Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 24]

In the middle of such a world
Appeared in front of me
Hmm,
do not know

Hello, who are you?
You came to the heart without permission
Am I going to like you?
Hmm,
Unforgivable

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3, Шидэт араатнуудын уулсын хөндий – Хэсэг 24, Нэрийг нь Алис гэсэн.

“Хмм?” Линлэй эргэж харан хөмсгөө зангидав.

Калан Линлэй уруу дөхөн хэлнэ. “Намайг Калан гэдэг. Таны тусламжийг авсандаа талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Та байгаагүй бол Алис аль хэдийн үхэх байлаа.”

Охины нэрийг Алис гэдэг байлаа. Үнэндээ, тэр одоо хүртэл цочирдсон байлаа. Тэрээр хурдан амьсгаадаж, амьсгаадах бүрт түүний цээжинд сарнайн өргөс хатгаж буй мэт хүндвэрлэнэ. Гэхдээ түүний, зөөлхөн туяхан нүд Линлэйг ширтнэ. “Намайг аварсанд баярллааа. Намайг Алис гэдэг. Миний жинхэнэ нэр Алис Штраф. Би газрын төрлийн шидтэн.”

Линлэй хэсэг Алисийг харна.

Тэрээр Алисийг үнэхээр сайхан залуу авхай гэдэгт үнэхээр санал нийлнэ. Тэрээр аливаа хүн өөрийг нь өхөөрдөж, хамгаалах ауратай байлаа. Тэрээр гоо энгэсэг түрхэж, туяхан хоолойгоо ашиглах шаардлагагүй зөөлхөн эмэгтэй.

“Линлэй, чи хүмүүсийн Шидэт араатнуудын уулсын хөндийд аюулд тулгарвал ихэвлчлэн тусладаггүй шүү дээ? Өнөөдөр юу болоод байна?” Делин Кевоте дуу Линлэйн толгойнд цуурайтна. “Өө, ойлголоо. Чи энэ Алис гэсэн охинд хандтай юм байна.”

Линлэй хөмсгөө зангидна.

“Делин өвөө, өнгөрсөнд би тэдэнд туслахийг хүсээгүйдээ биш. Харин тэр Шидэт араатнуудын уулсын хөндийд дотор тойрог байсан. Тэнд дор хаяж зургадугаар зэрэглэлийн шидэт араатнууд байна шүү дээ. Заримдаа долдугаар зэрэглэлийн шидэт араатан ч учирна. Би тавдугаар зэрэглэлийн шидэт араатныг өлхөн дийлнэ. Тиймээс л би аль хэдийн тэдэнд туслачихлаа.” Линлэй даруй учир явдлыг Делин Кевоте тайлбарлана.

Делин Кевоте жуумалжаад дахин үг дуугарсангүй.

“Намайг Тони гэдэг. Эрхэн шидтэн таны нэрийг хэн гэдэг бол?” Нөгөө залуу бас асуулаа.

Линлэй энэ дөрвөн хүмүүс уруу хялам хийв. “Та нар Шидэт араатнуудын уулсын хөндийд хэр удаан байна?”

“Энэ эхнхний өдөр.” Калан арга баран хүлээн зөвшөөрлөө. “Эхний өдрөө тавдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулгарна гэж бодоогүй. Бид үнэхээр азгүй байлаа. Номнуудад хэлснээр гаднах тойрогт зөвхөн гурав дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд байдаг гэсэн. Тиймээс бид дөрөв аюулд учрах ёсгүй л байлаа.”

“Тэнэглэл.” Линлэй толгой сэгсрэн хэлнэ.

Эмэгтэй Ния нэрт харваач уурлав. “Хөөе, юундаа ихэрхээд байгаан? Чи Алисийг аварсан ч бусдыг доромжилж болно гэсэн үг биш шүү.”

“Ния!” Калан даруй ориллоо

Линлэй даруй тайлбарлалаа . “Би та нарын зоригыг үнэлж байна. Та нар Шидэт араатнуудын уулсын хөндийд ирэх гэж. Гэхдээ та нарыг үнэхээр азтай гэж хэлэхсэн. Та нар Шидэт араатнуудын уулсын хөндийд нэг ч дээрэмчинтэй таараагүй байдаг.”

“Дээрэмчид ээ?” Калан болон бусад хүмүүс бие биенээ харцагаана. Тэд үнэхээр дээрэмчидтэй таараагүй.

Шидэт араатнуудын уулсын хөндий арван мянган километр урт. Ийшээ орж болох олон орц бий. Дээрэмчидтэй таарахгүй байх энгийн зүйл.

“Та нарт хэлье. Хэрэв та нар үхмээргүй байвал энэ уулнаас даруй бууцгаа.” Линлэй шулуухан хэллээ.

“Яагаад? Тэнд тавдугаар зэрэглэлийн өөр олон шидэт араатнууд байгаа юм гэжүү?” Тони нэрт сониучирхан асуув.

Линлэй тайвнаар тайлбарлана. “энэ уулсын хөндийд, ялангуяа гаднах тойрогт аюул заналхийлэл шидэт араатнуудаас биш, хүмүүсээс ирдэг юм. Та дөрөв бүгд сул дорой бас туршлагаггүй байна. Хүмүүсийн шунал бадарч та нарыг зүгээр явуулахгүй л болов уу. Би та нарыг олоогүй ганц шалтгаан нь та нар энд эхний өдрөө байгаа болхоор л гэж бодож байна. Эс бөгөөс та дөрөв одоо аль хэдийн үхсэн байх байлаа.”

“Дийлэнхи аюул хүмүүсээс ирдэг ээ?” Калан бодлогоширов. Удалгүй түүний царай барйв.

