Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 22]

Цагаан сараар эмээ өвөөгийндөө байгаа хүнд зориуллаа.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 3, Шидэт араатнуудын уулсын хөндий – Хэсэг 22, Манантай ангал

Арван Луун шонхорууд Арслан шувуунуудаас том. Тэд Линлэйг элдэн хөөж байлаа. Хуйларч буй луугийн бөгжнөөс Линлэй шидийн хүч татан авч улам хурдлав. тэрээр Газрын хамгаалагч шидийг хэрэглэнэ.

“Шүү.”

Архирах салхины чимээ л сонсдоно. Линлэй Ногоон Шивээст Могойг аль хэдийн хойноо үдэн хоцорчээ. гэхдээ Луун шонхорууд гайхамшигтай хурдаар нисдэг. Тиймээс ч тэд Линлэйд улам ойртсоор. Линлэй ангалаас нисэн гарсан ч Луун шонхорууд Линлэйг үргэлжлүүлэн элдэн хөөсөөр.

Хамаг хурдаараа гүйсээр Линлэй ой уруу аль болох хурдаараа оров. Түүний хөл хэчнээн хурдан ч Луун шонхоруудтай яаж харьцуулагдах билээ?

“Скрээ.” Луун шонхорууд өндөр хоолойгоор улина.

Далавчаа дэлгэсэн Луун шонхорууд хорин метр урт болно. Тэнгэрийг халхалсан арван Луун шонхорууд Линлэйг чиглэн нисэв. Линлэйд бүхэл ертөнц харанхуйлсан мэт болов. Луун шонхоруудын хувьд Линлэй уруу чиглэн амаа ангайлгавал Галт бөмбөлөгүүд түүн уруу чиглэв. Тэд эргэн тойрны моддын үнсэн суврага болгов.

Аз болж Газрын хамгаалагч шид Линлэйг үргэлжлүүлэн хамгаалж, бүхэл биеийг нь хучсан байв.

“Тас, тас.” Гал Газрын хамгаалагч шидтэй тэмцэлдэнэ. Газрын өнгөтэй элементийн эрчим Линлэйг тойрон бүрхэж авна.

Луун төрлийн амьтдаас Луун шонхор бас Газрын луу төрлөөсөө хамгийн сул дорой нь. Хамгийн сул луугийн төрөл ч гэлээ тэд зургадугаар зэрэглэлийнх. Түүгээр ч зогсохгүй Луун шонхор, газрын луу хоёр сүргээрээ амьдардаг зүйлс. Арван зургадугаар зэрэглэлийн шидэт араатнуудын агаарын цохилтоос долдугаар зэрэглэлийн дайчин хүртэл зугтана.

Луун шонхорууд Линлэйг дээрээс цохив.

“Таас” Луун шонхорын хурц сарвуу Линлэйн газрын хамгаалагч хуягт хүчтэй цохилт өгөв. Газрын хамгаалагч шид чичирхийлж, алтан туяа дээр нь гарч эхэллээ.

“Би дахиж шууд цохиулж болохгүй!”

Сарвууны цохилтууд Линлэйг айлгаж орхив. Өөрийн хамаг хурдаараа хурдлан ойн гүнд тэрээр орно. Үсрээд, мөлхөөд, хариагаад.. Линлэй зугтаах гэж оролдоно. Гэхдээ Луун шонхорууд Линлэйн толгойг чиглэн довтолсоор.

“Хисс”

Бэбэ өөрөө өндөр дуунаар чарлана. Хөл дээрээ босоод хорин сантиметрээс хагас метр болов. Тэдний 20 метр далавчтай харьцуулвал Бэбэ жижигхэн цэг мэт харагдана.

“Шүү.” Бэбэ Линлэйн мөрнөөс үсэрч Луун шонхорууд уруу ойрын зайгаар дайрлаа.

Яс хугарах дуун чимээ, гаслантай Луун шонхорын дуу бас сонсдоно. Тэр Луун шонхор тэнгэрээс унах мөчтэй зэрэгцэн Бэбэ өөр Луун шонхор дээр үсэрлээ. Хоёр томоо хазалтын дараа дахиад нэг Луун шонхор үхэв.

Луун шонхорууд зургадугаар зэрэглэлийн шидэт араатнууд. Харин Бэбэ долдугаар зэрэглэлийн шидэт араатан Хурдны лууг дутаалгасан.

Түүнээс гадна..

Зургадугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл хүртэл хүчний асар том ялгаа бий. Бэбэ нисч чадахгүй ч биеэрээ хүрсэн бол Луун шонхороос үхэхээс өөр гарцгүй. Хэдхэн мөчийн дараа арван Луун шонхороос гурав нь амьсгал хураалаа.

Бусад Луун шонхорууд айсандаа зугдав. Тэд улам өндөрт нисвэл Бэбэ нисч чадахгүйгээс хойш юу ч хийсэнгүй. Тэд Линлэйн дээр хэдэнтээ ниссэн боловч гомдолтойгоор хэдэнтээ исгэрээд агуй уруугаа нисэв.

