Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 21]

Монгол түмний Сар шинийн мэнд.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Шидэт араатнуудын уулсын хөндий Хэсэг 21 – Манантай ангал

“Луугийн цусны нууц гарын авлага” хичээллэхээр шийдсэн бол цусандаа Луугийн цустай байх ёстой. Гэхдээ Цусандаа луугийн цустай болох хоёрхон арга зам бий. Эхнийх бол  цусандаа хангалттай хэмжээний Луугийн цустай байх. Нөгөө арга бол амьд луугийн шинэхэн цусыг уух явдал юм.

Гэхдээ амьд луугийн цус уух маш аюултай.

Луугийн цусыг өчүүхэн хэрэглэлээ ч аймшигтай өвдөлт мэдэрдэг. Харин уух тухайд хэлээд ч хэрэг үгүй биз. Гэсэн хэдий энэ ертөнцөд тэнцүүгийн зарчим үйлчилдэг. Цэнхэр зүрхэн өвсийг Луугийн цустай хэрэглэх нь маш сайн хольц болдог. Гэхдээ Цэнхэр зүрхэн өвс машид ховор ургамал. Линлэй үнийг нь өмнө асууж байсан.

Цэнхэр зүрхэн өвсний нэг өөдөс хэдэн арван мянган алтан зоосны үнэтэй. Үүүнээс гадна мөнгөтэй байлаа ч гэсэн худалдаж авч чаддаггүй ховор бараа. Делин Кевоте хэлнэ. “Амьд луугийн цус үнэхээр хүчтэй. Ихэвчлэн ганц өөдөс Цэнхэр зүрхэн өвс хангалтгүй. Хэрэв чи их хэмжээний луугийн цус уух гэж байвал чамд илүү Цэнхэр зүрхэн өвс хэрэгтэй.”

Өөдөс Цэнхэр зүрхэн өвс үнэтэй. Линлэй яаж үнийг нь дийлэх билээ. Нэг сарын турш Линлэйн цуглуулсан 70000 алтан зоос нэг өөдөс Цэнхэр зүрхэн өвс худалдаж авч хүрэх биз.

“Цэнхэр зүрхэн өвс, Цэнхэр зүрхэн өвс! Тэнгэр надад өгөөмөр хандаж байна.” Линлэй үнэхээр ихэд баярлав.

Линлэй эрч хүчтэйхэн доошоо үсэрлээ. Газардахаасаа өмнө хэдэн метр уналаа. тэгээд тэрээр амандаа тарни уншив. Богинохон хугацаанд Линлэйн бүхэл бие агаарын элементийн эрчимээр бүрхэгдэв. Мэдээж түүний биеийг агаарын урсгал мөн тойрно.

Тавдугаар зэрэглэлийн шид! Хөвөх техник.

Линлэй өөрийнхөө биеийн хөвүүлэх чадалтай байгаа. Тэрээр бодитоор нисч чадахгүй. Хөвнө гэдэг дээшээ доошоо болж агаар дээр хөвөхийг хэлж байгаа. Урагш явахын тулд дундаа газар дээр зогсч удаанаар урагшлах ёстой. Бэбэ Линлэйн мөрөн дээр атархан сууна. Бэбэ хэдийгээр хүчирхэг ч гэсэн нисч чадахгүй. Тэрээр нисдэг төрлийн шидэт араатан биш учраас Гэгээнтэн зэрэглэлд хүрч байж л нисч сурна.

Хуйларч буй цагаан манангаар ангал дүүрэн байлаа. Линлэй улам доошлох тусам ангал улам бүр тэлж томссоор байв. Удалгүй Линлэй Цэнхэр зүрхэн өвсийн ойролцоо газардла.

“Цэнхэр зүрхэн өвс гүн ногоон өнгөтэй, цэнхэр өнгийн туяа цацруулдаг. Цэнхэр зүрхэн өвсөнд хүрвэл хүйтэн мэдрэмж өгнө. Тэднийг тасдаад авбал гүн ногоон шүүс өгдөг ба уухад маш сэрүүхэн.” Линлэй Эрнст сургуулийн номын санд Цэнхэр зүрхэн өвсийн тухай бичсэн байсныг эргэн санав.

Цэнхэр зүрхэн өвсийг хадан хавцалаас ургаж байхыг ширтвэл, Линлэй гүнзгий амьсгаа аван болгоомжтойхон Цэнхэр зүрхэн өвсийг газраас авлаа.

“Энэ үнэхээр хүйтэн юм.” Цэнхэр зүрхэн өвсийг хүрвэл тэрээр мөс хүрч буй санагдана. Тэрээр даруй Цэнхэр зүрхэн өвсийг үүргэвчдээ хийгээд эргэн тойрно ажина. “Энэ хавьд өөр Цэнхэр зүрхэн өвс байдаг болов уу?”

Нэг өөдөс Цэнхэр зүрхэн өвс ургасан юм чинь дахиад байж болно шүү дээ.

Хөвөх техник ашиглан доошоо цагаан манан уруу яваад орлоо. Энэ үед манан бүгдийг сүүмийлзүүлсэн ч Линлэй эргэн тойрноо сайн ажина. Хаданд урган үй түмэн ороонго тэрээр харж байлаа.

“Том юм гээч!”

Ангал доошоо явах тусам Линлэй энэ газар ямар томыг дахин ойлгов. Ангалын дээшээ хоёр хана хэдхэн зуун метр байсан ч одоо өдийг гэхэд хэдэн мянган метр болчихов. Тэрээр ханатай ойрхон хөвсөн хэвээр. Тэрээр хараагаараа мөн ханатай үүсгэн хөвж буй өндцгөөрөө энэ газар ямар том гэдгийг мэдэж байлаа.

