Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 26]

Хуйларч буй луу зохилоын 3-р номны сүүлчийн хэсэг.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3, Шидэт араатнуудын уулсын хөндий – Хэсэг 26, Шөнийн салхины нил ягаан туяа (хэсэг 2)

Шөнө болв. Эрнст сургуулийн харанхуй, чимээгүй гудамжаар 1987 өрөөний ахан дүүс алхана. Тэд өнгөрсөн хоёр сард болсон явдлуудын талаар ярилцацгаана.

“Тийм аймшигтай юмуу?” Рэйнодлс Линлэйн ханцуйнаас барьж, гайхан цочирдлоо. Тэрээр Линлэйн цээжин дээрх хэрээслэгдсэн сорвиудыг хараад амьсгаа авч чадалгүй амьсгаа түгжинэ. Хажууд байсан Жорж хүртэл дуугаа хурав. Зөвхөн Иел хөхрөн инээнэ. “Та нар юу ч мэдэхгүй байна. Би хүүхэд байхдаа үүнээс ч аймр зүйл харсан.”

“Иел ах, та үнэнийг хэлж байна уу?” Рэйнолдс балмагдан хэлнэ.

Иел бардамнан инээнэ. “Мэдээж, би үнэнийг хэлж байна. Үүнээс ч олныг харсан шүү. Жишээлбэл хоригдлуудыг тамлан алах. Эсвэл жинхэнэ хүмүүсийг шидэт араатнуудтай улаан гараар нь тулалдуулах. Хүмүүсийг шидэт араатнуудтай тулалдуулвал олон хүн цугладаг. Энэ ч аймшигтай цуст тулаан болдлог доо.”

Иелийн үгийг сонсоод Линлэй дүр зургыг нь төсөөллөө.

“Бид дотуур байранд байгаа нь яамай даа.” Жорж тайвширав.

Линлэй ч гэсэн толгой дохив. Шөнө зам дээр олон хосууд хөтлөлцөн алхах нь харагдана. Зарим нь шидэт араатны нуруун дээр сууцгаана. Дотуур байрны амьдрал үнэхээр тайван амгалан.

“Нээрээ. Иел та нар найз охинтойгоо уулзахгүй юмуу? Явахад яагаад бэлэн болоогүй байдаг билээ?” Рэйнолдс гэнэтхэн асуув.

Иел урам хугарсан байдалтайгаар хэллээ. “Найз охин? Миний дүү сая Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс ирлээ. Тэрээр үхэл амьдралын заагт байж байгаад ирсэн. Би тэгээд найз охинтойгоо цагыг өнгөрүүлэх болж байна уу? Рэйнолдс энэ үгийг санаж яв. Ахан дүүс чиний гар хөлтэй адилхан бол охидууд хувцас л гэсэн үг. Тэд зүгээр хамт цагыг өнгөрүүлэхэд л зориулагдсан.”

Рэйнолдсийн царайнд гайхширсан өнгө аяс тодорно.

“Линлэй!” гайхсан хоолойн өнгө аяс хойноос сонсогдлоо.

Линлэй болоод ахан дүүс эргэж харвал өндөр, туранхай, залуухан үзэсгэлэнт алтан үст авхай баяртайгаар гүйж ирлээ. Линлэйд ирсэний дараа цочирдон хэлнэ. “Линлэй чи Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс ирэв үү? Гайхалтай. Чи хоёр сар алга боллоо. Миний санаа ихэд зовлоо. Чи шархадсан уу?”

“Делиа би сайн” Линлэй хөхрөн инээж хариуллаа.

Делиа бол Линлэйг дөнгөж сургуульд ороход танилцсан хүн. Тэд бие биетэйгээ машид дотно байдаг. Делиатай хамт байхдаа Линлэй тайвширч, ямар ч оюуны төвөг ядаргааг мэдэрдэггүй. Тэрээр яг л ахан дүүстэй нь адилхан.

“Делиа, Авгын сүйх тэрэг биднийг гадаа хүлээж байгаа. Цаг үрэлгүй явцгаая.” Хүйтэн хоолой гарч ирлээ.

