Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 25]

Bang. Bang.

Imax дотор хийн буудлагаас тасалбар хожиж байсан хүн байна уу?

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3, Шидэт араатнуудын уулсын хөндий – Хэсэг 25, Шөнийн салхин дахь нил ягаан туяа

Фэнлай улсын нийслэл Фэнлай хотын Навчин Ногоон гудамжинд олон ноёдын эзэмшил харшууд сүндэрлэнэ. Харин нэг эзэмшлийн өмнө арав гаруй хүмүүс хуран цугласан байв.

“Дебс овог танд талархах ёстой. Линлэй, таны тусламж байгаагүйсэн бол манай хүү Калан ихэд гэмтэх байсан байх.” Мөнгөн үст хөгшин залуугийн нүдэнд инээмсэглэл тодрон Линлэйд хэллээ. Энэ хөгшин хүний хажууд Калан, Алис, Тони, Ния зогсоно. Тэдний ард Дебс овгийн зарц нар байв.”

Эргэж хараад хөгшин эр нэг зарц уруугаа толгой дохивол, тэр зарц хувцаснаасаа жижигхэн алтан хүүдий гаргаж ирэв.

Алтан хүүдийг бариад Линлэйд инээмсэглэн хэлнэ. “Энэ 100 алтан зоос. Их биш ч гэсэн манай Дебс овгийн талархал шүү. Линлэй авна гэдэгт итгэж байна.”

“Хэрэггүй ээ. Надаас угаас их зүйл гараагүй.” Линлэй эелдэгээр хэлэв. “За би ингээд явья даа.”

Хөгшин эр зөрүүдэлсэнгүй. Тэрээр Линлэйг явахыг харав.

“Тони, та гурав ч гэсэн харьцгаа. Та нарийн эцэг эх санаа зовсон байгаа. Инээмсэглэн хөгшин эр хэлэв. Салах ёс гүйцэтгэсний дараа Алис, Ния, Тони бүгд гэр гэрлүүгээ харьцгаалаа.

Калан мөнгөн үст хөгшин залуутай буцаж гэртээ орон, зочны ороонд орвол хөгшин эрийн царай гэнэт хүйтэн хөдий болон. Уур бадарсан хүйтэн өнгөөр зандарчина. “Сөгд!”

Түд гэх дуугаар Калан даруй өвдөг дээрээ сөгдөв. “Бага Өвөө, миний буруу. Энэ удаа би найзуудаа хайнга зангаасаа болж Шидэт араатнуудын уулсын хөндийд аюул заналхийлэл байгааг эс судлан явлаа. Бага Өвөө, намайг шийдтгэж болгоо.”

“Хмм! Хайнга аа?”

Хөгшин эрийн нүд чинжаал хутга лугаа адил Каланийг харна. “Калан, чи аль хэдийн насанд хүрсэн. Нэмж хэлэхэд чи Дэбс овгийн залгамжлагч. Чи яаж ийм тэнэг, муйхар зүйл хэлж чадаж байна? Шидэт араатнуудын уулсын хөндий ямар аюултайг мэдэх үү? Овогтоо мэдээ дуулгалгүйгээр чи аялана гэнээ? Хмм! Аавд чинь хэлж байгааг ямар шийтгэл тохиромжтойг зөвлөлдөнө байз. Чамд нэг зүйл сануулчихья. Ирээдүйд ингэж муйхар загнавал чи овгоо залгамжилж авсан ч чи сүйрүүлэх нь байна!”

Толгойгоо гудайлган Калан үг хэлж чадахгүй нь.

Дэбс овог Фэнлай улсын шилдэг гурван овгуудын нэг. Дэбс овог хүчтэй байдаг нь тэдний хэргэм зэргээс болдоггүй. Гэхдээ тэдний хүчтэй байдаг шалтгаан бол ттэд Юлан тивийн шилдэг гурван худалдааны нэгдлийн нэг Давсон худалдааны нэгдэлтэй хамтарч худалдаа хийдэг.

Давсон худалдааны нэгдлийн эд хөрөнгө бүхэл хаант улсын эд хөрөнгөтэй тэнцэхүйц. Тэдний худалдаа арилжаа бүхэл Юлан тивийг тойрон худалдаа хийдэг.

