Чөтгөр бурхдын домгууд [59]

Энэ долоо хоногын [2/3] BONUS хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 10000₮ – ээс 3000₮

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 59 – Ян захирал айлчилсан нь

Тэнгэрийн хээ овгийн залуучууд дундаас Суутны ангид орсон хүүхэд түүхэндээ ховор. Зарим нэг нь Суутны ангид орж чадаагүй ч тэднийг сайн өсгөж хүмүүжүүлэх хэрэггүй гэсэн үг биш. Гэхдээ Суутны ангид орж чадсан хэн ч болов бусдаас хол тасарсан авьяастайг илэрхийлдэг. Тэд цөөн үгээр цочирдуулам амжилтанд хүрдэг.

Не Хай овгийн ахлагчийн хувьд тэн голыг барьдаг. Тэрээр өмнө аль нэг овгийн салбарт илүүрхэж ханддаагүй. Тиймээс ч тэрээр овогтоо өөрийн гэсэн нэр хүндээ олсон.

“Не Ли, чи өөрийгөө өмөөрч юу гэж хэлэх бэ? Чи яагаад Ариун гэр бүлийг хилэгнүүлэв?” Не Хай Не Ли уруу харан асуулаа. Түүний харж буйгаар Не Ли залуу хүнийхээ хувьд ч, ямар нэгэн учир шалтгаангүйгээр хэн нэгнийг өдөж хоргоон, хилэгнүүлэх хүн биш. Нэмээд хэлэхэд Не Ли аль хэдийн Ариун Орчид сургуулийн Суутны ангид тэнцсэн. Тиймээс Не Лид сургуулилалтын хангамж сайн өгч, анхаарлаа хандуулах учиртай.

“Овгийн ахлагч аа, би Ариун гэр бүлийг хилэгнүүлсэн нь үнэн. Энэ манай Тэнгэрийн хээ овогт саад тотгор учруулсан биз. Гэхдээ би асуудлыг шийдээгүй биш гэжүү?” Не Ли хэлнэм, сандарсан тавьтаргүйтсэн, эсвэл тайван дөлгөөхнөөр биш дундажыг барин хариулав. Не Ли өөрийнхөө хүндлэлээ Не Хай овгийн ахлагчид тодорхой байдлаар үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ дахин төрснийхөө дараа Не Ли хэзээ ч овгийн ахлагчийнхаа сүр хүчин дор хулчгар хүүхэд мэт дахин аашлахгүй. Не Лигийн оюун ухаан хүрээлэн буй хүмүүсийнхээс аль хүчирхэг болсон.

Не Хай Не Ли уруу хөнгөхөн гайхшарсан байдалтай харлаа. Тэрээр өнөөдөр Не Лиг эгэл жирийн үеийнх шигээ бус арай өөр байгааг мэдэрлээ. Түүнтэй нүүр тулах мөчид Не Ли сандарсангүй. Тэрээр овгийн ахлагчтайгаа жавхаатай, цог золбоотой нүүр тулж байна.

“Хахаха. Хөгтэй юм. Бидэнд Алхимийн холбоо тусласан. Тийм болхоор л бид Ариун гэр бүлийн дарамтаас гарч чадсан. Алхимийн холбоонд бидэнд байгаа олон төрлийн эмийн ургамал хэрэгтэй байсан учраас манай Тэнгэрийн Хээ овогт тусласан. Чамтай ямар холбоотой гэж? Чи өөрөө хэн болчихоод Тэнгэрийн хээ овогт тулгарсан асуудлыг би шийдсэн гэж хэлэх эрхтэй болов?” Не Шиао Ри хэллээ. Үүнийг Не Вэй өвөө нь хэлүүлсэн.

Не Шиао Ри-ийн үгийг сонссон Не Ли, Не Шиао Ри болоод Не Вэй уруу хялам хийгээд хэллээ. “Нээрээ хөгтэй юм. Алхимийн Холбооны байр суурь Яруу Алдрын хотод хэмжээлшгүй, Гурван үндсэн гэр бүлтэй дүйцдэг. Тэд яагаад бидэн шиг жижигхэн, сул дорой Тэнгэрийн Хээ овогт тусласан юм бол? Тэнгэрийн Хээ овог биднийг эмийн ургамал ургуулж мэддэг болхоор тусласан уу? Гадна өчнөөн эмийн ургамал ургуулж чаддаг гэр бүлүүд байгаа шүү дээ. Түүнчлэн тэд яагаад худалдан авалт бүрийнхээ ашгийн гучин хувийг бидэнд өгч байна?”

