Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 4, Сийлбэрийн үнэ.

Энэ долоо хоногын [4/6] хэсэг

Нэмж хэлсэнээс 99310306 дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 4, Сийлбэрийн үнэ.

Фэнлай хотын гудамжинд хоёр давхар байшингийн тагтан дээр Алис зогсоно. Тэрээр гараа түшин гудамжинд алхах хүмүүсийг харнам.

Линлэй явсанаас хойш Алис бараг өдөр бүр гудамжинд өнгөрөх хүмүүсийг харахаар ирдэг болжээ. Линлэй ирнэ гэж итгэж найдсаар. Гэхдээ…

“Маргааш хичээл эхлэнэ. Би өнөөдөр буцах ёстой.” Тэрээр гудамжийг ширтэн амандаа бувтнав.

Линлэй сүүлийн арван хэдэн өдөр ирнэ гэж Алис найдсан ч даанч тэрээр ирээгүй. Энэ үед түүний сайн найз Ния доороос ярих сонсдов. “Алис хурдлаарай.” Ния, Тони, Калан бүгд гэрийн гадаа ирчихсэн түүнийг хүлээж байлаа.

Калан, Ния, Тони бүгд дайны академийх байсан. Тэдний сургууль Алисийн шидтэний сургуультай маш ойрхон. Түүнийгээ дагаад ч тэрүү, гэрүүд нь бүгд Фэнлай хотод байдаг болхоор тэд хоорондоо маш дотно.

“За, очиж байна!”

Алис гудамжийг сүүлийн удаа хараад үүргэвчээ аван доошоо буулаа.

….

Алис хотоод явсан гурав дахь шөнө Линлэй Алисийн гэрийн гадаа ирлээ. Тэрээр тагт уруу толгойгоо дээшлүүлвэл хэн ч байхгүй байв.

“Хөөе, чи наана юу хийж байна?” Дунд насны залуу эдлэнгээс асуув.

Толгойгоо эргүүлээд Линлэй инээмсэглэн, “Сайнуу? Би Велен сургуулийн сурагч юм. Алис миний найз байгаа юм. Тэр гэртээ байгаа юу?”

“Өө,” Энэ үгнүүдийг сонсвол хамгаалагчийн хоолойн өнгө машид зөөлрөөд “Хатагтай алис сургуульдаа гурван өдрийн өмнө явсан. Аль хэдийн очсон байх.”

“Өө, тиймүү. Баярлалаа.” Линлэй хүндэтгэлтэй аргаггүй хэлэлэ.

Линлэй гудамжийг орхин, гудамжинд алхангаа хоёр давхрын тагтийг дахин нэг харлаа. Дотроо тэрээр гунигтайхан байв.

……….

Эрнст сургууль орох замд.

Цагаан гэрэл Хуйларч буй луугийн бөгөнөөс гарч ирвэл цагаан дээлтэй хөгшин болж хувирав. Инээмсэглэсэн Делин Кевоте, Линлэйд хэллээ. “Линлай, чи Алисд дурлаа юу даа?”

“Бага зэрэг.” Линлэй үгүйсгэсэнгүй.

Делин Кевоте сахлаа илбээд, хөхрөн инээв. “Жижигхэн моньдоо, чамайг хүнд дурлана гэж  ёстой санасангүй шүү. Гэхдээ Линлэй, чи Алистэй өөр шидтэний сургуульд сурдаг. Та хоёр өөр газар амьдардаг. Та хоёрын хайр дурлал үргэлжлэнэ гэдэг хэцүү.”

“Би мэднэ. Хувь тавилангаараа болог. Хэрэв хувь тавилан тийм гэвэл бид хамт байна. Үгүй гэвэл мартья даа.” Линлэй Алистэй хамт байх талаар бодож ч үзээгүй.

Тэрээр Цуст дайны бодонгоос айсан тэр царайг одоо хүртэл санадаг.

Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс буцах замд түүний нүдэнд ичингүйрсэн харц байсан.

Сарны гэрэлд, түүний гоо үзэмж, сарны дагина лугаа ижил байсан.

…..

“Анхны шохоорхол гэж ийм бйадаг байхнээ.” Линлэй дотроо хэлнэ. Энэ насанд өрөөний бүх хамтрагчид хүмүүстэй болзож байгаа. Иел, Рэйнолдс хоёр аль хэдийн найз охидуудтай болсон.

Хайр дурлал үргэлжлэх бүрд Линлэй догдолно.

…..

Эрнст сургуульд Линлэй хатуу шаргуу хичээллэсэн хэвээр. Өдөр бүр тэрээр Шулуун цүүцийн сийлбэрээр хичээллэнэ. Сүнсний эрчим, Шидийн хүч хоёроор тэрээр тогтвортой хурдан өсч байлаа.

Нүд ирмэхийн зуур, сар өнгөрлөө.

