Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 2, Гэртээ харьсан нь (хэсэг 2)

Энэ долоо хоногын [2/6] хэсэг

Нэмж хэлсэнээс 99310306 дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 2, Гэртээ харьсан нь (хэсэг 2)

Баруч овгийн эдлэн. Хогг сандалаа налан, зузаавтар ном нухацтай аргаггүй уншиж байв.

“Хогг ноёнтон, оройн зоог бэлэн боллоо.” Эмэгтэй зарц хүндэтгэлтэйгээр хэллээ.

Гэрийн үйлчлэгч Хири Вартоныг ОБрийн эзэнт гүрэн уруу дагаад явсанаас хойш Хогг эмэгтэй зарц авсан. Тэрээр овгийн ахлагч хэрнээ гэрийн бүх ажлыг өөрөө хийж болохгүй биз дээ? Тиймээс тэрээр эмэгтэй зарц хөлсөлсөн.

“Өө” Хогг өөрийн номоо хаагаад эмэгтэй зарц уруу хялам хийв. Дотроо тэрээр тайвширсан байв.” Аз болж, одоо ноёд миний хүүг Эрнст сургуулийн гоц шидтэн болсон гэдгийг мэдэж байгаа учраас надад мөнгө зээлдүүлж байгаа. Эс бөгөөс амьдрал хэцүү байхаар байлаа шүү.”

Вушан тосгоны бага татвараас болоос Хогг улсад өгөх татвар, мөн өөрийн бие хамгаалагчдийнхаа цалинг л өгч чадаж байгаа. Хогг энэ тухай бодохоор үнэхээр тавгүйрхдэг. Өөрийнх нь гарт овог нь ирсэнээс хойш тэрээр овгийнхоо үнэтэй цайтай гэсэн бүгдийг зарж дуусч байна.

Аз болж….

Хогг хоёр хүүтэй. Гайхамшигтай хоёр хүүтэй.

“Линлэй аль хэдийн тавдугаар зэрэглэлийн шидтэн. Тэрээр удахгүй төгсөнө. Тэр үед би түүнд овгийн ахлагчийн үүргийг өгч болно. Би тэгээд өөрийн хүссэн зүйлсээ хийж чадна.”
Хогг босон зогслоо. Тэрээр зочныхоо өрөөнд орох гэтэл, гэнэтхэн..

“Ноён Хогг, Ноён Хогг!” Хиллманий дуу холоос хадлаа.

Хогг гайхширсан байдалтайгаар гол хаалга уруу харна. Тэр үед Хиллман гүйж орж ирвэл, Хиллманий хажууд булчинлаг залуухан хөвгүүн зогсон.

Энэ залуу хөвгүүнийг харвал Хоггийн царайнд инээмсэглэл тодорлоо. Чангаар хөхрөн инээж “Линлэй, чи эргээд иржээ. Хаха, гайхалтай. Үнэхээр гэнэтийн байлаа!”

“Агатха, дахиад хоол бэлдээдэхээч.” Хогг Линлэйн мөрөн дээр гараа тавин, инээмсэглэлээ. “ Сайхан хүү шүү. Чи бараг над шиг өндөр болжээ. Өө нээрээ, чамайг би жилийн төгсгөлд л сургуулиасаа гарч болдог гэж санасан юмсан? Энэ удаа?…”

Линлэй нууцлагаар инээмсэглэв. “Ааваа. Танд хоолон дээр дараа хэлье.”

“Тийм нууц юмуу?” Хогг Линлэй уруу зориудаар муухай харав.

Хогг, хажуунаас хөхөрч орж ирээд. “Ноён Хогг, Линлэй надад ч хэлээгүй. Гэхдээ тэр танд бэлэг бэлдсэн байна лээ. Түүнээс асуусан ч тэрээр хэлээгүй.”

“Авга Хиллман!’ Линлэй Хиллман уруу муухай харав.

“За за, би чимээгүй байя. Чимээгүй байя.” Хиллман чангаар хөхрөн инээв.

