Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 18]

Tonight, we are young!!
Let’s read some noovels with mee~~
Levi ❤

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг – Бэбэгийн хүч (хэсэг 2)

Бага наснаасаа одоо хүртэл өөрийн хамгийн ихээр биширсэн шидэт араатан бол Хурдны луу, тэрээр амьдралдаа ганц удаа харж байсан. Тэр үед Вушан тосгоны хажууд Хурдны луу өөрийн гайхмаар хүчээ үзүүлсэн. Аймшигт хүчээрээ байшин болгоныг нэг нэгээр нь сүйтгэсэн…

Линлэйн зүрх чичирхийлэх шиг болно.

Линлэй найман настай хүүхэд байсан. Одоо харин арван таван настайдаа тавдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн болсон.

“Эзэн, эзэн. Энэ миний олз шүү!” догдолсон Сүүдрийн хулгана, Бэбэгийн хоолой Линлэйн оюун бодолд цуурайтна.

Линлэй нуурын гадаргууг харна. Бэбэн машид догдолвол үс өргөс мэт шулуунаар боссон байгаа нь харагдана.Бүхэл биеийнх нь эрчим судсаар нь цохилох нь хүртэл харагдана. Ширүүн сарвуу нь хүртэл томорлоо. Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ 20см урттай байсан бол одоо хагас метр хүртэл томров. Энэ Линлэйн өмнө харж байгаагүйгээр том болсон гэсэн үг.

Гэхдээ хагас метр урт болсон Бэбэ, Хурдны луутай харьцуулвал жижигхэн цэгээс өөрөөр харагдахгүй.

Хурдны луугийн дэнлүү мэт том улаан нүд Бэбэ-ийн томорсоныг ширтэнэ. Ууртайгаар хамраасаа утаа суунаглуулвал, зөөлөн архирвал ой модыг нэг бүрхлээ. Харин жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ толгойгоо өргөн, нарийн хоолойгоор чархирлаа.

Нарийн хоолойн чархираа, намуун архираа хоорондоо мөргөлдөв.

Линлэй нуурын хажуудах модны оройгоос ажвал Хурдны луу, жижигхэн Сүүдрийн хулгана хоёр эн тэнцүү байгаа нь мэдрэгдэв.

“Рааааавр!” Аянга мэт ниргэх архираа!

Хурдны луугийн амнаас дүрэлзэх томоохон гал гарна. Хэдэн метрийг эргэн тойрныг тэр чигт нь галаар бүрхэнэ. Нуурын ус пүсс хийн дуугараад даруй буцаллаа. Бэбэ галан дунд байгаа авч, огтхон ч хөдөлсөнгүй. Хүчтэй галыг өөрийг нь түлэхийг зөвшөөрнө.

Гэхдээ галан дундаас, Бэбэг огтхон ч гэмтээгүйг харж болно.

“Бэбэ хэдийгээр жижигхэн ч гэсэн хамгаалалт нь үнэхээр гайхалтай юм. Тавдугаар зэрэглэлийн шидтэний шившлэгтэй адилхан хүчтэй гал авч өөрийг нь огтхон ч гэмтээхгүй байна шүү.” Линлэй хажуунаас чимээгүйхэн үзнэ. Шидэт араатнуудын уулсын хөндийд удсан ч гэсэн Бэбэ өөртэй нь эн тэнцэхүйц дайсантай нэг ч тулгараагүй.”

Галан дунд байгаа Бэбэ хөдөлгөөнгүй байх авч гэнэтхэн хөдөллөө!

“Сккккккрииииий!”

Машид нарийн өндөр улиагаар, Бэбэ хар сүүдэр болон өндөр хурдаар Хурдны луу уруу дайрна. Хурдны луу галаар тургих авч, гэнэтхэн дэнлүүн том нүдээ томоор нээгээд, урт ташуур мэт сүүлээрээ шавхуурдна.

Хурдны луугийн сүүл Бэбэ-ийн хөдөлгөөнтэй эн тэнцэхүйц хурдтай байв.

“Шүүү!” Бэбэгийн хөдөлгөөн гэнэдүүлэхээр таамаглашгүй байж, машид хурдан Хурдны луугийн сүүлээс бултав. Тэгээд Хурдны луугийн хоолойг хазах гэж оролдлоо. Гэхдээ Хурдны луу хариуд нь толгойгоо доош нь тонгойлгоод Бэбэг хазах гэж оролдоно.

