Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 5, Өвлийн сарнай (хэсэг 1)

Энэ долоо хоногын [5/6] хэсэг

Нэмж хэлсэнээс 99310306 дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.

Одоогийн зорилго
1000₮ – ээс 0₮

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 5, Өвлийн сарнай (хэсэг 1)

Тэр орой Линлэй ахан дүүстэйгээ нэгэн буудлаас гарлаа. Тэдний зуршлын дагуу тэд Хаш Усан Диваажин уруу хамтдаа явав.

“Иел дарга, та гурав надгүйгээр явцгаа. Би хэсэг зуур алхаадахья.” Линлэй тэдэнд ийнхүү хэлчихээд буудлаас гарав.

Иел, Рэйнолдс, Жорж гурав бүгд Линлэйг гайхан харав.

“Би үнэхээр Хаш Усан Диваажингийн уур амьсгалд дургүй. Та хэд ордоо. Би хоёроос гурван цаг болох байх. Тэгээд та хэдтэй уулзая.” Линлэй тайлбарлав. Тэгээд Бэбэ Линлэйн мөрөн дээр босч зогсоод хоёр удаа чархирав. Оюун бодлоороо Бэбэ хэллээ. “Эзэн, та Алис уруу зүглэх нь уу?”

Линлэйн хажууд Бэбэ үргэлж байдаг учраас тэрээр бүгдийг мэднэ.

Бэбэ өсч том болоогүйч, түүний оюун ухаан залуу хүнийхээс дутахааргүй болсон.

“Муу моньд чинь…” Линлэй Бэбэ уруу хялам хийлээ.

“За, гуравдугаар дүү. Чи яваад алх даа. Гэхдээ битгий удаан алхаарай.” Иел санаашрав. Линлэй гурван дүүтэйгээ салах ёс гүйцэтгээд Хуурай гудамж уруу чиглэнэ.

Хуурай гудамжинд олон хүн байсангүй, мөн машид чимээгүй байв. Гудамжны хоёр талд зоогийн газрууд, зочид буудлууд байлаа. Дотор нь байгаа үйлчлүүлэгчид дийлэнхи нь уугуул иргэд байв.

Алисийн эдлэн газар уруу ойртох тусам Линлэй хоёрдугаар давхрын тагт уруу харна.

Тагт одоо хүртэл хоосон байв.

Линлэй өөрийгөө шоолон инээв. Үнэндээ, тэрээр байж магад гэсэн багахан ч гэсэн горьдлого байсан юм. Линлэй даруй хажуутлын уушын газар орж, цонхон талын суудал дээр суулаа.  Цонхоор тэрээр Алисийн тагтийг харж болох байлаа.

“Нэг хаш дарс, хоёр хундагатай авья.” Линлэй захиалав.

“Мэдлээ, эрхэмээ.”

Линлэй яагаад хоёр хундага авахыг хүссэн талаар зөөгч сониучирхсан ч гэсэн тэрээр асуусангүй.

“Бэбэ, аажуухан уугаарай.” Линлэй Бэбэд түрүүлж хундаглаад хажуудаа тавив. Бэбэ даруй шрээн дээр гарч суугаад дарснаас шимлээ.

Яг үүн шиг хүн шидэт араатан хоёр чимээгүйхэн гурван шил дарсыг хоёр цагын турш уулаа. Тэгээд Линлэй төлбөрөө төлөн, тэр хоёр уушын газраас гарлаа.

“Эзэн, та үнэхээр урмаар хугарсан юмуу?” Линлэйн мөрөн дээр Бэбэ оюун бодлоороо хэлнэ.

Линлэй Бэбэгийн толгойг илбэн хэллээ. “Моньд чинь.” Тэгээд Линлэй Фэнлай хотын Хаш Усан Диваажин уруу явах замаар алхана. Тэрээр шөнийн анир амгаланг мэдэрч байлаа.

Хоёрдахь өдөр, Есдүгээр сарын 30-нд, Линлэй гурван ахан дүүстэйгээ Фэнлай хотыг орхин гарч, Эрнст сургуульд ирсэн. Гэтэл тэр шөнө Алис, Калан, бусад нөхдүүд Фэнлай хотод ирсэн.

Энэ “тохиолдол” юмуу давхцал Эрнст сургууль мөн Веллен сургуулийн амралт зөрдөгөөс болсон.

Эрснт сургуулийн сурагчид сар бүрийн 29-30нд амардаг бол Веллен сургуулийн сурагчид сар бүрийн 1, 2-нд амардаг. Тиймээс Алис гэртээ 30-нд л ирлээ.

Гунигтай нь…

Алис тагт дээр хүн ихтэй гудамжийг хараад, Линлэйтэй адилхан хүрээд догдолно. Эцэст нь тэрээр үргэлж урмаар хугардаг.

Аравдугаар сарын 2-нд тэрээр яах аргаггүй сургуульдаа буцна.

….

Аравдугаар сарын 29-нд Линлэй ахин гурван чулуун сийлбэр хүргэж ирэхээр боллоо. Шөнө нь Линлэй дахин Хуурай гудамжны уушын газар ирнэ. Тэрээр дахин тухайн цонхны хажууд суун, хаш дарсаа Бэбэтэй хамт шимэн сууна.

