Чөтгөр бурхдын домгууд [58]

Энэ долоо хоногын [1/2] BONUS хэсэг Нэмж хэлсэнээс 99742394, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 10000₮ – ээс 2000₮

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 58 – Суут ангийн сурагч аа?

Ахан дүүс Не Лигийн хүч чадал ийм өндөр түвшинд өссөн гэдэгт итгэхгүй.

“Не Эн ахмадад аюултай биш гэжүү?” Не Шиао Ри бодлогоширон асууна. Не Эн ахмад бусад Харанхуйн бүлгэмийн гишүүдийг хэсэг хугацаанд нэхэн хөөж арайхан ирээгүй байлаа.

“Тайвшир, түүнд аюул учрахгүй.” Не Шиао Фэн толгой сэгсрэн хэллээ. “Энэ бол Тэнгэрийн хээ овгийн эзэмшил. Харанхуйн бүлгэмийн ердөө 5-одот Мөнгөн зэрэглэлийн дайчин ирсэн бол манай Не Эн ахмад 3-одот Алтан зэрэглэлийн тулаанч. Түүнд аюул учрахгүй.”

Тас! Тас! Тас!

Ойн гүнээс тулалдах чимээ сонсдоно. Гэсэн хэдий ч энэ чимээ удалгүй намжлаа.

Удаан хугацааны дараа, дайсны шинж тэмдэг мэдэгдэхээ болив.

Нэгэн хүн буцаж ирэх нь харагдлаа.

“Энэ Не Эн ахмад байна! Не Эн ахмад буцаад ирлээ!”

Не Эн тэдний өмнө газардав. Түүний царай барайсан байлаа.

“Не Эн ахмадаа, юу болсон бэ? Та тэднийг барьж чадсан уу?” Не Шиао Фэн асуув.

Не Эн ахмад толгой сэгсрэн хэллээ. “Өрсөлдөгч 5-одот Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байсан. Тэрээр Хар одот Барын Чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэний дараагаар түүний хүч олон дахин нэмэгдлээ. Тэгсэн ч түүнд надаас бултах олон арга байна. Би түүнийг барьж чадалгүй алдаад явуулчихлаа.”

Не Эн-ийн үгийг сонсоод, Не Шиао Фэн бас Не Шиао Фи хоёр бие биерүүгээ харлаа. “Не Эн ахмадын хамар дороос дутааж чадсан Чөтгөрийн сүнстэн жирийн нэгэн биш бололтой. Үнэхээр эгэл нэгэн биш шүү!”

Хоёр цогцос газар хэвтэж байхыг харвал, Не Эн бодлогоширно. Энэ хэрэг хэтэрхий хачирхалтай байна. Харанхуйн Бүлгэмий гишүүд энд яагаад гарч ирэв? Дээрээс нь энэ хоёр хүнийг хэн алав? Харанхуйн бүлгэмийн гишүүд дунд хоорондоо маргалдаан гарсанаас болоод бидний эзэмшил нутагт бие биенээ алсан байж таарах уу? Энэ ч байж боломгүй асуудал. Эсвэл нууцлаг хүчтэн энэ хавьцаа нуугдаж байгаад Тэнгэрийн хээ бүлгэмд Харанхуйн Бүлгэмийн гишүүдийг алахад тусласан юм болвуу?

Тэр нууцлаг хүчтэн хоёр Мөнгөн зэрэглэлийн тулаанчдыг нэгэн зэрэг алсан байна, мөн 5-одот Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнг шархадууллаа! Тэр хүчтэн дор хаяж Алтан зэрэглэлийн тулаанч байх ёстой! Яг хэн Тэнгэрийн хээ овогт туслаад байна? Энэ хүн Тэнгэрийн хээ овогт тусласныхаа дараа яагаад гарч ирсэнгүй бэ?

Не Ли-ийн талаар тэрээр сэжиглэж байгаа ч гэсэн, Не Эн хэзээ ч Не Лиг хоёр Харанхуйн бүлгэмийн гишүүдийг алж, Юн Хуа ахлагчийг шархадуулсан гэдэгт итгэхгүй. Не Ли Ариун Орчид сургууль уруу гэрээ орхиж явахдаа Не Ли Хүрэл зэрэглэлийн тулаанч ч болж амжаагүй байсан. Хичээлийн жил өнгөрсний дараа тэр Мөнгөн зэрэглэл хүрнэ гэж байж боломгүй асуудал.

