Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 3, Хогг

Энэ долоо хоногын [3/6] хэсэг

Нэмж хэлсэнээс 99310306 дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 3, Хогг

Маргааш өглөө, зочны өрөөний ширээнд өөрийнх нь аав гэрэл цацруулсан, эрч хүчтэй байхыг хараад Линлэй гайхшрав.

Хутга сэрээгээ доош нь тавиад, Хогг инээмсэглэнгүй харна. “Линэлй чи энэ удаа гэртээ түр саатаач. Чамайг хараагүй удсан байна. Аав хүү хоёр хамтдаа байх чанартай цаг хэрэгтэй юм байна шүү дээ.”

Аав нь түүнийг гэртээ үлдээч гэж асууна гэдэг.

Линлэй гайхшрана. Эцсийн эцэст түүний аав энэ олон жил хэзээ ч хүүхэддээ ийм төрлийн үг хэзээ ч хэлж байгаагүй. Линлэй үндээ Фэнлай хотод очоод Алистэй магадгүй уулзахыг хүссэн. Гэхдээ үүнийг сонсоод тэрээр Алистай уулзах бодлоо өөрчлөв.

“За, Ааваа.” Линлэй баяртайгаар толгой дохив.

Хогг сэтгэл ханамжтайгаар толгой дохив. Гэхдээ Хоггийн нүдэнд тайлагдашгүй нэг зүйл нуугдаастай хэвээр.

….

Энэ удаа, Линлэй арван өдөр Вушан тосгонд үлдсэн. Эрнст сургуулийн хичээлийн дараагийн улирал ч эхлэх боллоо. Тэрээр буцах гэж яарсангүй. Хогг ч түүнийг яаруулсангүй.

Вушан уулын оройд, борооны үүлс цуглажээ. Линлэй бясалгалын байрлал аван шидийн хүчээ цэвэршүүлж байв.

Газрын элементийн эрчим мөн салхины элементийн эрчим Линлэйн эргэн тойронд хуйлралдан эргэлдэж Линлэйн биенд орно. Энэ эрчмүүд Линлэйн булчин, яс, судас бүхэл биенд нь нэвчин биеийг нь хүчирхэгжүүлнэ. Үлдсэн хэсэг нь даруй шидийн хүч болон хувирч түүний цээжний хэсэгт байх цөм уруу нь хадгалагдана.

Зуу зуун гол далайд цутгах лугаа адил, биен дэх бүх эрчмийн урсгалууд энд ирээд хадгалагддаг.

Линлэй хагас өдөр л энд суулаа. Линлэй нүдээ нээвэр аль хэдийн наран жаргаж байв.

“Сургуульдаа буцах цаг болжээ.” Линлэй босон гүнзгий амьсгаа авна. “Би энэ шидэт цөмүүдийг аавдаа өгсөнөөс хойш аав маань дээрджээ. Тэрээр надтай илүү ойрхон ч болчихож.”

Линлэйн энд өнгөрүүлсэн авран өдөр түүний хувьд аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн ойр дотно арван өдөр байлаа.

“Аавыг өөрчлөхөд хүргэсэн зүйл юу юм бол? Шидэт цөмүүд үү? Аав мөнгөнөөс болж ингэж өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Магадгүй… Миний биен дээрх сорвиуд уу?” Линлэй бодлогоширно. Эцэст нь гэхдээ юунаас болсоныг тэрээр бодож олоогүй.

“Хүйтэн хүн санаа зовохоороо зөөлхөн дулаахан болдог” энэ зүг яг л Линлэйн аав Хоггийг зүйрлэх байв.

Баруч овгийн эндлэнд ороод Линлэй аавынхаа гаран дээрх номыг харлаа. Хүйтэн хүн санаа зовохоороо зөөлхөн дулаахан болдог” энэ зүг яг л Линлэйн аав Хоггийг зүйрлэх байв.

Баруч овгийн энлэнд ороод Линлэй аавынхаа гаран дээрх номыг харлаа “Аав, харанхуй болж байна. Та номоо маргааш дуусгавал ямар бэ?”

“Өө, Линлэй ирээ юу?” Хөхрөн инээгээд Хогг номоо хаалаа. “Чиний үг ч ортой шүү. Би номоо маргааш дуусгая.”