Мэдээж Бэбэ илүү хурдан байлаа. Хурдны луугийн хоолойнд хүчтэй хазалт өгвөл, “тас” хийх дуу сонсогдоно. Хурдны луугийн нэг хайрс үнэн хэрэгдээ хугарсан байлаа. Бэбэ чулуу, яс хүртэл зажлан идэх амьтан. Энэ Хурдны луугийн хайрсийг хүртэл идэж чадахыг Бэбэ нотлов.

Энэ үед, Хурдны луугийн сүүл Бэбэ уруу чиглэнэ. “Тваак” гэж цохиулсан дуу сонсогдвол Линлэйн зүрх шимширлээ. Бэбэ гэхдээ аль хэдийн бултан зугтаасан байв.

“Энэ хурдны луу маш зузаан хүзүүтэй. Бэбэгийн хазалт хөнгөхөн шархаас өөр юу ч өгсөнгүй.” Линлэй асар хэмжээгээрээ өөр хоёр араатны тулааныг харна. “Энэ хурдны луугийн сүүл таамаглахын аргаггүй дайралтуудыг хийж байна. Бас өндөр хурдаар сүүлээ шарваж байна.”

Худрны луугийн сүүл хурднаас гадна, шаламгай бас таамаглашгүй байв.

“Скрэээ!”

Бэбэ дахиад хар  сүүдэр болж хувирав. Уснаас гарч ирээд Бэбэ дахиад луугийн сүүлнээс бултав. Сүүлнээс бултвал Сүүл гэнэт чиглэлээ дахиад таамаглахын аргаггүй өөрчлөв. Гэнэтийн шавхуурдалтаар Бэбэг онолоо.

Хар Сүүдэр холын холоо модон дунд нисээд одлоо.

“Бэбэ!” Линлэйн зүрх бачимдав.

Хурдны луу болгоомжлон ой мод уруу харан, аюултай дайснаа харж буй мэт харагдана. Гэнэтхэн жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ өндөр модноос үсрээд гараад ирлээ. Хурдны луугийн сүүл түүнийг шавхуурдах гэж оролдосон ч Бэбэ өмнөх туршлагаа яаж эс санах уу? Сүүлнийхаа шавхуурдалтаар тэр ч агаар дээр чиглэлээ өөрчлөв.

Жижигхэн Сүүдрийн хулгана жирэлзэн өнгөрөх мэт. Луугийн сүүл ч гэсэн жирэлзэнэ!

Хоёр жирэлзээ сүүдрийн хоорондоо агаарт бие биенээ нэхэн хөөнө. Жижигхэн Сүүдрийн хулгана үе үе Хурдны луу уруу ниснэ. Тэрээр Хурдны лууг хазаад амжичихаж байна шүү харин. Тэд тулаанаа үргэлжлүүлсээр. Нуурын эргээс ой мод хүртэл үргэлжлүүлнэ. Хүчит моднууд нэг нэгээрээ Хурдны луугийн сүүлний шавхуурдалтаар хуга унаж байлаа. Луугийн сүүл Сүүдрийн хулганыг зогсоо зайгүй нэхэн хөөнө.

“Миний харж байгаагаар Бэбэд бага зэргийн давуу тал байна.”

Линлэй сандран тулааныг үзэж байлаа. Энэ үед Хурдны луу аль хэдийн долоогоос найман хайрсаа алдсан байлаа. Долоогоос найман газар цус урсан гарна. Түүний тал бие цусанд будагдсан байв. Хурдны луугийн уурссан архираа үргэлжлүүлэн сонсогдоно.

Сүүлээ урагш хойш шавхуурддваас нэгэн мод тэн дундуураа цавчигдаад унав. Хоёр зуун метр газар бүхэлдээ тулааны явц дундаас сүйтгэгдээд арчигдав.

“Гэхдээ Бэбэ Хурдны луугийн сүүлэнд ингэж цохиулаад байж болж байгаа юмуу??”

Линлэй санаа зовж эхлэв. Хурдны луугийн сүүлний хүч их. Хэрэв чулууг цохивол, чулуу үйрээд унана, хэрэв модыг цохивол, мод хугараад унана. Энэ хүч Линлэйн зүрхийг сэмрүүллээ. Линлэй энэ сүүлэнд ганц цохиулвал үхнэ гэдгээ мэднэ.

“Тас!” Бэбэ дахиад цохиулаад нисэв. Гэхдээ нүд ирмэх зуур Бэбэ дахиад хурдтай хар сүүдэр болоод дайрна.

Одоо Хурдны луу цусанд будагдаад, бүхэл биеэр хайрсаа алдсан байлаа. Энэ үнэхээр муухан түүнийг харагдуулна.

