Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 1, Гэртээ ирсэн нь (Хэсэг 1)

Энэ долоо хоногын [1/6] хэсэг

Нэмж хэлсэнээс 99310306 дугаарт нэгж явуулаад 1000₮ нэгж орох тутамд Bonus +1 хэсэг оруулж байх болно.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 4, Луугийн цуст дайчин – Хэсэг 1, Гэртээ ирсэн нь (Хэсэг 1)

Алисийн эдлэн тийм ч өндөр биш байлаа, хоёр метр орчин өндөр байв. Ханын дагуу алхаж байгаад ганц үсрээд л Линлэй эдлэнгийн ханан дээр нь гарав. Дахин нэг удаа үсрээд тэрээр Алисийн өмнө хүрээд ирлээ. Тэрээр ниссэн мэт л Алист санагдана.

“Хурдал, доошоо хэвтээрэй.” Алис шалавхан Линлэйд хэлнэ.

Гайхсан Линлэй дуулгавартай аргаггүй доошоо суулаа.

“Шшшш.” Алис сэрэмжтэйхэн эргэн тойрноо ажаад, гүн амьсгаа гаргасныхаа дараа Линлэй уруу харна. “Аз болж манай гэрийн хүмүүс унтсан байна. Хэрэв хэн нэгэн харсан бол би асуудалд унахгүй юу.”

Линлэй даруй ойлгов.

“Алив сууцгаая л даая. Хэрэв бид суух юм бол биднийг хүн харахгүй байх.” Алис зальжин үнэг лугаа адил инээмсэглэлээ. Тэрээр ойрхон хувцасаараа шалаа арчин Линлэйтэй хамт суув.

Линлэй ч Алистай учирсандаа таатай байлаа.

“Линлэй ахаа, та гудамжинд яагаад ийм орой алхана бэ? Нээрээ, та Эрнст сургуулийн сурагч биш билүү? Фэнлай хотод юу хийж явна?” Нэг амьсгаагаар Алис хэдэн асуулт асуулаа.

Тэрээр яагаад Фэнлай хотод байна?

Линлэйд эвгүй санагдав. Эцсийн эцэст тэрээр гурван найзтайгаа Хаш Усан Диваажинд ирсэн шүү дээ.

“Хэдэн дотно найзтайгаа хотод хөгжилдөх гэж ирсэн юм. Шөнө болхоор дотор ихэд бөхчим санагдаад би сэлгүүцэхээр гараад ирсэн юм.” Линлэй тодорхой бус хариулт л өгөв.

Алис толгой дохино.

“Алис, ийм орой чи яагаад сэрүүн байна вэ?” Линлэй асуув.

Алис доод уруулаа хазаад “Би аль эрт унтаад өгсөн юм л даа. Сайхан зүүд зүүдлээд амарч байхад согтуу аав маань намайг сэрээчихсэн. Аав маань ямар хэцүү хүн гэдгийг чи таамагдлахгүй л дээ. Тэрээр өдөр бүр архи ууж, мөрийтэй тоглож байдаг. Тэрээр уусныхаа дараа гэртээ агсам тавьж байдаг хүн. Би үнэндээ залхаж байна!”

“Ийм аавтай болхоороо, ямар золгүй хэрэг билээ  л гэж дотроо бодох юм. Чиний хувьд ямар бэ? Линлэй чиний аав ямар хүн бэ?” Алис Линлэй уруу харнам. Тэрээр түүний хажууд сууж байлаа.

“Миний аав уу?” Линлэй өөрийн аавынхаа талаар бодов. “Миний аав мөрийтэй тоглодоггүй. Тэрээр архи уудаг ч гэсэн согтдоггүй. Аав маань маш зарчимч хүн. Бага байхаас маань л тийм хүн байсан.”

Алис атаархан гүн амьсгалав. “Линлэй ах үнэхээр азтай юм.”

Орой үдэш, сарны тусгалд залуухан авхай, залуу хоёр хөгжилтэйгөөр балкон дээр ярилцана. Аавынхаа ярианаас шилжин, боловсрол, сургууль болон найз нарынхаа талаар ярилцав. Мөн тэд найз нартайгаа хэрхэн өнгөрдөг талаар ярилцав.

Линлэй түүнтэй ярилцахдаа үнэхээр баяртай байлаа. Илүү ярилцах тусам Линлэй Алисийн амьдрал ямар байдгийг улам сайн ойлгоно.

Удалгүй, шөнийн харанхуй арилж, үүрийн гэгээ цайна. Бүхэл газар өглөөний цэнгэг агаараар дүүрлээ. Гэхдээ Линлэй Алис хоёр цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг үл ажран хөгжилтэй ярилцсан хэвээр. Тэнгэр цайж, өглөө болсон үед л ямар их цаг өнгөрснийг тэд ойлгов.

“Өө, аль хэдийн өдөр болчихжээ.” Линлэй одоо л цагыг анзаарав.

Алис сая л мөн анзаарлаа. “Би ихэд ичиж байна. Линлэй ахаа, таныг шөнөжингөө надтай хамт байлгачихлаа.”

Гэнэтхэн Линлэй Алис хоёр ярихаа болив. Тэд үнэхээр эвгүй байдалд орцгоов.

“Нээрээ тийм шүү. Миний явах цаг боллоо.” Линлэй уур амьсгал эвгүй байгаад мэдрэв. Тиймээс тэрээр сандарч даруй босон зогслоо.

