Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 23]

Энэ хэсгийг Сахиусан тэнгэрт зориуллаа.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3, Шидэт араатнуудын уулсын хөндий – Хэсэг 23, Нэрийг нь Алис гэдэг.

Буцах замдаа, Линлэй шидэт араатнуудтай үе үе таарна. Таарах шидэт араатнуудын хүч нь дорой болж эхэллээ. Линлэй гадаах бүсэд нэвтэрвэл түүний таарах шидэт араатнууд гурав, дөрөвдүгээр зэрэглэлийнх боллоо. Тэд өөрт нь ямар ч аюулгүй. Гэхдээ Линлэй өөрийнхөө анхаарлыг сулруулсангүй.

Делин Кевоте Линлэйтэй хамт алхана. Гэхдээ Делин Кевоте санаа зовж байлаа. Линлэй одоо амар амгалан явж байгаа ч тулалдвал өршөөл үзүүлэхгүй байлаа. Тэрээр хүйтэн, хөндий харцтай болсон байв.

Делин Кевоте Шидэт араатнуудын уулсын хөндийд Линлэй анх орж ирэхэд ямар эелдэг харцтай байсныг санадаг. Тэрээр ихэд итгэмтгий хүн байсан.

Хэсэг зуур бодлогошироод Делин Кевоте Линлэйд оюун бодлоороо хэлнэ. “Линлэй.”

Уулнаас гарах замаараа явж байсан Линлэй гайхшран Делин Кевоте уруу харна. “Делин Өвөө, юу болоо бэ?”

Делин Кевоте толгой дохиин нухацтай хэлнэ. “Линлэй, Шидэт араатнуудын уулсын хөндийд орохоос өмнө хүнд битгий итгээрэй гэж хэлж байсан. Учир нь хүмүүсийн дотор санаж явж байгаа зүйлийг амар мэдэж болдоггүй. Би чамд бусдаас болгоомжилж бай гэж хэлсэн байх аа?”

Линлэй дохив. “Делин өвөө, таны үг үнэхээр үнэн байсан. Хүн хүндээ хамаагүй итгэж болохгүй. Хэрэв би Делин Өвөөгийн үгэнд өмнө итгэсэн бол би цээжиндээ хутганы сорвигүй явах байлаа.”

Делин Кевоте толгой сэгсрэв. “Хүнд амархан итгэж болохгүй ч хүн хэтэрхий болгоомжилж бас болохгүй. Үргэлжлүүлэн ингэж явбал дараа нь хүнтэй яаж харилцах юм бэ? Бусдад бас хэтэрхий сэрэмжтэй явж бас хэрэггүй. Нөгөө талаас хүнд хэтэрхий итгэж болохгүй. Хүнд итгэнэ гэдэг урт хугацаанд үүсдэг зүйл. Бусад хүмүүсийн үгэнд битгий итгэ.”

Линлэй маш ухаантай. Түүний гэр бас Эрнст сургуульд олон ном байдаг учраас тэрээр олныг уншсан. Делин Кевотийн үгийг сонсоод тэрээр ямартай ч ойлгов. Гэхдээ сүүлийн хоёр сарын өршөөлгүй амьдрал,хүмүүсийн хэрцгийлэлийг тэрээр нүдээрээ харсан. Бусад хүмүүст амархан итгэнэ гэдэг түүнд маш хэцүү.

“Делин Кевоте, би ойлголоо.” Линлэй толгой дохив.

Делин Кевоте дотроо санаашрав. Гэхдээ тэрээр мөн жаргалтай байв. “Энэ жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ хажууд нь нөхөр болж явж байгаа нь сайн хэрэг. Бас түүний Эрнст сургуулийн найзууд. Тэд нарын хажууд тэрээр муу мэдрэмж авахгүй юм.”

Делин Кевоте мянга мянган жилийн өмнө Пуант эзэнт гүрэнд өөр нэгэн цагаан дээлтэй Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчинг санаж байлаа. Тэр цагаан дээлтэй хүн Сэлмийн урлагаараа алдартай. Бас машид бардам, их зантай хүн байсан.

