Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 6, Өвлийн сарнай (хэсэг 2)

Энэ долоо хоногын [6/6] хэсэг Нэмж хэлсэнээс 99310306, дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно. Одоогийн зорилго 1000₮ – ээс 0₮

Advertisements
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 6, Өвлийн сарнай (хэсэг 2)

Алистай хамт байх цаг хугацаа Линлэйн хувьд чин сэтгэлийн тайтгарал, аз жаргалыг өгч байв. Ийм байдлаар бүхэл шөнө харвасан сум мэт өнгөрлөө. Алис Линлэй хоёрын алин ч шөнөжингөө ярилцсан ч ядраагүй.

Нар мандахтай зэрэгцэн, тэнгэрийн хаяа туяарч, цэнхэр өнгөтэй болном.

“Нар мандаж байна. Алис, би явах ёстой.” Линлэй босов.

Алис ч гэсэн бослоо. Тэрээр Линлэйгээс хагацаж чадахгүй мэт царай гаргана.

Линлэй шүдээ зуун, түүн уруу даллаад гудамж уруу модноос унаж буй навчис шиг буулаа. Түүний бие салхины урсгалаар хүрээлэгдэнэ.

Линлэй Хаш усан Диваажинд ирвэл, түүний гурван ахан дүүс орноосоо босч байлаа.

Эрснт сургуульд эргэж ирээд, Линлэй урьдийн адилаар эрчимтэй суралцана. Гэхдээ тэрээр амрах, чөлөөт цагтаа үргэлж Алисийн тухай бодном. Түүний зүрхийг дурлалын тэнгэр оносон болно.

Юлан тивийн 9997 он, Арван нэгдүгээр сарын 29. Үдэш.

Алис гэрийнхээ үүдэнд эртлэн хүлээнэ. Хэсэг хугацааны дараа тэрээр Линлэйн танил дүр Хуурай гудамжинд гараад ирэхийг харав. Даруй тэрээр хурдлан хашхирна. “Линлэй ахаа” догдлонгуй тэрээр инээмсэглэнэ.  Бие биетэйгээ сарын турш уулзаж чадаагүй. Эцэст нь түүнийг харж чадвал Алис сэтгэл хөдлөлөө нууж үл чаднам.

Зүрхэн дотроо, Линлэй ч мөн догдолсон байв. Эцсийн эцэст уулзах хүртлээ нэг бүтэн сар өнгөрсөн байна шүү дээ. Гэхдээ өнөөдөр тэрээр машид баяртай байлаа. “Би Алисд дахиж уулзая гэж хэлээгүй ч тэр намайг өнөөдөр хүлээж байна шүү.”

Өнгөрсөн удаа Алистэй ярилцвал, Линлэй Веллен сургуулийн амралт сар бүрийн 1-2нд болохыг олж мэдсэн. Линлэйтэй уулзахын тулд Алис хичээлээ таслаж байгаа нь юуг илтгэж байгааг тэрээр мэдэж байгаа.

“Линлэй, үргэлжлүүлээд бай! Энэ удаа чи илүү зоригтой байх хэрэгтэй шүү.” Делин Кевоте дуу хоолой Линлэйн оюун бодолд цуурайтна.

Линлэй дотроо ч гэсэн нууцханаар сэтгэл шулуудсан. Тэрээр дахиж нэг сар хүлээхийг хүссэнгүй.

“Алис, чи өнөөдөр яагаад гадаа хүлээнэ бэ? Тагтан дээрээ хүлээхгүй яасан юм?” Линлэй Алис хоёр гудамжны чигт өөд өөдөөсөө алхана. Алис инээмсэглэн. “Бид үргэлж тагт дээрээ нуугдаж болохгүй шүү дээ.”

“Нээрээ. Чи өнөөдөр гэртээ хонохгүй бол аав чинь санаа зовохгүй юу?” Линлэй асуув.

“Тэр үү?” Алис хэллээ. “Аав ихэд уудаг. Бас мөрийтэй тоглоомчин. Өнөөдөр тэр гэртээ хонох нь юу л бол.”