Юлан тивийн шилдэг гурван худалдааны нэгдлийн алин ч бай хэмжээлшгүй эрх мэдэл, эд хөрөнгийг эзэмшдэг. Фэнлай хаант улсад тэдэнтэй олон овгууд худалдаа хийхийг хүсдэг. Тийм ч учраас Давсон худалдааны нэгдэлтэй худалдаа арилжаа хийнэ гэдэг үлэмж дайны тэрэг дээр суухтай адил.

Дэбс овог Давсон худалдааны нэгдэлтэй худалдаа хийнэ гэдэг гайхалтай хэрэг.

Эцсийн эцэст хоёр Холбоотон хаант улсууд, Дөрвөн эзэнт гүрнүүд бүгд худалдааны нэгдлээ харж хандан, тэднийг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг.

…..

Фэнлай хотоос явсаны дараа Линлэй Эрнст сургууль зүглэнэ. Бэбэ Линлэйн мөрөн дээр сууж эргэн тойрноо харж байсан бол Делин Кевоте Линлэйн хажууд алхаж байлаа.

“Делин Өвөө, та энэ ертөнцийг аймшигтай газар гэж бодож байсан удаа бий юу?” Линлэй оюун бодлоороо хэлнэ.

Делин Кевоте толгой дохисон ч үг хэлсэнгүй. Тэрээр чимээгүй сонсч байлаа.

“Өнгөрсөнд би Фэнлай хотод ирэхдээ юу ч анзаардаггүй байж. Харин Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс ирэхдээ би их зүйл сурчээ. Ууланд байсан өршөөлгүй хэрцийлэл миний нүдийг нээж өгсөн.  Тэнд цуст, ямар нэгэн хааж нуух зүйл байхгүй.”

“Бид Өндөр зэрэглэлийн шидтэн, дайчдыг харвал, мөн Фэнлай хотын ноёдыг харвал өнгөн талдаа тэд машид эелдэг, бас хүндэтгэлтэй хүмүүс. Фэнлай хотыг тэд үнэхээр сайхан харагдуулдаг. Гэхдээ Фэнлай хотын ард иргэдийн анги бүлэг маш ноцтой юм.”

“Хууль хүртэл язгууртнуудад энгийн иргэдээс илүү эрх ямба өгч байна. Фэнлай хот машид баяр баясгалантай харагддаг ч гэсэн энэ бүгдийг бичигдээгүй хуулиуд хүлж байна. Шидэт араатнуудын уулсын хөндийд энгийн ард, язгууртан гэсэн зүйл байхгүй. Зөвхөн сул дорой бас хүчтэй гэсэн хоёрын ялгаа байдаг.”

Линлэй ертөнцийг таньж мэдэж байв.

Энэ ертөнцөд язгууртангууд бүх давуу талыг эдлэж байв. Энгийн хүмүүс харин дээрээ дэвсүүлнэ. Тэд хэдий соёлтой, ямар ч ёс жудагтай байлаа ч бүхэл ертөнц бүхэлдээ тэгш бус байдлын төлөө ажиллаж байна. Энгийн ардын хувьд нийгэмд эзлэх байр суурьтай болохыг хүсвэл ганц зам нь хүчирхэг дайчин болох.

Хэрэв шаргуу зүтгэхгүй бол хойно ард хоцорч үлдэнэ.

“Хүний нийгэм Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс машид ээдрээтэй юм. Тэд уулсад байх хэрцгийлэлийг сайхан хувцас, өнгөн дотор нууна. Гэхдээ заримдаа энэ сайхан хувцас машид хэрэгтэй болох юм.” Линлэй сайхан хувцас өмссөн язгууртангуудыг гаднаа эелдэг атлаа дотроо ямар байгааг мэдэрнэ.

Энэ бүх аймшигт явдлуудын дараа Фэнлай хотод ирвэл Линлэйн оюун бодол машид тэлжээ.

“Чи тэмцэлээс айж байна уу?” Делин Кевоте гэнэтхэн асуув.

Линлэй инээв. “Айх аа? Үгүй ээ. Надад таатай байна. Хэрэв энэ ертөнцөд тэмцэл үгүй бүх зүйл энх амар байсан бол ямар уйтгартай байх байсан юм бэ? Би хичээл зүтгэл, тэмцэлд дуртай. Ялангуяа догдлууштай тэмцэлд надад таалагдаж байна. Хутганы ирэн дээр бүжиглэх.. Ийм л амьдрал хамгийн сайхан.”

“Скүээак Скүээак!” Бэбэ бас хоёр  чархирав.

….

Тэд Эрнст сургуульд хөл тавьлаа.

