Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 19]

Битүүний мэнд

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Хэсэг 19 – Хар чинжаал [Хэсэг 1]

Шидэт араатнуудын уулсын хөндийд тавин нэг дэх өдрөө.

“Бүх алуурчид намайг өлхөн дөнгөчихнө гэж боддог юм байхдаа?” Линлэй эмэгтэй алуурчны цогцосыг харна. Эмэгтэй ердөө тавдугаар зэрэглэлийн дайчин. Шидийн хүчээрээ дэмжүүлээд Линлэй түүнийг өөрөө алав.

Делин Кевоте хөхрөн инээнэ. “Чамайг харсан хэн ч чамайг хүүхэд гэж харна. Тэнгэр ямар өндөр, газар ямар гүн гэдгийг мэддэггүй тэнэг жаал энэ уулсын хөндийд ганцаараа аялж байна гэж. Тэд чам шиг амархан хүнийг алахыг хүсэлгүй яахав?”

Линлэй цөхрөнгөө барна.

Тэрээр ердөө арван тавтай. Бие нь бүрэн гүйцэж хөгжсөн ч гэсэн залуухан царайтай.

“Энэ эмэгтэй үхэхдээ намайг шархдууллаа. Өөр сорвитой болох ч асуудал биш. Гэхдээ энэ эмэгтэй бас миний хувцасыг урчихлаа шүү. Би одоо ганц хувцастай үлдлээ.” Цээжин дээрх том нүхийг хараад Линлэй инээх, уйлах эсэхээ мэдэхгүй.

Линлэй аллага хийх гэсэн хүмүүсээс цөөнгүй хувцас авсан ч түүнээсээ олныг Шидэт араатнуудын уулсын хөндийд алдсан.

“Эзэн. Энэ хүний цогц доторх шидэт цөмүд хэдэн мянган алтан зоосны үнэтэй. Ганц муу хувцас тийм үнэтэй гэжүү?” Бэбэ даруй маргав.

Хэлсэн үгийг нь сонсоод Линлэй инээв.

Уулсын хөндийд сараас удаан хугацаанд байсан учраас биен дээрх сорви улам нэмэгдсээр. Тэрээр бас цүнхэндээ улам олон шидэт цөмүүдийг хуримтлуулжээ.

“мартдаа. Одооноос эхлээд, Би дээгүүрээ цээж нүцгэн явна. Сүүлийн хувцасаа буцахдаа л өмсье. Энэ уулсын хөндийд намайг хэн харах билээ дээ?” Линлэй өөрийн урагдсан хувцасаа хажуу тийшээ шидлээд цээж нүцгэв явлаа. Тэрээр гартаа хар чинжаалаа барин давшилна.

Энэ бүх хугацаанд хар чинжаал хутга нь өөрт нь их хэрэг болсон.

Хэсэг хугацаанд явсаны дараа Линлэй шидэт тарни амандаа бувтнаж эхлэнэ. Салхи эргэн тойронд салхилвал Линлэй төвд нь байна. Энэ бол Салхин хараа шид мөн. 300 метр зайд байгаа бүх зүйлс Линлэйн хараанаас бултахгүй.

Ерөнхийдөө тодорхой хугацаа бүрт Линлэй сэрэмжлэн Салхин хараа шидийг ашигладаг. Хэсэг зуур явсаны дараа Линлэй дахиад л Салхин хараа шидийг ашиглана.

“Бүлэг хүмүүс үү дээ? Тэд яагаад модны оройд нуугдаж байгаа юм бол?” Линлэй сонирхолдоо хөтлөгдөв.

Энэ үед өмнө зүгт зуун метрийн зайд хөшин модны оройд арван хүн нуугдаж байлаа. Долоо хүн гараа барилцан модыг тойрох тийм зузаан модонд тэд нуугдав. Сонирхолдоо хөтлөгдсөн Линлэй улам ойртов.

Удаан, болгоомжтой Линлэй өндөр мод уруу ойртвол арван хүн модон дээр байв. Арван хүн бүгд хар хувацс, хар чинжаал хутгатай байлаа.

“Хар чинжаал аа?” Линлэй хараа хар чинжаал дээр нь тэр тусмаа тусав.

Хэлбэр өнгөний хувд гарт нь байгаа чинжаалтай яалт ч үгүй адилхан чинжаал байв. Эхний алуурчинтай адилхан хүйтэн, цэхүүн мэдрэмжийг энэ арван хүн бүгд өгч байв.

“Адилхан хар хувцас, бас адилхан хар чинжаал… тэгэхээр…” Линлэй нуруунууд нь товойсон байсныг ажиглав.

Эхний алуурчинг Линлэй эргэн дурсав. Түүний цүнх хувцас дотор нь нуугдаастай байсан. Бэбэ алуурчны хувцасыг нь урж тасдсан болхоор л тэд цүнхийг нь олсон.