Эргэж харвал Линлэй урт дээлтэй залуу хөвгүүнийг харав. Энэ Делиагийн ах байв. Эрнст сургуулийн хоёр суутны нэг Дикси. Диксигийн дээл машид цэвэрхэн цэмцгэр байв. Өчүүхэн ч үрчлээс байхгүй. Түүний нүд машид тунгалаг харагдана.

“Өө.” Урам хугарсан өнгөөр Делиа Линлэй уруу харав. “Линлэй, аав ах бид хоёрыг буцахыг даалгасан. Бидний сүйх тэрэг гадна хүлээж байна. Би буцах боллооо.”

“За Делиа. Чамайг эргэж ирэхээр ярилцаж болно.” Линлэй инээмсэглэн хэлнэ.

“За, баяртай.”  Делиа Линлэйтэй ярилцах хангалттай цаг байгаагүйдээ үнэхээр сэтгэлээр унажээ. Дикси алхаж ирнэ. Зөвхөн Делиа уруу хялам хийвэл Делиа түүнийг дагаад алхана. Гэтэл Дикси Линлэй уруу харснаа “Линлэй, чамайг Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс сургуулилалтаа дуусгаад ирсэн гэж дууллаа. Баяр хүргэе.”

Линлэй хөшиж орхив.

Дикси өөртэй нь ярилаа гэжүү?

Диксигийн ихэмсэг зан Эрнст сургуульд домог болсон. Дийлэнх хүмүүс Диксигийн хажууд аймшигтай дарамт шахалт мэдэрдэг. Ялангуяа түүний хүйтэн хөндий нүд тэдэн уруу харах тохиолдолд. Ийм төрлийн сэтгэлзүйн дарамт хүнийг хэцүү эвгүй байдалд оруулахад хангалттай.

“Өө, Баярлалаа.” Линлэй хариулна.

Линлэй хөнгөхөн доив. Тэрээр дүүгээ дагуулан сургуулийн хаалгаар гарлаа.

….

Аустони Линлэйг сайтар ажив. Биширсэндээ уулга алдаад “Линлэй чи бол үнэхээр гайхамшиг. Суутан. Гайхалтай суутан! Арван таван настайдаа Юлан тивийн шилдэг сургуулийн шилдэг нь болсон. Бас дээрээс нь ийм өндөр зэрэглэлийн чулуун сийлбэрийг сурдаг.”

“Ийм амжилтанд хүрсэн чинь бол гайхамшиг.”

“Суут шидтэнгээс чинь гадна, урлагынхны дунд ийм насандаа бидэнд хувийн тасагаа нээсэн тохиолдол ховор. Дийлэнхи сийлбэрчид хувийн тасгаа “Мэргэжлийн” танхимд багадаа дөч гараад нээдэг. Чи бол хамгийн залуу нь. Бүхэл түүхэнд чамтай эн дүйцэхүйц суутан хоёрхон бий. Гэхдээ ялгаа нь… чи суут сийлбэрчнээс гадна чи суут шидтэн. Хөөх.. Ямар гоц суутан бэ?”

Аустони үг Линлэйг юу хэлэхээ марттал ичээв.

“Аустони, цаг битгий үрээд бай. Хурдлаад дуусга. Бид дөрөв явц цэнгэх гэж байлаа.” Иел шавдуулав.

Одоо л Аустони сэхээ оров. Тээрээр яаралтай хэдэн бичиг баримт гаргаж ирээд мөнгөн шидэт карт гаргаж ирэв. Инээмсэглэн Линлэйд өгвөл “Линлэй, энэ мөнгөн шидэт карт бол Дөрвөн улсад Алтан банк тусгайлан урласан карт. Энэ чамайг бидний мэргэжлийн сийлбэрчин гэдгийг батлах баталгаа. Ирээдүйд энэ чиний картанд чиний олох орлого шууд шилжээд орж байх болно.”

