тун ч чамин хэрэгтэй. Нэг зүйл тэрээр гэнэт бодлоо. Нэгэнт Алхимийн Холбоо энэ үрлэн эмүүдийг гаргадагаас хойш, Ян Синь Не Литэй сайн харилцаатай юм чинь хэдэн үрлэн эмийг Не Лид өгөөгүй байх учиргүй. Тиймээс Не Ли сонирхохгүй байгаа нь аргаггүй.

“Не Ли, чамд Ян захирал хэдэн үрлэн өм өгсөн үү?” Не Хай намуун өнгөөр асуув.

“Надад өгсөн, Би Ян Синь эгчээс хэдийг асуусан. Овгийн ахлагч арай тэднийг хураагаад авах бодолтой байгаа юмуу? Хэрэв тийм бол би Ян Синь эгчид ховлоно доо.” Не Ли хүүхдийн гэнэн томоогүй нүдээ ирмэв. Түүний нүд шоглоомтой өнгө аястай байлаа. Тэрээр угаас овогтоо хэдэн үрэл өгөхийг бодож байгаа ч Овгийн ахлагчаар наадах түүнд хөгжилтэй байв.

“Би яаж зүрхлэл билээ.” Не Хай гутармаар санагдав. Хэрэв Не ЛИ Ян захиралд хэлвээс Тэнгэрийн Хээ овог, Алхимийн Холбоо хоёрын хамтын ажиллагаа нурна. “Би чамд юу хэлэх гэсэн бэ? гэвэл Ян захирал чамд хэдэн үрэл өгсөн бол тэднийг сайн нуух хэрэгтэй. Өөр хүнд мэдэгдүүлж болохгүй шүү гэсэн юм.”

“Өө, би овгийн ахлагчийг буруу ойлгожээ. Овгийн ахлагчийн сануулагт баярлалаа.” Не Ли хэлнэм. Тэрээр толгойгоо дохив.

Не Хай гашуунаар инээмсэглэв. Тэрээр толгойгоо эргүүлж хараад дотроо бодов. э. хүүхдүүд хэцүү болж. Не Лигээс юм унагаах үнэхээр бэрх юм. Не Хай дотор гуниг харуусал дүүрэн хуржээ.

Лэй Зүо зуун хорин мянган чөтгөрийн зоос үнэ хаяснаар Сүнс тэтгэх үрлэн эмийн өрсөлдөөн дууслаа. Удалгүй хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр, бас тавдугаар багцууд худалдаалагдав. Не Хай үнэ хэлэхийг хүссэн ч үнэ нь үргэлж зуун мянган чөтгөрийн зоосноос давж байв.

Не Хай машид гутрав. Тэрээр ганц багц Сүнс тэтгэх үрлэн эм авч чадвал, Сүнс төвлөрүүлэх эмийг худалдаж авах чадалгүй болно. Бусад овгийн ахлагч нар үнэ хаяж байгааг харан тэрээр нууцханаар уйллаа.

“Энэ Овгийн ахлагч нар дэндэж байна!” Не Хай дотроо бодов. Тэнгэрийн Хээ овгийн уг үндэс нь хэтэрхий дорой байна. Алхимийн Холбоотой саяхнаас хамтарч эхэлсэн. Тэд өмнө удаан хуримтлагдсан өрнүүдээ саяхан барагдуулж дуусч байгаа. Тэд яаж Мөнгөн бар, Те Мэн гэр бүлтэй хөрөнгөөрөө өрсөлдөх билээ? Тэдний овгийн үндэс суурь нь илүү бат бөх найдвартай.

Эдгээр хүмүүс тангуудын төлөө үхэн хатан өрсөлдөж байгааг хараад Не Ли хэлэг үггүй болжээ. Энэ эмийн бизнес үнэхээр ашигтай юм гээч! Не Ли энэ дуудлага худалдаанаас ирэх гучин хувийн ашгийг угаас авах учраас тэрээр дуудлага худалдаанд орсонгүй. Тэрээр үнийг өсгөж болох хэдий ч ийм өчүүхэн мөнгө, Не Лигийн зуу зуун сая чөтгөрийн зоостой харьцуулагдашгүй.

