Чөтгөр бурхдын домгууд [63]

Энэ долоо хоногын [1/3] REGULAR хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.
Одоогийн зорилго 10000₮ – ээс 5500₮

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хун Юүэ Дуудлага худалдааны байр.

Энэ худалдааны байрын Язгууртан гэр бүлүүдэд Хун Юүэ гэр бүл нээсэн. Хун Юүэ гэр бүл Яруу алдрын хотод чухал нөлөөтэй. Хажууд нь байх таван Бага язгууртан гэр бүлүүд бүгд Хун Юүэ гэр бүлийн тушаалыг авдаг. Тэнгэрийн Хээ овог ч үүнд багтна.

Тэнгэрийн Хээ овог Ариун гэр бүлд дарамтлуулж байх үед Хун Юүэ гэр бүл өөрсдийгөө Тэнгэрийн Хээ овгоос тасласан. Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овогтой сайн харилцаатай болсон гэдгийг мэдээд эргэж Хун Юүэ гэр бүл Тэнгэрийн Хээ овогтой эргэн дотносч буй.

Хүмүүс дуудлага худалдааны байранд орж гарч байв. Бага язгууртан гэр бүлийн хувьд, Не Хай, Не Эн бас Не Ли хоёрдугаар давхрын VIP өрөөнд сууна.

Бага язгууртан гэр бүлүүдийн бусад овгийн ахлагч нар ч хоёрдугаар давхарт суулаа.

Хэдэн танилуудаа хараад Не Хай тэдэнтэй мэндчилэхээр гарлаа.

“Ли Юүан, Чи Фэн овгийн ахлагч нараа, удаан уулзаагүй байна шүү!” Не Хай гараараа ёслон хэллээ.

Ли Юүан тавь гарсан хөгшин эр. Түүний үс сахал хоёр багахан бууралтсан ч өнгө зүс сайтай харагдан. Тэрээр Ли Юүан гэр бүлийн овгийн ахлагч. Чи Фэн харин арай залуухан ч түүнээс хавьгүй том биетэй. Тэрээр Тиан Күй гэр бүлийн овгийн ахлагч.

“Не Хай овгийн ахлагч ч яг дүрээрээ байна.” Ли Юүан Чи Фэн хоёр гараа ёслон хэллээ.

“Хаха, та хоёрын ерөөлөөр болог.” Не Хай мэндчилэв. Түүний Ли Юүан Чи Фэнтэй харилцаа муугүй. Тэнгэрийн Хээ овог Ариун гэр бүлд дарамтлуулж байхад ч гэсэн Ли Юүан Чи Фэн хоёр Не Хайтай холбоотой байсан.

Не Хай, Ли Юүан Чи Фэн гурвыг уулзсаныг харсан Мөнгөн Бар овгийн ахлагч Жиан Мин, бас Те Мэн овгийн ахлагч Лэй Зүо бүгд ууртай бас атаархсан царай гаргалаа.

“Не Хай овгийн ахлагч ч амжилтаар бадарч явна даа!” Лэй Зүо ёжилж хэллээ.

Жиан Мин овгийн ахлагч хүйтнээр инээмсэглэнгээ хэлнэ. “Тийм тэ? Өмнө АРиун гэр бүлд дарамтлуулж байхдаа хүн бүрээс тусламж эрэн өвдөг дээрээ сөгдөх шахдаг байсан. Одоо харин Алхимийн Холбооны нөмөр нөөлгө дор хэнээс ч айхгүйгээр гүйж харайдаг болжээ. Гэхдээ… Тэнгэрийн хээ овог хэдий болтол Алхимийн Холбооны нуувчинд нуугдаад сууж байх бол? Ариун гэр бүлд дахин дарамтлуулах цаг үе хэзээ гэдгийг хэн мэдэх билээ? Не Хай тэр үед өнөөдөр шигээ аашлах эсэхийг харах юмсан.”

Лэй Зүо, Жиан Мин хоёрын яриаг сонссон Не Хай царай хувьс хийв. Эхлээд л Жиан Мин бас Лэй Зүогийн гэр бүл Тэнгэрийн Хээ овогтой сайн харилцаатай байгаагүй. Тэдний дооёолсон үгс Не Хайг уурлуулна. Мэдээж тэрээр өөрийнхөө сул талаа харуулахгүй. Не Хай үл ойшоосон царай гарган инээмсэглэнгээ хэллээ. “Яагаад ингэж өмхий үнэртээд байна? Тэнгэрийн Хээ овог маань Алхимийн холбоон нөмөр нөөлгө дор байгаа нь үнэн. Эцсийн эцэст бид өвөөтэй ойрхон биш, эмээдээ хайрлагддаггүй гэр бүлээс ойр.”