“Одоо, энэ мөнгөн шидэт картанд эзэн гэж байхгүй. Өөрийнхөө хурууныхаа хээг ашиглан лацдаарай. Ирээдүйд чи л үүнийг ашиглаж чадна.” Аустони хүндэтгэлтэй аргаггүй шидэт картыг Линлэйд гардуулан өглөө. Ёслол төгөлдөр хоолойгоор “Линлэй , энэ удаа та өөр сийлбэр авчирсан эсэхийг асууж болох болвуу?”

Линлэй толгой дохин хэлэв. ” Байгаа. надад гурав бий.”

Аустони инээмсэглэл улам тодрон туяарав.

….

Усан хаш диваажинд Линлэй, Жорж, хоёр цэнгүүлэгч авхай нартай ууж хоорондоо ярилцаж инээлдэцгээнэ. Өдийд Рэйнолдс, Иел аль хэдийн өрөө өрөөндөө, цэнгүүлэгч авхай нартайгаа орсон буй.

“Өө, Иел ах, дөрөвдүгээр дүүг үү?” Линлэй хундага дарс уун, Жоржтой ярилцана. Тэд охидуудтай ярилцан, ид хөхрөлдөн инээлдэцгээж байв. “Хоёрдугаар ахаа, миний толгой эргэж байх шиг байна. Гарч сэргээд ирье.”

“Мэдээж.” Жорж хариулав. Тэрээр үргэлжлүүлэн авхайтай ярилцана.

Доошоо шатаар буун Линлэй Усан хаш диваажингаас гарлаа. Тэрээр хүйтэн, цэнгэн шөнийн салхи түүнийг цохихыг мэдэрлээ. Энэ хүйтэн салхи түүний уужим уханыг сэргээв. Усан хаш диваажинг бодвол гаднах илүү намуухан байв. Линлэй Фэнлай хотын гудамжар алхана.

Сэрүүн салхи цэнгэг байлаа.

Гудамжинд зарим язгууртны эдлэнгүүд эгнэсэн байв. Гэхдээ Навчин ногоон гудамжтай харцуулвал энэ гудамж Хуурай гудамжинд байх язгууртангууд илүү зэрэглэл доор байгаа нь илт. Харин хоёр давхар эдлэнгийн тагт дээр Алис шөнийн сэрүүг таалан зогсож байв.

Хоосон тэнгэрийн тодрон туяарах гэрэлт саранг дээшээ харсан Алис өөрийн амийг аварсан Линлэйн тухай өөрийн эрхгүй бодно.

Тэр мөчид цөхрөнгөө барсан түүний нүдэнд, тэнгэрээс бууж ирэн Цуст дайны бодонг тонилгоод амийг нь аварсан. Энэ үйлдэл түүний зүрхэнд гүнээ шигдсэн. Энэ магадгүй сүнсэнд нь хүртэл гүнээ суух биз.

“Линлэй ах ширүүн ч гэсэн, шидийн тухай ярилцвал их царайлаг болчихдог.” Алисийн нүүрэнд хөнгөхөн инээмсэглэл тодроно.

Гэнэтхэн, Алис нэгэн хүн гудамжаар алхахыг харна. Түүний бие машид танил байв. Сайн ажиж харвал хэн гэдгийг танив. Тэрээр инээмсэглэн хурдан чангаар ориллоо. “Линлэй ахаа, Линлэй ахаа.”

Сэвшин үлээх салхыг таалж байсан Линлэй, хэн нэгэн өөрийнх нь нэрийг дуудахыг сонсоод дээшээ харлаа.

Холын тагт дээр, нил ягаан даашинзтай авхайн дээр, тодхон сарны туяа тусна. Нил ягаан хувцас нь шөнийн салхин туялзаж, сарны туяа дор гэрэлтэнэ. Урт үс нь нил ягаан даашинзтай нь туялзвал гэнэтхэн Линлэй Алисийн үнэрийг үнэрлэлээ.

Энэ үнэр, машид анхилуун байв. ..

“Алис…” Линлэй тэр тагт уруу өөрийн эрхгүй алхаж билээ..


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 26]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s