Гүн харанхуй нөмрөв. Газар дэлхийг сүүдрээрээ бүрхэн авсан ч Баруч овгийн эдлэнгийн зочны өрөө маш олон дэнлүүгээр гэрэлтэнэ. Оройн зоогоо барьж дуусаад Зарц Агата ширээг цэвэрлэвэл Линлэй Хогг хоёр л өрөөнд үлдэнэ. Одоо л Линлэй үүргэвчээ аавынхаа өмнө тавьлаа.

“Энэ чинь?” Хогг гайхшран Линлэй уруу ширтэнэ.

“Бид жаахан онгойлгоод үзье л дээ.” Линлэй босч өрөөний хаалгыг хаалаа. Хогг тавьтаргүйтэв. “Ийм нууцлагаар уу? Чи бүр өрөөний хаалга хаалаа шүү дээ.”

Линлэй өөртөө итгэлтэйгээр суулаа. “ Ааваа, та одоо үүргэвчийг нээж болно.”

“Хмм, чамайг энд юу авчирсаныг харья л даа.” Хогг сониучирхан үүргэвчийг нээлээ. Гэхдээ сонирхолтой нь үүргэвч дотор нь дахиад үүргэвч байлаа. Шидэт цөмүүд бүхий амсрыг нь чангаа хаасан уутнууд байгаа билээ.

Уутанд гараа хүргэвэл Хогг сэжиглэнгүй асуулаа. “Ямар том уутнууд бэ? Алт байгаа юм шиг биш байх юм. Магадгүй бөмбөлгүүд юм болвуу?” Хогг юу болоод байгааг ойлгохгүй хэллээ. Тэрээр уутнуудыг онгойлгов.

Уут онгойвол шидэт цөмүүд солонгорон гэрэлтэв. Тэднийг хараад Хогг хөшин зогсов. Уутнууд шидэт цөмүүдээр дүүрэн байлаа. Хогг амьдралдаа ийм олон шидэт цөмүүд харж байгаагүй билээ.

“Энэ шидэт цөмүүд үү?” Хоггийн нүд алимаасаа гарах шахам томрон Линлэй уруу гайхшран харлаа. Тэрээр аажуухан шүлсээ залгилна. Хогг шидэт цөмүүдийг өмнө харж байсан. Гэхдээ амьдралдаа өмнө нь нийлүүлээд ч ийм олон шидэт цөм харж байгаагүй. Ийм олон шидэт цөмүүд хэнийг ч гайхшруулахаар зүйл.

Линлэй толгой дохив. “Зөв. Энэ цүнхэнд шидэт цөмүүд байгаа. Энд маш цөөхөн шидэт чулуунууд байгаа. Миний уншисанаар энэ шидэт цөмүүд 70,000 алтан зоосны үнэтэй.”

“Далан мянган алтан зоос?” Хоггийг зүрх асар хурдтайгаар цохилж байлаа. Энэ бүх жил Хогг мөнгөний гачаалд орсон байв. Тэрээр 500 алтан зоос гаргах байсан ч хүнээс зээлэх байсан биз. Түүнийг ямар хямгач явч байгааг үүнээс л харна.

Далан мянган алтан зоос!

Энэ ямар үлэмж мөнгө билээ? 70,000 алтан зоосоор бүхэл бүтээн Баруч овог зуун жил амьдарна.

“Мэдээж, 70,000 бол зүгээр ноомны үнэ. Хэрэв эдгээр шидэт цөмүүдийг зарахаар бол энэ магадгүй 80,000 алтан зоос ч хүрч мэднэ. Линлэй үнэнгээр хэллээ.

Энэ олон үзэсгэлэнт шидэт цөмүүдийг хараад Хогг зүүдэлж буй мэт санагдана. Түүний бүхэл бие хөвж байлаа.

“Хааах. Хааааах!”

Хогг хоёр гүн амьсгаа аваад, өөрийгөө тайвшруулав.

“Линлэй чи энэ олон шидэт цөмүүдийг хаанаас олов?” Хогг одоо л үүний талаар асууж Линлэйг ширтэнэ. “Чи Шидэт араатнуудын уулсын хөндий яваа юу?”

