Чөтгөр бурхдын домгууд [62]

Энэ долоо хоногын [5/6] BONUS хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 10000₮ – ээс 5500₮

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

 Дараагийн


Хэсэг 62 – Надад мөнгө бий.

Алхимийн Холбоо машид хурдан ажиллаа. Тэд хэдэн Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд болоод тулаанчдыг Тэнгэрийн Хээ овгийг хамгаалуулахаар явуулав. Энэ Тэнгэрийн Хээ овгийн хамгаалалтыг улам чанд болгов. Тэнгэрийн Хээ овгийн дэргэдэх хэдэн Бага язгууртны гэр бүлүүд аргаа барна. Тэнгэрийн Хээ овог бага язгууртны гэр бүлүүдийн баян ходоод. Гэтэл яагаад Алхимийн Холбооны анхаарлыг ингэж ихэд татна бэ?

Тэд бүгд атаархаж, хорсож байлаа. Алхимийн Холбооны халамжин дор Тэнгэрийн Хээ овгийн байр суурь өнгөрсөнтэйгээ харьцуулашгүй болов.

Өмнө нь Тэнгэрийн Хээ овогтой өс санаж байсан гэр бүлүүд тухтай сууж чадахаа болив. Тэд өнгөрснөө сөхөж Тэнгэрийн Хээ овог өшөөгөө авах болов уу? гэхээс эмээнэ. Тэнгэрийн Хээ овогтой ойр дотно байгаагүй гэр бүлүүд элч илгээн тэдэнтэй дотносох гэж үзнэ.

Алхимийн Холбооны нэр нөлөө сүрлэг болжээ. Түүнчлэн Алхимийн Холбоо одоо Сүнс Цуглуулах үрэл, Сүнс Хөгжүүлэх Үрэл, бусад олон үрлүүдтэй болсон. Тэдний нөлөөлөл хэд дахин ихэссэн. Цаст салхин гэр бүл хүртэл тангуудаа авахдаа тэдэнд найдах боллоо.

Гэхдээ Тэнгэрийн Хээ овогт айх айдас үгүй гэсэн үг биш.

Ариун гэр бүлээс гадна Харанхуйн бүлгэм сүүдэрт нуугдаж буй. Не Ли анзааргаггүй байж болохгүй. Овгийнхоо хэдэн асуудлыг шийдээд тэрээр сүнснийхээ хөгжлийг бодож сургуулилалт хийх болно.

Тэрээр аль хэдийн Мөнгөн зэрэглэл хүрч, чөтгөрийн сүнстэй нэгдсэн ч, Не Ли хурдхан сүнсээ хөгжүүлэх шаардлага буйг хүчтэй мэдрэнэ.

Не Ли Сүүдрийн Чөтгөрийн сүнсний чадваруудыг зогсоо зайгүй давтан цэнхэр гал шиг зэрэгт хүрэх гэж хичээнэ.

Хэрэв Юн Хуа ахлагч дахин Не Литэй таарвал тэрээр амархан дутааж чадахгүй.

Не Ли сургуулилалтаа эхлүүлэх гэж хөлөө завилан суув уу Ян Синь гаднаас орж ирлээ. Сүүлийн хэдэн өдөр, Ян Синь Не Литэй ярилцах гэж тэсэн ядаж байсан. Гэхдээ тэрээр өмнө болсон явдлыг бодвол хацар нь улайж орхидог байв.

“Не Ли, чи багшдаа өөр тангийн жор асуусан уу? Тухайлбал хүний оюун ухааныг чөлөөлж, хий юмыг хардаг чөтгөрийн эсрэг ашигладаг тан ч юмуу, эсвэл хортой чөтгөрийн мангасын эсрэг уух тан ч юмуу…” Ян Синь Не Лигийн хажууд суугаад одоо л асуулаа.

“Хэрэв шинэ тан байвал бидний ажил хэрэг улам өргөжин тэлэх юмсан.” Ян Синь хэллээ. Өмнөх тангууд Яруу алдрын хотод машид үнэ цэнэтэй байсан. Тэрээр эхлээд Гү Янь ерөнхийлөгчөөс Не Лигийн багштай уулзах тушаал авсан. Гэхдээ хэдэн өдрийн дотор Не Лигийн багш өөрийгөө харуулаагүй. Тиймээс тэрээр түүний талаар асууж болохгүй. Өөрийгөө нууцласан мастерийн хувьд, Не Лигийн багш шиг хүний хувьд өөрийгөө харуулаад байх нь ховор.

“Ян Синь эгч Гү Янь ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлж байна уу? Өөрөө асууж байна уу?” Не Ли Ян Синь уруу хараад энэ эмэгтэйг өдөж хоргоохоор шийдлээ.