Өнгөрсөн гэрээ хэлцэл ёсоор, Линлэй ахан дүүстэйгээ гурван шинэ сийлбэрийг Фэнлай хотын Проулкс галлерэйн менежер Аустонид хүлээлгэн өглөө.

“15000 алтан зоос оо? Тийм их үү?” Линлэйн гурван сийлбэрийн хүрсэн үнийг сонсоод гайхширав.

 

Аустони чангаар хөхрөн инээв. “Линлэй. Энэ чинь энгийн үзэгдэл. Мэргэжлийн сийлбэрчдийн сийлбэрийн үнэ 1000 алтан зоос хүрдэг. Гэхдээ чамайг арван таван настай суут шидтэн мөн мэргэжлийн сийлбэрчин гэж танилцуулсан. Чиний нийгэмд эзлэх байр суурь чинь чиний урлагын үнийг хэд дахин өсгөхөд хангалттай үнэ.”

“Түүнээс гадна чиний сийлбэрүүд…. маш гайхалтай өнгө хийцтэй. Бусад сийлбэрчид гайхалтай үзэсгэлэнтэй торгон мэдрэмжтэй ч өө сэв үргэлж байдаг юм. Чиний сийлбэрийн хээнүүд үнэхээр толгор зөөлхөн. Жишээлбэл чи шулуун цүүц, эрвээхэй цүүц хоёроо хаана салгаж ашигласан гэдгийг хүмүүс үнэндээ хараад хэлж чадахгүй байгаа. Тэд хоорондоо төгс ууссан байсан.”

Линлэй үүнийг сонсоод инээд нь хүрэв.

Цүүцээ сольсон ул мөр өө?

Эхлэхээс төгсөх хүртлээ тэрээр зөвхөн шулуун цүүц ашигласан. Тэрээр өөр ямар ч багаж хэрэгсэл ашиглаагүй. Тиймээс ч түүний хээ угалзууд маш толигор, төгс байгаа.

“Энэ шинж чанар гэхэд л чиний  сийлбэрүүдийг үнэ хүргэж байгаа. Чиний статус, нийгэмд эзлэх байр суурийг нэмвэл сийлбэр бүр чинь таван мянган алтан зоосны үнэ хүрсэн. Үнэ өсөх ганц садаа бол зарим нэгэн хэсэгхэн алдаанууд байгаа юм.” Аустони хэлж магтав.

Дотроо Линлэй ойлгож байлаа.

“Багахан алдаанууд аа?” Линлэй толгой дохив. Тэрээр зөвхөн шулуун цүүц ашигласан. Түүгээр зарим хэцүү хээ угалз хийж болох хэдий ч тэрээр эрвээхэй цүүц, бусад багаж ашигласнаас үр дүн багатай байгаа шүү дээ.

Линлэй санаашрахаас өөр яалтай?

Гурван сийлбэр нийлээд 15000 алтан зоосны үнэ хүрлээ. Энэ мөнгө маш амархан урсаад ороод ирсэн. Хэрэв Линлэй бүхэл сарын турш сийлбэр хийх юм бол тэрээр арван бүтээл урлаж чадна.

Арван бүтээл 50,000 алтан зоос гэсэн үг!

“Шидэт араатнуудын уулсын хөндийд олон амь өрссөн аюулд унасны дараа би хоёр сарын дараа олон алуурчин алж байж 70,000 алтан зоос олсон. Сийлбэрчин байна гэдэг мөнгө хулгайлахтай адил юм.” Линлэй санаашрав.

Мэргэжлийнхний дунд хүртэл Линлэйн бүтээлүүд өндөр үнэтэй байв.

“Хэрэв мэргэжлийн сийлбэрчид мөнгө хулгайлахтай адил амар мөнгө олдог бол, мастер сийлбэрчид….” Линлэйн сэтгэл хөдлөв.

Энэ мэргэжлийн талаар илүү гүн ойлгох тусам тэрээр илүү гайхширна. Шидтэнгүүдийн хүрээлэл үнэхээр мөнгөний хувьд тансаг маьдралтай хүмүүс. Ариун нэгдэлд зөвхөн зуу гарай мэргэжлийн сийлбэрчид байдаг. Тэд ямар ховор болох нь үүгээр шууд харагдана.

“Линлэй, улам хичээгээрэй. Чамайг нэг өдөр мастер сийлбэрчин болно гэдэгт итгэж байгаа.” Аустони урамшуулан хэллээ.

Мастер сийлбэрчид машид тансаг, хөрөнгөтэй амьдардагаас гадна тэд нийгмийн өндөр статустай. Тэд урлагын оройд байхаас гадна олон язгууртнууд хүртэл тэдний хажууд ихэмсэг байхаас эмээдэг.

Мастер сийлбэрчин!

Гайхалтай зорилго.

Энэ мөнгө эсвэл хүч чадлаар олж чадах зүйл биш. Хүн тухайн салбарынхаа оройд гарсан тохиолдолд л “мастер” гэдэг нэрийг авдаг байна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s