“Аарр…”

“Гррр….”

Бүх төрлийн нам улиан доороос сонсогдно. Тэд бүхэл эргэн тойронг бүрхнэ. Энэ дуунаас л сонсоход зуу гаруй шидэт араатнууд дор балйаа. Линлэйн зүрх чичирхээс өөр яахав. “Шидэт араатнууд, ийм олон шидэт араатнууд байх гэж!” Дуугаар нь л Линлэй хэлж чадна.

Линлэй хадан байх ороонгонд гараа хүргэн доошоо улам болгоомжлон бууна.

“Эзэн дор би аюул мэдэрч байна.” Бэбэ гэнэт оюун бодлоороо хэллээ.

Линлэйн зүрх мөн догдлов. Доошлох тусам шидэт араатнуудын улиа улам тодорно. Тэд томоо шидэт араатнуудаас гарч байлаа. Ерөнхийдөө бол том шидэт араатангууд сул дорой байдаггүй. Хүчтэй шидэт араатангууд заавал том байх албагүй ч том шидэт араатангууд бүгд хүчтэй байдаг.

“Цэнхэр зүрхэн өвс!”

Линлэй өөрийнх нь яг дор дахиад Цэнхэр зүрхэн өвс байгааг харлаа. Цэнхэр зүрхэн өвсний хажууд олон ороонго өвс байв. Линлэй аймхай хүн биш учраас Цэнхэр зүрхэн өвсийг хараад доороо хөвөн бууж ороонгоноос бариад авлаа.

Гэхдээ энэ үед нэг зүйлийг Линлэй огт анзаарсангүй.

Ногоон Цэнхэр зүрхэн өвсийг тойроод томоохон могой байлаа. Хорин метр урт энэ могой хоёроос гурван хүн гараа барин тойрохоор бүдүүн. Тэр үлэмж могой ороонго мөн цэнхэр зүрхэн өвсийг тойрсон.

Линлэй доошоо буух тусам Цэнхэр зүрхэн өвстэй ойртож байлаа.

“Эзэн, болгоомжтой. Тэнд аварга могой байна.” Бэбэ гэнэтхэн оюун бодлоороо хэллээ.

“Могой?” Линлэй тавьтаргүйтэв.

Бодит байдал дээр бүх могойн төрлийн шидэт араатнууд аймшигтай хүчтэй. Хамгийн сул дорой гурван эвэрт могой хүртэл зургадугаар зэрэглэлийн шидэт араатан. Линлэй эргэн тойрноо болгоомжтой ажиглав. Одоо Линлэй аварга могойноос зуун метрийн зайнд байв. Тэрээр маш сайн ажигласны дараа аварга могойг одоо л олж харлаа.

“Хөөх” Линлэй гүнзгий амьсгаа авна.

Энэ гучин метр урт могой, торх лугаа адил бүдүүн байсан нь Линлэйн зүрхийг түгшээнэ. “Ногоон шивээст Могой. Долдугаар зэрэглэлийн шидэт араатан.” Энэ могойн тухай мэдээлэл гэнэт Линлэйн толгойнд буугаад ирлээ.

Линлэй энэ ангалыг яагаад ийм их цагаан манантайг ойлголоо.

“Цагаан манан бол усан төрлийн нэгдүгээр зэрэглэлийн шид. Ганц Ногоон шивээст могой, долдугаар зэрэглэл бол үлэмж их, бараг дуусашгүй их хэмжээний мананг эргэн тойрондоо гаргаж чадна. Энд ийм их манан байгаа юм чинь ганцаас олон Ногоон шивээст могой байх ёстой.

Линлэй ухаарч эхэллээ. Энэ ангал өргөн, уртаашаа арван километр урт. Ийм ангал бүхэлдээ мананд даруулсныг бодвол ямар их Могой энд байх нь ойлгомжтой. Тэр Ногоон шивээст Могой ороонгоны хажуунаас гэнэт хөдлөв. Түүний аварга толгой Линлэй уруу үхлийн хүйтэн цэвдэг харцаар ширтэнэ.

“Грррр…”

Аймшигтай дуу Ногоон Шивээст Могойн амнаас гарав. Тэр үед тэрээр өндөр хурдаар сум мэт үсрэн нисэв.

“Раар!” “Хисс!” “Грр!” бүхэл ангал олон төрлийн шидэт араатны дуунаар дүүрлээ. Энэ үед өндөр дуу гарав. Доошоо харвал аварга арван амьдан ирж байх нь харагдана. Линлэй энэ арав доор байгаа амьтдын өчүүхэн хэсэг гэдгийг хэлж чадна.

“Зугтаарай!”

Ногоон шивээст могойн дайралтанд өртөөд Линлэй даруй дээшээ хамаг хурдаараа хөөрнө. Салхиныхаа хүчийг удирдан өөрийнхөө жингээс илүү хүчээр дээшээ гайхалтай хурдаар хөөрнө. Дээшээ нисэх зуураа Линлэй Ногоон Шивээст могой аль хэдийн хадны ханаар дээшээ авирч байгааг анзаарна. Гүрвэлийн нүд нь Линлэйг ширтэн, өөрийн дуугаараа үхэл амлаж буй мэт.

“Скрээ! Скрээ!”

Доороос өндөр дуутай шувуун дуу гарлаа. Үлэмж хэдэн шувууд Линлэйн зүг дайрав.

“Луун шонхорууд, Луун шонхорууд байна!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s