Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 20]

Дахиад битүүний мэнд!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 20] – Хар чинжаал 2

Хар хувцаст залуу, Линлэйгээс таваас зургаан метрийн зайнд байв. Тэрээр Сүүдрийн хулганыг анзаарч байсан ч гэсэн Бэбэгийн гайхамшигт хурдыг хараад нүүрэнд нь хүйтэн хөлс цувлаа. “Энэ ямар хурд бэ?” Хар хувцаст залуу чинжаалаараа халхлах гэж оролдов.

Энэ хар хувцаст залуу эхний алуурчинг бодвол илүү хүчтэй. Ядахдаа Бэбэтэй нүүр тулгараад ухаанаараа чинжаалаа өргөх тэнхээ байна.

“Шүү!” Бэбэ хурц сарвуугаа өргөлөө.

“Чаан!”

Бэбэ-гийн сарвуу алуурчны чинжаалтай тулгараад хар чинжаал хэсэг хэсгээр бутарч унав. Харин Бэбэ-ийн сарвуу огтхон ч гэмтэл аваагүй. Даруй түүний сарвуу үргэлжлүүлэн алуурчны толгойг чиглэн гавлыг нь хагаллаа. Алуурчөин газар дээрээ нас барав.

“Зургадугаар зэрэглэл болоод долдугаар зэрэглэлийн хоорондох зай үлэмж юм.” Үүнийг харсан Линлэй санаашрав.

Бэбэ аймшигтай Сүүдрийн хулгана. Сүр хүчит Хурдны лууг хүртэл зугтаахад хүргэсэн. Бэбэгийн хурц сарвуу бас соёоноос харвал зургадугаар зэрэглэлийн дайчныг алах будаа идэхтэй адилхан.

“Чаар!” Линлэй цогцос уруу нь очоод хар хувцасыг нь урж тасдлаа. Нуусан цүнхийг нь авлаа. Өөр юу ч хийлгүйгээр тэрээр хойд зүгт мөрөө буруулав. Салхи хуйларч өөрийг нь тойрон авбал тэрээр ямар ч ул мөр үлдээлгүй мэтээр зугтана.

Хэсэг зуур өнгөрсний дараа, хар хувцастай хоёрдугаар бүлэг хүмүүс ирэв. Тэд #2-ийн толгойн дахь шархийг хараад царайгаа барайлгав.

“Шидэт араатан уу даа?” Төрөл бүрийн шидэт араатны дүр толгойнд нь буув. “Зургадугаар зэрэглэлийн цэнхэр Сүүдрийн хулгана? Эсвэл долдугаар зэрэглэлийн Нил ягаан Сүүдрийн хулгана байв уу? Эсвэл Долоодугаар зэрэглэлийн  Алтан Чулуу идэгч харх уу?” Энэ жижигхэн сарвуу мэрэгч төрлийн шидэт араатных байх учиртай.”

Шидэт араатнуудын уулсын хөндийд хүмүүс учирч болох хамгийн аймшигтай амьтад найм эсвэл есдүгээр зэрэглэл гэдэгт итгэдэг. Эсвэл тэд сүрэг шидэт араатнуудтай тулгарвал хамгийн аймшигтай гэж боддог. Гэхдээ хар хувцаст залуугийн хувьлд учирч болох хамгийн аймшигтай зүйл бол Чулуу идэгч харх эсвэл Сүүдрийн хулганы шаваан.

Чулуу идэгч харх өндөр хамгаалалт, хурц соёо бас сарвуутай.

Сүүдрийн хулгана өндөр хурд, хурц соёо бас сарвуутай.

хэдэн арван мянган Сүүдрийн хулгана бас Чулуу идэгч хархын шаван дайрвал 10 уулаа байтугай бүхэл бүтэн арми идүүлнэ.

“Бид буцна!” Багахан ч эргэлзэлгүй хар хувцаст ахлагч тушаав.

……

Линлэй үргэлжлүүлнэ зугтана. Тэрээр дээшээ уулын орой уруу зүтгэж байлаа. Хэдэн зуун километр зугтаасан учраас нэхэж буй хүмүүс түүнийг барьж чадна гэж итгэхгүй.

