Хуйларч буй луу, Ном 4 Хэсэг 8

Энэ долоо хоногын [8/10] BONUS хэсэг.
99742394 дугаарт 1000₮ нэгж явуулах тусам нэг BONUS хэсэг оруулж байх болно.
Одоогийн зорилго 20000₮-10000₮

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 8, Хаа сайгүй мэргэжилтнүүд (хэсэг 2)

Линлэй тавьтаргүйтэв. Тэрээр тээнэгэлзэв. Дотроо тэрээр олон зүйлс бодлоо. Гэхдээ эцэст нь тэрээр толгой дохиод хэллээ. “Тиймээ, Түүний нэрийг Алис гэдэг.”

Делиагийн нүд улайгаад, тэрээр хэлэв “Баяр хүргэе”

Делиа хурдан гүйж гарлаа, тэрээр нүүрэндээ урсах нулимсаа барилгүй уншлагын танхимаас гарав.

Гэхдээ Линлэй Делиагийн нулимсыг олж хараагүй.

“Өө.” Делиад үнэнээ хэлээд Линлэй тайван сууж чадалгүй удав. Гэхдээ тэрээр нөгөө талаас сэтгэл амрав.

Энэ үйл явдлын дараа Линлэйд унших сонирхол төрсөнгүй. Уншиж байсан номныхоо нэрийг цээжлээд өрөө уруугаа буцна.

Дотуур байр уруугаа явах замдаа Линлэй нэг л барсгар харагдана.

“Эзэн. Би ойлголоо. Танд Делиа, тэр охин таалагдаж байсан уу?” Бэбэ хэллээ. Тэрээр өөрийн бодлоо хэлнэ. “Миний бодлоор Делиа маш сайхан эмэгтэй. Тэр Алисээс ч илүү үзэсгэлэнтэй шүү дээ.”

“Дуугаа хураа” Линлэй оюун бодлоороо зэмлэв.

“Хмм. Хмм. Би уг нь үнэн хэлж байсан юмсан.” Бэбэ баясангүй хэллээ.

Линлэй гүнзгий амьсгаа аваад. Эцэст нь нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. “За март даа. Делиад бүх зүйлийг ойлгуулсан учраас би өөр юм бодоод байх шаардлагаггүй. Өө нээрээ тийм. Маргааш би Алистэй уулзана. Одоо явж бэлэг бэлдэе.”

Алисийн тухай бодвол Линлэй баяртай болж амрана.

……

Арван хоёрдугаар сарын 29 өдөр. Линлэй Иел болон ахан дүүсээсээ салаад Алисийн гэр уруу зүглэлээ. Энэ удаа Линлэй арай илүү хугацааг Алистэй өнгөрүүлэхээр болов.

Учир нь жил бүрийн эхний өдрийг “Юлан наадам” гэж нэрлэдэг. Энэ Юлан тивийн хамгийн том баяр. Энэ өдөр Гэрэлт сүм маш олон шүтлэгтнүүдээ цуглуулдаг байна.

Фэнлай хот “Ариун нийслэл” гэж нэрлэгддэг, бас Ариун сүм Баруун Фэнлай хотод байрладгыг харгалзаж авч үзвэл, Фэнлай хот шашны төв байх нь аргаггүй. Энэ Юлан тивийн хамгийн том шашны төв билээ. Бас түүнчлэн Гэгээн эзэн хаан өөрөө үйл ажиллагааг нээх юм. Энэ баярт маш олон хүн жил бүр ирж оролцдог.

Нэгдүгээр сарын 1

Гэрэлт сүмийн төв. Баруун Фэнлай хот. Гэрэлт сүм. Энэ зуу гаруй метрийн өндөр үлэмж барилга. Фэнлай хотын хэн боловч тэнгэрт сүндэрлэсэн энэ барилгыг харж чадна.

Гэрэлт сүмийн өмнө үлэмж талбай байдаг. Мянган метр урттай. Энэ талбай тэгшхэн, хоорондоо ижил хэмжээтэй чулуугаар чимэгдсэн. Энэ үед далай мэт олон хүн энд хуран цугласан байв. Тэдний дунд Алис Линлэй хоёр ч байлаа.

Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд тэнд олноороо байж иргэдийн дундах дэг ёсыг сахиулна. Гэхдээ ерөнхийдөө хүмүүс машид эмх цэгцтэй, дуулгавартай байв.

“Линлэй ахаа, найман цагт, Гэрэлт сүмийн дээд удирдлагууд ирнэ. Гэгээн эзэн хаан хүртэл ирнэ.” Алис зөөлөн дуугаар Линлэйд хэллээ.

Линлэй толгой дохив. Гэрэлт сүмийн дэг журам сахиулж байгаа хүлэгт баатруудыг хараад. “Алис энд байгаа хамгаалагч хүлэгт баатруудыг хараа. Энд хэдэн мянган баатрууд байх ёстой. Харваас тэдний алин ч сул дорой биш.”

“Мэдээж. Энэ чинь Юлан наадам. Энэ наадмыг хамгаалж байгаа хүмүүс Гэрэлт сүмийн шилдэгүүд. Тэд дор хаяж тавдугаар зэрэглэлийн дайчин байгаа.” Алис Фэнлай хотос өсч торнисон. Тиймээс тэрээр Линлэйгээс илүү мэдлэгтэй байх нь гарцаагүй.

Линлэйн зүрх зогсох мэт санагдав.

Бүх баатрууд тавдугаар зэрэглэл эсвэл түүнээс өндөр зэрэглэлийн дайчид аа? Ийм хүчирхэг дайчдыг удирдвал хэмжээлшгүй хүчтэй болно. Тавдугаар зэрэглэлийн шидтэний хувьд тэдний өмнө ямар ч аюул заналхийлэхгүй.

Алис урд байгаа сайхан хувцастай хүмүүс уруу заалаа. “Өндөр зэрэглэлийн язгууртнууд ч гэсэн ирсэн байна. Удахгүй Ариун нэгдлийн язгууртан овгууд ч гэсэн ирнэ.”

Цаг хугацаа хурдан өнгөрөв. Нүд ирмэх зуур найман цаг боллоо.

Гэнэтхэн зуун метр өндөр Гэрэлт сүм гэрэл цацруулж эхлэв. Талбайг цагаанаар туяаруулна. Сахиусан тэнгэрийн үлэмж хөшөө, талбайн голд байсан бол тэрээр бас өнгөөр туяаран гэрэлтлээ. Яг тухайн үед бүхэл талбайд бурхдын ертөнцөөс ирсэнүү гэмээр сайхан ая эгшиглэлээ.

Энэ мөчид Гэрэлт сүмийн гол хаалгаас бүлэг хүмүүс гарч ирэв. Тэдний өмнө хэдэн эгнээ цагаан хуяг, улаан хээтэй дуулга өмссөн хүмүүс ирэв. Энэ бол Гэрэлт сүмийг хамгаалагч хамгаалагч баатрууд. Тэдний алин ч сүр жавхаат, аугаа харагдав. Зуу гаруй хамгаалагч хүлэгт баатрууд хамтдаа төгс зохилдлогоотой алхах нь үзэгчдэд бишрэл төрүүлж, тэд бүгд чимээгүй болов.

“Гэрэлт сүм ийм их хүчтэй гэж төсөөлөөгүй байна. Энэ зуун батрууд бүгд дор хаяж долоодугаар зэрэглэлийн дайчид байна.” Делин Кевоте Линлэйн хажууд зогсов. Ирсэн гийчдийг сайтар ажаад асуув. “ Гэгээнтэн зэрэглэлийн дайчид хүртэл энд байна шүү дээ. За март даа Би бөгжиндөө нуугдаж байя.”

Делин Кевоте буцаад сарнин алга болов.

“Гэгээнтэн зэрэглэлийн дайчид аа?” Линлэй өөрийн эрхгүй ирсэн бүлэг хүмүүсийг ажина.

Зууна хүлэгт баатруудын ард арав,  гаруй цагаан дээлтэй хүмүүс байв. Тэдний ард Их ламтангууд хүрэн, харин ганц халзан хөгшин эр мөнгөн дээл өмссөн байв.

“Гэгээн эзэн хаан.”

Халзан хөгшин эр хуран цугласан хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Линлэй тэр хүн уруу анхаарлаа төвлөрүүлнэ. Гэгээн Эзэн хаан өндөр хүн байлаа. Тэрээр хоёр метр гаруй өндөр байв. зүүн гарандаа тэрээр өөр шигээ өндөртэй шидэт таяг барьсан байв.