“Ямар аймр ангал бэ?” Одоо л Линлэй санаа амрав.

Үхсэн Луун шонхоруудын шидэт цөмүүдийг цуглаад Линлэй Манантай ангалын тухай эргэцүүлнэ.

“Делин Өвөө.” Линлэй гэнэтхэн дуудлаа. Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөс гарав. Сар лугаа адил цагаан дээлээ өмссөн Делин Кевоте Линлэйтэй ярина. “Линлэй ямар нэг хэрэг гараа юу?”

Линлэй тайвшраагүй байлаа.

“Делин Өвөө, Би сая манантай ангал уруу орлоо. Тийм олон шидэт араатнуудаар дүүрэн байна гэж санасангүй. Тэнд Ногоон шивээст могой байсан, бас том мөлхөгч амьтангууд. Би тэдниг сайн харж чадаагүй. Гэхдээ хэмжээний хувьд Хурдны луугаас дутахааргүй. Тэнд Луун шонхорууд хүртэл байсан. Бас тэр зөвхөн ангалын нэг хэсэг байсан шүү дээ. Тэр ямар том манантай ангал байсныг хэн мэдэх үү?”

Эргэж бодвол Линлэй айв. Тэрээр үнэндээ тийм олон шидэт араатнуудтай ангал уруу орсон шүү дээ.

“Өө?”

Делин Кевоте гайхширсан бололтой. “Тэр манант ангал тийм олон шидэт араатнуудтай юм байна уу? Сонирхолтой юм. Зөвхөн нэгэн төрлийн амьдат хоорондоо таардаг. Гэхдээ чиний дурьдсан шидэт араатнууд бүгд өөр төрлийнх юм байна. Тэд Манант ангалд хамт амьдарч байна гэжүү? Сонирхолтой. Ямар хачирхалтай юм. Би амьд байсан бол өөрөө очиж үзмээр санагдлаа.”

Линлэй толгой сэгсрэн хөхрөн инээв. “Тэр агуйд тэр байтугай Цэнхэр зүрхэн өвс байсан. Би нэг өөдсийг цуглуулсан ч дахиад өөр нэг өөдсийг цуглуулж амьжсангүй.”

“Цэнхэр зүрхэн өвс?” Делин Кевоте нүд сэргэв. “Цэнхэр зүрхэн өвс ургаж байгаа газар энгийн биш. Тэнд Манантай ангалд олон өөр эрдэнэс, эсвэл хүчирхэг шидэт араатнууд байх ёстой. Гэхдээ тэнд бас есдүгээр зэрэглэлийн шидэт араатан эсвэл бүр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байж магадгүй. Магадгүй..”

Делин Кевоте царай бодлогоширов. “Ерөнхийдөө бол хүчтэй шидэт араатангууд эзэмшил газартаа өөриймсөг байдаг. Луун шонхорууд эсвэл Ногоон шивээст могойг тэндээ амьдруулахыг зөвшөөрөхгүй.”

“Чи гэхдээ Луун шонхор, Ногоон шивээст могой хамт амьдарч байна гэсэн үү? Хачин юм, хачин юм. ” Делин Кевоте бас ойлгож чадахгүй байв. Энэ манант ангал нууцаар дүүрэн бололтой.

Линлэй инээв. Делин өвөө, битгий ургуулан бодоод бай. Би долдугаар зэрэглэлийн шидтэн болвол “Нисэх техник” ашиглана. тэр үед дахиад ирж тандая.”

Долдугаар зэрэглэлийн шидтэн болвол түүний Газрын хамгаалагч шид Хаш чулуугаар бүрхэгдэнэ. Нэмж Сүперсоник шидийн дэмжих хурд нь гайхалтай өснө. Тэр үед Линлэй Луун шонхоруудтай тэмцэх учраа олно биз. Нисэх техникээр дүүлэх чадвараараа Линлэй ангалаас эвтэйхэн гарч чадна.

“Долдугаар зэрэглэлийн шидтэн? Чи ердөө тавдугаар зэрэглэл шүү дээ. Чамд явах хол зам байна.” Делин Кевоте Линлэйн урам зоригт хүйтэн ус шавшлаа.

Линлэй дотроо үүнийг мэдэж байлаа.

Зургадугаар зэрэглэлийн шидтэн болох хэцүү биш байх. Гэхдээ зургадугаар зэрэглэл, долдугаар зэрэглэлд асар том ялгаа бий.

“Замыг алхам алмхмаар туулдаг” Линлэй инээмсэглэв. “Би Шидэт араатнуудын уулсын хөндийд ирсэнээс хойш хоёр сар болсон байн. Буцах цаг болжээ. Буцахад хэдэн өдөр болхоос хойш тэр цагаараа сургуулилалт хийе.”

Мөрөн дээрээ Бэбэ суулгаад Линлэй буцлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.