“Энэ Гү Янь ерөнхийлөгчийн хүсэлт.”

“Тэгвэл март даа. Гү Янь ерөнхийлөгч хүндлэл гэдгийг мэдэхгүй юм. Тангийн жор мэдэхийг хүсэвч өөрөө биечлэн ирж уулздаггүй.” Не Ли нүдээ анингаа хэллээ.

“Гү Янь ерөнхийлөгч тан найруулах дээр ойрын үед тун ч завгүй байлаа, тиймээс…” Ян Синь багахан эмээн хэллээ. Тэрээр гэнэтхэн нэг зүйл ойлгон хөөрхөнөөр инээгээд, Не Лигийн чихэнд үлээнгээ хэллээ. “Миний сайн дүү, чамд өөр тангийн жор байгаа тиймүү? Эгчдээ хэлэхгүй биз. Чи юу хүссэн ч би зөвшөөрье.” [О.Т : Хмм..]

Ян Синь үгийг сонсоод, Не Ли гашуунаар инээлээ. Энэ чөтгөр ч өөрийнх нь янзыг үзэж байна даа. Урдаа байх сайхан эмэгтэйг харвал, цөөхөн эр хүн энэ өдөөн хатгалганд тэсч үлдэхийг мэднэ. Гэхдээ хэдэн жор хуваахгүй бол энэ эмэгтэй юу эс хийхийг тэрээр мэдэхгүй. Тэрээр хурдхан гараа савчин хэллээ. “За яахав Ян Синь эгч надаас асуусан болхоор эгчид хэдэн тангийн жор хэлье.”

Не Ли гурван тангийн жор гаргаж ирлээ. “ Сүнс тайтгаруулах үрэл, Сүнс хоргүйжүүлэх үрэл, бас Цаст салхин чөтгөр шиг чөтгөрийн хүйтнийг тэсвэрлэх Галан төрлийн үрэл.

Хүйтнийг тэсвэрлэх Галан төрлийн үрэл хүртэл байгаа юмуу? Ян Синий нүд сэргэв. Гэгээн Өвөг дээдсийн ууланд хамгийн олон таардаг чөтгөрийн араатнууд бол Цаст төрлийнх. Түүнчлэн хүйтнийг тэсвэрлэх үрлүүд машид хэрэгтэй. Энэ төрлийн үрлүүд олон мянган жилийн өмнө устсан харамсалтай. Хүйтнийг тэсвэрлэх Галан төрлийн үрэл байвал Яруу алдрын хот Цаст салхин араатнуудаас хамгаалах хамгаалалттай боллоо гэсэн үг.

“Одоохондоо надад энэ гурав л байна. Энэ гурван тан машид үр дүнтэй. Хүйтнийг тэсвэрлэх галан төрлийн Үрэл ямар өгөөжтэйг Ян Синь эгч мэдэх байх.” Не Ли хэллээ . Тэрээр Ян Синь уруу харна. Үнэнийг хэлвэл тэрээр гучин төрлийн хүйтнийг тэсвэрлэх тан мэдэх хэдий ч яг одоо Яруу алдрын хотод түүхий нь элбэг олдох хүйтнийг тэсвэрлэх тан хийж болох жор бол Галан төрлийн үрэл юм шүү дээ. Зарим тангууд илүү хүйтнийг тэсвэрлэх хэдий ч зарим түүхий эдийг нь Яруу алдрын хотоос олж болохгүй.

“Не Ли дүүдээ талархая. Чи Яруу алдрын хотод өндөр хувь нэмэр орууллаа. Хэрэв Хотын захирагч энэ талаар мэдвэл, чамд гарцаагүй язгууртан цол өгнө дөө!” Ян Синь сэтгэл хөдлөн хэллээ.

“Надад Язгууртан цол өгөх шаардлага байхгүй. Надад тийм сүр жавхаа хэрэггүй. Би Ян Синь эгч үүний талаар нууц байлгаасай хэмээн хүсч абйна.” Не Ли гараа савчив.

Ян Синь Не Лиг гайхан харахаас өөр яалтай. Энэ мангас мэт хүүхэд яаж өссөн талаар тэр гайхна. Энэ яаж арван гурван настай жаал атлаа ийм тайван байна. Язгууртан болох талаар сонссон ч нүдэнд нь гэрэл оч ч бадарсангүй. Ян Синь цөхрөнгөө баран хэллээ. “Дүү үүнийг нууц байлгахыг хүссэн учраас бид задлахгүй. Мэдээж Алхимийн Холбоо чиний ашгийн хувийг цагт нь явуулж байх болно.”