“Делин Өвөө, аав энэ бүх шидэт цөмүүдийг харвал ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж бодож байн?” Линлэй гэнэт Делин Кевоте уруу харна. Тэрээр инээмсэглэн асууна. Энэ мөчид Линлэй ааваасаа магтаалын үг сонсохыг хүсч байлаа.

Тэрээр яг л жаахан хүүхэд сайн ажиллаад ааваасаа урмын үг хүлээж буй мэт харагдана.

“Линлэй чи бүх мөнгөө аавдаа өгөх гэж байна уу?” Делин Кевоте инээмсэглэн асууна.

Линлэй дохив. “Мэдээж. Энэ шидэт цөмүүд бүгд нийлээд 70.000 алтан зоосны үнэ хүрнэ. Надад өөрийгөө хооллох л хэрэг гарч байна. Хэдэн зоос жилдээ хангалттай. Гэхдээ аав овгийнхоо ажил хэргийг явуулах ёстой. Дээрээс нь Вартоны сургалтын төлбөрийг төлнө. Мэдээж би энэ шидэт цөмүүдээ аавдаа өгнө шүү дээ.”

Линлэй энэ бүх шидэт цөмүүдийг өөрөө зарахыг хүсэхгүй байв. Эцсийн эцэст худалдаж авах, зарахдаа түүнд туршлага үгүй. Магадгүй хүнд хууртаж ч мэднэ.

“Хаха, би чиний аавыг баярласандаа доороо үсрэнэ гэдэгт мөрийцье.” Делин Кевоте чангаар хөхрөн инээнэ.

Линлэй жуумалзана. Тэрээр буцах хурдаа яаравчлан нэмлээ.

ОДоо Линлэй гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатанг алах гэж төвөг удах шаардлагаггүй болсон. Тэрээр уулнаас хурдан гарна. Линлэй зогсвол шидэт араатны чанга архираан, хүмүүсийн хашгирах чимээ сонсдлоо.

“Хм? Тэд Шидэт араатнуудын уулсын хөндийд ирсэн бол дор хаяж Тавдугаар зэрэглэлийн тулаанчид байх ёстой. Гэхдээ энд байгаа шидэт араатнуудын гурав, эсвэл дөрөвдүгээр зэрэглэлийнх л юм байна. Хачин юм даа. Энэ тулаан яагаад ийм эрчим ихтэй сонсогдоод байна?” Линлэй сониучирхав.

Шидэт араатнуудын уулсын хөндийн дотор тойрогт тав, зургаа, долоодугаар зэрэглэлийн шидэт араатнууд таардаг. Тэнд ихэвчлэн хүчтэй тулаанууд өрнөнө. Гэхдээ гаднах тойрогт энэ маш ховор. Тулаанууд маш амархан дуусдаг.

Нэг үсэрвэл Линлэй 7-8 метр өндөрт гарав. Модон дээр суугаад тулаан болж буй хэсэгт Линлэй дөхөв.

Линлэй ирсэн даруйдаа тулааныг ажина.

Тэрээр хоёр залуу, хоёр эмэгтэй цуст тулааныг Цуст дайны бодонтой хийж байгааг харна. Нэг залуу нь цагаан дуулга өмсч чангаар хашгирна. “Хоёрдугаар ахаа, та битгий ингэж хурдан гүй л дээ. Алисийг хамгаал. Би энэ тэнэг гахайн анхаарлыг саатуулж байя. Ния битгий сандар. Амин газар уруу нь харваарай!”

“Энэ дөрөв харваас туршлагаггүй. Тулаанд орвол тэд сандарсан байв. Зөвхөн ахлагч нь бага зэрэг чадвартай юм байна.

“Үнэхээр зоригтой юм гээч. Цагаан дуулгатай залуу нь тавдугаар, харин бусад нь дээд талдаа дөрөвдүгээр зэрэглэл юм байна.” Линлэй толгой сэгсрэнэ. Нөгөө гурав нь үнэхээр бөх зүрхтэй юм. Тавдугаар зэрэглэл ч хүрээгүй байж энд ирдэг.