“Линлэй ахаа, ирээдүйд та Фэнлай хотод дахиж ирэх үү?” Алис асууна.

“Чөлөөт цаг байвал дахиж ирнээ.” Балконы хашлагыг барин аваад тэрээр ганц үсрэлтээр эдлэнгийн хананаас арван метрийн цаана үсрээд буулаа.

Линлэй эргэж харсангүй, гэхдээ тэрээр баяртай гэж даллана.

Алис Линлэйг явахыг харна. Түүний бараа харагдахгүй болтол тэрээр балкон дээрээ хараад өөрийн өрөө уруугаа буцаж орлоо.

….

Наймдугаар сарын зуны нар үлэмж галт бөмбөлөг лугаа адил байв. Энэхүү галт бөмбөлөг газрыг шарж буй мэт байв. Гурван найзтайгаа өдрийн ундаа уугаад Линлэй өөрийн гэр Вушан тосгон уруу явна. Тэрээр 70,000 алтан зоосны үнэтэй шидэт цөмүүдээ үүргэвчиндээ хийгээд явж байлаа.

“Скүээак Скүэаак.” Линэйн нуруун дээр Бэбэ догдлонгүй чархирна.

Линлэй Бэбэ уруу хялам хийгээд хөхрөн инээв. Оюун бодлоороо “Бэбэ, чи Вушан тосгон уруугаа буцна гэсэн ихэд догдолсон байх шив. Нээрээ би өмнө асууж байгаагүй юм байна. Чи манай эдлэнгийн арын хашаанд яаж ирэвээ?”

“Би ч бас мэдэхгүй байна.” Бэбэ жижигхэ толгойгоо сэгсрэв. “Гэхдээ миний санаж байгаагаар би танай арын хашаанд л байж байсан. Миний эцэг эх ямар хүн гэдгийг ч мэдэхгүй. Нэг л хоолойг би санаж байна. “Эндээ байж бай, битгий холдоорой гэж.””

“Эндээ байж бай, битгий холдоорой?” Линлэйн зүрх булиглав.

Энэ Бэбэгийн эцэг эх юм байхдаа.

“Эхлээд би зүгээр чулуу идэж байсан. Тэр хоолойг дагаад. Тиймээс би танай гэрийг орхиогүй. Гэхдээ дараа нь эзэн та намайг олоод зэрлэг тахиагаар  хооллосон. Миний амьдралд таныг надаас илүү халамжилсан хүн байгаагүй. Тиймээс би таны хажуунаас холдохгүй ээ.” Бэбэ өөрийн жижигхэн хамраа имрэв.

Линлэй тэр үед болсон зүйлсийг эргэн дурсав.

Бэбэ үнэхээр Вушан тосгоны үүдэнд хэсэг зуур эргэлзэж зогссон. Эцэст нь Линлэйг жинхнээсээ явах гэж буйг мэдээд Бэбэ Линлэйг хазаж сүнсний холбоо тогтоосон юм.

“За, Бэбэ, тэгэхээр үргэлж хамт байцгаая, за?” Линлэй эгдүүрхэн Бэбэгийн жижигхэн толгойг илбэв. Хариуд нь Бэбэ өөрийн жижигхэн хоёр нүдээ жаргалтай нь аргаггүй анив.

Линлэй хэтэрхий хурдан алхахгүй байлаа. Гэхдээ тэрээр хорин километр цагийн хурдтай алхаж байв. Вушан тосгоны үүдэнд ирэхэд аль хэдийн шөнө болжээ. Тэрээр тосгон уруугаа орвол танил хоолой гарч байв…

“Та бүгд, цээжээ цэх болго. Битгий нугар, хэрэв бөгсөө тэр санаанд хүргэх юм болвол та нар дүрэм зөрчсөн гэж үзээд хоёр дахин их сургуулиллана шүү.” Хиллманий хоолой холоос сонсогдов.

Линлэй түүнийг харлаа.

Вушан тосгоны зүүн талд, танил газар модны хажууханд зургаагаас арван зургаан настай хүүхдүүд гурван бүлэг болоод зогссон байв.Хиллман болоод бусад хоёрын хатуу хяналтан дор тэд хатуу сургуулилалт хийж байлаа. Хөлс тэдний хувцасийг бүхэлд нь норгосон байв.

“Өнгөрсөнд, би ч гэсэн энэ сургуулилалтийг хийж байсан.” Үүнийг хараад Линлэйн сэтгэл хөдлөв.

“Линлэй?” Хиллман холгүйхэн Линлэйг хараад Лорри Рожер хоёрт үүрэг болгоод Линлэй уруу давхин очив. Тэрээр Линлэйг хүчтэйхэн тэвэрлээ.

“Хиллман авга ахаа, удаан уулзсангүй шүү.” Линлэй ихэд баяртай байлаа.

“Хха, алив явцгаая! Гэртээ эхлээд харья. Хогг ноёнтон чамайг хараад ихэд баярлана.” Хиллман тавьтаргүйтнэ.

“Линэлй чи үүргэвчтэй ирээ юу? Хүнд харагдаж байна. Дотор нь юу байгаа юм?” Хиллман Линлэйн үүргэвчийг анзаараад хөхрөнгүй асуулаа.

Линлэй нууцлагаар инээмсэглээд. “Аан, аавдаа өгөх бэлэг!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s