Не Ли толгой дохив. Энэ хугацаанд Не Ли аль хэдийн нэг тербум чөтгөрийн сүнсэн зоос авса. Тэд бүгд түүний картанд хадгалаастай. Бүхий чөтгөрийн кристал картууд арван мянган чөтгөрийн сүнст зооснуудтай тэнцдэг. Энэ нь дотор-оронзай бөгжний талбайг хэмнэдэг. Тийм биш байсан бол Не Лигийн дотор-оронзай бөгжний талбай дүүрэн байх байсан.

“Хэрэв чамд өөр шинэ тангийн жор байвал эгчдээ хэлэхээ мартуузай.” Ян Синь нүдээ аних түвшин хүртэл инээмсэглэнэ. Гэнэтхэн тэрээр эелдэгхэнээр асуулаа. “Дүү үнэхээр эгчээрээ хийлгэх зүйл байхгүй юмуу? Дүүгийн ямар ч хүсэл байсан эгч нь зөвшөөрье.”

Ян Син хагас өвдөглөн суувал, хоёр хагас дугуй гарч ирлээ. Сайхан бие, нарийн хөл, хэлж илэрхийлэшгүй занга болов.

“Саяхан эгч нь чиний хэлснийг дагаад, Ягаан өвсийг Барын өвстэй хольж хэрэглэсэн. Миний цээж том харагдахгүй нь уу?” Ян Синь нүд торго мэт харагдана.

Не Ли хүлээн зөвшөөрнө. Ян Синь үнэхээр хүмүүсийг өөртөө татах увдистай гэж. Гэхдээ Ян Синь өөрийг нь өдөж хоргоосн ч түүний зүрх чулуу мэт бөх хэвээр. Өмнөх амьдрал шигээ хүчтэй биш ч гэсэн оюун ухаан нь хүчирхэг хэвээр.

Не Ли гэм зэмгүй нүдээ ирмэн Ян Синийг харангаа хэллээ. “Том эгч Ян Синь юу санаархана бэ? Би ердөө арван гуравтай жаал. Би юу ч мэдэхгүй!”

Не Лигийн гэмгүй царайг хараад Ян Синий царай гүн улаан боллоо. Тэрээр түүнийг одож хоргоох санаа байвч Не Лигийн гэмгүй царайнд бууж өглөө. Тэрээр бандсан чигтээ “Юу ч биш! Би Алхимийн Холбоо уруугаа буцлаа!”

Түүний зүрх цохилж байвч, Не Лигийн насыг бодоод дотроо гэмтэй санагдлаа “Би яг юу бодоод байна? Не Ли ердөө хүүхэд шүү дээ!”

Ян Синь явахыг харвал Не Лид хөгжтэй санагдав. Гэсэн ч удалгүй тэрээр сургуулилалтаа эхлүүлнэ.

Хэдэн цагын дараа, Не Хай Не Эн хоёр гаднаас орж ирвэл Не Ли сургуулилалтаа үргжлүүлсэн хэвээр. Тэд түүнийг дуусах хүртэл хүлээхээр шийдлээ.  Тэргүүн ахмад, Овгийн ахлагчийн байр сууртай энэ үйлдэл нийцэхгүй ч тэд өөр яалтай билээ?

Яг энэ мөчид Не Ли Тэнгэрийн хээ овгийн хамгийн чухал хүн болон хувирсан. Түүний байр суурь тэднийхээс дутахааргүй.

Не Ли нүдээ нээлээ, гэсэн хэдий ч тэрээр суудлаасаа өндийсөнгүй. тэрээр Не Хай, Не Эн уруу харан асууна. “Овгийн ахлагч, Тэргүүн ахмад хоёрт туслах зүйл байгаа болвуу?”

“Өө, Не Ли!” Не Хай хөхрөн инээлээ. Тэрээр өөрийнхөө сүр жавхаат хоолойгоо гаргасангүй. “Өнөөдөр чамайг Эрдэнэсийн дуудлага худалдаанд очихыг хүсэх болвуу гэж бодоод?”

Не Хай Хун Юүэ гэр бүлээс урилга ирсэн. Хун Юүэ гэр бүл язгууртан гэр бүл. Хун Юүэ гэр бүлээс урилга авсанаараа мэдээж Не Хай машид бахархаж байлаа. Тэнгэрийн Хээ овгийн санхүүгийн байдал багахан хямралтай байгаа ч нэгэнт Хун Юүэ гэр бүлээс урилга ирсэн учраас заавал явах ёстой.

Не Хай Не Лиг цуг яву гэсэн шалтгаан бол түүнтэй сайн харилцаатай болох явдал. Алхимийн Холбоо арыг нь дааж буй цагт Не Лигийн байр суурь өнгөрсөн шигээ хэзээ ч байхгүй. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд тэрээр Не Энийг албаар хажуудаа дуудаж авчирсан. Не Эн Не Ли хоёр хоорондоо эвлэг харьцаатай учраас.