“Эзэнтэн, шалавлаад тэр хүний цүнхэнд юу байсныг харцгаая.” Бэбэ яаравчлан хэллээ.

Линлэйн зүрхэнд бас сониучирхал төрлөө. Өрсөлдөгч илүү хүчтэй байх тусам цүнхэнд нь байх шидэт цөмүүд илүү олон байдаг. Эхний алуурчин 15000 алтан зоосны үнэтэй шидэт цөмүүд бас шидэт чулуунуудыг үлдээсэн. Энэ хоёрдугаар алуурчин ямар хэмжээний баялаг өөртөө авч байсан юм бол? #2 гэж өөрийгөө дуудуулсан алуурчин.

Тэрээр үүргэвчийг нээлээ.

“Хоёр цэвэрхэн хувцас.” Линлэй хувцасыг хараад дотор байх хоёр цогцийг аван гаргалаа. #2 гэсэн залуу эхний алуурчнаас илүү удаан байсан. Тиймээс..

Хэдэн шидэт цөм энэ цогцуудад байсныг хараад, Линлэй хүйтэн амьсгаа авахаас яалтай.

“Ийм олон уу даа? Дийлэнх нь тавдугаар зэрэглэл юм байна. Бас олон 6 зэрэглэлийнх байна шүү дээ.” Ийм олон шидэт цөм хараад Линлэй шидэт цөмүүдийн ерөнхий байдлыг нэг хараад л мэдлээ. Линлэй маш болгоомжтой цөмүүдийг тоолоов.

“9 зургадугаар зэрэглэлийн шидэт цөм, 56 тавдугаар зэрэглэлийн шидэт цөм. 12 дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт цөм. Долоон шидэт үнэт чулуу. Нийт өртөг нь 20000 алтан зоос болно. Өмнө цуглуулсан 50000 алтан зоосийг нэмвэл би одоо 70000 алтан зоосны үнэтэй шидэт цөм биедээ авч явж байна.” Энэ бүх хөрөнгөө нэмж үзээд Линлэй гүнзгий амьсгаа авахаас яахав.

70000 алтан зоос!

Хэрэв энэ мөнгийг аавдаа үзүүлвэл аав нь ухаан алдах биз.

Шидэт араатнуудын уулсын хөндийд өнгөрүүлсэн 51 хоногийн турш алуурчний бүлгэм түүнд 35000 алтан зоос хандивлалаа. Бусад алуурчид түүнд 30000 алтан зоос хандивласан. Тэрээр харин өөрөө 5000 алтан зоосний үнэ бүхий шидэт араатнуудыг алж шидэт цөмийг нь авсан.

Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөс гарч ирэн хажууд хөхөрч инээгээд Линлэйн царайг харав.

“Би одоо л Шидэт араатнуудын уулсын хөндийд хүмүүс яагаад хүмүүсийг алахыг оролддогыг одоо л ойлголоо. Би ердөө хэдхэн мянган алтан зоосыг энэ бүхэл сарын турш олсон. Гэхдээ өөр хүн алах болгондоо би тэдний хоёр сарын хөдөлмөрийг авлаа шүү дээ.” Линлэй өөрийнхөө цүнхэнд цогцуудаа байрлуулаад илүүг нь газар хаяв.

“Энэ 70000 алтан зоосны үнэтэй шидэт цөмүүдээс 5000 алтан зоосны үнэтэй нь л миний хөдөлмөрөөр ирсэн. Бусад нь алуурчидаас ирлээ шүү дээ.” Линлэй толгойгоо сэгсрэв.

Делин Кевоте цагаан сахлаа илбэн жуумалзав. “Чиний залуу нас чамайг харин ч сайн дэмжлээ дээ. Чи илүү хөгшин эсвэл туршлагатай харагдсан бол ийм олон алуурчин азаа туршиж чам дээр очихгүй.

“Хэхэ.” Линлэй хөхөрч инээхээс яахав.

“Делин өвөө, тэр салааныхны ярьж байснаар тэд сургуулилалт хийж байсан бололтой.”Линлэй сониучирхав.

Делин Кеввоте инээмсэглээд. “Линлэй Юлан тивийн тодорхой хүч болгон өөрийн тулааны урлаг дээр суурилсан байдаг. Мөн тэд тулааны хүчээ хөгжүүлэхийн тулд ихэвчлэн хүмүүсээ Шидэт араатнуудын уулсын хөндий уруу илгээдэг. “

Линлэй толгой дохив.