“Ах Линлэй.  Би Фэнлай хотод жаахан байхаасаа хойш амьдарсан. Та энэ том хотыг мэдэхгүй байх. Би таныг дагуулаад явья.” Алис инээмсэглэлээ.

Юлан Тивд арван хоёрдугаар сар, Нэгдүгээр сар хамгийн хүйтэн байдаг. Тиймээс ч шөнийн салхи хүйтэн байлаа. Гудамжинд олон хүн ч байсангүй.

Линлэй Алис хоёр ярин алхвал тэр хоёр гудамжинд өнгөрч байгаа хүмүүсийг үл ажирнам.

“Өө, цас орж байна.” Алис толгойгоо өндийлгөн шөнийн тэнгэрийг харвал цасан ширхэгүүд тэнгэрээс зөөлнөөр бууж байлаа. “Би цасанд дуртай. Энэ цас энэ жилийн анхны цас.”

Линлэй мөн толгойгоо өндийлгөн харвал цасан ширхэгүүд нүүрэн дээр нь бууж хайлна.

Эмэгтэй хүнтэй шөнийн цасанд алхах романтик. Тэр хоёр Фэнлай хотын гудамжаар үргэлжлүүлэн алхана.

“Линлэй ах, танд найз охин бий юу?” Алис гэнэтхэн асуув. Тэрээр зөөлхөн хэлэхэхээсээ өмнө “Линлэй ах та ийм гайхалтай юм чинь найз охинтой доо.” гэж шивнэсэн.

“Байхгүй ээ. Гарцаагүй байхгүй.” Линлэй шалавхан хариулав.

Энэ үгсийг сонсоод Алис чимээгүй болов.

“Алис чамд найз хөвгүүн бий юу?” Линлэй хэсэг зуур бодож зогссоноо асуулаа.

Алисийн нүүр царай улайв. Түүний хүзүү ч улайлаа. Гэхдээ харанхүй шөнө Линлэй үүнийг анзаарах боломжгүй. “Би яаж найз залуутай байх билээ? Намайг хэн тоох билээ?”

“Өө.”

Линлэй гүнзгий амьсгаа авлаа. Тэрээр гэнэтхэн асуув. “Тийм бол чи миний найз охин болох уу?”

“Юу…” Алис Линлэй уруу гэнэдэн харлаа. Тэрээр багахан цочирдов. Линлэй урьд өмнөх шигээ энгийн ярилцаж байсан. Гэнэдүүлэн тэрээр энэ асуултыг асуусан.

Ариун Нэгдэлд, залуу хүмүүс найз охин, найз хөвгүүнтэй байх энгийн үзэгдэл. Алисийн эмэгтэй ангийн хүүхдүүд дийлэнхи нь найз хөвгүүнтэй. Тэрээр мөн эрэгтэй хүнтэй найзлахыг бодож байсан.

Гэхдээ Линлэй ийм шулуухан асууна гэж тэрээр санаагүй.

“Намайг найз охиноо байгаасай гэж хүсч байна уу?” Алис асууна.

Яг одоо Линлэйн зүрх хүчтэй цохилж, цээжнээс нь гарах шахам байв. Шидэт араатнуудын уулсын хөндийд үхэл амьдралын ирмэгт очсон тулаануудад орсон хэдий ч гэсэн тэрээр ингэж сандарсангүй. “Тиймээ, чи хүсч байна уу?”

Алисийн царай машид улайв. Тэрээр Линлэйг харав. “Линлэй ах, үнэнийг хэлэхэд таны бодож байгаачилан би тийм сайн хүн биш.”

“Би өөрийнхөө дүгнэлтэнд итгэнэ. Чамаас сая асуулаа. Чи хүсч байна уу?” Линлэй галзуурах шахна. Тэрээр Алисийн хариултыг одоо мэдэхийг хүсч байлаа. Линлэйн хоолой хүртэл чичирнэм.