“Эрдэнэсийн дуудлага худалдаа?” Не Лигийн хөмсөг гайхшрангүй өргөгдвөл “За би ч гэсэн явья!”

Не Лигийн хариултыг сонсоод Не Хай санаа амарлаа. Тэрээр Не Лиг зөвшөөрөхгүй болов уу гэж хэлэхээс ихэд эмээж байв.

“Тийм бол, миний сүйх тэрэг уруу явцгаая.” Не Хай хөнгөхөн хэлээд инээмсэглэв. “Аль хэдийнээ сүйх тэрэг бэлдчихсэн байгаа.”

Не Ли босч зогслоо. Хол биш учраас юу ч баглаж бэлдэлгүйгээр Не хай болоод Не Эн дагаад сүйх тэргэнд суув. Сүйх тэрэг аажмаар хөдлөж эхэлвэл Алтан зэрэглэлийн тулаанч Чөтгөрийн сүнстнүүд сүйх тэргийг даган гарлаа. Тэдний үүрэг бол Не Лиг хамгаалах явдал.

Не Хай нууцханаар дотроо бодно. “Не Ли Алхимийн холбоотой ямар холбоотой юм бол? Алхимийн холбоо яагаад түүнд ийм өндөр ач холбогдол тавьж байгаа юм бэ?”

“Ян захирал Алхимийн Холбоондоо буцсан. Явахаасаа өмнө тэрээр надад чамайг хараарай гэж хичээнгүйлэн захисан. Чиний Ян захиралтай харилцаа сайн бололтой.” Не хай хэлэн инээнэ.

Не Ли Не Хай уруу хялам хийвч хариулсангүй.

Не Хайд эвгүй санагдлаа. Не Ли өөрийг нь овгийн ахлагчийн хувьд нүүр өгсөнгүй.

Не Эн ч мөн арга барлаа. Не Ли өөрийн салбарынх ч өнгөрсөн шиг Не Лиг хүссэнээрээ захирч чадахгүй. НЕ Лигийн ааш зангийн өөрчлөлт нь үлэмж билээ. Тэрээр үг хэлж зүрхэлсэнгүй.

Сүйх тэргэн доторх уур амьсгал бишгүйтэв.

“Не Ли, хэрэв чамд дуудлага худалдаанаас авахыг хүссэн зүйл байвал надад хэлээрэй. Би чамд авч өгье.” Не Хай хэллээ. Дуудлага худалдаа хямдхан биш ч гэсэн Не Хай хүндээр цус алдахдаа бэлдсэн. Тэрээр бага бус мөнгө зарцуулсан ч Не Лид хэдэн зүйл авч өгөх хэрэгтэй. Эцсийн эцэст хүүхдүүдийг аргалахад амар байдаг.

“Шаардлагаггүй. Хэрэв надад таалагдсан зүйл байвал би өөрөө худалдаад авчихна. Надад талах мөнгө бий.” Не Ли толгой сэгсрэн хэллээ. Эд хөрөнгийн хувьд бүхий л Тэнгэрийн Хээ овог өөрөөс нь ядуу.

Не Эн инээмсэглэн хэлээ .” Эрдэнэсийн дуудлага худалдаа дахь зүйлс энгийн биш. Хамгийн хямдхандаа хэдэн мянган чөтгөрийн сүнсний зоос хүрнэ. Хамгийн үнэтэй нь хэдэн арван мянган чөтгөрийн сүнсний зоос болдог шүү!”

“Хямдхан юм, надад сонирхол алга.” Не Ли хөнгөхнөөр хэлнэ.

Не Лигийн үгийг сонсоод Не Хай, Не Эн хоёр хөшив. Тэд бие биерүүгээ гашуунаар инээв. Тэд нөхцөл байдлыг буруугаар ойлгосон бололтой. Ян Синь Не Лид их хэмжээний мөнгө өгсөн бололтой. Тэд энэ тухай бодвол учир нь олдов. Ян Синь алтан зэрэглэлийн хүмүүсээр Не Лиг хамгаалуулж байгаа учраас мэдээжийн хэрэг халаасны мөнгө Не Лид өгсөн байж таараа.

Тэд бүгд Ян Синийг Не Литэй сайн харьцаатайг мэднэ. Ян Синь түүнийг хамгаалдаг гэж . Гэхдээ тэдний мэдэхгүй зүйл гэвэл үнэн хэрэг дээрээ Не Ли, Ян Синь хоёрын харилцаа эн тэнцүү ажил хэргийн хамтрагч нарын харилцаа гэдгийг. Не Лигийн дотор-оронзайт бөгжин доторх мөнгө зүгээр ч нэг халаасны мөнгө биш билээ.


Өмнөх хэсэг

 Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.