Чөтгөр бурхдын домгууд [57]

Оройн мэнд залуусаа.
Өнөөдөр хүйтний харшилтайгаа олж мэдлээ. Гар дээр юм туураад сонин болдог юм байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр орсон үнэхээр гоё хөл цөөтэй юм билээ. Саяхан хүн гэрлэх санал тавьсан бололтой.

Сэтгэгдэл үлдээж бай л даа.

Леви ❤

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 57 – Хэн тэднийг алав?

Не Лид алуулсан Лю Яныг хараад Юн Хуа мастер Хар одот Барын Чөтгөрийн сүнстэйгээ нэгдлээ. Хүчтэй архирада, Не Лиг жийнэ.

Таас!

Не Лигийн гэдэсэнд жийлт тусч, Не Ли хэдэн метр хол нисээд өгөв. Тэрээр хүчтэйхэн мод мөргөвөл Мод нуран уналаа.

Юн Хуа мастер толгойгоо гудайлган, Лю Яны цогцоыг харвал цусанд будагдсан байв. Уурандаа багтарч, нүдэндээ гал дүрэлзүүлэв. Тэрээр дайсан нь тийм ч хүчтэй биш ч гэсэн хоёр дор байдаг хүнийг нь алсанд хилэн бадарна. Тэрээр уурлахгүй байж яаж тэсэх билээ?

“Хараал идэг!” Уурссан Юн Хуа мастер Лю Яны цогцосыг өшиглөв. Лю Ян амь аль хэдийн хураасан байв. Толгойн арын хэсэг хамгийн эмзэг газар. Тэндээ сүлбүүлсэнээс хойш амьд үлдэх боломжгүй.

Не Ли уруулан дээрх цусаа арчаад, инээмсэглэв. Тэр хоёроос салж санаа амарсан учраас Юн Хуа мастер л үлдсэн.

“Юу гээч нь энэ бэ? Үх!” Юн Хуа мастер ууртай аргаггүй хэлнэ. Хар Одот Бартайгаа нэгдсэнээс хойш түүний бие томссон. Хэдэн метр өндөр Юн Хуа мастер Не Ли уруу давшилна. Тэрээр аль хэдийн Сүүдрийн Чөтгөрийн сүнстэй нэгдэж, сарвуу нь уртассан байв.

Сүүдрийн Чөтгөрийн сүнс бол аллага үйлдэхэд тохирсон сүнс. Бие нь сул дорой мэт харагдах боловч удаанаар өсөн хөгждөг. Харин Юн Хуа мастерийн Хар Одот Барын сүнс бол хүчний сүнсний. Маш өндөр тулалдах чадвартайгаас гадна биен дээр нь Шидийн хээ шивсэн байв.

Юн Хуа мастер аварга сарвуугаа Не Лид хүргэх шахах үед Не Ли дүрс алга болж арилав.

Таас!

Юн Хуа мастерийн сарвуу хажууд байсан модыг хугартал цохилоо.

“Юу болоод байна?” Юн Хуа мастерийн хүүхэн хараа нарийслээ. Ийм этгээд чадвартай учирна гэж хэзээ ч бодоогүй. Тэрээр энэ яг ямар хараал идсэн зүйл гэдгийг мэдэхийг хүснэм.

Сүдүрийн чөтгөрийн сүнс бол маш нууцлаг бөгөөд ховор сүнс. Маш онцгой чадвартайн гадна Юн Хуа мастер үүнийг өмнө хэзээ ч харж байгаагүй.

Юн Хуа мастер гэнэт айж балмагдав. Өрсөлдөгчөө огт харахгүй байв. Тэрээр дайснаа чөтгөрийн сүнстэй нэгдсэн гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ тэрээр ямар төрлийн чөтгөрийн сүнстэй дайснаа нэгдсэнийг огт мэдэхгүй. Түүний нүдэнд аллага үйлдэх хүслэн оч болж асав. Хар Одот Бараа дайчилж, эргэн тойрноосоо Не Лигийн байрлалыг хайна.

“Тэр харанхуй сүүдэр маш ховор алуурчны төрлийн чөтгөрийн сүнс байх ёстой!” Юн Хуа мастер дотроо бодов. Не Ли алга болж, дахин гэнэтийн газруудад гарч ирсэн нь өөрт нь гүн сэтгэгдэл үлдээжээ.

Юн Хуа мастер Не Лиг ойгоос хайна. Не Ли модны ард яг одоо нуугдаж байгаа ба үл хөдлөн, амьсгаагаа түгжсэн байв. Эцсийн эцэст өөрийнх нь сүнсний хөгжил болоод Сүүдрийн Чөтгөрийн сүнс дөнгөж Мөнгөн зэрэглэлд хүрсэн. Тэрээр нүүр тулгарч тулалдах аваас 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн Юн Хуа мастерийг дийлэхгүй.