Линлэй толгой дохив. “Тиймээ ааваа, би энэ бүгдийг Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс авсан.”

“ЧИ… Чи..” Хогг одоо уурлав. “Шидэт араатнуудын уулсын хөндий энэ тивийн бараг хамгийн аюултай газар. Тийшээ орох нь хүртэл том аюул. Чи орохоосоо өмнө яагаад ярилцаж зөвшилцөөгүй юм бэ? Тэр дотор ямар аюултайг мэдэх үү?

Ярьж дуусаад, Хогг өөрийгөө шоолж инээнэ.

Линлэй дотор нь орсон л юм чинь ямар аюултайг нь мэднэ.

Хогг толгойгоо гудайлган чимээгүй сууна. Линлэйн энэрэлт “загнуулж буй хүүхэд мэт” царайг хараад толгойгоо сэгсрээд санаашрав. “Линлэй аавынхаа хувьд чам уруу зандарчмааргүй байна. Гэхдээ чи Эрнст сургуульд сурч байгаа гоц суутан гэдгээ мэдэх үү? Ирээдүйд чиний боломж хязгааргүй. Баруч овгийг авч явах хүнд ачаа мөрөн дээр чинь ирнэ. Чиний дүү ч хүүхдээрээ байна. Тэр жинхэнэ Луугийн дайчин болох хүртэл хэдий ч хугацаа орох юм билээ? Одоо байгаа бүх найдлага минь, Баруч овгийн итгэл найдвар чам дээр байгаа.Тиймээс чи амьдралаараа тоглож болохгүй”

Линлэй хариу хэлж чадахгүй байв.

“Хувцасаа тайл. Шархадсан эсэхийг чинь харья” Хогг гэнэтхэн хэллээ.

Хувцасаа тайлах аа?

Линлэй хэсэг зуур эргэлзэв. Хувцастайд нь хүмүүс мэдэхгүй ч Линлэй өөрийнх нь биенд ямар олон аймшигт сорви байгааг мэднэ.

Хогг уурлан “Тайл!”

Хэсэг зуур тээнэглзсэнээ, эцэст нь Линлэй хувцасаа тайлан, дотуур өмдтэйгээ үлдлээ. Булчинлаг цээжинд нь тоо томшгүй сорви байв. Тэр ч бүү хэл аминд хүрэх шархнууд байлаа.

Энэ олон сорвиуудыг хараад, Хоггийн зүрх эмтрэн шимширнэ.

Чичирсэн гараараа Линлэйн цээжинд Хогг хүрнэ. Энэ олон аминд хүрсэн шархуудыг хараад Хоггийн зүрх зүсэгдэхээс өөр яалтай? Хүү нь ямар их өвчин зовлон, ямар их шаналалыг, бас үхэл амьдралын аюулыг ямар их мэдэрсэн бол? Хогг энэ тухай бодохыг ч хүссэнгүй.

“Линлэй, чи…” Хоггийн хоолой чичирнэ.

“Ааваа, хараа, Би зүгээр байна.” Линлэй даруй инээмсэглэн хэлнэ.

Хогг энэ олон шидэт араатнуудын цөмийг харна. Энэ үлэмж хэмжээний мөнгө. Гэхдээ энэ бүгд Линлэйн цээжин дээрх тоо томшгүй аймшигт сорвиудын үр дүн. Хоггийн бүхэл бие чичирхийлнэ.

Тэрээр үзэн ядаж байлаа.

Өөрийгөө арчаагүй, юу ч чадахгүй байгаад үзэн ядаж байлаа.

Гүнзгий амьсгаа аваад, Хогг даруй чимээгүй болов, тэнгэрийг тэрээр ширтэнэ. Эцэст нь тэрээр намуухнаар. “Линлэй чи өдөржингөө замд явсан. Ядарсан байх ёстой. Өрөөндөө орж амар.”

“Мэдлээ, ааваа.”

Линлэй чимээгүйхэн өрөөнөөс гарлаа. Хогг ганцаараа асаалттай лаан дунд чимээгүйхэн сууж үлдэнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.