“Линлэй, энэ тивд олон хүчтэй байгууллагууд байдаг. Би заримынх нь талаар таамаг алга. Үнэнийг хэлэхэд…. Би тэдний талаар огт мэдэхгүй. Таван мянган жилийн дараа Пуант эзэнт гүрэнд байсан байгууллагууд бүгд нуран унасан байх.” Делин Кевоте сэтгэл гутран хэлнэ.

Линлэй үргэлжлүүлэн асуусангүй. Энэ мөчид Линлэй их дарамт шахалтанд байв. Юлан тив өөрийнх нь төсөөлснөөс илүү ээдрээтэй юм.

Өөрийнхөө эд хөрөнгөө янзлаад Линлэй цамц өмсөн замаа үргэлжлүүлнэ. Уулын ой шугуйд шалавтай хөдлөн, заримдаа доошоо орсон хөндий дээр үсэрч, унасан модон дээр мөлхөнө. Линлэй дээшээ авирсаар. Гэхдээ Линлэй нэг том уулын гэтлэсний дараа..

Тэрээр хэдэн зуун километр уул байхыг харав. Тэнд маш олон модод байв. Тэрээр уулын оройд зогсож байв. Тэрээр дараагийн уулын орой хүртэл тийшээ шулуухан нисэхийг хүсч байлаа.

“Ямар хачин хавцал бэ.”

Линлэй энэ хавцалын хоёр зах ирмэгээр явбал хавцалын хоорондох ирмэг зай улам ойртож байгааг анзаарав. Тэрээр таваас зургаан километр хавцлын ирмэгээр гүйвэл хавцалын хоорондох зай ердөө метрийн зайтай болохыг ажиглав.

“Нөгөө талд юу байгаа бол? Адилхан юм болвуу?”

Хавцалаар алхаж яваад Линлэй эргэн тойрноо ажина. Тэрээр урагш алхвал хавцал жижигэрсээр хоёр уул нийлсэнийг мэдэв.

“Хачин юм.  Хачин юм.”

Эндэхийн уулсын удаан харсаний дараа Линлэй олон зүйлсийг харсан. Гэхдээ ийм хачин хавцал хэзээ ч хараагүй. Хавцалын доороос цагаан утаа суунаглахыг мэдсэн Линлэй доор юу байгааг харах гэж хичээсэн ч юу ч харагдахгүй байв.

“Хэмжээлшгүй гүн юм.” Линлэй машид сониучирхав. Гэхдээ  тэрээр хавцал доор юу байж болохоос ихээхэн сэрэмжлэнэ.

Хавцалын ирмэгээр алхаад Линлэй доошоо харсан хэвээр. Тэрээр доошоо юу байгааг харах боломж байгаа эсэхийг хүлээж байгаа адил. Хавцал хэр ойрхон байгаагаас гадна энд нэг зүйл бас сэжигтэй байв.

Доошоо явах тусам хавцал улам бүр тэлж байгаа мэт байлаа. Жишээлбэл энэ дээр хэдхэн метрийн зайтай байгаа хавцал доошоо явах тусам хэдэн мянга эсвэл хэдэн арван мянган километр зайтай байж болно.

“Хмм? Тэр чинь…”

Линлэй нэг зүйлийг харвал аянганд цохиулсан мэт боллоо. Тэрээр манан дунд байх жижигхэн өвсийг харлаа. Энэ хавцал даган ургасан гүн ногоон, цэнхэр өнгө цацруулсан өвс байв.

“Цэнхэр зүрхэн өвс байна. Цэнхэр зүрхэн өвс байна.!” Линлэй Цэнхэр зүрхэн авсийг Эрнст сургуулийн номын санд харсан. Тэрээр түүнийг яг тас санаж байлаа. Түүний нүд гялалзав. Маш ховор үнэтэй өвс энд хавцал дагаад ургаж байх гэж. Энэ өвс Луугийн цустай цуг уувал хүний биед сөрөг нөлөө өгдөггүй. Цэнхэр зүрхэн өвс!


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.