Юн Хуа мастерийн аура ойртон ойртсоон. Тэрээр удахгүй Не Лигийн нуугдсан газрыг олно.

Шүү!

Не Лигийн удирдлага дор, Сүүдрийн Чөтгөрийн сүнс гэнэт гарч ирэв. Хурц сарвуу нь Юн Хуа мастерийн хүзүү уруу чиглэнэ.

Хүйтэн салхи өөр уруу нь үлээхийг мэдэрсэн Юн Хуа мастер гэнэдүүлсэнгүй. Тэрээр ухарч үсрээд Не Лигийн дайралтаас бултав. Эргэж хараад Не Ли уруу дайрна.

Түүс! Түүс! Түүс!

Сүүдрийн Чөтгөрийн Сүнсний хурц сарвуу Юн Хуа мастерийг толгойноос хэдэнтаа удаа зөрөв. Тэрээр Юн Хуа мастерийг хүйтэн хөлс цувтал айлгалаа. Өөрийнх нь хувьд ийм зүйл хэтэрхий аймр байлаа. Урд мөчүүдээ уртасгаж, богиносгож болдог ба машид хурдан байв. Ганцхан алдаа гаргавал үхэл хаалгыг нь тогших энүүхэнд.

Юн Хуа мастер хойшоо арван метр үсэрлээ. Ингэж байж л Сүүдрийн Чөтгөрийн дайралтуудаас бултлаа. Дотроо багахан санаа амрав. Тэрээр дахиж дайрах гэтэл Сүүдрийн Чөтгөрийн сүнс дахин үл үзэгдэгч болж алга боллоо.

Юн Хуа мастер дотроо харааж зүхэхээс яахав. Не Ли Сүүдрийн Чөтгөрийн сүнстэй нэгдсэн учраас хэтэрхий хурдан алга болж замхран хаанаас ч олдохгүй байв.

Таас! Таас! Таас!

Юн Хуа мастер Сүүдрийн Чөтгөрийн сүнс алга болсон газар удаа дараалан дайрлаас. Газар байсан чулуунууд хаа сайгүй үсчинэ. Гэхдээ Не Ли гарч ирсэнгүй.

“Энэ үнэхээр хараал идсэн нуугдах чадвар юмаа!” Юн Хуа мастер цочирдсондоо хараалын үг хэлнэм. Олон алуурчин төрлийн сүнснүүд үл үзэгдэгч байж чадахгүй. Гэхдээ үл үзэгдэгч сүнснүүдэд нэг өө байдаг нь тэд дайралтанд өртөхдөө эргээд гарч ирдэг.

Сүүдрийн Чөтгөрийн сүнс харин нуугдах чадвар ашиглаагүй бөгөөд маш ховорхон үл үзэгдэх чадвар ашиглаж байгаа. Өөрийнхөө оршихуйгаа агаартай адилхан болгож, дайсныхаа дайралтуудыг өөрийнхөө биеийг нэвтлүүлнэ. Үл үзэгдэх чадварт харин нэг дутагдал байдаг нь хэрэв үл үзэгдэж байвал маш удаан хөдөлгөөнтэй болдог. Энэ яг л яст мэлхийтэй. Гэхдээ үл үзэгдэх чадварууд маш ховор. Энэ Сүүдрийн Чөтгөрийн сүнсний маш ховор чадвар. Энгийн хүмүүс энийг хэзээ ч харж байгаагүй ба сул талыг нь ч мэдэхгүй.

Юн Хуа мастер зогсов. Урт удаан хугацааны дараа тэрээр Не Лигийн байрлалыг олж чадахгүй учраас ухрах талаар бодно. Гэхдээ өөрийн хоёр доод хүний үхлийг харсан учраас тэрээр явахаас цааргалж байлаа.

“Нэг өдөр, би чиний Тэнгэрийн хээ овгийг бүхэлд нь устгах болно доо!” Юн Хуа мастер ууртайгаа бодно. Гэхдээ энэ ердөө бодол шүү дээ.

Тэнгэрийн Хээ овог уналтын үе дээрээ байгаа ч одоог хүртэл Яруу алдрын хотын бага язгууртан овог хэвээр. Энэ Яруу алдрын хотын хамгаалалтанд байдаг. Хэрэв Харанхуйн бүлгэм Тэнгэрийн хээ овгийг устгах бодолтой байвал бүхэл Яруу алдрын хотыг буулгаж авах хэрэгтэй. Ийм асуудал өөрийнх нь шийд гаргах асуудал биш.