Улаан үстэй залууу нь сандрангуй орилно. “Калан ахаа, та энэ хэсэгт зөвхөн гурав дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд байдаг гэж хэлээгүй билүү? Энэ чинь тавдугаар зэрэглэлийн араатан байна.”

Ахлагч, тавдугаар зэрэглэлийн дайчин Калан цөхрөнгөө барна. Тавдугаар зэрэглэлийн дайчны хувььд Шидэт араатнуудын уулсын хөндийн гаднах тойрогт найзуудыгаа авчрах асуудалгүй. Гэхдээ тэрээр тавдугаар зэрэгэлийн шидэт араатантай таарна гэж санаагүй.

The leader of the group of four, the fifth ranked warrior Kalan, also felt helpless. As a

“шүү.” Арван газрын жад гэнэт гарч ирэн Дайны бодонг сүлбэнэ. Гурав нь Дайны бодонгийн биеийг нэвтэлсэн ч бусад нь Дайны бодонгийн зузаан арьсанд хугарлаа.

“Ааар!”

Цуст Дайны Бодон улангасч, бүлгэмийн шидтэн уруу дайрна. Шидтэн уруу дайрахаас өмнөх Дайны Бодонгийн дүр үнэхээр аймшигтай байв. Хамгийн чухал нь хамраас нь гал турхирч байлаа. Залуус сандралдацгаана.

“Гүйгээрэй. Алис, дутаарай хурдал! ” Калан чангаар орилов.

Алис нэрт охин урт алтан үстэй байлаа. Аюулыг харсан Алис мөн сандарсандаа дутаах гэж оролдсон ч Цуст Дайны Бодон тавдугаар зэрэглэл шүү дээ эцсийн эцэст. Ухаантай биш ч гэсэн энгийн амьтнаас илүү соргог.

Цуст Дайны Бодон Алисийг элдэн хөөлөө.

 

Дайны Бодон өөрийг нь элдэн хөөснийг мэдсэн Алис зугтах гэж оролдсон ч тэрээр ороонгонд тээгэлдэн газарт унав. Эргэж харван Дайны бодонгийн галзуурсан нүд улам ойртож байгааг харна. Алисийн хүчгүй биеийн хувьд Цуст Дайны бодонгийн ганц дэвсэлт түүнийг алж орхино.

Алис айсандаа хөшиж орхив.

Нөгөө хоёр залуу бас охин цочирдов. Юу хийхээ тэд эс мэднэ. Тэдэнд амжиж аврах арга үгүй.

“Алис!” Калан нэрт залуу чангаар орлно. Тэрээр тавдугаар зэрэглэлийн дайчин ч туршлаг үгүй.

“Чичирхийлэл!”

Долоо, эсвэл найман хурц Газрын жад газраас гарч ирэв. Цуст Дайны Бодон тавдугаар зэрэглэлийн шидэт араатан. Зузаан арьстай. Хоёр жад түүнийг сүлбэж цус гаргаж чадлаа.

Гэхдээ халаг гэж..

Газрын жад зөвхөн махыг нь сүбэсэн. Тэд дотоор эрхтэнд нь орж амжаагүй.

“Грррр!” Цуст Дайны бодон толгойгоо өргөн өвдсөндөө чарлана.

“Шүүү!” Хар чинжаал дээрээс гэнэтхэн унав. Дайны бодонгийн нүдийг аянга мэт сүлбэнэ. Дайны бодонгийн нүдний алим дэлбэрч, Дайны бодонгийн тархи уруу шигдлээ. Тарчилсан Дайны бодонгийн бие даруй унаад өгөв. Удалгүй тэрээр амьсгал хураалаа.

Калан, Ния, Алис бүгд цочирдов. Тэдний зүрх амаар нь гарах дөхлөө.

Тэд цэнхэр хувцас өмссөн, хүчирхэг залуу дайчин чинжаалаа Дайны бодонгоос салган авч, Шидэт цөмийг нь гарамгай гэгч нь авахыг харав. Тэгээд тэрээр буцах гэв. Гэхдээ Калан дөрвөөс түрүүлж сэхээ орж орилно. “Нөхөөр, үлдээч дээ!”

Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s