 [Орчуулагчийн тэмдэглэл : Хүчирхэг гэр бүлүүдтэй ойрхон биш, Ар талгүй.]

Лэй Зүо Жиан Мин хоёрын царай улайв. Үнэн өчигдөв. Тэд үнэхээр Тэнгэрийн Хээ овогт атаархаж буй. Одоо Алхимийн Холбоог өнгөрсөнтэй нь харьцуулашгүй. Тэд Алхимийн Холбоо зах зээлийн үнээс гучин хувь даруй их мөнгийг Тэнгэрийн Хээ овогт өгч эмийн ургамлуудаа авдаг гэж сонссон. Түүнчлэн Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овгийн залуучуудад өөрсдийгөө хөгжүүлэх өндөр зэрэглэлийн тангууд бас үрлэн эмүүд өгдөг гэсэн цуу бий. Тэдний хувьд тэдний эмийн ургамлууд зарагддаггүй учраас үнээ буулгахаас өөр аргаггүй болдог.

“Чи Алхимийн Холбооны бууны нохой болчихоод ингэж бахархалтай ярьж байх гэж. Өөрийг чинь Алхимийн Холбоо эрдэнэсээ гэж санадаг гэж бодоогүй биз дээ?” Лэй Зүо гашуудан хэллээ.

Лэй Зүогийн үгийг сонссон, Ли Юүан Чи Фэн хоёр хэлнэ.

“Лэй Зүогийн хэлсэн үг өчүүхэн юм. Тэнгэрийн Хээ овог Алхимийн Холбооны бууны нохой байсан бол Тэнгэрийн Хээ овогт ийм сайн нөхцөлтэй хандах байсан уу?” Ли Юүан хөнгөхөн инээмсэглэв. Тэрээр мэдээжийн хэрэг Не Хайн талд байгаа.

Чи Фэн бас толгой дохин хэллээ. “Мэдээж. Алхимийн Холбоо Тэнгэрийн хээ овогт түрүүлж санал тавьсан учраас Тэнгэрийн Хээ овогт ийм сайн нөхцөл тавьсан. Манай хоёр овог хүртэл тэднээс үр өгөөж авч байна шүү!”

Ли Юүан бас Чи Фэний Тиан Күй гэр бүл хоёул зах зээлээс арван хувь өндөрөөр эмийн ургамлуудаа Тэнгэрийн Хээ овогт зардаг болсон. Тэнгэрийн Хээ овог харин тэр эмийн ургамлуудыг Алхимийн Холбоонд зардаг. Энэ хоёр гүйлгээнээс л тэд ихийг олдог. Тэнгэрийн хээ овогтой ашиг сонирхол нэгтэй аль хэдийн болсон. Энэ бол тэдний Тэнгэрийн Хээ овгийг хүнд үед нь орхиж яваагүйн урамшуулал шан.

Лэй Зүо бас Жиан Мин хоёул хүйтнээр хялам хийв. Тэд яагаад ийм хүчирхэг нөлөөтэй Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овгийг гуйж байгааг ойлгохгүй. Тэд хүн явуулж тандуулсан боловч юу ч олж мэдээгүй.

VIP өрөөнд бачим уур амьсгал үүслээ.

Не Эн Не Ли хоёул хамт сууж цайгаа шимэн сууна. Овгийн ахлагч нарын хоорондын маргаан тэдэнд хүртээлгүй. Тиймээс ч тэд үг дуугарсангүй.

Не Эн Не Ли уруу ойртоод хэллээ. “Мөнгөн Барын гэр бүл бас Те Мэн гэр бүлийн овгийн ахлагч нар үргэлж бардам их зантай байсан. Тэнгэрийн Хээ овог дарамтлуулж байхад тэд бидний хоёр үлэмж хэмжээний газрыг хямдханаар худалдан авах санал тавьсан. Тэднийг худалдаж авч буйг бид мэдээд хэзээ ч зараагүй. Юу ч болж байсан зараагүй. Ариун гэр бүл биднийг дарамталж байхад бидний ажил хэргийг хамгийн ихээр булаасан нь энэ хоёр гэр бүл.”

