Чөтгөр бурхдын домгууд [65]

Энэ долоо хоногын [7/10] BONUS хэсэг.

99742394 дугаарт 1000₮ нэгж явуулах тусам нэг BONUS хэсэг оруулж байх болно.

Одоогийн зорилго 20000₮-10000₮

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 65 – Тан

Не Ли Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох хүртэл ямар хугацаа авах бол. Тэрээр Сая чөтгөрийн зоос зарч Алтан зэрэглэлийн өмсгөл зүгээр үзүүлбэр болгож авах гэж байгаа хэрэг үү?

Үүний талаар бодвол Не Хай галзуурах шахам сууна.

Тэнгэрийн Хээ овгийн ахлагч өөрийгөө доош нь оруулж гуйж чадахгүй.

Не Лигийн хувьд Сая чөтгөрийн зоос юу ч биш. Тэрээр одоогийн эд хөрөнгөөрөө тэргүүн таван баянд тооцогдоно.  Түүнчлэн Алхимийн Холбоотой хамтарсанаар өдөр бүр хэдэн зуун сая чөтгөрийн зоос олдог болсон.

Не Ли нэг сая чөтгөрийн зоос хаяхдаа нүдээ ч ирмэх шаардлагаггүй. Тэрээр хүсвэл бүхэл бүтэн дуудлага худалдааны байрыг бүхлээр нь худалдаад авахад асуудал байхгүй. Мэдээж Не Ли даруухан загнахыг хүссэн хэвээр. Тэрээр Тэнгэрийн Хээ Овгийн нэрийн өмнөөс эд зүйлс худалдаж авч байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татахгүй байгаа. Гэхдээ тэрээр бүхэл бүтэн дуудлага худалдааны байрыг бүхлээр нь худалдаад авчих юм бол хүмүүсийн анхаарлыг ихээр татна.

Энэ мөчид, баян худалдаачид юу болсон талаар хоорондоо ярилцана.

“Тэнгэрийн Хээ овог хэзээнээс ийм баян болчихоов?”

“Би Тэнгэрийн хээ овог Алхимийн Холбооны нөмөр ноолго дор байгаа гэж сонссон юм байна. Түүнчлэн Алхимийн Холбоо зах зээлийн үнээс гучин хувиар өндөр үнээр эмийн ургамал Тэнгэрийн Хээ овгоос худалдаж авдаг. “

“Тэнгэрийн Хээ овог хэтэрхий эелдэг юм.”

Гайхалтай сонсголоороо Не Хай машид гутрав. Хэрэв Тэнгэрийн Хээ овог үнэхээрийн ийм баян байсан юм бол асуудалгүй. Гэхдээ энэ авчирсан бараа бүгд Не Лигийн мөнгөөр худалдаж авсан эд. Мөнгө нь өөртэй нь ямар ч хамааралгүй. Тэрээр Тэнгэрийн Хээ овгийн ахлагч хэдий ч гэсэн, тэрээр Тэнгэрийн Хээ овгийн бас л нэг гишүүнд тооцогдож явдаг. Гэтэл Овгийн мөнгө дийлэнхидээ нэг хүн дээр төвлөрсөн байна. Даанч Не Лиг тэрээр хүчилж овогтоо мөнгө өгөөч гэж шахаж чадахгүй. Тэглээ ч Не Лигийн одоогийн байр сууриар тийм зүйл асуух ч эрх байхгүй.

Лэй Зүо, Жиан Мин хоёр гутарлаа.  Энэ дуудлага худалдаанд. Тэнгэрийн хээ овог нэгээс нөгөө бүх эрдэнэсийг худалдаж авлаа. Тэд ямар ч эрдэнэс худалдаж авах боломж олдсонгүй. Энэ эрчээрээ дуудлага худалдаа үргэлжлэх юм бол Тэнгэрийн Хээ овогт дарлуулан үнийн пайзаа ч өргөх боломжгүй болно.
Чи Фэн Ли Юүан хоёрын хувьд Не Хай уруу үе үе харан дотроо бахдана. Тэнгэрийн Хээ овог үнэхээр баян юм. Тэд хэзээ ч энэ бүх барааг Не ли өөртөө авч байгаа гэж бодохгүй.
“Ямар олон хүний анхаарлыг би Тэнгэрийн Хээ овогт авчирж байгааг хар” Не Ли инээмсэглэн, нууцханаар Не Хайд хэллээ

Не Лигийн үгийг сонссон Не Хайн нүд улаанаар эргэв. Хүмүүс анхаарлаа хандуулаагүй байсан нь уг нь дээрсэн.” Чи хэр олон бараа авахаыг хүсч байна вэ?” Не Хай Не Ли уруу харан асуулаа. Одоог хүртэл дуудлага худалдаанд Не Ли хоёр сая гаруй чөтгөрийн зоос зарсан

“Би авья гэсэн бүхнээ авна” хөнгөхөн инээмсэглээд хэллээ.