Не Хай энэ үгийг сонсоод бачимдав. Түүний дотор энэ асуулт гайхшрал төрүүлсээр ирсэн. Алхимийн холбоо Тэнгэрийн хээ овогт туслаад зогсохгүй Тэнгэрийн хээ овогтой сайн харилцаатай байхыг эрхэмлэж ирсэн. Не Хай яагаад ийм хүчирхэг байгууллага Тэнгэрийн хээ овогтой сайн харилцаатай байхыг эрхэмлэж буйг ойлгоогүй. Угаас энэ утга учиргүй мэт буй заа.

Не Ли ямар тайван байгааг хараад Не Хай ч тэр, Не Вэй ч тэр, Не Эн болоод бусад Тэнгэрийн хээ овгийн ахмадууд бүгд сониучирхав. Энэ бүхэн үнэхээр Не Литэй холбоотой юм болвуу?

Не Лигийн аав Не Мин хажуудаа байгаа Не Ли хэрхэн хэв журам сахиулах ахмадуудтай тэрсэлдсэнийг хараад аль хэдийн сандарч эхэллээ. Түүнд ямар нэгэн сүнсний хөгжил байх үгүй, мөн салбар овгийн гишүүн. Мөн тэрээр тариаланчаас өөрцгүй хүн ч гэлээ энэ бүхнийг хараад даруй өвдөг сөгдөн хэлнэ. “Овгийн ахлагч аа, Не Ли залуу байна. Хүү минь юу ч мэдэхгүй. Би түүний шийтгэлийг өмнөөс нь авмаар байна. Түүнд аясаар зөөлөн хандаач!”

“Ааваа, даруй бос!” Не Ли аавыгаа доош сөгдөхийг хараад бухимдав. Тэрээр даруй аав дээрээ очиж босоход нь туслав. Не Лигийн аав Не Мин ихэд шудрага хүн. “Ааваа, та хэний ч өмнө өвдөг сөгдөх хэрэггүй!”

“Сяо Ли, чи хүнд алдаа гаргаад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэнээ?” Не Мин хүүгээ зэмлэв. Түүний харж буйгаар хэрэв Не Ли алдаа гаргасан бол уучлалт гуйх боломж бий. Гэтэл Не Ли овгийн ахлагчтайгаа тэрсэлдсэнээр асуудлыг улам ээдрээтэй болгож байлаа.

Не Мин өвдөг сөгдөхийг харсан Не Лид ихэд гашуун амт амтагдана. Өмнөх амьдралд нь, энэ амьдралд нь байлаа ч түүний аав өөрийнх нь төлөө бүхнээ зориулсан. Өмнөх амьдралд нь аав нь ихэд шаналсан, гэхдээ энэ амьдралдаа Не Ли аавыгаа өчүүхэн ч болтугай шаналахыг зөвшөөрөхгүй.  Не Ли гараа чангаар атган, ууртайгаар Не Вэй, Не Шиао Ри, Не Шиао Фэн уруу харлаа.

Не Хай Не Ли уруу харвал түүнд Алхимийн Холбоо Тэнгэрийн хээ овгийг хамгаалж байгаа нь Не Литэй холбоотой гэсэн совин төрөв. Тэрээр толгойгоо гудайлган Не Минд хандан хэлнэ. “Не Мин, хурдхан бос. Асуудал нэг талд шийдэгдээгүй байхад хэн ч Не Лид ямар ч шийтгэл өгөхгүй. Не Ли Ариун гэр бүлийг үнэхээр өдөж хилэгнүүлсэн ч гэсэн манай Тэнгэрийн хээ овог ямар ч алдагдалд хүрээгүй байна. Тиймээс хэн ч Не Лиг амархан шийтгэж чадахгүй!”