“Тэд нэг бүлгэмийх юм байна.” Тэнэг хүн ч ийм дүгнэлтэнд хүрнэ.

Линлэйн зүрх хурдлан цохилно. Энэ үед модон дээр нуугдаж буй хүмүүс нам дуунаар ярилцана.

“Яагаад #18, #7 хоёр эргэж ирээгүй байна?” Хар хувцастай залуу гунигтайхан хэллээ.

“Үхсэн байлгүй.” Хар хувцастай өөр хүн хүйтнээр хэлэв.

“Цагаа хрж бай. Үдшийн бүрэнхий хүртэл бид хүлээнэ. Үдшийн бүрэнхий гэхэд тэд ирэхгүй байвал тэд амьд үхсэн алин болсон тэднийг бүтэлгүйтсэнд тооцьё.” Өөр хар хувцастай хүн хэллээ. Түүний үгийг сонсоод бусад хар хувцастангууд бүгд дуугаа намжаав.

Өвсөн дунд доор нуугдсан Линлэй сая ярьсан хүнийг хар хувцастангуудын ахлагч гэдгийг анзаарав. Дотроо тэрээр тавьтаргүйтэв. “Намайг алсан хүн зургадугаар зэрэглэлийн дайчин байсан. Тэгэхээр ахлагч нь улам бүр хүчтэй байх ёстой.”

Линлэй даруй даруй ухарлаа. Гэхдээ хэдхэн алхам ухарсны дараа…

Ахлагч хөмсгөө зангидаад Линлэйн чиг ширтэнэ.

“ШҮү!”

Хар гялбаа Линлэй уруу өндөр хурдаар ойртоно. Линлэй цочирдов. “Би баригдчихлаа.” салхин төрлийн Сүперсоник шид ашиглан өөрийнхөө гаргаж чадах хамгийн өндөр хурдаа ашиглан ойн гүн уруу зугтана.

Линлэй хувьд уулын гүнд орох тусам, улам аюултай болдог. Дайсан түүнийг аюултай газар уруу орсоныг харвал хөөхөө больж эргэлзэж магадгүй гэж бодсон. Бага зэрэг гүнд орсон тохиолдолд тэрээр чиглэлээ солин буцана гэж бодож байлаа.

Линлэйн нуруунд байгаа цүнх, гарт байгаа хар чинжаалыг хараад ахлагчийн царай хувирав.

“#2-оо түүний учрыг олоодох.” Хар хувцастай ахлагч тушаав.

Тоо нь илүү дээшлэх тусам хүч нь илүү ихэсдэг. Ахлагч Линлэйн хурдаас өөрийнх нь хүчийг сая мэдээд баримжаалчихав.

“Мэдлээ, ноёнтон.” Хар хувцастай хүмүүсээс нэг нь модноос үсрээд Линлэй уруу гайхамшигтай хурдаар нэхнэ. Линлэй эхлээд хол явсан учраас тэд 70 метрийн зайнаас нэхэлцлээ.

Энэ хар хувцастай хүн эхний алуурчнаас ч хурдан байв.

“Ямар гайхалтай хурд бэ?” Линлэй шалавлан уул уруу гүйнэ. Заримдаа мөлхөн, заримдаа үсрэнэ.

Гэхдээ ардаас хар хувцастай хүн хүйтнээр нэхнэ. Хоорондох зай нь уу? Тэднй хоорондох зай улам ойртсоор. 60 метр. 50 метр. 40 метр. 30 метр. Линлэй холдох тусам нэхэх алуурчин улам ойртсоор.

10 метр. 9 метр. 8 метр. 7 метр

Голдоо ортол айсан Линлэй уулын хамгийн гүн хэсэг уруу яваад оров.

“Салхин шидтэн үү дээ?” Линлэйг салхин шид дэмжиж байгааг хар хувцастай хүн хараад мэдлээ. “Салхин шидээр дэмжүүлсэн ч тэр их удаам юм аа. Дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин л бололтой.” Өөрийнхөө Линлэйг алах чадварт бардсан хар хувцаст залуу улам ойртсоор.

Өнгөн талдаа Линлэй үхтлээ айж байв. Гэхдээ яг үнэндээ тэрээр маш тайван байлаа.

“Бид хэдэн километр зугтаачихлаа. Арван алуурчин биднийг эндээс харж чадахгүй.” Линлэйн нүдэнд хүйт даагаад тэр үед жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ, “Айсан” Линлэйн мөрнөөс гэнэтхэн хөдлөв.

Шүүү!

Жижигхэн Сүүдрийн хулгана алуурчны нүдэнд томроод нүд ирмэх зуур түүнд хүрэв. Алуурчин Сүүдрийн хулганы ширүүн хурц шүдийг харнам….


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.