“Эзэн, та өнөөдөр ч гэсэн урмаар хугарах юм шиг байна.” Бэбэ Линлэй уруу хар жижигхэн нүдээрээ ширтэн оюун бодлоороо хэллээ.

“Том асуудал биш. Ийм ч юм болно гэж бодож байлаа.” Толгойгоо эргүүлэн Линлэй дарстай хундагаа хоослолоо. Одоо Бэбэ Линлэй хоёр хоёр шил дарс уусан байв. Гэхдээ тагт дээр тэрээр хүлээж буй хүнийхээ дүрийг одоо хүртэл харж чадсангүй.

“Ахиад нэг шил…” Өгүүлбэрээ дуусгаж амжилгүй Линлэй амсхийв. Түүний нүд сэргэв . Тэрээр хоёрдугаар давхрын тагтийг ширтнэм. Эмэгтэй хүн гэнэтхэн гараад ирлээ.

“Тооцоогоо авья.” Линлэй даруй босоод зогсов.

Үйлчлэгч дахин нэг шил дарс авах гэж байсан ч хэсэг зуур амс хийв. Тэрээр хурдхан сэргэнэ. Төлбөрөө төлсөнийхөө дараа Линлэй гарч алхана. Бэбэ ширээнээс мөрөн дээр нь гараад зогслоо.

Одоо шөнийн найман цаг болж байв. Хуурай гудамж харанхуй болном. Гэхдээ гол зам дагуу биш учраас цөөхөн хүн холхилно.

“Энэ Алис байна.” Линлэй гарцаагүй итгэлтэй байыв.

“Хөөх, эзэн, та одоо л тэр үзэсгэлэнт эмэгтэйтэй дахин уулзахнээ. Хаха, та баяртай байна уу? Та догдлоно уу?” Линлэйн мөрөн дээр Бэбэ баяртайгаар хэлнэ.

Линлэй Бэбэг тоосонгүй. Шалавхан тэрээр Алисийн ханан дээр гараад, Хар сүүдэр мэт хурдтайгаар тагт дээр гараав ирэв.

Алис Линлэйг тагт дээр гарч ирэхийг ажин харж байлаа.

“Линлэй ахаа.” Алис даруй Линлэйг танив. Түүний зүрх хурдтай цохилно. Түүний царай ч улайгаад ирэв. Зүрхэн дотроо, тэрээр баярлаж байв.

Өмнөх удаа тэрээр Линлэйтэй таараагүй. Веллен сургуульдаа эргэж ирээд тэрээр Эрнст сургуулийн амралтыг асуувал 29-30-нд байдаг гэдгийг мэдсэн. Тиймээс тэрээр хичээлээ таслан хоёр өдрийн өмнө ирсэн билээ.

“Линлэй ахаа, ямар тохиолдол бэ?” Алис баярлахн хэлнэ.

Линлэй хэсэг зуур цочирдоно. “Алис, тийм шүү. Ямар гэнэтийн юм бэ?”

Алис биеэ барьж чадалгүй инээмсэглэнэ. Тэрээр ухаан орон Линлэйг даруй татан суулгав. Тэр хоёр тагтны буланд нуугдан суугаад чимээгүйхэн ярилцана.

Делин Кевоте хажууд гараад ирлээ.

“Линлэй, Линлэй.”

“Делин Кевоте, юу болсон бэ?” Линлэй багахан дурамжхан байв.

Делин Кевоте чангаар инээнэ. “Хүү минь, энэ охинтой хамаагүй зүйлс битгий яриарай. Илүү нөхөрсөг байж,  Илүү шулуухан бай. Мангархан минь. Харцнаас нь харвал энэ охин чамд  татагдсан байна.”

“Яарах хэрэггүй, яарахгүй ээ.” Линлэй үхэхээс айдаггүй хэрнэ. Одоо тэрээр багахан зэрэг сандарсан байлаа.

“Чи ч үнэхээр тэнэгхэн юмдаа.” Делин Кевоте тэсгэл алдан хэлнэ.

Линлэй Делин Кевотийн зөвлөгөөг үл ойшоон Алистэй хамааралгүй энгийн зүйлс яринам.

Тэр хоёрыг хараад Делин Кевоте толгойгоо сэгсрэн Хуйларч буй луугийн бөгж уруу буцаад орлоо. Алистэй ярилцахдаа цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг тэрээр анзаарсангүй.

“Линлэй ахаа, та үнэхээр гайхалтай юм. Таны араас олон охид Эрнст сургууль дээр гүйдэг биз.” Алис энэ үгсийг албаар албаны яриаг таслах гэж хэллээ. Линлэйг зүрхийг илүү хурдан цохилж буйг тэрээр сонсно.

“Хэд хэд байдаг аа, байгаа байгаа.” Алистэй ярилцахад Линлэй хааяа юу ч бодолгүй хэлнэ.

“Тэнэгхэн минь дээ.” Делин Кевотийн хоолой Линлэйн оюун бодолд цуурайтна.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 5, Өвлийн сарнай (хэсэг 1)”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.