Багц багцаар нь үрлэн эмүүдийг шүүрч авч байгааг харсан нэг ч үрлэн эмгүй Не Хай дотроо ямар ихээр гутарч байгааг та бүхэн төсөөлөх биз.

Тавдугаар Сүнс тэтгэх Үрлэн эм зарагдаж дуусаад ширүүн өрсөлдөөн намжив. гэхдээ л үнэ нь гурван зуун мянган чөтгөрийн зоосноос унасангүй.

“Не Хай, овгийн ахлагч аа. Та Сүнс Тэтгэх үрлэн эмүүдээс сонирхоогүй юмуу? Та үнэ хаясангүй? Чи Фэн сониучирхан асуув.

“Би…” Не Хай нөөц боломжоо хэлж чадахгүй байв. Тэрээр өөрийгөө мөнгөггүй гэдгээ хэлэхийг хүсэв. Гэхдээ хүмүүс яаж итгэх билээ.

Өмнө үлэмж мөнгө шидэлж байсан хүн нь Не Ли байсан шүү дээ. Өөрөө биш!

Ли Юүан хэллээ. “Не Хай овгийн ахлагч Алхимийн Холбоотой их ойр дотно. Магадгүй тэд хямд үнээр үрлэн эмүүдийг худалдаж авдаг байх. Хэрэв үнэхээр хямд үнэтэй үрлэн эмүүд байх юм бол Не Хай овгийн ахлагчаа биднийг бүү мартаарай. Гурван зуун мянган чөтгөрийн зоосноос хямд л байх юм бол бид байгаа бүхнийг чинь авна.”

“Юу.. энэ.. за.” Не Хай тээнэгэлзсэн хариуллаа. Тэрээр үгүйсгэлээ ч Чи Фэн, Ли Юүан өөрт нь итгэхгүй биз. Тэрээр өрөвдөлтэй харцаар Не Ли уруу харнам.

Не Хай гутарсан царайг хараад Не Ли нүдээ ирмэлээ. Тэрээр гэмгүй царайлав. Не Лиг өмнөх амьдралд нь айлгаж чаддаг байсан энэ хөгшин эрээр Не Ли энэ удаа даажигнахаар шийдлээ.

Сүүлийн Сүнс тэтгэх Үрлэн эмүүд зарагдлаа. Лэй Зүо гурван багцийг, Жиан Мин хоёр багцийг худалдаж авав. ли Юүан бас Чи Фэн хоёр нэг нэг багцийг авлаа. Бусад багцуудыг худалдаачид худалдаад авсан.

“Дараагийн Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд!”

Энэ Сүнс төвлөрүүлэх үрлэн эмийг сонссон хүмүүс дуудлага худалдааны танхимын аниргүйг дахин эвдэж ширүүслээ. Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд Мөнгөн зэрэглэл, Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдэд хүчтэй нөлөөлдгийг хэлэх хэрэгтэй. Удаан хугацааны турш нэг газартаа гацсан хүмүүст бүр өгөөжтэй.  Тэр ч бүү хэл Алтан зэрэглэлдээ удаан хоцорсон хүн Хар Алтан зэрэглэл уруу ахих ч боломж бий.

“Гурван зуун тавин мянган чөтгөрийн зоос бол эхлэх үнэ.” Эмэгтэй зарлав.

“Гурван зуун жаран мянган чөтгөрийн зоос.”

“Гурван зуун ерөн мянган чөтгөрийн зоос!”

……

Таван зуун мянган чөтгөрийн зоос үнэ хүрлээ ч дуудлага худалдааны үнэ өссөн хэвээр. Зургаан зуун мянган чөтгөрийн зоосны үнэ хүрлээ. Не Хай алмайрав. Өмнө Сүнс Төвлөрүүлэх үрлэн эм авна гэж бодож чадсан. Гэхдээ нэг ч багц худалдаж авч чадахгүйгээ тэрээр одоо мэдлээ.

Ийм зүйл болохыг мэдсэн бол тэрээр Сүнс тэтгэх үрлэн эм авах байсан. Яаж гар хоосон буцалтай билээ? Не Хай машид гутарлаа. Бусад хүмүүс солиотой юм. Арван үрлэн эм үнэхээр ийм өндөр үнэ хүрлээ гэжүү? Үнэхээр шудрага ёс алга юм. Алхимийн Холбоо үлэмж ашигтай байх нь аргаггүй юм.