Не Хай үгийг сонсоод, Не Мин тээнэгэлзэв. Тэрээр эргэлзээтэй босон дотроо ‘Овгийн ахлагч энэ хэргийг авч хэлэлцэхгүй юм гэжүү?’ хэмээн бодлоо.

Энэ асуудал дээр тэрээр одоо хүртэл бүрэн ойлголтгүй явна.

“Овгийн ахлагч аа, хэрэв бид Не Лигийн асуудлыг цэгцлэхгүй юм бол олон түмний итгэлийг олж чадахгүй. Энэ асуудал овогт алдагдал авчраагүй ч гэлээ, Не Ли Ариун гэр бүлийг өдөж хилэгнүүлсэн нь гарцаагүй баримт. Ариун гэр бүл бидэнд ирээдүйд асуудал авчрахыг хэн мэдлээ?” Не Вэй хөмсгөө зангидан хэллээ.

“Тэргүүн ахмадаа, та Тэнгэрийн хээ овгийнх уу, эсвэл Ариун гэр бүлийнх үү?” Не Ли хүйтнээр асуулаа.

“Хөөрхөхөө болиоч! Чамд үг хэлэх эрх байгаа гэж бодоо юу? Дүрэмгүй, ёс жудаггүй юм! Би энэ овгийн хэв журмыг сахиулж байна!”  Не Вэй ууртайгаар хариулна.

“Тэргүүн ахмадаа, Би энэ асуудлыг яавч ингэж хөнгөхөн авч үзэж болохгүй гэж бодно. Сяо Ли асуудал тариагүй харин Ариун гэр бүл бүх зүйлийг эхлүүлсэн бол яах болж байна? Сяо Лигийн буруу байх албагүй шүү дээ. Энэ хэрэг нэгэнт болоод өнгөрсөн болхоор бүгдийг ард үлдээе.” Не Эн ахмад хэллээ, тэрээр мэдээж Не Лид туслахыг хүсч байгаа. Хэрэв Не Ли шийтгэгдэх аваас Не Эний нэр нөлөө өөрийнх нь салбар овогт нөлөөлнө.

“Тэргүүн ахмад үнэхээр хэв журам сахиулж байна уу? Өмнө Не Шиаори Тиан Лин гэр бүлийн гишүүнийг цохиход бэлэг сэлт өгөөд аргалсан. Яагаад тэр үед Тэргүүн ахмад Не Вэй Не Шиао Риг шийтгээгүй юм болоо?” Не Ли гал дээр тос нэмлээ.

“Энэ хоёр хэргийг хооронд нь харьцуулж болохгүй. Не Шиао Ригийн асуудал Тиан Линий гэр бүлтэй овгийн эрх ашгийн үүднээс болж учирсан. Тэглээ ч Тиан Лин гэр бүлийн сүр жавхаа Ариун гэр бүлийн хаана ч хүрэхгүй!” Не Вэйн царай улайж байв. Не Ли үнэхээр ирвэсийн зоригтой болсон бололтой, тэрээр үнэхээр түүний эсрэг тэрсэлж чадлаа. Не Вэйг гэхдээ хамгийн ихээр шаналгаж байгаа зүйл бол Не Хай үнэндээ Не Лигийн талд зогсож байгаа. Тэрээр овгийн ахлагчтайгаа маргалдаж болохгүй.

“Тэргүүн ахмад та ямар ч судалдаа, мөрдөлт явуулаагүй. Тэгээд намайг яаж Ариун гэр бүлийн эсрэг өөрийнхөө гэр бүлийн ашиг сонирхлын төлөө тэмцээгүй гэж мэдэж байна? Та Ариун Гэр бүлийн эсрэг зогсож чадахгүй учраас л намайг шийтгэж байна зөв үү? Тэгвэл Ариун гэр бүл манай овгийг зүгээр орхих учраас. Хэрэв Тэнгэрийн хээ овог өөрийнхөө гишүүдээ ч хамгаалж чадахгүй юм бол энэ гэр бүлд үлдэх шаардлага надад алга!” Не Ли хэлнэ, тэрээр хүйтнээр Не Вэй уруу ширтэнэ.

Бүхий л танхим цочирдлоо.

