Чөтгөр бурхдын домгууд [60]

Энэ долоо хоногын [3/6] BONUS хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 10000₮ – ээс 5500₮

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 60 – Эсрэгээрээ 

Ян захирал ирсэнийг сонссон хүмүүс бүгдээрээ замбараагаа алдлаа, тэд үймж сандарцгаав.

“Хурдал, бүгд ёслолын байдалд шилж ! Түүнийг их танхимд угтаж ав!” Не Хай шалавлан хэллээ. Ийм хүчирхэг хүний дэргэд хэн ч хайнга хандаж болохгүй.

Бүгд ёслолын байдалд шилжиж амжаагүй байхад, бүлэг хүмүүс хурдлан орж ирэв. Урд нь ахалж алхаж буй хүн уран бийр мэт сайхан биетэй Ян захирал байв. Тэрээр эмэгтэй хүн хэдий ч, Тэнгэрийн хээ овгийн хэн гуай ч зүрхэндээ түүнийг өчүүхнээр оруулахаас эмээнэ. Тэрээр хүчирхэг нэгэн шүү дээ эцсийн эцэст.

Ян захирал орж ирэх хурдаа улам хурдасгав. Тэрээр бүх хүнийг тойрж ажсанаа Не Лиг хараад тайвшрав. Түүний туслахууд Тэнгэрийн хээ овгийн эзэмшил нутгийг сайтар тандан аждаг. Тэнгэрийн Хээ овогт орсон өчүүхэн өөрчлөлт хүртэл түүний тандалтаас мултарч чадахгүй. Ян захирал Не Лиг Тэнгэрийн Хээ овогтоо амралтаараа ирсэнийг сонсоод даруй цугтаа ажил хэрэг ярилцахыг хүссэн. Ерөнхийдөө Ян захирал маргааш Не Лиг хайж ирэх байсан. Гэхдээ Харанхуйн бүлгэм гэтэж нууц дайралт хийснийг сонсоод, орой болсон хэдий ч яаравчлан ирлээ.

Не Лигээс гадна Харанхуйн бүлгэмий анхаарлыг татах өөр ямар нэгэн шалтгааныг Ян захирал бодоод олоогүй. Тиймээс Не Лиг алахаар ирсэнийг сэрдэж Ян захирал санаа зовно. Одоогийн байдлаар Не Ли Алхимийн холбооны хамгийн том хамтрагч. Ирээдүйд ч хамтарч ажиллах олон ажил хэрэг бий. Юу ч Не Лид тохиолдох учиргүй.

Не Лиг аюулгүй байгааг хараад, Ян Захирал санаа амарлаа.

“Хурдал, Ян захиралд цай чанаж өг!” Не Хай шалавлан үйлчлэгч нар тушаав.

“Хэрэггүй дээ,” Ян захирал хэллээ. Гараараа ёслов. Түүний ирсэн зорилго Не Ли аюулгүй байгааг баталгаажуулах болохоос энд ирж цай уух биш. Тэрээр Не Литэй харцаараа ярилцав.

Энэ дүр зураг Не Хайн нүднээс дутаасангүй, тэрээр юу болоод байгааг ойлголоо. Не Ли ямар нэгэн байдлаар Алхимийн Холбоотой хамааралтай юм байна. Гэхдээ яагаад Алхимийн Холбоо Не Лид ийм өндөр ач холбогдол өгч байгаа нь нууц хэвээр.

Ян захирал хэсэг зуур чимээгүй зогссоноо, хөнгөхнөөр Не Хай уруу инээмсэглээд хэллээ. “Не Хай, таны овог Харанхуйн бүлгэмий дайралтанд өртсөн гэж сонслоо.”

“Үнэхээр тийм зүйл болсон. Ян захирал аа. Энэ хоёр бол Харанхуйн бүлгэмий гишүүд. Энэ хоёроос гадна нэг гишүүн нь шархдаад дутаасан.” Не Хай газар хэвтэж буй хоёр цогцос уруу заалаа.

Ян Синь хоёр цогцосыг харлаа. Тэрээр хэсэг зуур дахин чимээгүй болов. Гарцаагүй энэ хэдэн хүний бай нь Не Ли болж таарав. Тиймээс энэ хэргийг ийм амархан орхиж болохгүй. Тэрээр Не Хай уруу харснаа хэллээ. “Не Хай овгийн ахлагч аа, таньтай ярих ажил хэрэг байна. Одоо болох уу?”

“Та хэл хэл!” Не Хай хэлнэ. Тэрээр машид эелдэгээр хариуллаа.