Не Эн нэг хөлөн дээрээ өвдөглөж суугаад хоёр цогцосыг ажив. Лю Чин бас Лю Ян хоёрт удаан тулалдсан шинж тэмдэг харагдсангүй. Эмзэг газар уруу нь хурц зүйлээр сүлбэснээс болж алуулсан шинж тэмдэг илэрлээ. Тэдний шархууд этгээд хурц зүйлээр сүлбүүлсэн мэт ул мөр үлдсэн байна.

“Ямар гарамгай алуурчин бэ?” Не Эн дотроо ч гэсэн ихэд цочирдоно. Өөрөө 3-одот Мөнгөн зэрэглэлийн хоёр тулаанчийг амархан алж чадахгүйгээ тэр мэднэ. Түүнчлэн нууцлаг хүчтэний хэрэглэсэн зэвсэг ихэд этгээд байлаа. Ийм төрлийн шархийг тэрээр өмнө хэзээ ч харж байгаагүй.

“Не Ли, намайг дагаад яв. Олж мэдсэн бүх зүйлээ, бас Харанхуйн бүлгэмийн гурван гишүүнийг хэрхэн олсон талаараа бүгдийг Овгийн ахлагчид мэдүүлнэ!” Не Эн хэсэг зуур бодсоноо хэллээ.  Тэрээр харин Не Шиао Фэн, Не Шиао Ри уруу хараад “Та хоёр харин энэ хоёр цогцосыг аваад яв. Овгийн ахлагчаар шинжүүлээрэй!”

“Мэдлээ, Не Эн ахмадаа” Не Ли толгой дохин хэллээ.

“Мэдлээ!” Не Шиао Фэн бас Не Шиао Ри хоёр тус бүртээ нэг цогцос аван Не Эний ардаас дагалаа.

Тэд удалгүй Не Ю хурдтай гүйгээд ирэхийг харлаа. Түүний хурд Не Эн болоод нөгөө хоёрын хурдаас удаан учраас дөнгөж ирлээ.

“Не Ли ахаа, та зүгээр үү? Танд муу зүйл тохиолдоогүй биз?” Не Югийн булбарай нүүрэнд нулимс тогтож, нүднээс нь нулимс бөмбөрөн унана.

“Санаа бүү зов, том ах Не Ли нь зүгээр байна.” Не Ли Не Югийн толгойг илбэн хэллээ.

“За” Не Лигийн үгийг сонсоод Не Ю санаа амарлаа. Тэрээр Не Лиг даган алхана.

Тэнгэрийн хээ овгийн Өвөг дээдсийн танхим.

Өвөг дээдсийн танхимд Тэнгэрийн хээ овгийн харуулууд галт бамбар барин гэрэлтүүлэн зогсоно. Тэд Харанхуйн бүлгэмийн хүмүүс тэдний эзэмшил нутагт ирсэнийг мэдсэн. Тиймээс тэд сэрүүн, тулаанд зэхэж байлаа.

Не Эн болон бусдууд ирэхийг харсаны дараа цугласан олон тэдэнд зам тавиж өглөө.

Не Хай, Тэнгэрийн хээ овгийн Овгийн ахлагч, гол сэнтийд заларч байлаа. Тэрээр саарал өнгийн дээл өмсөн, урт цагаан сахлаа илбэн бодлогоширсон царай гарана. Түүнээс өөрийн гэсэн сүр хүчит эрчим ялгарна.

“Не Эн, юу болоод байна?” Не Хай асуулаа.

“Овгийн ахлагчаа, Харанхуйн бүлгэмийн гурван хулчгар хулгайч л байна. Тэд магадгүй манай Тэнгэрийн хээ овгоос ямар нэгэн зүйл хулгайлах гэж оролдсон байх. Хоёр нь алуулаад, нэг нь шархдаад дутаачихлаа.” Не Эн, гараараа ёслон хариуллаа.

[Орчуулагчийн тэмдэглэл : Гараараа ёслоно гэдэг… Хятад олон ангит кинон дээр, Эртний Хятадууд өөрийн ахмад, дээдэх хүнтэйгээ хоёр гараа өргөж барин ёслон хэлж буйтай дүйцнэ.]

