Хуйларч буй луу – Ном 4, Хэсэг 7

Сайхан наадамлаарай!

Энэ долоо хоногын [6/6] BONUS хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 10000₮ – ээс 5500₮

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 7, Хаа сайгүй мэргэжилтнүүд (хэсэг 1)

Ахан дүүс нарын тасралтгүй шалаан дор, Линлэй бүх үнэнээ дэлгэж, Алистэй учирсан түүхээ хэлнэ. Энэ шалиг Иел, Рэйнолдс хоёрыг бишрүүлж орхилоо.

Алистэй найз хөвгүүн, найз эмэгтэй болсоныхоо дараа тэр сургуулийн амралтаараа сар бүрийн төгсгөлд уулзах тохироо хийсэн билээ.

Нүд ирмэх зуур дахин нэг сар өнгөрлөө. Арван хоёрдугаар сарын 28. Линлэй машид сайхан ааштай байлаа. Учир нь тэрээр Алистэй Фэнлай хотод уулзана.

“Хөөе, Линлэй.”

“Өө, Давид.”

Эрснт сургуулийн замаар алхвал Линлэй олон танил хүмүүстэй эелдэгээр мэндэлнэ.

“Эзэн, та Алистэй уулзана гэж тохирсон учраас ийм баяртай байгаа юм бий вий?” Линлэйн мөрөн дээр Бэбэ хамраа чимрэнэ. Тэрээр ёжлонгүй хэллээ. “Өөрийнхөө тэнэг ярзайлтаа хар л даа. Сар бүр та ийм мэдрэл инээх юм.”

Өнгөрсөн хугацаанд Линлэй хүйтэн, сэтгэлгүй байгаагүй ч тэрээр хүмүүстэй эелдэг байгаагүй. Харин энэ сар Линлэй машид сайхан ааштай байсан учраас энэ сар инээж, хөхрөөд байсан.

“Жижигхэн моньд чинь чи юу мэдэх юм бэ?” Линлэй Бэбэ уруу ширтэв. Номын сангаар алхаж байх хугацаандаа Линлэй хоёр салхин шидийн ном авлаа. Тэрээруншлагын танхимд ороод номоо уншина.

Уншлагын танхим машид аяар. Бүхэл уншлагын өрөөнд магадгүй хоёриос гуч гаруй хүн бие биенээсээ зайдуу суудаг.

Линлэй өөрийнхөө унших суудлаа олоод уншиж эхэллээ. Эрнст сургуулийн номын санд Линлэй өөрийн уншихыг хүссэн бүх талаар уншина. Түүх, шидэт араатан, улс төр, ид шид… гэхдээ түүний хамгийн их цагаа зарцуулдаг нь салхин шид хэвээр.

Эцсийн эцэст, Линлэй газрын шид болоод салхин шид дээр тулгуурлаж байгаа. Түүний газрын шидийг Гэгээнтэн зэрэглэлийн Хүчит шидтэн Делин Кевоте зааж буй. Нөгөө талд харин салхин шидийг тэрээр зааж чадахгүй.

Уншиж байх хугацаандаа Линлэй улам хөгжин, илүү дэлгэрэнгүй ойлголттой болж бавй. Тэрээр толгойгоо өөрийн эрхгүй дохидог болов.

Уншлагын өрөөнд хоёр цаг харвасан сум мэт амархан өнгөрлөө. Линлэй номоо хаалаа. “Делин өвөө, салхин шидийн гүн ойлголтуудыг ойлгох үнэхээр хэцүү юм. Энэ яг л өөрөө шив шинэ шид зохиож байгаа мэт санагдаж байна.”

Шид ашиглах хугацаанд ихэвчлэн хүн шидийн хүчээ шившлэгээр тогтворжуулж хэрэглэдэг. Хүн заасан шившлэгийг дагаж хэлсэнээр юу ч бодолгүйгээр шид хэрэглэж болно. Түүнийг ойлгох шаардлагаггүй. Гэхдээ хүн шидний ард байгаа ерөнхий зарчмыг ойлгох юм бол үгний сүнсний эрчимийг хэрхэн яаж ашигладаг талаар ухан ойлгоод шидийн түвшнээ илүү өндөр түвшинд гаргах боломжтой.

“Яг зөв. Чи шидийг амархан зохиодог гэж бодоо юу?” Делин Кевоте дуу хоолой Линлэйн бодолд цуурайтав.

“Одоо шинийг зохиохоо бүр март. Би долдугаар зэрэглэлийн хэдэн шидийг харчихмаар байна. Харамсалтай нь сургууль үнэхээр харамч юм. Долоо, найм, есдүгээр зэрэглэлийн шидүүд бүгд олон нийтээс тусгаар нууц байх юм.” Линлэй  энэ тал дээр сэтгэл дундуур байдаг. Эрнст сургуулийн ард Гэрэлт сүм байдгийг мэдэх билээ. Гэрэлт сүм  өөрсдийн хамгийн хүчит шидүүдээ өөр улсуудаас ирсэн сурагчид сурахыг хүсэхгүй нь мэдээжийн хэрэг.

Линлэй гэхдээ азтай нэгэн. Делин өвөөгийн тусламжтайгаар газрын шидийн тухай юунд ч санаа зовохгүй билээ.

Салхин шидийн тухай номоо үргэлжлүүлэн уншлаа….