Калан хүндэтгэлтэйгээр Линлэйд хэлнэ. “Эрхэм шидтэн. Бид дөнгөж энэ уулсын хөндийд орж ирээд юугаа ч мэдэхгүй байна. Бид энд ирэхээ өөрсдөө шийдсэн. Таныг бидэнд туслаж, энэ уулсын хөндийгөөс гаргаж өгнө гэдэгт найдаж байна.”

Линлэй бодлогоширов.

Тэрээр асуудалд дургүй. Хэрэв энэ хүмүүс буцах замдаа дээрэмчидтэй таарвал тэд үнэхээр асуудалд унана.

“Эрхэм ноён, бид таны тусламжийг эрж байна. ” Алис мөн өвдөг сөхрөнө.

Линлэй Алис уруу харав. Тэрээр түүний нүдийг хараад дээрэмчдэд алуулахыг төсөөлвөл Линлэйн зүрх уярлаа. Толгой дохиод хэлнэ. “Зүгээрээ, би угаас буцаж байсан юм. Та нар надтай хамт явж болно. Хэрэв дээрэмчидтэй харин таарвал би зөвхөн чадах чинээгээрээ л туслана. Та нар асуулвал мниий хийж чадах зүйл үгүй.”

Калан даруй баярлан толгой дохив. “Та бидэнтэй хамт явбал, эрхэм шидтэн бид үнэхээр баяртай байх болно.”

Линлэй толгой дохино. Тэрээр даруй урагшлав. Тэрээр тэр дөрөв уруу нуруугаа харуулад хэлнэ. “Намайг дага.” Калан нөгөө дөрөв Линлэйг дагна. Линлэйн хамгаалалтан дор тэд Шидэт араатнуудын уулсын хөндий чиглэнэ.

…..

Буцах замдаа Калан бас бусад Линлэйн нэрийг мэдэв. Тэгээд Алис бас газрын төрлийн шидтэн гэдгийг мэдээд Линлэйг бишрэв. Тэрээр бас арван таван настай. тэрээр Велин сургуулийн хамгийн шилдэг суутанд тооцогддог.

Тийм ч гэсэн Алис ердөө дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэн байлаа. Ийм амжилт Эрнст сургуульд ердөө дундажад тооцогддог.

Буцах замын үед Линлэй, Калан, Алис бүгд хооллож байв. Линлэй Алис хоёр цуг сууж байв.

“Линлэй ах, та үнэхээр мундаг юм. Та арван дөрвөн настайдаа тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон банйа шүү дээ. Би хорь хүрэхдээ тавдугаар зэрэглэл хүрэх байх.” Алис Линлэйг биширч байв.

“Би юу ч биш. Манай сургуулийн суутан Дикси байна. Тэрээр Есөн настайдаа дөрөвдүгээр зэрэглэл, харин Арван хоёртойдоо тавдугаар зэрэглэл болсон.” Линлэй хэлнэ. Тэрээр гэхдээ арван гуравтайдаа дөрөвдүгээр зэрэглэлий шидтэн гэдгээ хэлээгүй. Гэхдээ арван дөрөвтэйдээ тэрээр тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон.”

Нэгхэн жилийн дотор, Линлэй Диксигээс гурав дахин хурдан хөгжсөн.

“Есөн настайдаа дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэн? Би арван тавтай, гэхдээ дөнгөж дөрөвдүгээр зэрэглэл болж байна. Би сургуулийнхаа хамгийн шилдэг нь. Манай Велин сургууль танай Эрнсттэй харьцуулашгүй юм.” Алис санаашрав.

“Линлэй ахаа. Таны Газрын жад шид манай тавдугаар зэрэглэлийн шидтэнгүүдтэй харьцуулашгүй юм. Энэ ямар учиртай бэ?” Алис бас газрын шидтэн байлаа. Тэрээр Линлэйн шидийг бусдаас өөр гэдгийг анзаарсан.

Линлэй хөнгөхөн инээмсэглэв. Энэ зөвхөн хүчинд байгаагүй. Гарч ирэх хурд нь илүү хурдан байсан.

“Газрын шид дэлхийн эрчимд нуугдаж байдаг…” Линлэй Алисд тайлбарлана. Үнэнийг хэлэхэд Линлэйн газрын шидийн тухай ойлголт Эрнст сургуулийн бүх багш нарийнхаас илүү. Эцсийн эцэст Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн түүний хувийн багш хийж байгаа шүү дээ.

Алис Линлэй уруу ширтэн бүхэлдээ төвлөрнө.

Нэг нь сонсч, нөгөө нь тайлбарлана. Тэд ярилцахдаа улам бүр бие биедээ ойртож байлаа. Шидийн онолд бүр автсан тэднээс Линлэй дөнгөж сэхээ өрвөл тэдний хоёр нүүр алгын чинээ ойртсон байжээ.

Линлэй тавьтаргүйтэв. Тэрээр анх удаа эмэгтэй хүнтэй ийм ойрхон байж байна. Тйим ойрхон учраас тэрээр Алисийн тунгалаг хоёр нүдийг, шовх хамрыг харна… Линлэй түүний амьсгалах, тэр бүү хэл нэрийг нь хүртэл үнэртэж байв.

“Линлэй ах, та яагаад ярихаа болив?” Алис сониучирхан асуулаа. Гэхдээ хэсэг мөчийн дараа Алис юу болоод байгааг ойлголоо. Тэрээр даруй хойшилно. Түүний царай улаан алим мэт ягаарав.

Линлэй өөрийгөө хүчээр тайвшруулна. Тэгээд босоод бусад уруу хараад юу ч болоогүй мэтээр “За бүгдээрээ идэж дуусгаарай. Бид удахгүй аялах болно. Хотод аль болох эрт очицгооё”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s