Не Хайн ам цочирдсондоо томоо том ангайв. Түүний аманд өндөг ч багдахаар байлаа. Не Ли юу дуртайгаа худалдаж авна гэдэг арай түрэмгий байна. Ян Синь үнэндээ Не Лид ийм их мөнгө өгсөн юм гэжүү? Алхимийн Холбоо үнэхээр энэрэнгүй юм. Ийм их мөнгийн халаасны мөнгө хэмээн үзэж өглөө. Ийм их мөнгийг халаасны мөнгөөр өгөх нь эгэл хүмүүст төсөөлөшгүй зүйл.

Удаан хугацааны дараа үнэ нэмэгдсэнгүй. Эмэгтэй хэдэн удаа хэлвэл дуудлага худалдааны алх дуугарлаа. Алтан зэрэглэлийн өмсгөл Не Лид очив.

“Дараагийн барааг Алхимийн Холбоо биднээр худалдаалахыг хүссэн. Сүнс тэтгэх үрлэн эм, Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд” Эмэгтэй инээмсэглэнгүй инээлээ. “Энэ удаа бид мянган Сүнс тэтгэх үрлэн эм, Зуун Сүнс төвлөрүүлэх үрлэн эм авсан. Энэ боломжыг бүгд нандигнана хэмээн бид итгэж байна.”

Дуудлага худалдаачныг үгийг сонссон таван овгийн ахлагч хөөрсөндөө суудлаасаа бараг л боссонгүй.

Энэ чинь Сүнс тэтгэх үрлэх эм, Сүнс төвлөрүүлэх үрлэн эмүүд шүү дээ. Энэ хоёр эм худалдаанд гарсанаас хойш Яруу алдрын хотод шуурга дэгдсэн. Маш олон Чөтгөрийн сүнстнүүд энэ хоёр үрлэн эмийг хэрэглэснээс хойш тэдний Сүнсний хөгжил дээшээ дүүлэн нэссэн. Зарим нь Мөнгөн зэрэглэл, Алтан зэрэглэл уруу хурдтайгаар дээш өссөн. Бие нь сүнсээ хөгжүүлэхэд зохимжгүй хүмүүс ч гэсэн Сүнс тэтгэх үрэл, Сүнс төвлөрүүлэх үрлийг хэрэглээд Сүнсний хүчээ дээш нь дүүлэн нисгэсэн.

Энэ хоёр үрлэн эмийг олоход тун хэцүү.

Залуу үеээ хөгжүүлэх гэж олон гэр бүл энэ хоёр эмийг бүхнээ зориулж авсан.

Гэхдээ тэдний авсан үрлэн эмийн тоо хэтэрхий бага. Алхимийн Холбооны бэлтгэж байгаа үрлэн эмүүд Яруу алдрын хотын хэрэгцээг хангаж чадахгүй. Том гэр бүлүүд бас Язгууртан гэр бүлүүд л энэ хоёр үрлэн эмийг өндөр тоогоор худалдаж авч байгаа. Бас Хун Юүэ дуудлага худалдааны гэр бүл Яруу алдрын хотын хойд зүгийн гурав дахь баян гэр бүл учраас ердөө Мянган Сүнс тэтгэх үрэл, зуун Сүнс төвлөрүүлэх үрэл худалдаж авсан. Энэ хоёр эмийн хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давсан өндөр.

Не Хайн нүдэнд оч асав. Тэрээр энэ үрлүүдийн төлөө л энд ирсэн.

“Не Ли, энэ хоёр эмийг хүссэнээрээ худалдаж авч чадна.” Не Хай сэтгэл хөдлөн хэллээ. Энэ хоёр үрлэн эм сүнсний хөгжилд машид тустай. Сүнс төвлөрүүлэх эм тэр тусмаа Не Хай, Не Эн хоёрт ч тустай. Тэдний сүнсний хөгжил нэмэгдэж байж л гэр бүлийнх нь байр суурь бас өснө.