Гэнэт ойн төгсгөлд исгэрэх чимээ сонсдов. Хэдэн хүмүүс хар хурдаараа ирж байлаа.

Энэ Тэнгэрийн Хээ овгийн хүмүүс!

Юн Хуа мастерийн нүд нарийсав. Тэнгэр уруу үсрээд галзуу мэт хурдлан дутаана.

Не Ли нүдээ түрхэн зуур анив. Нэгэнт нэмэлт хүч ирсэнээс өөрийнх нь санаа зовох зүйл огтхон байхгүй. Тэрээр гэнэтхэн гарч ирээд, хурц ирээрээ Юн Хуа мастерийг зүснэ.

Не Лигийн хурд машид хурдтай байсан учраас алуурчин царцаа олзоо авах мэт байв.

Гэнэтийн дайралтийг харсан Юн Хуа мастер цочирдов. Тэрээр гэнэтхэн эргэж хараад бултах гэсэн боловч хэтэрхий оройтжээ.

Пшшш!

Хөлөнд нь шарх үүсч, шинэхэн цус олгойдон гарна.

“Хараал идэг!” Юн Хуа мастер хэзээ ч Сүүдрийн чөтгөрийн дайралтын хурд ийм хурдан гэж санаагүй. Энэ дайсных нь өмнөх дайралтуудыг бодвол хурдан байлаа.

Өөрийнхөө сүнсний хөгжлийг тооцоолоод Не Ли гүйгэхгүйгээ мэднэ. Хүний дуу хойноос гарвал Овгийн ахмадууд байлаа. Не Лигийн бие хурдан хөдлөв. Сүүдрийн Чөтгөрийн сүнс эргээд сүнсний тойрондоо орлоо. Түүний бие өөрийнхөө энгийн харагдах байлалдаа шилжинэ.

Шүүү!

Гурван хүн Не Лигийн өмнө ирлээ. Удирдаж байгаа ахмад Не Энь, харин нөгөө хоёр нь Не Сяо Фэн  бас Не Сяо Ры байлаа. Хоёр ахан дүүс Не Сяо Фэн бас Не Сяо Ры хоёр хоулаа Не Лигээс хэдэн насаар ах. Не Сяо Фэн аль хэдийн 2-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Харин Не Сяо Ры 1-одтой Мөнгөн зэрэглэлийн тулаанч.

Не Ли хоёр ахтайгаа тийм ч сайн харилцаатай биш. Тэд ихэвчлэн Не Лиг чадваргүйгээс өдөж тохуурхдаг байсан.

“Не Ли, чи Не Юг Харанхуйн бүлгэмийн гурван хүн энд байна гэж мэдүүлсэн. Тэд хаана байна?” Не Энь ширүүн хоолойгоор асууна. Тэрээр үнэрлэвэл цусны үнэр ойгоос гарч байв.

“Нэг нь тэр зүг уруу явсан. Нөгөө хоёр нь харин газар хэвтэж байгаа.” Не Ли үргэлжлүүлэн, “Зугтаасан хүн нь 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Тэрээр Хар Одот Барын Чөтгөрийн сүнстэй нэгдсэн байгаа. Ахмадаа, та болгоомжтой байгаарай. Тэр хүн биедээ гэмтэл авсан. Тиймээс цусны мөр үлдсэн байгаа шүү.”

Не Лигийн үгийг сонсоод ахмад Не Энь Не Ли уруу гайхсан харцаар харна. Тэрээр одоо энд байгаа Не Ли өмнөх Не Лиг бодвол өөрчлөгдсөн санагдсан байв.

“Би явья. Та хоёр эндээ үлдээрэй!” ахмад Не Энь ширүүн хоолойгоор хэлнэ. Хэрэв дайсан нь үнэхээр 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн бол хоёр ахан дүүс өөрт нь огт хэрэггүй.

Не Энь үсэрч, Юн Хуа мастерийн зугтсан зүгт нэхэн хөөлөө. Хэдэн мөчийн дараа өөрийнх нь дүрс харанхуйн ойд шингэн уусав.

Не Энь хол явсаныг хараад Сяо Фэн бас Сяо Ры хоёр Не Ли уруу хялам хийж харав. Тэдний нүдэнд өөрөөс нь жигших сэтгэгдэл төрсөн байв.

“Харанхуйн бүлгэмийн хүмүүс энд яагаад ирэх билээ? Чи ахмад Не Эньд худлаа хэлсэн байвал чамд юу тохиолдохыг мэдэж байгаа биз…” Сяо Ры хэлнэ. Хүйтнээр хамраараа амьсгаагаа гаргана. Тэрээр харанхуй нөмрөг өмссөн байлаа. Хорин настай тэрээр Не Лигээс нэг толгой өндөр. Не Лиг харах бүртээ нүдэнд хог орсон мэт аашилдаг байв.