“Би Харанхуйн бүлгэм буцаж ирж өөрийн ажил хэргээ бүрэн гүйцэлдүүлэхээс айж байна. Тэнгэрийн Хээ овгийн аюулгүй байдалд би санаа зовж байна. Тиймээс би энд хэдэн Алтан зэрэглэлийн дайчид бас Чөтгөрийн сүнстэнгүүдийг үлдээхээр шийдлээ. Тэд Тэнгэрийн хээ овгийг хамгаалж байх болно. Та энэ тал дээр юу гэж бодож байна?” Ян Синь хэллээ. Тэрээр Тэнгэрийн Хээ овгийг хамгаална гэж хэлсэн ч үнэндээ тэрээр өөр хэнийг ч биш Не Лиг хамгаалах зорилготой байгаа.

“Та хэдэн Алтан зэрэглэлийн тулаанч бас Чөтгөрийн сүнстэнгүүдийг энд үлдээх бодолтой байгаа юмуу?” Не Хай энэ үгэнд итгэж чадсангүй. Тэрээр дотроо улам ихэд тээнэгэлзэж эргэлзэнэ. Ямар аргаар Не Ли Алхимийн холбоог өөрт нь ингэж туслахад хүргэв? Тэд өндөр үнээр Тэнгэрийн хээ овгоос эмийн ургамал аваад зогсохгүй Алтан зэрэглэлийн дайчид, Чөтгөрийн сүнстэнгүүдийг манай овогт үлдээж хамгаалуулахаар шийдлээ.

“Би энэ зөв гэж бодохгүй байна!” Тэргүүн ахмад Не Вэй хажуунаас хэллээ. Хөмсгөө атируулаад дотроо ‘Алхимийн Холбоо Алтан зэрэглэлийн тулаанч, Чөтгөрийн сүнстнүүдийн энд үлдээх ямар нууц санаатай байгаа?’ талаар эргэцүүлнэ.

“Юу нь болохгүй гэж?” Не Ли Не Вэй уруу хараад хэллээ.”Арай Тэргүүн ахмад Алхимийн холбоог манай Тэнгэрийн Хээ овгийг ямар нэгэн байдлаар аюулд унагах зүйл хийнэ гэж бодоо юу? Тэргүүн ахмад жудагтай хүний гэдсийг зүггүй хүний зүрхтэй адилтгалаа даа!.”

[Орчуулагчийн тэмдэглэл : Энэ нь жудагтай хүнийг өөдгүй бодлоор дүгнэх гэсэн үг.”]

“Жудаггүй гэдэг нь! Чи хэнийг зүггүй гэж хэлээд байна?” Не Вэй ууртайгаар зандарчив. Энэ Не Ли хэтэрч байна. Бүх хүний нүдэн дээр өөдөөс юм хэлж зүрхлэнэ гэнээ?

Не Мин сандарсан байдалтайгаар Не Лигийн цамцнаас татлаа. Тэргүүн Ахмадыг ийм байдалтайгаар өдөж хилэгнүүлвэл аюулд учирна. Овогт байгаа тэдний одоогийн байр суурьт Тэргүүн Ахмадыг хилэгнүүлэх, түүнтэй өрсөлдөх ямар ч арга үгүй. Тэргүүн ахмад одоо Не Лид юу ч хийхгүй байлаа ч дараа нь яаж өшөөгөө авахыг хэн ч таашгүй.

Не Вэй Не Литэй өстэйг хараад Ян Синь ойлгов. Не Ли овгийнхоо хүн бүрт өөрийнхөө талаар яриагүй. Не Вэй Не Ли хоёрын хоорондох харилцаа тийм ч сайн биш. Ян Синь нүдээ хурцлав. Не Ли эргэлзээгүй машид чухал хүн. Тиймээс тэрээр Не Лигийн ар тал болох нь зөв.

“Не Хай овгийн ахлагч аа. Зарим хүн Алхимийн Холбооны талаар зарим нэгэн бодолтой байдгийг мэдлээ. Энэ Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овогтой дахиж хамтарч ажиллах хэрэггүй гэсэн үг үү?” Ян Синь хүйтнээр хэлнэм. Удаан хугацаанд нөлөө ихтэй нэгэн болсны дараа түүний царайны хувирал хүссэнээр нь хувирдаг болсон. Ян Синий эргэн тойрон дахь агаар хүртэл хүйтэрсэн мэт санагдана.