Алис хэсэг зуур чимээгүй зогссоноо. Толгойгоо зөөлхөн дохиод.

“Тийм.”

Линлэй Алисийг чангаар тэвэрнэ. Ичиж сандарсан Алис нүүрээ Линлэйн цээжинд наав. Тэр үед тэрээр хажууд байгаа цэцгийн дэлгүүрийг анзаарнам

Хэсэг хугацааны дараа.

“Алис, май.” Алис толгойгоо өргөвөл үзэсгэлэнт сарнай байгааг харна.

Түүний царай улайна. Алис сарнайг авлаа. Линлэй уруу харвал, Линлэй түүний ягаарсан царай улаан сарнайтай алилхан харагдана гэж бодном. Алисийн энэхүү дүр төрх Линлэйн оюун бодолд мөнхрөн үлдсэн.

Алисийн гарыг атгаад тэр хоёр үргэлжлүүлэн алхана.

Цасан ширхэгүүд үргэлжлүүлэн бударна. Хоёр залуухан хосууд Фэнлай хотын гудамжаар алхална. Алисийн гарт байгаа сарнай машид үзэсгэлэнтэй байв.

Хаш Усан Диваажингийн дээд зэрэглэлийн өрөөнд, долон хүн байлаа, Иел, Жорж, Рэйнолдс мөн дөрвөн үзэсгэлэнтэй авхай нар.

“Би гуравдугаар дүүд юу тохиолдсоныг мэдэхгүй. Гэхдээ тэр шөнөжингөө алга болоод одоо ч ирээгүй байна.” Иел толгой сэгсрэнэ.

“Хараа, тэр гуравдугаар дүү шиг хүн харагдаж байна. Рэйнолдс цонхны хажууд суугаад гэнэтхэн орилно. “Тэр эмэгтэй хүн хөтлөөд явж байна. Чөтгөр алгад! Гуравдугаар дүү өөртөө сайхан эмэгтэй биднээс нууцаар олоод авчихжээ!”

“Юуу!” Иел, Жорж хоёр хурдлан цонх уруу гүйлдэцгээнэ. Тэд Линлэйг харнам.

Үзэсгэлэнт эмэгтэйтэй хамт байгаа Линлэй хайрандаа шатан, Хаш усан Диваажингийн гадаа ирсэнийг анзаарах ч сөхөөгүй байлаа. Линлэй Алис хоёр Хаш Усан Диваажингийн хажуугаар өнгөрөн Анхилуун Гудамжаар алхана.

“Хөөх, Гуравдугаар дүү хэзээ ийм мундаг болчихоо вэ?” Иелийн нүд гэрэлтэнэ.

Жорж Рэйнолдс хоёр мөн догдолно. Рэйнолдс зөвлөгөө өгнө. “Хаха, гуравдугаар дүү ирэхээр нухацтай чухал яриатай боллоо доо.”

….

Маргааш өглөө нь Линлэй Хаш Усан Диваажинд очлоо. Тэдний уламжлал ёсоор, Рэйнолдс Иел хоёр өөрсдийн өрөөнөөсөө гарах учиргүй. Гэхдээ…

Хаалга нээгээд ороход Линлэй гэнэдэн гайхширна. “Иел даргаа, та нар яагаад бүгд энд байж байдаг билээ?”

“Чи биднийг энд юу хийж байгааг гайхна уу?” Рэйнолдс жуумалзав. Хуйвалдсан дүр төрх Иел, Жорж хоёрын нүдэнд ч гэсэн харагдлаа. Тэд нүүрээ хувирган Линлэйд  ойртоно.

“Хэлээч!” Рэйнолдс Линлэйг ширтэнэ. “Чамтай өчигдөр шөнө байсан үзэсгэлэнт эмэгтэй хэн байсан?”

“Хурдан хэлээч!” Иел Жорж хоёр ч гэсэн шаардлаа

“Юу.. залуусаа:..?” Линлэйд хэлэх ч үг олдсонгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 6, Өвлийн сарнай (хэсэг 2)”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s