Нүднийхээ булангаар Не Ли Лэй Зүо болоод Жиан Мин овгийн ахлагч нарийг харлаа. Хэрэв овгийн ахлагч нарийн эгэл маргаан байсан бол зүгээр өнгөрөөх байсан. Гэхдээ энэ хоёр гэр бүл Ариун гэр бүлийн бууны нохой юм бол Не Ли тэднийг зүгээр өнгөрөөж чадахгүй.

Дуудлага худалдаа удахгүй эхлэнэ. Овгийн ахлагч нар холийг ширтэн сууцгаана.

Дуудлага худалдааг хөтлөх худалдаачин торгон хувцас өмссөн үзэсгэлэнт эмэгтэй ба түүнийг харсан эр хүн бүр занганд унахаар. Хун Юүэ гэр бүл ухаантай гэдгийг тэнд ирсэн хүн бүр хүлээн зөвшөөрөхөөр. Ийм тачаангүй эмэгтэйгээр худалдаа хийлгэснээр хүмүүсийн анхаарал төвлөрч, халан өндөр үнэ төлөх боломжтой.

“Саяхнаас Тэнгэрийн Хээ овог Алхимийн Холбоотой хэд хэдэн эмийн ургамалаар хамтарч ажиллахаар болсон. Тэд ихийг олж байх ёстой. Не Хай овгийн ахлагч энд ирсэн учраас бидэнд энэ дуудлага худалдаа тийм ч их хүртээлтэй болохгүй нь дээ!” лэй Зүо нүднийхээ булангаар Не Хай уруу хараад хөхрөн хэллээ.

“Үнэн шүү, бидэн шиг өчүүхэн хөрөнгөтэй хүмүүс яаж Тэнгэрийн Хээ овогтой дүйцэх билээ?” Жиан Мин хөрхөн инээнэ.

Не Хайн царай барайлаа. Тэрээр энэ хоёрын дооёолохыг мэдэлгүй яахав. Гэхдээ одоо үүнийг залгихаас өөр яахав. Алхимийн Холбоон дор ажиллаж ихийг олсон ч гэсэн тэдний суурь арай гангагдаагүй байга. Тэд ердөө буцаж сэргэж чадсан. Одоогоор тэд Мөнгөн бар болоод Те Мин гэр бүлүүдтэй харьцуулашгүй.

Ли Юүан бас Чи Фэн хоёр бухимдав. Лэй Зүо болоод Жиан Мин хоёр дэндэж байна.

Энэ мөчид Не Ли сууж байхдаа Не Хайн хажуунаас ам нээлээ. “Хоёр овгийн ахлагч цаасан малгай өмсгөж байна. Тэнгэрийн Хээ овогт мөнгөнөөс өөр юу байхав. Өнөөдөр хоёр овгийн ахлагч нар жинхэнэ эрдэнэсийг авч чадахгүй болвуу хэмээн айж байна.”

Не Лигийн үгийг сонссон Лэй Зүогийн царай харанхуйлан хэллээ. “Жаалаа, чи хэн бэ? Чи бидэнтэй ярих эрхтэй юм гэжүү? Чи Тэнгэрийн Хээ овгийг төлөөлж чадах уу?”

“Би Тэнгэрийн Хээ овгийг төлөөлж чадах эсэхийг Овгийн ахлагч Не Хай асууя.” Не Ли хөнгөхөн хэллээ.

Не Лигийн одоогийн байр суурь Тэнгэрийн Хээ овогт өмнөхтэйгээ харьцуулашгүй. Не Хай толгой дохин хэлэв. “Мэдээж, тэр Тэнгэрийн Хээ овгийг төлөөлж чадна.”

“Муу жижигхэн жаал энд онгирно гэнэ. Доог тохуу болохоос айхгүй байгаа юм байхдаа?” Лэй Зүо хүйтнээр хэлнэ. “Тэнгэрийн Хээ овог залуу үеэ ингэж эрхлүүлтлээ доош орох гэж!”

Не Хай Не Лиг Тэнгэрийн Хээ овгийг төлөөлж чадна гэж нэгэнт хэлсэнээс өөр юу хэлэхэв?

 


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [63]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.