Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 17]

Өдөр сайхан дулаахан байлаа. Шинэ хэсгээ хүлээн авна уу.

Леви ❤

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 17 – Бэбэгийн хүч (хэсэг 1)

Маттийн цогцосны урд зогсоод, Линлэй санаашрав. Тэр үед өөрийнхөө цээжин дэх шархаа үрэхээс өөр яалтай.

Энэ сорви бол амийг нь авч одох шахсан сорви.

” Нинатай харьцуулвал чи муу юм.” Линлэй толгойгоо сэгсрээд санаашрав. Линлэй угаас энэ Матт гэгчтэй холбоо зузаангүй байсан. Замдаа таарсан түр хамт аяласан хүмүүсээс өөрцгүй. Линлэй түүнд итгэх шалтгаан үгүй.

Түүнээс гадна….

Нинатай учирсанаас хойш хүмүүст яаж амархан итгэх билээ?

“Скүак скүак.” Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ, Маттийн үүргэвчийг аван ирлээ. Линлэйтэй оюун бодлоороо яаравчлан хэлнэ. “Эзэн, хурдал. Хэдэн шидэт араатны цөм байна хараарай. Энэ сард учирсан алуурчид нийлээд ч эхний алуурчин шиг баян байгаагүй.”

Делин Кевоте Линлэйн хажууд гараад ирэв.

“Линлэй, чиний өсгөсөн жижигхэн Сүүдрийн хулгана шидэт араатны цөм тоолох үнэхээр дуртай бололой.” Делин өвөө өхөөрөдв.

“Тийм бололтой.” Линлэй үүргэвчийг аваад Бэбэтэй хошигнож байхдаа үүргэвчийг нээв. “Бэбэ, энэ удаа чи Матт нөхрийг аллаа. Чамайг шүдээ биш сарвуугаа ашигласныг харлаа. Яагаад жижигхэн догшин шүдээ ашиглаагүй юм бэ?”

Бэбэ цэх суугаад, онгироо зангаар хэдэн удаа удаа чархираад, оюун бодлоороо хэлнэ. “Эзэн, Бэбэ миний би машид хүчтэй юм шүү. Сарвуу маань шүднээс маань өөрцгүй. Тэгээд ч тэр Матт нөхөр чинь хэтэрхий эмзэг. Хазвал шүдийг маань бохирдуулахаас өөрцгүй.” Үүнийг хэлснээ Бэбэ зориудаар шүлсээ хаян үзүүлнэ.

Жижигхэн Сүүдрийн хулгана шүлсээ хаях нь яг л жинхэнэ хүн шиг харагдана. Үүнийг хараад Линлэй хөхрөн инээнэ.

 

“Одоо хангалттай, Бэбэ, Тэрийг хараач Матт үүргэвчиндээ маш олон шидэт араатны цөмтэй байсан байна. Хараач гуч гаруй байна шүү. Энэ сарын турш амрах завгүй ажилласан бололтой. Гэдхээ энэ цөмүүдээс хамгийн сайн нь дөнгөж давдугаар зэрэглэлийнх юм.”

Линлэй цөмүүдийг шинжилж эхлэв.

Энэ гучин өдрийн турш тэрээл олон шидэт араатан , бас өөрийг нь алахыг хүссэн олон хүмүүсийг алан. Бүгд нийлээд гурван зуугаад шидэт араатны цөм болно. Энэ бүгд нийлээд дөчин мянган алтан зоосний үнэтэй!

“Дөчин мянган алтан зоос. Хэрэв аав мэдсэн бол…тэгвэл…” Аавдаа бүх алтаа өгвөл аав нь ямар царай гаргах талаар бодох бүрт Линлэй машид баярлана.

“Чи ийм ихийг олох нь ойлгомжтой.” Делин Кевоте хэлнэ. “Чиний агнаснаас гадна бараг гурван зуун шидэт цөм бүгд бусад хүмүүсийн үүргэвчнээс гарч ирсэн.”

Линлэй толгой дохин хүлээн зөвшөөрнө.

Хамгийн эхний алуурчин өөрт нь 15000 алтан зоосны үнэтэй шидэт араатнуудын цөмийг өгсөн. Бусад хүмүүс харин нийлээд эхний алуурчинаас арай л их хөрөнгөтэй болсон.

“Шидэт араатнуудын уулсын хөндий машид аюултай газар. Дийлэнхи хүмүүс бүлгээрээ энд ирдэг. Тиймдээ ч алуурчид бүлгээрээ явж буй хүмүүс уруу цөөхөн дайрдаг. Учир нь тэд нэг хүнийг гэнэдүүлж хөнөөхдөө сайн учраас нэг нэгээр тулалдахыг зорьдог.”

Делин Кевоте гэнэтхэн хөрхөн, цагаан сахлаа намируулна. “Линлэй, өөрийгөө хараач. Тиймээ. Чи өндөр, хүчтэй байж болно.Гэхдээ үнэхээр хүүхдээрээ юмаа. Бас уруул дээр байгаа шар үсээ хараач. Энэ бүгд нэгийг л баталж харуулаад байна…”

“Чи хүүхдээрээ байна.”

Делин Кевоте чангаар хөхрөн инээнэ. “Линлэй энэ том уулсын хөндийд алуурчин, анхны дасгалаа хийж байгаа хүүхдээрээ царайтай чамайг хараад хөдлөхгүй өөр яах билээ? Тиймээс л ганц сарын дотор чи ийм олон алуурчидтай таарсан юм шүү дээ.”

