Чөтгөр бурхдын домгууд [64]

Ямартай ч LIVE дараа нь тухтай бэлтгэл сайтай үедээ хийхээр шийдье.

Энэ долоо хоногын [2/3] REGULAR хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.
Одоогийн зорилго 10000₮ – ээс 5500₮

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 64 – Өөрөө хэрэглэх

Лэй Зүо эргэж харлаа, тэрээр Не Литэй маргалдахаас залхуурлаа. Не Ли шиг жаалтай маргалдах нь түүний байр суурийг гутаахаас өөрцгүй.

Не Ли Не Хай, Не Эн уруу хараад хэллээ. “Авах барааныхаа үнийг би өөрөө төлнө”

Не Хай Не Эн хоёр бие биерүүгээ гашуунаар хараад инээмсэглэв. Тэд Не Лигийн өмнө ямарч бардамнал, сүр жавхаагүй байна. Не Ли тэдэнд ямар ч хүндлэл үзүүлэхгүй байгааг тэд шууд хараад мэдэхээр байна. Овог дотор нь, хүүхдүүд тэднийг хараад, айж сандран хэлэх үггүй болдог. Гэтэл, Не Ли нүүрний өчүүхэн ч хувирал алга.

Үнэндээ бол, өмнөх амьдралдаа Не Ли, Не Хай, Не Эн хоёрыг харах болгондоо айж сандардаг байсан. Гэхдээ энэ амьдарлдаа Не Лигийн оюун санаа хувьссан. Түүнийг айлгаж сандаргах юу ч байхгүй. Е Зиюуны өвөө Домгийн зэрэглэлийн дайчин Е Мо хүртэл түүнд айдас төрүүлэхгүй.

“Эрхэм зочид оо, Манай дуудлага худалдаанд Хун Юүэ Дуудлага худалдааны газар олон эрдэнэс бэлдсэн. Тэднийг олон балгасуудаас цуглуулсан. Бид та бүхнийг таална хэмээн итгэж байна!” Эмэгтэйн дуу хоолой тарвал, дагина дуу дуулах лугаа адил уянгалаг байв.

“Анхны дуудлага худалдааны бараа. Энэ бол Тунгалаг Мөрөн Тосгоноос авчирсан хугархай хаш. Шинжилж үзээд, машид баялаг эрчмээр дүүрэн болох нь батлагсан. Эхлэх үнэ нь гурван зуун чөтгөрийн зоос!”

Эмэгтэйн үг дуусвал, аль хэдийнээ хүмүүс пайзаа өргөсөн байлаа.

“Гурван зуун тавин чөтгөрийн зоос!”

“Дөрвөн зуун чөтгөрийн зоос!”

“Таван зуун чөтгөрийн зоос!”

….

“Хоёр мянган чөтгөрийн зоос!”

Үнэ хоёр мянган чөтгөрийн зоос хүртэл өсөөд зогсов. Эцсийн эцэст, энэ чинь ердөө хугархай хаш шүү дээ. Дотроо сүнсний эрчимтэй ч гэсэн тийм өндөр үнэ хүрэхгүй. Бага язгууртны гэр бүлийн жилийн орлого сая чөтгөрийн зоос байдаг. Харин айл гэрийн жилийн зардал хоёроос гурван мянган чөтгөрийн зоос байдаг.

Түүнчлэн хоёр мянган чөтгөрийн зоос бол аль хэдийнээ их мөнгө.

Не Ли өнгөнөөс нь хялам хийж хараад Гол Бараан өнгөтэй Хаш гэдгийг мэдэхээр байна. Чанар нь муугүй юм. Хэрэв бүрэн ажиллагаатайгаа байсан бол хоёроос гурван сая чөтгөрийн зоос хүрэх байжээ.

Өндөр зэрэглэлийн VIP өрөөнүүдээс хэн ч пайзаа өргөхгүйг хараад Не Ли пайзаа өргөлөө.

“Тэнгэрийн Хээ овог, хоёр мянга таван зуун чөтгөрийн зоос!”

“Хоёр мянга таван зуун чөтгөрийн зоос нэг!”

“Хоёр мянга таван зуун чөтгөрийн зоос хоёр!”

“Хоёр мянга таван зуун чөтгөрийн зоос гурав!”

“Зарагдлаа! Тэнгэрийн Хээ овог амжилттай Хашын хэсгээс үнэ хаяж авсанд баяр хүргэе!”

Лэй Зүо Не Ли байгаа газар луу этгээд харцаар харна. Амандаа тэрээр бувтнав. “Нэг муу хугархай хашын төлөө хоёр мянга таван зуун чөтгөрийн зоос хаяад байхдаа яахав дээ. Ийш. Ямар хэрэг байна?”

Не Хай, Не Эн хоёр ч гэсэн ойлгосонгүй. Гэсэн хэдий ч Не Ли өөрөө төлнө гэсэн учраас тэд юу хэлэх билээ?