“Та үүнийг яагаад худалдаж авах гээд байгаа юм бэ?” Не Ли гайхшрангуй асуулаа. “Алхимийн Холбоо та нарт энэ хоёр үрлэн эмээс өгөөгүй юмуу?”

Жорыг нь өгсөний хувьд Не Ли энэ үрлүүдээр дутаагүй.

“Алхимийн Холбоо бидэнд яагаад энэ үрлүүдийг өгөх ёстой гэж?” Не Хай гайхшрангуй Не Лигээс асуулаа.

Не Ли хэсэг зуур хөшлөө. Гэхдээ юу болоод байгааг ойлгов. Энэ үрлүүдийн худалдааг Ян Синь зохицуулдаг. Ян Синь Не Лид олон үрлэн эм өгсөн. Хэдэн зуун мянган Сүнс тэтгэх үрэл, хэдэн арван мянган Сүнс төвлөрүүлэх үрэл. Бас хэдэн мянган Сүнс сойх үрлүүд. Тэр ч бүү хэл Нил Ягаан бие хөгжүүлэх үрэл хүртэл, Есөн хувьсал үрлийг ч гэсэн.

Ян Синь ийм олон үрлийг Не Лид өгсөн хэдий ч нэгийг ч Тэнгэрийн Хээ овогт өгөөгүй байна. Учир нь Ян Синий хувьд Не Ли Тэнгэрийн Хээ овгийг төлөөлж байгаа.

“Юу, Юу ч бишээ.”  Не Ли асуулаа. Толгойгоо сэгсрэн хэллээ. Нэгэнт гэр бүл нь үрэлгүй юм чинь гэр бүлдээ хэдийг өгнө. Эцсийн эцэст тэрээр Тэнгэрийн Хээ овгийн бас гишүүн шүү дээ.

Уур амьсгал машид хурц боллоо. Дуудлага худалдаачин  үүнийг хараад инээмсэглэв. “Энэ дуудлага худалдаанд, бүх Сүнс тэтгэх үрэл зуугаараа багц болж зарагдана, харин Сүнс төвлөрүүлэх үрлүүд арваараа багц болно. Эхний багц Сүнс тэтгэх үрлүүд арван мянган чөтгөрийн зоосоор эхэллээ. Дуудлага худалдаа одоо эхлэв.”

“Зуун тавин мянган чөтгөрийн зоос!”

“Зуун жаран мянга!”

……

Үнэ дайзаа өргөмөгц даруй хоёр зуун мянган зоосны үнэ хүрлээ.

Не Хай машид баярлав. Түүний царай улайв. Тэрээр жаран мянган чөтгөрийн зоосоор нэг багц Сүнс тэтгэх үрэл, Сүнс төвлөрүүлэх үрэл авах гэж байсан. Энэ Тэнгэрийн Хээ овгийн зарцуулж чадах санхүүгийн чадавх. Үнэ нь гэтэл хоёр зуун мянган чөтгөрийн зоос хүрвэл НЕ Хай зогсов. Угаас дахиж есөн өөр багц байгаа. Эхний багцийг авах шаардлага үгүй.

Чи Фэн, Ли Юүан хоёул Не Хайг гайхшран харав. Тэнгэрийн Хээ овог хоёр сая чөтгөрийн зоосыг нүд анивчилгүй хаясан хэдий ч Тангууд зарагдаж байхад юунд үнэ хаялгүй зүгээр хаяж орхив?

Не Хайг харвал тэрээр үрлийн төлөө үнэ хаях ямар ч сонирхол байхгүй байв. Чи Фэн бас Ли Юүан харин үнэ хаяхад оролцохоор шийдлээ. Тансаг, Баян Тэнгэрийн Хээ хажууд нь үнэ хаяж байхад тэдэнд дарамттай байсан. Тэнгэрийн Хээ овог нэгээс нөгөө барааг авч байсан. Одоо л тэд үнэ хаях тулаанд үзэж чадах боллоо.

Юу ч болж байсан зарим эрдэнэс худалдаж авах ёстой. Эс бөгөөс тэд энд хэрэггүй ирсэн болно.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [65]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.