“Дүгнэхэд, бүх төрлийн шидүүд, тэр тусмаа салхин шид Шидийн хүчээр бүрэлддэг. Тухайлбал “Салхин ир” шид эсвэл түүний дээд төрөл “Гинжин салхин ир” шид эсвэл түүний дээд төрөл “Салхин ирүүдийн галзуу бүжиг” өсч явсаар есдүгээр зэрэглэл хүрэхээрээ “Орон зайн устгал арга” болон хувирдаг. Тэд бүгд нэг шидийн өсч буй гинжин хувиралууд. “Салхин ир” ямар ч арга замаар хөгжсөөр байгаад эцэст нь “Хэмжээст ир” шид болон хувирна. Энэ алдарт хориотой шид билээ…”

Энэ хэсгийг уншвал “Салхин ир” шидний талаар Линлэйн сонирхол нэмэгдлээ.

Энэ номыг шидийн хамгийн том өндөрлөгөөс харж бичжээ. Энэ шидүүдийг системтэйгээр ангилсан байна. Энэ ном хэн нэгний шидийн тухай суурь ойлголтыг бэхжүүлэхэд илүү сайн ном. Учир нь энэ номыг уншсанаар шидийн талаар системтэйгээр ойлгох ойлголттой болно.

“Хөвөх техник үнэндээ их амархан техник. Гэхдээ ашиглах нь хялбар биш. Учир нь энэ шидийг хэрэглэхэд салхины шидийн хандлага машид өндөр байх ёстой. Хандлага өндөр болох тусам салхины шидийн хүчийг удирдахад илүү хялбар болно. Энэ нь хөвөх техникийн улам хялбар бас хурдан болгоход хүргэнэ. Энэ техниктэй харьцуулахад “Дүүлэх техник” бол өндөр зэрэглэлийнх. Хөвөх техник хүнийг дээшээ доошоо болгох л чадвартай бол Дүүлэх техник хүнийг агаарт нисгэх боломжтой болгодог. Хөвөх техниктэй харьцуулвал зөвхөн дээшээ доошоо явахаас гадна Дүүлэх техник баруун зүүн тийшээ явах боломжтой. Жишээлбэл чи доошоо бас баруун нисмээр байвал өөрийгөө баруун бас доошоо нисгэх гэж удирдахад л хангалттай. Эцэст нь хэлэхэд Хөвөх техникийн шившлэгийг сайн ашиглаж сурдаг болвол Дүүлэх техникийн шившлэгийг амархан сурах боломжтой.”

Үүнийг уншсаны дараа Линлэйн оюунд гэрэл аслаа.

Яг зөв. Хөвөх техник, Дүүлэх техниктэй харьцуулвал өөр зүг чиг уруу явж чаддаггүй. Дүүлэх техник нь салхин эрчимийг ашиглан биенийхээ ойролцоо удирдан олон зүг уруу нисэх боломжийг өгч байгаа.

“Хэрэв баруун, хойшоо, урагшаа, зүүн тийшээ л нэмэгдэж байвал онол ёсоор Дүүлэх техникийн шивлэгийг олох амархан даа.” Линлэй даруй шившлэг нь юу байж болох талаар толгой гашлана.

Мэдээж хүн дотроо зөв бодсон хэдий ч зөвхөн туршилтаар зөв эсэхээ тодорхойлж чадна.

Өмнө нь Линлэй Дүүлэх техникийн хүнийг нисгэдэг учраас их хүнд шившлэгтэй гэж боддог байсан.

Гэхдээ Хөвөх техниктэй харьцуулвал ердөө дөрвөн зүг нэмэгдсэн учраас илүү хялбархан мэт санагдана.

Линлэй үргэлжлүүлэн уншиж цээжилнэ.

“Мэдээж, өндөр зэрэглэлийн шидийг олж мэдэж чаддаг хүн маш цөөхөн. Дүүлэх техникийн дээд зэрэглэлийн шид бол Агаарын далавч шид. Энэ агаарын эрчимээр үлэмж үл үзэгдэх далавч бий болгох шид билээ. Энэ улам хүнд, бас улам ээдрээтэй шид. Ийм шидийг бодоод олох арга боломжгүй.”

Линлэй толгой дохино.

Унших тусам Линлэй энэ номны зохиолч шидийн шившлэгүүдийн талаар ямар мэргэшсэн хүн байсныг мэдрэнэ. Учир нь энэ ном шидийн онолын тухай ерөнхий суурь ойлголтыг машид гүн гүнзгий өгнө. Элементийн эрчимийг хэрхэн удирдах, талаар зөвлөгө бас шившлэг болгон дээрх ойлголтууд болон зөвлөгөө байна. Гэхдээ энд шившлэгийнхээ хүчээ хэрхэн хүчирхэгжүүлэх талаар юу ч дурдаагүй ажээ.

Дийлэнх хүмүүс хүмүүс энэ ном ямар гүн гүнзгий шидийн онолын талаар, мөн элементийн эрчимийн хэрэглээ талаар байгааг хараад уншдаггүй.

Гэхдээ Линлэй энэ бүх шидийн ард байх учир шалтгааныг илүү сайн ойлговол шидээ илүү сайн удирдаж чадна гэдэгт итгэж байлаа. Түүнтэй зэрэгцэн шид бүрийн хүч нь ч гэсэн илүү хүчтэй болно.

“Линлэй.” Линлэй номондоо шимтэн орж байхад нэгэн хоолой хажуунаас нь гарлаа.

Толгойгоо өргөн харвал туранхай, өндөр үзэсгэлэнт охин хажууд нь зогсоно. Энэ Линлэйн сайн найз Делиа байв. Гэхдээ Делиагийн царай тийм ч баясгалантай биш ажээ.

“Өө Делиа, юу болоов?” Линлэй хөхрөн инээв.

Делиа уруулаа хазаад, хэсэг зуур чимээгүй зогссоноо одоо л асууна. “Линлэй, би сонслоо л доо… Чи найз охинтой болоо юу?” Делиагийн үзэсгэлэнт том дугүй нүд Линлэйг ширтэнэ.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.