Шидэт араатнуудын уулсын хөндийд хүний олон хэрцгий занг харсаны дараа Линлэй үнэнч сургуульдаа үүсгэсэн үнэнч нөхөрлөлөө эргэн саналаа. Дотуур байрандаа орохоос өмнө тэрээр нэг зүйл сонсов.

“Иел ахаа, Линлэй эргэж ирээгүй байна уу? Тэрээр Шидэт араатнуудын уулсын хөндийд аюулд унасан юм байхдаа?”

“Амаа хамхи, дөрөвдүгээр дүү. Гуравдугаар дүү заавал аюулгүй эргэж ирнэ. Алив идэцгээе…” Тэрээр толгойгоо өргөвөл Иел ихэд танил хүн хаалган дээр зогсож байгааг харав. Тэрээр түр зогсоод, хөшив. Жорж, Рэйнолдс ч гэсэн хөшив. Гэхдээ удалгүй тэд бүгдээр Линлэй уруу гүйлдэцгээнэ.

“Хаха, гуравдугаар дүү. Чи эргээд иржээ!” Иел түрүүлж Линлэйд хүрч түүнийг гараараа тойруулан тэвэрлээ.

Рэйнолдс ч гэсэн баяртайгаар хэлнэ. “Хөөх, Линлэй, чи Иел ах бас Жорж хоёр чиний талаар өдөр бүр ярьдагийг мэдэхүү? Тэд чамд санаа зовсон. Би л чамайг аюулгүй ирнэ гэж итгэж байлаа шүү дээ.”

“Дөрөвдүгээр дүү.” Жорж түүнийг ширтэж орхив. “Сая л чи Линлэйд санаа зовоод аюулд учирлаа гэсэн яагаа бэ?”

“Би юу?” Гайхсан царай Рэйнолдсийн нүүрэнд тодров. “Би хэзээ тийм юм ярьсан юм бэ?”

Гурван ахан дүүсээ хараад Линлэйн зүрхэнд урь дулаан орохтой адил. Иел даруй гараа дохиод “За хангалттай ярилцацгаалаа. Гуравдугаар дүү Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс аюулгүй ирсэн том үйл явдал. Алив явж тэмдэглэцгээе.”

“Хоёрдгаар дүү, дөрөвдүгээр дүү.” Линлэй хөхрөн инээнгээ хэллээ. “Тэгье, явцгаая. Явж ууцгаая. Би даана!”

“Хөөх” Рэйнолдс ширтэв. “Чи даах юмуу?”

Иел хөхрөн инээлээ. “Зөв, гуравдугаар дүү биднийг даах ёстой. Түүнийг байхгүйд Проулкс галлерэйн төлөөллүүд ирээд урилга өгсөнийг мартаж болохгүй. Нөгөө гурван сийлбэрийг 4000 алтан зоосоор зарсан байсан. Бид тэмдэглэх ёстой.

“Проулкс галлерэйн урилга аа?” Линлэй тавьтаргүйтэв.

Иел даруй тайлбарлана. “Гуравдугаар дүү, Проулкс галлерэйд өгсөн чиний сийлбэрүүд өндөр үнэ хүрсэн. Проулкс галлерэй чиний ур чадварийг үнэлээд чамайг мэргэжлийн сийлбэрчин болгосон. Тиймээс чамайг “Мэргэжлийн” танхимд хувийн сийлбэрүүдээ тавих тасаг гаргах гэж байгаа. Өө тийм, урилгыг чамд өгөөдөхье.” Иел дотуур байрныхаа захиаг тавьсан хэсэг уруу яаран гүйв.

Рэйнолдс нууцаар Линлэйд шивэгнэнэ. “Линлэй нэг зүйл мэдмээр байна уу? Проулкс галлерэйгаас хүмүүс ирсэнээс хойш чамайг хувийн тасагтай болсон мэдээ бүхэл сургуулиар тарсан. Чиний нэр хүнд одоо аймшигтай өссөн.”

“Бүхэл сургуулиар тарсан гэсэн үү?” Линлэйд хөшсөн, гайхсан мэдрэмж төрлөө. Тэрээр сая л энэ талаар мэдлээ шүү дээ.

“Тиймээ. Бүхэл сургууль даяар энэ тухай мэдэж байгаа хүн чи л байна үнэндээ.” Жорж жуумалзав.

“Линлэй, энэ Проулкс галлерэйгаас өгсөн урилга энэ байна.” Иел дотуур байрнаасаа алтан тамгатай цагаан захиаг гарган ирлээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s