Не Ли ийм үг хэлэхийг хэн ч төсөөлөөгүй байлаа. Энэ зүгээр Тэргүүн ахмадтай маргалдаж буй асуудал биш, харин Не Ли овгоосоо гарахыг хүссэнээ илэрхийлж байна!

Өмнө нь Не Лигийн тухай хүмүүс юм боддоггүй байсан. Гэхдээ өнөөдөр тэрээр үнэхдээ овгийн ахлагч болоод бусдын өмнө ийм үг хэллээ.

Не Мин айсандаа чичирч байлаа. Тэрээр хүндээр зандарчина.” Сяо Ли, юу яриад байгаа юм бэ? Хурдхан Овгийн ахлагчаас уучлалт эр!”

“Хмм, далавч чинь ургаж гүйцээд овгоос гармаар байна уу? Битгий мартаарай, Тэнгэрийн хээ овгийн нөмөр нөөлгөнд байж өнөөдөр юутай байснаа хэзээ ч битгий мартаарай.” Тэргүүн ахмад Не Вэй хүйтнээр хэлнэ. “Талархаж мэддэггүй зулбасга.”

“Тэнгэрийн хээ овог бол бидний овог, тиймээс надад нөмөр нөөлгө болоход буруудаад байх зүйлгүй. Гэхдээ Тэнгэрийн хээ овог намайг өсгөөгүй юм шүү. Өдөр бүр хүнд хүчир ажил хийж, эмийн ургамал ургуулсан эцэг эхийн минь ач гавьяа. Тэд Тэнгэрийн Хээ овогт өөрсдийнхөө хөдөлмөрөөр төлдөг байх. Тиймээс би хэнд ч өргүй. Би Не Ли хэнд ч өргүй!” Не Ли цэх зогсож хэлнэ.

“Тэрслүү, эсэргүү!” Не Вэй муухай царайлна. Не Вэй үргэлжлүүлэн Не Лиг загнахыг хүсэвч, Не Хай зогсоолоо.

Не Мин сандарсан байдалтайгаар хүүгээ татлаа. Тэрээр өнөөдөр Не Лид юу тохиолдсоныг мэдэхгүй. Не Ли өнгөрсөнд үргэлж даруухан чимээгүй байсан бол өнөөдөр Тэргүүн ахмад, Овгийн ахлагчтай сөргөөцөлдөж байна.

Не Ли аньсаа нухлаа, Не Лиг өнөөдөр учир шалтгаантайгаар мэтгэлцсэн нь түүнийг өөрөөр үнэлэхэд хүргэлээ. Ийм олон ахмадын өөдөөс тэрээр хулчийсан ямар ч зан гаргасангүй. Не Хай инээмсэглэн хэллээ. “Не Ли хэлсэн үнэн. Тэнгэрийн хээ овог бол хүн бүрийн гэр бүл. Бүгд овогтоо хувь нэмэр оруулдаг учраас овог хүн бүрийг хамгаалах үүрэгтэй. Энэ асуудал шалгагдаж дуустал хэн ч шийтгүүлэх эрхгүй!”

Не Вэй өнөөдөр овгийн ахлагчид юу тохиолдсоныг мэдэхгүй. Не Ли тэрслүү зүйлс хэлсэн ч одоог хүртэл түүний талд зогсож, Не Лиг хамгаалж байгаа нь ямар учиртай бэ?

Не Хай үгийг сонсоод, Не Мин хүртэл хөшиж орхив. Тэд үнэндээ Не Лиг Тэргүүн ахмадтэй тэрслээд овгоос хөөгдөхгүй ч хүнд шийтгэлээс мултарч чадахгүй гэж бодсон. Гэтэл Не Хай Не Ли юу ярьсанг үл ойшоон түүнд тусласан хэвээр.

Не Вэй хөмсгөө атируулан бодлоо  ‘Не Хай, энэ хөгшин үнэг нэг л биш дээ. Не Хай Не Лид хэтэрхий зөөлөн хандаад байна. Энэ юу л болоод байна?’

Не Эн гээд бүх ахмадууд Не Ли уруу ширтэн дотроо нэг юм бодоцгооно.