Не Хай газарт хэвтэж буй хоёр цогцосыг хялам хийн харлаа. Тэрээр санаа амраад хэллээ. “ Гуравхан хүн байсан нь маш сайн хэрэг. Тэд юуны улмаас ирсэнийг мэдэхгүй ч ирсэн зорилго нь сайны дохио  лав биш. Миний Тэнгэрийн хээ овогт уг нь Харанхуйн бүлгэмийн шунаж буй зүйл байхгүй юмсан. Тэд магадгүй манай Тэнгэрийн хээ овгийн ерөнхий байдлыг судалж байсан биз. Хэдэн өдөртөө харуулын тоогоо хоёр дахин нэм!”

“Мэдлээ!” Тэнгэрийн хээ овгийн харуулууд хариуллаа.

“Чи энэ хоёрыг алсан уу?” Не Хай хялам хийгээд харахад л энэ хоёр цогцос амьд ахуйдаа Мөнгөн зэрэглэлийн дайчид байсныг мэдлээ.

“Үгүй ээ, би биш.” Не Эн хариулан толгой сэгсрэв.

“Өө, тэгэхээр Шиао Фэн, Шиао Ри хоёр байхнээ?” Не Хай магтан хэллээ. “Шиао Фэн, Шиао Ри та хоёрын сургуулилалт машид хурдтай өсч байна.!”

Не Хай-н үгийг сонсоод Не Шиао Фэн бас Не Шиао Ри хоёрын нүүр улайж, шатах мэт төөнөв.

“Овгийн ахлагч аа, бид биш ээ!” Не Шиао Фэн Не Шиао Ри хоёр шалавхан хариуллаа.  Тэд өөр хүний байгуулсан гавьяаг өөр дээрээ авахыг хүссэнгүй

Не Хай гэнэтхэн бодлогоширсноо сониучирхан асуув “Тэгвэл хэн үүнийг хийчихэв?”

Харанхуйн бүлгэмий хүмүүсийг зайлуулахаар зөвхөн гурван хүн явсан. Не Эн, Не Шиао Фэн, бас Не Шиао Ри гурвуулаа. Тэд биш бол өөр хэн гэж?

“Намайг очиход тэд аль хэдийн үхсэн байсан. Зөвхөн Не Ли тэр үед хажууд нь байгаад юу болсоныг мэдэж байгаа.” Не Эн үнэнийг хэлэв.

Энэ үед бүгдийн харц Не Ли уруу төвлөрөв. Не Ли хоёр Мөнгөн зэрэглэлийн тулаанчдыг өөрийнхөө дорой сургуулилалтаараа дийлэх билээ?

“Би ч гэсэн мэдэхгүй. Би зөвхөн хар сүүдэр тэр хоёр уруу дайрахыг харсан.” Не Ли мөрөө хавчин, гэмгүй царайллаа. Тэрээр өөрийнхөө жинхэнэ хүчээ бусдад ил зарлахыг хүссэнгүй.

“Хар сүүдэр дайрсан?” Бүгдээрээ гайхацгаав.

Не Эн ахмад түр хугацаанд дуугаа хурааснаа хоёр Мөнгөн зэрэглэлийн тулаанчдын цогцос уруу заагаад хэллээ. “Овгийн ахлагч аа, энэ шархыг нэг хараадах даа. Энэ шархыг хийсэн зэвсэг их этгээд байна. Яруу алдрын хотод ийм зэвсэгтэй хэнийг ч би мэдэхгүй.”

Бүгдээрээ хоёр цогцосны шархыг харцгаалаа.

“Энэ хоёр хүн эмзэт тус хэсэгтээ ганц сүлбүүлээд үхсэн байна!” Не Эн гүнзгий амьсгаа аваад хэлнэ.

Бүгд өөрөө өөрсдийгөө харцгаалаа. Тэдний овог дотор ийм төрлийн зэвсэг хэрэглэдэг хүн нэгээхэн ч үгүй. Тэгэхээр энэ хоёрыг хэн алсан байж таарах уу? Энэ уулнаас бууж ирсэн нууцлаг мастер юм болвуу? Тэд энэхүү мастерийг дайснаа эсхүл холбоотноо гэдгийг мэдэхгүй. Холбоотон, дайсан алин ч байсан ард ууланд ийм нууцлаг хүчтэн байгаа нь тэднийг эмзэглүүлнэ.