“Бүлгээрээ ажилладаг хүмүүс сардаа ганц алуурчинтай таарвал их юм. Мэдээж та тав эхний өдрөө алуурчинтай таарсан бол өөр тохиолдол. Түрүүнд тэр хэд хэтэрхий сул дорой байсан. Хоёрдугаарт алуурчид хүчтэй байсан. Гэхдээ эцэстээ алуурчин Бэбэн сарвуунд нас барсан шүү дээ.”

Линлэй инээгээд толгой бас дохив.

Арван тавхан настай шүү дээ. 1.8 метр өндөр ч гэсэн сайн нүдтэй хүн үбр түүнийг хүүхэд гэдэгтэй хүлээн зөвшөөрнө.

“Тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд нэг сарын дотор хэдхэн мянган алтан зоос олох байх. Энэ мэдээж амь өрссөн тэмцэлийн үр шим шүү дээ. Эцэст нь Шидэт араатнуудын уулсын хөндий хэтэрхий аюултай газар.” Делин Кевоте хэлнэм.

Линлэй толгой дохив. “Энэ үнэхээр аюултай. Би одоо хүртэл гадна тойрогт байгаа хэдий ч зургадугаар зэрэглэлийн шидэт араатантай таарлаа шүү дээ. Би аль хэдийн хэдэнтаа шархадсан. Хэрэв Хуйларч буй луу бөгж байгаагүйсэн бол, бас би тавдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн, дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин мөн Бэбэ байгаагүйсэн бол би хэзээ ч ганцаараа ингэж явахгүй байсан.”

Тэрээр хажууд байгаа жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ уруу харна. Тэрээр шидэт араатны цөмөөр тоглож байлаа.

Өөрийгөө тайвшруулаад, Линлэй төрөл бүрийн цөмүүдийг цуглуулаад замдаа дахин гарна. Тэрээр Шидэт араатнуудын уулсын хөндийд үргэлжлүүлэн сургуулилтаа хийнэ. Төлөвлөгөө ёсоор бол энд хоёр сарын турш сургуулилалт хийнэ.

…..

Өдөр бүр уулын шидэт араатнуудтай тулалдвал өрөийн дайчны чадвар улам бүр сайжирна. Тэрээр мөн газрын шид, салхин шидийг тулаанд хэрхэн ашиглаж болох талаар суралцана. Өдөр ирэх тусам Линлэй тулаанаас шарх авах нь багасна. Төв уруу ойртох тусам Линлэй зургадугаар зэрэглэлийн шидэт араатнуудтай таарах нь улам бүр нэмэгдсээр. Иймдээ ч Линлэй улам бүр болгоомжилно.

46 дахь өдрөө Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийд сургуулилалт хийв.

“Шүү!”

Жижигхэн нуурын гадаргуу дээр чичирхийлнэ. Дотроос нь хүн гарч ирлээ. Энэ Линлэй байв. Тэрээр өөрийнхөө хувцасны хэлтэрхийгээр өөрийгөө арчиж байв.

Сүүдрийн хулгана Бэбэ хажуу эрэг дээр сууж, Линлэйг усанд орохыг атаархан харна. Хэдэн удаа чархираад тэрээр дороо үсэрч байгаад нуур уруу шумбаад оров. Линлэй үүнийг харвал дооглон инээгээд усанд үргэлжлүүлэн орлоо.

“Хаха, хангалттай. Бэбэ, хаха, хангалттай!” Линлэй инээдээ барьж дийлэлгүй хөхрөн инээв.

“Өө, эзэн, та гижигдүүлэхээс айдаг юмуу?” жижигхэн Сүүдрийн хулгана усан мандал дээр гарч ирээд, гэмгүй хар нүдээрээ баясгалантай аргаггүй харна.

Линлэй нуурын эрэг дээр ил гарав. Шинэхэн хувцас үүргэвчнээсээ аваад, хувцасаа сольж өмслөө. Дасгал сургуулилалтын дараа усанд ороод хувцасаа солих үнэхээр тансаг хэрэг байлаа. Линлэй өөрийн хуучин хувцасаа дараа нь нууранд угаагаад, мөчирт хатаах гээд тавих. Линлэй ганц үсрэлтээ модны мөчирт хүрэв. Газар налайгаад хэвтсэн Бэбэ хажуунаас харна.

Бэбэ заримдаа нуурын ёроол уруу шумбан ордог. Зарим үедээ нуурын эрэг дээр налайгаад хэвтдэг.

“Түр тар” “Түр тар” “Түр тар” “Түр тар”.

Газар гэнэтхэн чичирхийлж эхэллээ. Чичирхийлэх хэмнэлээс нь ажвал Линлэй хэн нэгэн амьтан алхаж байгааг мэдэв. Линлэй гэнэтхэн айхаас өөр яалтай. Тэгээд тэрээр урд зүг уруу харвал чичирхийлэл тэндээс ирж байв. Нуурын урд зүгээс үл мэдэг сүүдэр ирж байх нь харагдана. Хэсэг хугацааны дараа Линлэй юу ирж байгаа нь мэдэгдэв.

Хоёр давхар өндөртэй, үлэмж, галын догшин улаан хайрстай дөрвөн мөч нь дуулга мэт бүрхэгдсэн байв. Урт сүүл нь биеийнхаа талтай дүйцэхүйц урт байх бөгөөд ташуур мэт хурдан байв. Хоёр бадмаараг мэт нүд нь дэнлүү мэт том бөгөөд нуурын гадаргууд тусгал нь тусна. Хоёр хамрын нүхээс нь цагаан утаа суунаглан гарна.

Линлэй даруй хөшиж цочирдов. Бүхэл бие нь мэдээ алдаад, зүрх нь хурдан цохилов.

“Хурдны луу. Долдугаар зэрэглэлийн Шидэт араатан – Хурдны луу!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.