“Линлэй удаан сургуулиалалт хийсний эцэст чиний ам цнгасан байгаа.” Хогг цайны гүцний хажууд байгаа халуун уснаас аягалж өглөө. “Энэ, хоолойнд чинь ус аягалж өглөө. Энэ хэтэрхий халуун, эсвэл хэтэрхий хүйтэн биш байх ёстой.

“Баярлалаа, ааваа.” Линлэйн зүрх дулаахан оргино.

Энэ Хогг Линлэйтэй сүүлийн арван өдөр харьцсан харьцаа. Өмнөхтэйгээ зүйрлэшгүй. Өнгөрсөнд Хогг үнэхээр зарчимч бас хатуу чанд байсан. Тэрээр өөрийн энэрэлт талаа харуулдаггүй байж билээ.

Ус уусныхаа дараа, Линлэй хэлнэ, “Ааваа, би одоо явах цаг болсон бололтой. Маргааш би сургууль уруугаа буцлаа.”

“Маргааш аа?” Хогг хэсэг зуур бодлогоширсноо, толгой дохив.  “За, тэгвэл энэ удаа амралтаа эхлүүлээд арай эрт ирээрэй.”

“Мэдээж” Линлэй батлан даалаа.

Хогг намуухан хоолойгоор “Линлэй, аав чинь тийм ч чадварлаг биш. Ирээдүйд манай овог чиний нуруун дээр байх болно. Чи энэ шидэт цөмүүдийг өгснөнөөр чиний дүүгийн чинь сургалтын төлбөр асуудалгүй болсон. Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэхдээ дотроо би үргэлж алга болсон өвөг дээдсийн дурсгалт сэлмийг бодсоор шаналсаар байна. Чамайг өвөг дээдсийн дурсгалт сэлмийг бусдын гарт байгааг мартахгүй гэдэгт итгэж байна.”

Линлэйл аавынхаа өөрт нь ямар их итгэл үлдээснийг санасан хэвээр. Гүнзгий амьсгаа аваад тэрээр багахан толгой дохив.

“За одоо, надад өөр хүсэх зүйл байхгүй нь. Би үхэхээсээ өмнө өөрийн нүдээрээ “Алуурчин” дайны сэлмийг харахыг л хүсч байна. Хоггийн хоолой улам намуухан боллоо.”

Линлэй нэг л зүйл биш байгааг мэдэрлээ. Тэрээр “Ааваа, битгий ингэж гунигтай бай л даа. Та энэ жил ердөө дөч хүрч байна. Танд маш урт удаан хугацаа байна. Арван жилийн дотор би өөрсдийн “Алуурчин” дайны сэлмийг эргүүлэн авч чадна гэж бодож байна. Тэрээр эргээд бидний өвөг дээдсийн танхимд байрлах болно.

“Арван жил. Сайн сайн.” Хогг толгой дохив.

….

Вушан тосгоноос Линлэй гарсан хоёр дахь өдөр шөнийн бүрийд Баручийн эдлэнд хоёр хүн цуг сууж байлаа. Тэр хоёр хүн бол Хогг бас Хиллман хоёр. Хаалга чандлан хаагаад, зочны өрөөний танхимд шидийн цөмүүд налайгаад хэвтэнэ.

Хиллман энэ олон уут дүүрэн шидэт цөмүүдийг хараад цочирдов. Эцэст нь Хогг ярьж эхэллээ. “Хиллман, би энэ шидэт цөмүүдийг зарах бодолтой байна. Би энэ бүх алтыг чамд үлдээе.”

Хиллман даруй өөрийнхөө ухаанаа барив. Тэрээр “Ноён Хогг, үгүй ээ. Та яаж надад ийм их мөнгөж өгч болох билээ? Та өөрөө авбал яасан юм бэ?”

“Хиллман, Намайг дахиж битгий ноён Хогг гэж дууд. Намайг том ах Хогг гэж дуудахад л хангалттай.” Хогг маш эелдэг замаар инээмсэглэнэ.

Гэнэтхэн Хоггийн царай зүүн зүгт чиглэв. “Би,  мөнгийг зарцуулах аа? Хаха… Хиллман, магадгүй Баруч овгийн тухай хэргийг чи бид хоёроос өөр хүн мэдэхгүй байх..”

Хиллман гайхширав. Тэрээр яагаад Хогг үүнийг гэнэт ярьсаныг мэдэхгүй.