“Хэн нэгэн Харанхуйн бүлгэмийн гишүүдийг алахад бидэнд тусласан учраа стэд Яруу алдрын хотын талд байгаа гэсэн үг. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй.” Не Хай хэллээ. “Энэ хэрэг дээр анхаарал хандуулаад байх шаардлага үгүй. Хамгийн гол нь Харанхуйн бүлгэмийн хүмүүс бидэн дээр ямар шаардлагаар ирсэн тухай. Аюулгүйн үүднээс Тэнгэрийн хээ овог маань тулааны байдалд шилжиж, овгийн хамгаалалтын байрлалд өөрчлөлт орно.

Энэ үед Не Хай хажууд байгаа Не Вэй ахмадын харж Не Ли уруу төвлөрөөд асууна. “Не Ли, чи хэзээ буцаж ирээ бэ?”

Не Вэй үгийг сонсвол Не Лигийн зулай бадайрна. Тэнгэрийн хээ овгийн хамгийн нийцэхэд бэрх хүн Ве Вэй ахмад байсан. Ве Вэй Тэнгэрийн хээ овгийн ёс журам сахиулахын ахмад. Ямар ч гэм бурууг Не Вэй ахмад шийддэг. Тиймээс ч Не Вэй ахмадыг байр суурь зөвхөн Не Хай овгийн ахлагчийн дор байдаг.

Тэнгэрийн хээ овгоос Не Лигийн үзэн яддаг хүмүүст Не Шиао Фэн, Не Шиао Ри хоёроос гадна Не Вэй багтдаг. Өмнөх амьдралдаа тэрээр Не Вэйд олон ч удаа шийтгүүлж байсан. Не Вэй өөрөөр бас Не Шиао Фэн бас Не Шиао Ри хоёрын өвөө.

Не Ли энэ тухай одоо бодоод үзэхэд Не Лигийн гэр бүл Не Вэйгийн гэр бүлтэй таарамж муутай байдгаас Не Вэй өөрийн хувийн өс хонзонгоо авахын тулд Не Лиг шийтгэдэг байж.

“Өө, ахмадаа би өнөөдөр л ирлээ!” Не Ли гараараа ёслон хэлнэ.

Не Вэй муухай харан, “Не Ли, чи өөрийнхөө гэм буруугаа хүлээж байна уу?”

Не Ли гайхшраад, сониучирхан асуулаа. “Не Ли таны хэлсэнийг ойлгосонгүй. Не Вэй ахмадаа та тайлбарлаач!”

“Не Ли, чи сургуульдаа зүгээр ч сураад ирэхгүй асуудал тариад ирлээ. Чи Ариун гэр бүлийн угсаа залгамжлагчийг өдсөнөөс гадна, тэднийг манай Гэр бүлийг дарамтлахаас өөр аргаггүй болгосон. Ийм зүйл болоогүй гэж чи хэлэх гээ юу?” Не Вэй шулуухан асуулаа.

Не Вэй ахмадын үгийг сонсоод, бүгдэнгийн харц Не Ли дээр туслаа. Энэ хамгийн хэцүү үед Ариун гэр бүлд дарамтлуулж байсан нь бүгд Не Лигээс болсон юм гэжүү?

Не Хай ахмад Не Вэйгийн үгийг сонсоод бодлогошироод, Не Лиг хараад асууна.

“Не Ли, энэ үнэн үү?”

Не Лид өөр арга байсангүй. Тэрээр толгой дохиод хэллээ. “Тиймээ тэр би байсан.”

“Чи овгийнхоо зааварчилгааг дагалгүй Ариун Орчид сургуульд төвөг удаж, овогтоо гарз хохирол авчирлаа. Чи зуун удаа модон саваадуул. Зөвшөөрч байна уу?” Не Вэй ахмадын харц Не Лиг ширтэнэ.

Не Вэйгийн үгийг сонсоод Не Шиао Фэн бас Не Шиа Ри бие биенээ хараад инээмсэглэнэ. Не Лигийн азгүйтэлд тэд хөөрөн баярлалаа. Одоо Не Ли том асуудалд орлоо доо. Өвөөгийн гар дээр тэр уналаа.

Тэнгэрийн хээ овогт найман салаа салбар байдаг. Тэд хоорондоо асуудалтай байдаг. Гэхдээ мэдээж дайсан ирэх үед бүгд нийлэн тулалддаг. Гэхдээ ихэвчлэн тэд дотроо албан тушаал эрх мэдэл байр суурийн төлөө хоорондоо ашиг сонирхлоо бодон тэмцэлддэг.