Не Вэй хурдлан тайлбарлав. “Ян захирал аа, би ингэж хэлэх гээгүй юмсан…” Тэрээр Алхимийн Холбоог яав ч хилэгнүүлж болохгүйг мэднэ. Тэрээр Алхимийн Холбоо Алтан зэрэглэлийн дайчид, Чөтгөрийн сүнстнүүдийг явуулж буйг багахан хачин гэж бодсон, тиймээс тэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Гэхдээ Не Литэй жаахан маргалдавч бүх юм оронгоороо эргэлээ. Хэрэв Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээ овогтой энэ асуудлаас болж холбоогоо таславал тэрээр овгийнхоо гэмт хэрэгтэн болж хувирна.  Дотроо энэ асуудлыг Не Лигээс боллоо хэмээн хараан зүхнэ. Өдийг хүртэл Не Хай Не Лид ханд өгч байгааг хараад дотроо урам хугарав.

Не Ли Алхимийн холбоотой хамааралтайг мэдээд яаж Не Хай Не Лиг шийтгэх билээ?

Хүйтэн харцаа Не Вэй уруу чиглүүлээд, Ян Синь хэллээ. “Би Овгийн ахлагч Не Хайтай ярьж байна, чи яагаад яриа таслаад байна?”

Ян Синий үгийг сонсоод Не Вей ангайн, улайж орхилоо. Ян Синьд дургүй байгаа хэдий ч тэрээр юу ч дуугарсангүй. Эцэст нь Ян Синий ганц үг Тэнгэрийн Хээ овгийн ирээдүйг тодорхойлж чадна. Яав ч хуумгай хандаж болохгүй. Бага язгуртны Тэргүүн ахмадын хувьд гуч гарсан бүсгүйд захируулж байгаа нь ямар хэцүү байгаа нь ойлгомжтой.

“Энэ Тэнгэрийн хээ овгийн Тэргүүн ахмад зөв үү?” Ян Синь Не Хай уруу харан асуулаа.

Ян Синий хоолойнд хүйтэн хөндий өнгө хэвээр байгааг анзаарсан Не Хай ичингүйрэн хэллээ. “Зөв. Тэргүүн ахмадын хэлсэн зүйлс Ян захиралыг хилэгнүүлэх гээгүй юм шүү. Би Ян захирал түүнийг өршөөнө гэдэгт итгэж байна.” Не Хай Не Ли уруу ирмэв. Тэрээр Не Лиг Ян Синий уурыг намжаахад тусламж гуйж буй хэрэг юм. Гэсэн хэдий ч Не Ли толгойгоо эргүүлээд, овгийн ахлагчаа үл ойшоов.

Ян Синий өмнө Овгийн ахлагчийнхаа эрхэм чанараа алдах нь зүгээр асуудал. Гэхдээ өөрийн овгийнхоо гишүүний өмнө хүчин мөхөсдлөө. Гашуунаар инээмсэглэхээс тэр одоо өөр яалтай. Одоо бодоод үзэхээр Ян Синь захирал Тэнгэрийн Хээ овогтой хамтарч ажилласан бүгд Не Литэй холбоотой нь ойлгомжтой боллоо.

“Энэ хүн явахыг санал болгож байна. Ийм хүн Тэнгэрийн Хээ овгийн Тэргүүн ахмадаар хэвээр үлдвэл Алхимийн Холбоо Тэнгэрийн Хээтэй ажил хэргээ таслах болно.” Ян Синь хөнгөхнөөр хэллээ.

Не Хай гүнзгий амьсгаа авна. Энэ Ян Синийг Не Вэйг тэргүүн ахмадын суудлаас буулга гэсэн утгатайг мэдлээ. Алхимийн Холбоо одоо Тэнгэрийн Хээ овгийн ирээдүйг атгаж байгаа. Алхимийн Холбоо бол тоглоом биш. Тэнгэрийн хээ овогтой хамтарч ажиллахаа боливол, энэ завшааныг ашиглан Тэнгэрийн Хээ овгийг дарамтлах гэсэн гэр бүлүүд эгнэн зогсч буй.

“Өнөөдрөөс эхлэн Не Вэй Тэнгэрийн Хээ овгийн минь Тэргүүн ахмад, Хэв журам сахиулах ахмад байхаа болилоо. Түүний албан тушаалыг Не Эн ахмад авлаа!” Не Хай олон нийтэд зарлав.

Не Вэй амаа ангайлгав. Юм хэлэх гэсэн ч тэрээр Алхимийн Холбооны захирал Ян Синь болоод түүний дагуулуудыг харна. Тэрээр өөр яриад байх зүйл байхгүйг мэдээд хэлэх гэсэн үгээ залгиж орхив. Не Шиао Фэн , Не Шиао Ри хоёр хүрэн манжин лугаа ягаан боллоо. Тэнгэрийн Хээ овогт их зан гаргаж бардамнадаг байсан нь Тэргүүн ахмад өвөөтэйдөө байсан юм.