Не Хай үгийг сонссоноос хойш, Не Лигийн ааш зан дээрдэв. Эцсийн эцэст тэрээр Тэнгэрийн хээ овгийн гишүүн байсан шүү дээ. Тэрээр Тэнгэрийн хээ овгийн хэдэн хүмүүст дургүй учраас л ийм үг хэлсэн. Нэгэнт Овгийн ахлагч Не Хай энэ асуудал дээр ийм өгөөмөр байгаа учраас бүгд ойлгож болохуйц санагдав.

“Не Ли, чи сургуулиас дөнгөж ирээд ихийг сурч мэдэж, туулсан байх. Түрүүлээд харьж, амар. Маргааш өвөө нь чиний сүнсний хөгжлийг өөрийн биеэр шалгах болно.” Не Хай босч хөхрөн инээмсэглэнгээ хэллээ.

Бүгд цочирдсон хэвээр. Не Хай Не Лиг алдаа гаргасных нь төлөө шийтгэхгүй, тэр ч бүү хэл дотно болохыг оролдлоо.

Не Хай үгийг сонсоод Не Мин сэтгэл хөдлөв. Овгийн Ахлагч Не Хай үнэхээр Не Лигийн сүнсний хөгжлийн өөрөө шалгана гэжүү? Энэ үнэхээр нэр хүндийн хэрэг билээ. Эцсийн эцэст Не Ли Не Хайгийн төрсөн ач зээ биш. Не Хай хүүд минь арай сайн хандаад байгаа юм биш байгаа?

Бүгд бие биенээ харж, юу болоод ойлгохгүй байх хооронд Не Ли ойлгов.

Не Хай магадгүй нэг зүйлийг ойлгосон байх. Не Хай Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Тиймээс тэрээр Не Лигээс чөтгөрийн сүнсний эрчим гарч байгааг мэдэрсэн байх. Тэгээд Не Лиг Алхимийн холбоотой ямар нэгэн учиртай гэдгийг ойлгосон биз.

Ийм учраас Не Ли өөрийгөө удаан нуухгүй байхаар шийдлээ. Өөрийнхөө төлөө биш ч гэсэн,  эцэг эх, авга ах, гэр бүлийнхээ төлөө нэр хүнд авчрахад ашиглана.

Амаа ангайлган, хэлэх үггүй танхимд хүмүүс зогсож байхад овгийн нэг гишүүн танхимд гүйж ирэх “Овгийн ахлагч аа, Алхимийн Холбооны захирал Ян ирлээ!”

“Ян Захирал уу?” Энэ Не Эн, Не Вэй, эсвэл Не Хай алин байсан ч тэд гайхшрангуй хүлээж авлаа.

Тэд хэзээ ч Алхимийн Холбооны Ян захирал өөрийн биеээр тэдний Тэнгэрийн хээ овогт хар шөнөөр зочилж ирнэ гэж төсөөлөөгүй. Тэд Алхимийн Холбоотой олон удаа наймаа эрхэлсэн тиймээс Ян Захирал Алхимийн холбоонд хэн болохыг мэднэ. Тэр Ерөнхийлөгч, Ахмадуудаас гадна Алхимийн холбоо доторх эрх мэдлийг атгаж буй эмэгтэй.

Ян захирал шиг хүн бага язгууртны гэр бүлийг үндсээр нь арчих эрх мэдэлтэй. Тэр ч бүү хэл бага язгууртны гэр бүлийг тэрээр хөгжил цэцэглэлтэнд ч хүргэх чадалтай. Энэ удаа Ариун гэр бүл Тэнгэрийн хээ овгийг дарамталж, хөөрхий өрөвдөлтэй байхад нь Ян захирал ирж асуудлыг нь шийдэж өгсөн.

Алхимийн Холбоо гурван үндсэн Гэр бүлтэй дүйцэхүйц байгууллага. Нөлөөлөл нь Ариун гэр бүл, Тэнгэрлэг гэр бүлээс ч өргөн уудам. Тэд Цаст Салхин гэр бүлийн дараа удаад ордог. Цаст Салхин гэр бүлд Домгийн зэргийн Чөтгөрийн сүнстэн бас Яруу алдрын Хотын захирагч буй. Тиймээс Ян захиралтай уулзаад Не Хай хүртэл хүндлэл үзүүлэх учиртай.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.