Гэгээн эзэн хаан, Их ламтангуудын араас дөрвөн хөгшин эр хараар хувцасласан байв. Бас зуу гаруй дайчин нил ягаанаар хувцасласан байлаа. Бүлэг хүмүүс талбайн голд ирэв. Хуран цугласан зуун мянган хүний хэн ч дуу гаргаж зүрхэлсэнгүй.

“Делин өвөө, та Гэгээнтэн зэрэглэлийн дайчин ирсэн гэсэн. Эдгээрээс алин Гэгээнтэн зэрэглэлийн дайчин юм бэ?” Линлэй оюун бодлоороо асуув.

“Би ганц хараад л хэлнэ. Гэгээн эзэн хаан өөрөө, бас ард нь байгаа хараар хувцасласан дөрвөн эр бүгд Гэгээнтэн зэрэглэлийн дайчид. Тэд өөртөө их итгэлтэй юм. Өөрсдийнхөө хүч чадлаа ердөө нуугаагүй байна. Таван мянган жилийн дотор Пуант эзэн гүрэн дотор нуугдаж байсан Гэрэлт сүм энэ хүртлээ өсч торнино гэж санаагүй юм байна.” Делин Кевоте тасралтгүй санаашрав.

“Тэд хүч чадлаа нуугаагүй ээ?”

Линлэй дахин бүлэг хүмүүс уруу харлаа. Үнэнийг хэлвэл Гэгээн эзэн хаан, Их ламтангууд, хар хувцастай дөрвөн хөгшин эрийг хараад тэд нар сүр жавхаатай гэдгийг харсанаас биш тэднээс ямар нэгэн энерги, эрчим ялгарч байгааг огтоосоо мэдрээгүй.

Гэхдээ Делин Кевоте дөнгөж хэллээ… Тэр Гэгээнтэн зэрэглэлийн дайчид хүч чадлаа нуугаагүй байна гэж.

“Линлэй, чамд явах хол зам байна. Юлан тивд, тавдугаар зэрэглэлийн шидтэн юу ч биш. Долдугаар зэрэглэлд хүрвэл л чамайг “хүчтэй” гэж тооцья. Гэхдээ долдугаар зэрэглэлийн дайчид Юлан тивийн хүчтэнтэй харьцуулвал бас л юу ч биш.”

“Энэ тивд, Гэрэлт сүм, Харанхуйн шашин, Дөрвөн аугаа Эзэнт гүрнүүд, бас бусад нууц бүлгэмүүд байдаг. Энэ бүгд нийлээд чиний төсөөлж чадахаас ч их хүчтэй. Яг одоо чамд маш өчүүхэн хүч байгаа. Чамд энэ түвшний хүмүүстэй уулзаж байсан туршлага үгүй. Ирээдүйд чи ойлгох болно.” Делин Кевоте жуумалзан хэлэв.

“Чиний хамгийн том давуу тал чи залуу байна. Энэ хүмүүс олон жил тасралгүй, хүнд хүчир дасгал сургуулилалт хийсний үр дүнд олж авсан хүч чадал. Ирээдүйд чи ч гэсэн хүчтэй болно.”

Линлэй толгой дохив. Эрнст сургуулид түүнийг суутан гэдэг. Дотроо тэрээр өөрийгөө бас ихэд бодож эхэлж байсан. Гэхдээ Делин Кевотийн хэлсэн үгнүүд өөрийг нь сэрээж чадлаа. Юлан Тивтэй харьцуулвал Линлэй юу ч биш.

Гэгээн эзэн хааны бүлэг ирвэл, чимээгүйхэн хүн бүр дотроо хөөрч догдлоно.

“Линлэй, хараа. Зургаан алтан ургын гэр бүлүүд ч гэсэн ирсэн байна. Хамгийн урд байгаа алтан ураг манай Фэнлай хотын алтан ургын гэр бүл. Том алтан үстэй эр бол манай Эрхэм дээдэс эзэн хаан, есдүгээр зэрэглэлийн дайчин. “ Алис чимээгүйхэн Линлэйн чихэнд шивнэн хэллээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Хуйларч буй луу, Ном 4 Хэсэг 8”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.