Тэнгэрийн Хээ Овгийн тэргүүн ахмадыг солих бол Алхимийн Холбооны сүр жавхаа.

Не Хай үргэлжлүүлэн зарлав. “Не Мин Олон нийтийн хэсгийг ахлана, харин Не Кай Тариалангийн хэсгийг ахлана.”

Не Хай үгийг сонссон Не Мин, Не Кай хоёул хөшив. Тэд Не Хайг үл итгэсэн харцаар харж байв. Тэд ч биш бусад бүх овгийн гишүүд цочирдлоо. Олон нийтийн хэсэг, Тариалангийн хэсэг овог дотор эрх мэдэлтэй хэсгүүд. Нэг нь санхүүг хариуцдаг, нөгөөдөх нь эмийн ургамал тариалах хэсгийг хариуцдаг. Не Вэйгийг хүүхдүүд энэ хэсгийг ахладаг байлаа.

“Овгийн ахлагчид талархлаа!” Не Мин сэтгэл хөдлөн доош сөгдөн хэллээ.

“Овгийн ахлагчдаа баярлалаа.” Не Кай ч гэсэн шалавлан сөгдлөө.

Авга, Аавыгаа сөгдөхийг харсан Не Ли хөмсгөө чангалав.

Не Хай Не Лиг хараад хурдхан гараа савчив. “Ёсорхох хэрэггүй дээ. Өнөөдрөөс та хоёр миний өмнө хэзээ ч сөгдөх шаардлагаггүй боллоо. “

Не Мин, Не Кай хоёул юу болоод байгааг ойлгохгүй байв.

Не Вэй, Не Эн одоо л юу болсоныг ойлголоо. Не Эний нүд гэрлээр туяарна. Харин Не Вэй уур бухимдлаар дүүрсэн байлаа.

“Алхимийн холбоо хүмүүс гаргаж Тэнгэрийн Хээ овогт туслахыг хүссэн учраас бид талархалгүй яахав дээ!” Не Хай Алхимийн Холбоо Не Лиг хамгаалах гэж буйг мэдэв. Түүний зүрхэн доторх эргэлзээ тээнэгэлзээ, бүгд тайлагдсан ч Алхимийн Холбоо яагаад Не Лид ийм өндөр ач холбогдол өгч байгааг ойлгохгүй хэвээр. Тэрээр Ян Синь яваахар Не Лигээс асуухаар шийдлээ.

“Их орой болсон байна. Та нарт төвөг удаад яахав.” Ян Синь Не Ли уруу харан хэллээ. “Бүгд Сайхан амарцгаагаарай. Би маргааш өдрийн нарнаар ирье.”

“Ян Захирал ирж өчих хэцүү шүү дээ. Та манай Тэнгэрийн Хээ овогт хоноод явахгүй юу? Би тансаг байшин таньд зориулаад засуулья.” Не Хай хурдхан тал засч хэлнэ.

Ян Синь хэсэг чимээгүй зогссоноо хэлэв “За тэгье.”

Не Литэй маргааш уулзах юм чинь хоноод явахад буруудаад байх зүйлгүй.

“Не Ли, Ян захиралыг байшинд нь үдэж өг.” Не Хай Не Лид хэллээ. “Би Ян захиралын хажуу байшинд чамайг хонуулья.”

Ян захирал Не Хайг харлаа. Не Хай юу болоод байгааг сайн мэдэж байна шүү. Тэрээ Не Литэй ярихаар ирсэнийг гадарласан байна.

Не Мин, Не Кайтай салах ёс гүйцэтгээд, Не Ли Ян Синийг Не Хайгийн бэлдсэн байшинд дагуулан ирлээ.

Не Лигийн ар талыг хараад Не Мин, Не Кай хоёул ойлгов. Не Хай Не Вэйг огцруулсан, Не Энийг тэргүүн ахмад болгосон, тэднийг том албан тушаалд аваачсан энэ бүхэн Не Литэй холбоотой. Тэд өөрсдийн хүү Не Лиг улам бага багаар ойлгох боллоо. Не Ли энэ удаа ирээд тэнгэр газар шиг өөрчлөгдсөн. Гэсэн ч Не Лигийн өөрчлөлтөнд Не Мин, Не Кай хоёул сэтгэл ханамжтай байв.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s