Сяо Рыгийн үгийг сонсоод Не Лигийн хөмсөг багахан зангираад “Бувтнаж л байна уу? Тэнд хоёр цогцож байгааг та хоёр харахгүй байна уу?”

Ахан дүүст дургүй ч гэсэн тэд нэгэнтээ Тэнгэрийн хээ овгийн нэгэн хэсэг. Яруу алдрын хотын мөхлийг өмнөх амьдралдаа мэдэрсэн тэрээр Тэнгэрийн хээ овгийн дайчдыг чөтгөрийн араатнуудын саварт үхэхийг харсан. Тиймээс өөрийнх нь хувийг өш хонзон нэгэнтээ чухал биш.

Не Сяо Фэн дүү Не Сяо Рыгээс нэг насаар ах. Дүүгээ бодвол тогтуун тайван хүн байлаа. Тэдний эцэг эх хоорондоо тааламжтай байдаггүй учраас тэд Не Литэй бас таарамжтай байдаггүй. Гэхдээ Не Сяо Фэн өнөөдөр Не Лиг арай өөр хүн байгааг мэдэрлээ. Не Ли өөртөө итгэл дүүрэн хариулж чадаж байна.

Тэр гурав жоохон хөдлөөд явлаа. Тэгвэл Сяо Фэн бас Сяо Ры хоёр Лю Шин, Лю Яны хүүрийг харна.

Тэд хэзээ ч үнэхээр хоёр цогцос энд хэвтэж байхыг төсөөлөөгүй.

“Тэд яаж үхсэн юм бэ?” Сяо Ры хөшиж, хөмсгөө зангидаад асуулаа “Чи тэднийг алсан юмуу?”

Не Ли асуултанд хариулсангүй. Гэхдээ доошоо өвдөг сөхрөөд Лю Шин бас Лю Яныг ажина. Тэрээр хүүрнүүдэд Харанхуйн бүлгэмийн хоёр тайзыг харлаа.

“Тэд үнэхээр Харанхуйн бүлгэмийн гишүүд мөн байна.” Не Сяо Ры хэллээ. “Тэр хоёр эргүү дээрэмчид магадгүй манай Тэнгэрийн Хээ овгоос хулгайлах гээд чамд баригдаа биз”

Не Лигийн сүнсний хүч 1-одтой Хүрэл зэрэглэл учраас тэр хоёрын хүч тийм ч их сайх ёсгүй.

Не Сяо Фэн дүү Не Сяо Ры уруу ширтлээ. Түүний царайнд эргэлзээ дүүрэн байв. Доошоо сөгдөж суугаад Мөнгөн Зэрэглэлийн Лю Шин, Лю Яны хуягыг тэмтэрч үзлээ. Дараачаар хоёр цогцосыг чимхэж үзээд “Энэ хоёр Мөнгөн Зэрэглэлийн тулаанчид байна!”

“Мөнгөн зэрэглэл ээ? Яаж байж болдог юм бэ? Ахаа та буруу үзээгүй биз?” Не Сяо Ры цочин хэлнэ.

“Гарцаагүй Мөнгөн Зэрэглэл байна. Тэнд Мөнгөн зэрэглэлийн хуяг байна. Бас тэдний биеийн хүч чамаас их юм байна шүү.” Не Сяо Фэн хэллээ. Түүний хоолойнд эргэлзсэн өнгө нэг ч алга.

Энэ мөчид энэ Не Сяо Фэн ч бай, Не Сяо Ры ч бай хоёулангийн харц Не Ли дээр төвлөрөв.

“Чи тэр хоёрыг алаа юу?”

Не Ли мөрөө хавчаад хэлнэ. “Би алсан гэж хэлээгүй шүү дээ. Тэд өөрсдийгөө ч алсан байж мэднэ.”

Энэ асуудал үнэхээр сэжигтэй байв. Не Сяо Фэн, Не Сяо Ры хоёр хоёул бодлогоширов. Энэ хавьд арай мэргэшсэн хүмүүс байгаа юм биш биз? Тэд Харанхуйн бүлгэмийг хүмүүсийг алсаныг бодвол Тэнгэрийн хээ овгийн дайсан биш байж таараа.

Не Сяо Ры Не Лиг бүхэлд нь ажина. Тэрээр Не Лиг хэтэрхий сэжигтэй гэж санана. Гэхдээ яаж ч бодлоо гэсэн Не Ли хэдхэн сарын дотор Мөнгөн зэрэглэл хүрэх ямар ч болмжгүй. Тэр байтугай Не Лигийн хүч энгийн Мөнгөн зэрэглэлээс ч давж чадахгүй.

Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [57]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.