“Дараагийн худалдах эд бол нууцлаг Дотоод орон-зайт бөгж! Бүгдээрээ харцгаа!” Дуудлага худалдаачин аяархан бөгжийг гаргаж ирэв. “Энэ дотоод орон-зайт бөгж гялтганасан, тунгалаг, өө сэвгүй. Доторх орон зай нь хоёр зуун метр квадрат талбайтай. Хамгийн сайн урлагдсан бөгж. Үүнийг Нин Ю Хотын балгасаас Алтан зэрэглэлийн Тулаанч авчирсан. Нин Ю Хот бол хамгийн аюултай ч хамгийн баялаг балгас. Тэндээс авчирсан эрдэнэсүүд бүгдээр өндөр зэрэглэлийнх. Маш олон эрдэнэсийг Хотын Захирагч авчраас Хотын Захрагчийн эдлэндээ хадгалдаг.”

“Энэ бөгжийн эхлэх үнэ тавин мянган чөтгөрийн зоос!” Эмэгтэйн хоолой танхим даяар цуурайтав.

“Ашгүй нэг юм сайн бараа!”

“Гэхдээ үнэ нь хэтэрхий үнэтэй байна. Тэд аль хэдийнээ тавин мянган чөтгөрийн зоосоор үнээ нэрлэлээ.”

“Энэ Дотоод орон зайт бөгж маш их талбайтай. Тавин мянган чөтгөрийн зоосоор зарах нь хэтрүүлээгүй.”

Тэнгэрийн Хээ овгийн сарын орлого арай хийн Зуун мянган чөтгөрий зоос хүрдэг. Түүнчлэн, овгийнхоо урсгал зардлыг нөхөх шаардлагатай байдаг. Энэ мөнгөн дүн Не Эн, Не Хай хоёрыг тавьтаргүйтүүллээ.

Зарим баян гэр бүлүүд аль хэдийн үнэ хаяв.

“Тавин нэгэн мянган чөтгөрийн зоос!”

“Тавин гурван мянган чөтгөрийн зоос!”

……

“Тавин таван мянган чөтгөрийн зоос”

Үнэ хаялт улам ширүүслээ. Лэй Зүо инээмсэглэн хэллээ. “Не Хай овгийн ахлагч сонирхохгүй байгаа юмуу? Тэгвэл би үнэ хаяж эхлэе.”

“ Далан мянган чөтгөрийн зоос!” Лэй Зүо аяарханаар хэллээ. Бүхэл танхим чимээгүй болов.

Удаан хугацаанд хэн ч үнэ хаясангүй.

Мөнгөн Бар гэр бүл Далан мянган чөтгөрийн зоос хаялаа. Өөр өндөр үнэ санал болгох хүн байна уу? Эмэгтэй тод томруунаар асуув.

Не Ли хэдэн дотоод орон зайт бөгжтэй хэдий ч, доторх талбай нь хэтэрхий жижигхэн. Бөгжнүүд нь дүүрэн чөтгөрийн кристал картуудаар дүүрэн. Өндөр зэрэглэлийн дотоод орон зайт бөгж гарсан учраас Не Ли энийг сул тавьж явуулахгүй.

Хоёр зуун метр квадрат ийм бөгжийг илүүг ольё гэсэн ч дараа олоход хэцүү.

“Зуун мянган чөтгөрийн зоос.” Не Ли аяарханаар пайзаа өргөлөө.

Не Ли үгийг сонсоод Не Эн, Не Хай хоёр гүнээ цочирдов. Зүрх нь шаналав. Зуун мянган чөтгөрийн зоос шүү дээ. Бурхан минь. Нэг зуун мяган чөтгөрийн зоос Тэнгэрийн Хээ овгийн нэг сарын орлогоос ч их. Не Ли ганц бөгж авахад зарцуулах юм гэжүү?

“Тэнгэрийн Хээ овог нэг зуун мянган чөтгөрийн зоос үнэ хэллээ.  Өөр хэн нэгэн илүү өндөр үнэ хэлэх үү?” Эмэгтэй чангаар асууна.

“Зуун мянган чөтгөрийн зоос!” Лэй Зүо хүйтэн агаар амьсгалаад хэсэг зуур хөшив. Үнэ нь дааж чадахаас нь аль хэдийн үнэтэй байна. Бүхэл бүтэн зуун мянган чөтгөрийн зоос шүү дээ. Тэрээр амаа ангайгаад гараа өргөхийг хүсэвч тэрээр Тэнгэрийн Хээ овгийн занганд унахаас айж байлаа. Тиймээс тэрээр гараа өргөсөнгүй.

“Зуун мянган чөтгөрийн зоос нэг, Зуун мянган чөтгөрийн зоос хоёр. Зуун мянган чөтгөрийн зоос гурав. Зарагдлаа” Эмэгтэйн алх чангаар дуугарав.