Не Хай өөрөөсөө ичжээ. Тэрээр Тэнгэрийн Хээ овгийг Бага язгууртан гэр бүлүүдийн адаг сүүлд жагсахыг зөвшөөрсөн. Тэрээр өр зээлээ төлөхийн тулд эзэмшил нутгаа зардаг байсан. харин одоо зургаан зуун мянган чөтгөрийн зоос түүний одоо байгаа бүх мөнгө байв.

Зургаан зуун тавин мянган чөтгөрийн зоос.

Нэг багц Сүнс Төвлөрүүлэх үрлэн эмүүд л зургаан зуун тавин мянгаар зарагдаж байна.

НЕ Хай, НЕ Эн хоёр бие биенээ харан гашуунаар инээлээ. Тэд Сүнс төвлөрүүлэх үрлэн эм халааслаж байгаа Лэй Зүог хараад бүр ч сэтгэлээр унав.

“НЕ Ли.” Не Эн тэсч чадалгүй хэллээ. “Чи бидэнд нэг Сүнс төвлөрүүлэх үрлэн эм худалдаж авахад туслаж чадахуу? Чамаас зээлсэн гэж бодьё. Бид ирээдүйд чамд эргэж төлөх болно.” Не Ли нүд ирмэлгүй хоёр мянган чөтгөрийн зоос хаясан. Ердөө зургаан зуун мянган чөтгөрийн зоос түүнд юухан байхав.

Не Эн хэлсэн учраас Не Ли түүнд нүүр өгөхөөр шийдлээ. Не Хай Тэнгэрийн Овгийн овгийн ахлагч хэдий ч Не Литэй өмнөх амьдралд нь ойр байгаагүй. Гэхдээ Не Эн тийм байгаагүй. Яруу алдрын хот мөхөхөөс өмнө Не Эн, Не Лигийн гэр бүлийг машид хамгаалсан. Тиймээс Не Ли Не Энийг хүндэлдэг юм.

“Тэргүүн ахмад хэлсэн учраас асуудал үгүй. Гэхдээ Сүнс Төвлөрүүлэх үрлэн эмэнд үнэ хаях асуудалгүй. “ Не Ли баруун гараа савчаад дотоод-орон зайт бөгжнөөсөө хэдэн үлэмж шилэн лонхнууд гаргаад ирлээ. Тэрээр Не Энд гаргаж үзүүлээд. “Энэ лонхнууд дотор таван мянган Сүнс Тэтгэх үрлэн эмүүд, зургаан зуун Сүнс Төвлөрүүлэх эмүүд байгаа. бас Зуун Сүнс сойх үрэл, байгаа. Тэргүүн ахмадад өгч байгаа бэлэг гээд бодчих!”

Энэ олон шилэн лонхнуудыг бариад Не Энийн харцаа салгаж чадалгүй хөшиж орхив. Түүний хоолой чичрэн хэлэв. “Та. таван м-мя-мянган, таван мянган с-с-Сүнс т-т-Тэтгэх Үрлүүд….. З-з-зургаан з-зуун …. Сүнс Т-Төвлөрүүлэх Үрлүүд….. тэ-тэгээд бүр С-Сүнс Со-Сойх Үрлүүдээ?!”

Не Эн хэлэх үггүй боллоо,, Не Хай ч мөн адил.

Энэ дуудлага худалдаанд, гэр бүлүүд хэдхэн Сүнс тэтгэх үрлэн эмүүд, Сүнс Төвлөрүүлэх үрлэн эмүүдийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Гэтэл Не Ли юу ч болоогүй ю шиг таван мянган Сүнс Тэтгэх үрлэн эмүүд, Зургаан зуун Сүнс Төвлөрүүлэх үрлэн эмүүд тэр ч бүү хэл захаас хаанаас ч хайгаад олдохгүй Сүнс Сойх үрлэн эмүүдийг гаргаад ирлээ.

“Гэгээн бурхан минь! Би зүүдлээд байна уу?” Не Эн хөшсөн байдалтайгаа удаан төөрөв.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [66]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.