“Энэ хэрэг миний зүрхний гүнд арван нэгэн жил булаастай үлдлээ. Арван нэгэн жилийн турш миний зүрхийг тоо томшгүй олон шоргоолжууд зумлаж мэрж байгаа мэт санагдав. Өдөр бүр түүнийг дарж, сэдэлж явсаар нүд ирмэх зуур арван нэгэн жил өнгөрчээ.”

Хоггийн бүхэл бие чичирч эхэллээ.

Хиллманий царай барайв. Тэрээр гэнэтхэн цочирдсондоо “Ноён Хогг, та арай…?”

“Зөвв, би тэр жил юу болсоныг тандах гэж байна. Би Линагийнхаа өшөөг авах ёстой.” Хоггийн царай түрэмгий аюултай болон хувирав.

“Ноён Хогг.” Хиллман гэнэтхэн хэллээ. “Бид тэр үед судлаагүй билүү? Дайсан хэтэрхий хүч, эрх мэдэлтэй. Бидний тулгарсан түүний өчүүхэн хүч хүртэл аймшигтай байсан. Та   үүнийг үргэлжлүүлэн судлана гэдэг үхлээ эрсэн хэрэг.”

Хогг намуухнаар гунив. “Үхэл ээ? Би үхлээс айдаг гэж бодоо юу? Хиллман. Намайг энэ арван нэгэн жилийн турш ямар сэтгэлзүйн зовлонд унасан байсныг чи мэдэхгүй. Надад энэ бүх шаналал хангалттай. Энэ бүх шидийн цөмүүд 80,000 алтан зоосны үнэтэй.  Энэ Вартоны сургалтын төлбөрийг төлөхөд хангалттай мөнгө. Ийм их мөнгөтэй байхад надад одоо санаа зовоод байх зүйл алга.”

“Энэ бүх жил би өөрийгөө дарж ирсэн. Яагаад гэж үү? Яагаад гэвэл миний хоёр хүүхэд байгаа шүү дээ. Одоо Линлэй том болж, Вартон ОБрийн эзэнт гүрэнд байна. Надад одоо дахиж санаа зовох зүйл байхгүй шүү дээ.”

Хогг гараа хүчтэйхэн Хиллманий мөрөн дээр тавиад Хиллманий нүдийг ширтэнэ.

“Хиллман, Чи намайг Ноён Хогг гэж дууддаг хэий ч энэ олон жил бид бие биентэйгээ ахан дүүсийн  харилцаа тогтоосон. Ахан дүүсийн хайрын төлөө чи надад туслана гэж итгэж байна…”

“Хогг чи….” Хиллманий царай гуниглангуй байлаа.

Хиллман хэрэв Хоггийг энэ асуудлыг шийдвэл бараг л амиа алдана гэдгийг мэдэж байлаа.

“Би шийдсэн. Хиллман, чи ойлгох хэрэгтэй. Энэ амьдрал үхлээс долоон дор байгааг.” Хоггийн нүд улангасав. Хоггийн ийм байгаад харсан Хиллман хүчин мөхөсдөв. Тэрээр Хоггт ямар байгааг ойлгож байлаа.

Энэ олон жил Хогг яагаад ийм чанд, хатуу боллоо?

Бусад хүмүүс мэдэхгүй ч Хиллман сайн мэднэ. Линлэй Вартоны ээж Лина амьд ахуй цагт Хогг маш зөөвхөн, нээлттэй хүн байсан. Гэхдээ Линагийн үхлийн дараа Хоггийн зан араншин машид өөрчлөгдсөн.

Хогг бусдад Линаг төрөхдөө үхсэн гэж хэлсэн ч гэсэн, Хиллман, гэрийн үйлчлэгч Хири хоёр үнэнийг мэднэ.

“Хиллман, намайг ятгах гэж битгий оролд. Би чамаас асуух зүйл байна – чи надад туслах уу? Үгүй юу?” Хоггийн царай Хиллман дээр төвлөрөв.

Хоггийн царайг харсан Хиллман гүнзгий санааширсанаа “За, би туслая.” Хөнгөхөн инээмсэглэл Хоггийн царайнд тодорлоо. Энэ түүний эрх чөлөөтэй болсон санаа амарсаны инээмсэглэл юм.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.