Не Лигийн салбарт байдаг хэдэн ахмадууд түүнийг өмөөрөн хамгаалахыг хүсэвч дуу гарсангүй. Эцсийн эцэст Не Ли энэ тал дээр үнэхээр алдаа гаргасан. Не Вэй ахмадийн хэлсэн зөв, тиймээс маргах аргаггүй байв.

Не Эн бодлогоширов. Тэрээр Не Лигийн салбарынх. Тэрээр хэсэг зуур бодсоноо хэллээ. “Овгийн ахлагч аа, Не Ли ердөө хүүхэд, түүнчлэн түүний сүнсний хөгжил ихэд сул дорой байна. Зуун удаа модон саваагаар саваадах нь хэтэрхий хүнд байна. Нэг цохиулаад л тэр орноосоо хоёр сар босч чадахгүй нь байна шүү дээ”

Не Вэй ахмад эсэргүүцлээ. “Не Эн ахмадаа, Залуусыг ингэж өөгшүүлэх нь буруу. Не Лигийн хийсэн алдаа өршөөж боломгүй. Хэрэв Алхимийн холбоо биднийг ийм хүнд үед харж үзээгүй бол манай овог одоо ямар байхыг бодоод ч олохгүй нь. Бид одоо Бага язгууртан овог байхаа больж ч болох байлаа. Ийм том алдааг ердөө зуун саваадалтаар шийтгэж байгаа нь аль хэдийн хөнгөхөн шийтгэл.” Не Вэйгийн хоёр нүд томрон хүйтнээр Не Лиг харна. “Не Ли, чамд өөрийгөө өмгөөлж хэлэх үг байна уу?”

Не Лид нүүрний хувирал байсангүй. Өмнөх амьдралдаа Не Ли Не Вэйгээс хамгаас их айдаг байсан. Түүнийг харах төдийд л биений хамаг үс нь босдог байсан. Гэхдээ одоо өөр, энэ амьдралдаа Не Вэйг нүднийхээ булангаар ч харах шаардлага үгүй.

Не Хай бодлогошироод, хэсэг зуур чимээгүй сууснаа хэллээ, “Надад Не Ли Ариун орчид сургуулийн Суутнуудын ангид зөвшөөрөгдсөн гэдэг мэдээ сая ирлээ, тэр сургуулилтандаа анхаарах хэрэгтэй. Тэрээр зуун удаа саваадуулах юм бол түүний сургуулилалт хойшилно гэхээс эмээж байна!”

Не Хай Не Лиг үг хэлэхэд туслалаа. Овгийн ахлагчийнхаа хувьд тэрээр Не Лигийн талаар хамгийн түрүүнд мэдсэн. Тэрээр 1-одот Хүрэл зэрэглэлийн тулаанч Суутны ангид орсоныг сонсоод гайхсан. Гэхдээ тэрээр Не Лиг хэрхэн яаж сүнсний хөгжлөө 1-одот Хүрэл зэрэглэл уруу ийм хурдтай хүргэж чадсанд гайхаад байгаа.  Нөгөө эргэлзээ нь яагаад Ариун Орчид сургууль дөнгөж 1-одот Хүрэл зэрэглэлийг Суутны ангидаа авсаныг гайхна.

Тэд Не хай үгийг сонсоод Не Лиг цочирдон харна. Тэд Не Лигийн сүнсний чадварыг бүгд мэднэ. Тэгээд Ариун Орчид сургуулийн Суутны ангид тэнцлээ юм гэжүү? Энэ үнэхээр цочирдууштай мэдээ.

Не Шиао Фэн, бас Не Шиао Ри хоёр ахан дүүсийн царайнд үл итгэсэн хувирал тодоос тод илэрлээ. Тэд Не Лигийн сүнсний хөгжлийг мэднэ. Тэрээр яаж Ариун Орчид сургуулийн Суутны ангид тэнцсэн гэж? Энэ хуурамч мэдээ юу? Тэд өөрсдөө ч Ариун Орчид сургуулийн суутны ангид тэнцээгүй. Гэхдээ энэ мэдээг Овгийн ахлагч өөрийн биеэр хэллээ. Тиймээс үнэн эсэхэд эргэлзэх шаардлагаггүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s