“Раааар!”

Ууртай архираагаар Хурдны луу ар нуруугаа харуулаад зугтана. Бүхий хурдаараа уулсын төв хэсэг уруу дутаалаа. Хоромхон зуур Хурдны луу Линлэйн хараанаас сарнин алга болов.  Бэбэ хэсэг зуур нэхэн хөөж байгаад Линлэй уруу эргэн ирэв.

Линлэй доошоо модноос буувал Сүүдрийн хулгана Бэбэ өөдөөс нь агшиж жижигрээд ирлээ.

“Бэбэ, чи зүгээр үү?” Линлэй оюуны холбоосоороо асуув.

Бэбэ Линлэйн мөрөн дээр үсэрч буугаад хоёр хөл дээрээ босоод жижигхэн хар нүдээрээ Линлэй уруу онгирсон аргаггүй харна. “Эзэн, та Бэбэ намайг ямар шидэт араатан гэж бодно? Би Хурдны луунаас айна гэжүү?” Бэбэгийн өөртөө бардаж онгирсон царай илт харагдаж байв.

Гэхдээ Бэбэ сүүлээ гэнэтхэн барьснаа. Биеэ чичирхийлснээ. “Гэхдээ тэр Хурдны луугийн сүүл нь ч үнэхээр бяртай байна шүү. Миний бүх бие өвдөж байна.”

Үүнийг харсан Линлэй шоолохоос өөр яахав. Хурдны луугийн сүүл бяртай гэдгээс ч илүү зүйл. Линлэй өөрийн Бэбэг ийм олон цохилтыг онцын шархгүй даасанд харин талархана.

“Бас Хурдны луугийн мах, арьс хоёр үнэхээр зузаан юм. Хамгийн ихээрээ томорсон ч тэднийг нэвтэлж хазаж чадахгүй юм.” Бэбэ санаашран. “Гэхдээ би хэрэв үргэлжлүүлсэн бол түүнийг үхтэл цус алдуулах байсан байх. Энэ хурдны луу үнэхээр зальжин юм. Хөдөлж хөдөлсөөр нэг газраа хоёр хазуулсангүй шүү.”

Линлэй шоолонгуй инээв.

Зургадугаар зэрэглэл бас долдугаар зэрэглэлийн шидэт араатан том ялгаа бий. Хурдны луугийн оюун ухаан хүнийхээс дор биш байх нь дамжиггүй. Жижигхэн Сүүдрийн хулганыг яахан нэг газраа дахин хазуулахыг зөвшөөрөхөв?

Хурдны луугийн мах арьс хоёр хичнээн зузаан байлаа ч нэг газраа олон Бэбэгээр хазуулж болохгүй. Энэ Хурдны луу үргэлжлүүлэн тулалдвал амжилт олохгүйгээ мэдсэн учраас дутаасан байх.

“Бэбэ наймдугаар зэрэгэлэлийн шидэт араатантай тулалдмаар байна уу?” Линлэй холбоосоороо өдөв.

Бэбэгийн жижигхэн нүд гэнэт сартай адил том болов. “Эзэн надаар битгий ингэж тохуурх. Долдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулалдах их хүч тэнхээ барлаа. Наймдугаар зэрэглэлийн шидэт араатнууд долоо дугаар зэрэглэлээс арав дахин хүчтэй байдаг гэж сонссон. Хурд нь намайг гүйцдэггүй юмаа гэхэд дайралтын хурд нь улам илүү хурдан байна.”

Хурд бас дайралтын хурд хоёр өөр асуудал.

Жишээлбэл Хурдны луугийн дутаах хурд удаантай байсан ч сүүл нь машид шаламгай хурдан. Том биетэй араатнууд удаан, залхуу мэт харагддаг боловч тулалдахаараа аянга лугаа ижил хурдан болчихдог.

Тэд наймдугаар зэрэглэлд багтаж л байгаа бол долдугаар зэрэглэлийн өлхөн ялах учиртай.

“Хээх, чи ч хэзээ даруу загнахаа мэдэх юмаа.” Линлэй өөрийн Бэбэгийн жижигхэн толгойг илбэнгээ хэллээ. “За, миний хувцас ч хатчихлаа. Модны орой дээр гараад амарцгаагаад хоол идье. Тэгээд хөдөлцгөөе.” Линлэй долоогоос найман метрийн өндөр модны мөчир дээр үсэрч гараад  дахин дээшээ үсрээд хориос гучин метрийн өндөрт гаран зогслоо.


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.