Зуун мянган чөтгөрийн зоос хэнийг ч догдлуулна.

Не Ли Не Эн уруу хараад хэллээ. “Тэргүүн ахмадаа та надад энэ хоёр барааг авахад туслахгүй биз? Би тэр бөгжийг дараа ашиглах байх. Энэ арван нэгэн чөтгөрийн кристал картууд, хариултыг нь та авчихаарай.” Не Ли юу ч болоогүй мэт арван нэгэн кристал картууд гаргаж ирлээ.

Не Эн машид сэтгэлээр унав. Тэрээр Не Лигийн бараа бологч боллоо шүү дээ. Тэнгэрийн Хээ овгийн тэргүүн ахмад хэдий ч.

Гэхдээ арван нэгэн кристал картыг хараад Не Эн уужуу амьсгаа авав. Дотроо тэрээр “За мартаад тэсэхээс өөр яахав” хэмээн бодов.

Арван нэгэн кристал карт гэдэг нь Нэг зуун арван мянган чөтгөрийн зоос гэсэн үг. Хоёр барааг аваад хариулт нь гэхэд л Долоон мянга таван зуун чөтгөрийн зоос гэсэн үг. Ганц бараа болоод гүйхэд л долоон мянга таван зуун чөтгөрийн зоос авах нь байна. Тэрээр юу ч алдаагүй.

Тэнгэрийн хээ овог ийм олон хүнтэй хэдий ч гэсэн сарын орлого нь ердоо зуун мянган чөтгөрийн зоос. Ганц удаа зарцлагдаж гүйгээд Не Эн долоон мянга таван зуун чөтгөрийн зоос авах нь байна. Не Хай хүртэл бараа болж гүймээр санагдав.

“Ядуу юм…” Не Хай санаашрав. Тэрээр Тэнгэрийн Хээ овог ямар санхүүгийн хямралд байгааг маш сайн мэднэ. Тэрээр залуу үеэ сургах мөнгөө оруулаагүй байлаа ч Тэнгэрийн хээ овог одоо хүртэл өртэй байгаа. Не Хай өөр илүүг хүсч чадахгүй. Тэнгэрийн Хээ овог Алхимийн Холбоотой зузаан байгаа нь бүгд Не Лигийн гавья.

“Дараагийн бараа бол хаш шил. Энэ хаш шил нь дулаан хашаар хийгдсэн эмийн ургамал хадгала зориулалттай. Энэ нь эмийн ургамал тангуудын эмийн чанарыг нь маш сайн бариж чадна. Эртний мөрөн голын сөнөсөн завьнаас олсон эд….”

……

“Тэнгэрийн Хээ овог  жаран мянга санал болгож байна өөр үнэ өсгөх хүн байна уу?”

“Жаран мянга нэг, Жаран мянга хоёр, Жаран мянга гурав. Зарагдлаа.”

……

“Дараагийн дуудлага худалдааны эд бол Алтан өмсгөл. Энэ хээн бичээсийг хар л даа. Энэ Цаст Салхин Эзэнт гүрний үеийнх. Дотор нь Ягаан Галан Барын чөтгөрийн сүнс тамгалагдсан байгаа. Энэ Цаст салхин эзэнт гүрний ховор олдвор. Түүнчлэн Алтан зэрэглэлийн өмсгөл л өндөр үнэ хүрнэ. Зөвхөн Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн л үүнийг өмсч чадна. Эхлэх үнэ жаран мянган чөтгөрийн зоос.!”

Алтан зэрэглэлийн өмсгөлийг хараад Не Лигийн нүд сэргэв. Тэрээр пайзаа өргөөд хэллээ. “Нэг сая…”

Бүгд алмайрав. Тэд бүгд чимээгүй байж байгаад дотроо энэ залуу ч бидэнд боломж өгөхгүй нь ээ гэж бдлоо.

“Сяо Ли, надад зориулж үнэ хаяж байгаа юмуу? Машид баярлалаа!” Не Хай гараа үрэнгээ хэллээ. Энэ чинь Алтан зэрэглэлийн өмсгөл шүү дээ. Өмсвөл хүч нь гучаас дээш хувиар өснө.

Не Ли Не Хай уруу хялам хийгээд. “Хэн чамд өгнө гэсэн юм бэ?”

“Гэхдээ би Тэнгэрийн Хээ овгийн ганц Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн шүү дээ” Не хай хэсэг зуур чимээгүй болоод хэллээ. Түүнээс гадна энэ Алтан Зэрэглэлийн өмсгөлийг хэн өмсөх билээ?

“Би энийг өөртөө авч байна” Не ли хэллээ.

Не Хай амаа том ангайлгалаа. Не Хай эхлээд машид баярлаж байснаа Не Лигийн үгийг сонсоод ихэд гутарлаа. Яг л бэлэвсэрч хоцорсон эхнэртэй адилаар түүнд санагдав.


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [64]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s