Баатрууд нулимс дусаадаггүй – Оршил

Ямар ч байсан богинохон зохиол аваад орчуулахыг зорилоо. Хуйларч буй луу, Чөтгөр бурхдын домгууд үй түмэн хэсэгтэй учраас богинохон зохиолууд оруулахаар шийдлээ. Фэйсбүүк хуудаснаа ямар зохиол орчуулуулах сонирхолтой байна бичээд байгаарай.

The Rise of Shield Hero гээд Япон зохиолууд бас болно шүү.

Леви ❤

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Дараагийн

Өндөр уул, шинэхэн булаг, эртний лийрийн мод, тодхон шатах зуух, гүцтэй ногоон цай, хөгшин эр, ба нэгэн хөвгүүн.

“Тэнгэр доорх хамгийн аймшигтай зэвсэг юу бэ?” залуу хөвгүүн асууна. “Энэ бол Бяцхан Лигийн нисдэг чинжаал хутга. Энэ хутга хэзээ ч байгаа алддаггүй.”

“Чинжаал хамгийн аймшигтай байсан, гэхдээ одоо бол үгүй шүү.”

“Яагаад больсон гэж?”

“Ли Танхуа¹ үхэшгүй болсоноос хойш, түүний зэвсэг үүрд алга болсон.” Хөгшин эр дотроо санаашрсан намуухнаар хэллээ. “Энэ өдрөөс хойш, ертөнц Ли Танхуагийн зэрэгт хүрэх хүнийг дахин харахгүй л болов уу. Мөн Ли Танхуагийн нисдэг чинжаалтай адилхан зэвсэгийг ч харахгүй.”

Залуу хөвгүүн дээшээ уулын орой уруу харна. Цагаан үүлнүүд уулын оройд цавчигдан аажмаар нисч байлаа.

“Тэгвэл энэ ертөнцийн хамгийн аймшигтай зэвсэг юу юм бэ?” залуу хөвгүүн асууна. “Энэ Агуу Ноён Лангийн Цэнхэр уулын Эртний сэлэм үү?”²

“Үгүй.”

“Тэгвэл  Өмнөд Хятадын Далайн бурхан Сэлмийн Хааны Агуу Төмөр Шөвөг үү?”³

“Үгүй.”

“Тэгвэл Гуандоны ‘Мандах Наран’ хочит Ма Чен Фэний Мөнгөн Жад уу?”

“Үгүй.”

“ Энэ тэгвэл Фэй Шинюны Ханданы хуучин зам дээр морины нуруун дээр байхдаа 8 дээрэмчинг алсан Сарны илд мөнүү?”4

“Үгүй.”

“Өө, Би мэднэ.” Залуу хөвгүүн өөртөө ихэд итгэлтэй байна. “ Энэ Ян Зэний ‘Үдэлтийн дэгээ’ байна. Яалт ч үгүй Ян Зэний ‘Үдэлтийн дэгээ.”

“Үгүй, үгүй. Энэ биш.” Хөгшин эр хэллээ. “Чиний хэлж байгаа хичээлүүд үнэхээр аймшигтай ч гэсэн тэр хамгийн аймшигтай нь биш.”

“Тэгвэл хамгийн аймшигтай нь юу юм бэ?”

“Эзэнгүй хайрцаг.”

“Эзэнгүй хайрцаг аа?” Залуухан хөвгүүн алмайрна. “Тэнгэр доорх хамгийн аймшигтай зэвсэг эзэнгүй хайрцаг юм гэжүү?”

“Тийм.”

**

(1)Тэрээр Бяцхан Лигийн Нисдэг Чинжаалын цувралын талаар хэлж байна. “Танхуа “ бол үнэндээ Эртний хятадад төрийн албан хаагчийн шалгалтанд гуравдугаар байранд орсон хүнийг хэлдэг.

(2) Энэ хүний ургын овог “Лан” байна. Энэ нь цэнхэр гэдэгт ордог ханзтай адилхан утгатай.
(3)Энэ зохиолд үргэлжлүүлэн  刀 ханзыг  ”ир.” гэж орчуулах болно. Энэ ханз нь бүх төрлийн ирт мэс, сэлэм, зэргийг илэрхийлдэг.  Харин зөвхөн  剑  ханзыг “сэлэм гэж орчуулна.
(4) Хандан бол Хэбэй мужын нэгэн хот.

 

 

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.