Левиафаны эргэцүүлэмжийн тэмдэглэл 4

One comment

Хайрын тухай ярилцья.

Хайр гэдэг юу юм бэ? Допамин, Окситисин хэдэн дааврууд тархинд галзуурах хөдөлгөөн юмуу? Эсвэл хамт байсан дурсамжууд юм уу?

Дурсамж үгүй бол хайртай байж болох уу? Хэрэв би бүх дурсамжаа мартвал хайртай хэвээр үү? Мартсан ч инээмсэглэх болов уу?

Хүн мартаад инээмсэглээд дотно санагдаж байгаа нь тэр хүний тухай аливаа зүйлийг санаж байна гэсэн үг. Хэрэв үнэхээр мартвал яг одоо гараад танихгүй нэг хүнд та хайртай юу? гэж асуухтай адилхан зүйл болно.

Хайр тэгэхээр дурсамж юмуу? Хайр дурсамж юм бол ямар дурсамж хайр болдог юм бэ? Хайр болоход энд ямар нэгэн шалгуур байна уу?

Хэрэв хоёр дайтаж буй улсын жанжидыг нэг харь гаригийн нисдэг биет авч яван одох аваас тэр хоёр хүн бие биенээ үзэн ядсан хэвээр байх уу?

“Туйлын үзэн ядалт гэж байдаггүй”

Тиймээс та өөрийнхөө мэддэг бүх хүндээ тодорхой хэмжээнд хайртай юм байна. Үзэн яддаг, өс хонзонтой ч гэсэн дурсамж бий учир хайртай юм байна.

Хүн гэдэг амьтан хайрлах гэж байгалаасаа төрсөн юм байна.

“Тэгвэл хүн байгалаасаа хайрлах эсэх нь шийдэгдсэн үү?”

Бид ганцхан Эмэгтэй хүйстэй байсан бол бие биенээ хайрлах байсан болвуу? Хийсвэрээр тоононоос алтан шар туяа орж ирэн хүүхэдтэй болдог бол бид үр хүүхдээсээ гадна хүнийг хайрлах байсан болвуу?

Үүнийг би бодоод бодоод ижил хүйстнүүд эсвэл хүмүүс амьтанд, амьтад хүнд, хүн хүндээ үнэхээр хайртай гэдгийг ойлгоод хүн гэдэг амьтан байгалаасаа хайрладаггүйг мэдлээ.

Ерөнхийдөө хайр гэдэг бидний оюун санааных юм байна.

Хайр хоосон чанартай учраас эмзэгхэн байдаг юм болвуу? Хоосон чанартай учраас итгэхгүй бол хоосон болчихдог юм уу? Үнэхээр итгэж чадвал амьд болдог юм болвуу?

Хайр үргэлж бусад амьтдын сайн сайхны төлөө учраас бид үргэлж учир шалгтаангуй хайрлах хэрэгтэй юм байна. Энэ хайрандаа итгэж энэ хайраа бодит болгох хэрэгтэй юм байна.

Эцэст нь хайр гэдэг юу юм бэ? гэж асуултын хариултыг өөрийнхөөрөө хэлье. Хайр гэдэг оюун санааны хоосон зүйл. Усалж тордох үед бодит болж хүчирхждэг. Орхиж холдох аваас аажим аажмаар хоосон огт оргуй уруугаа очдог харамсалтай зүйл.

“Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ” О. Дашбалбар.

Нэгэнт удахгүй үхэхээс хойш бие биенээ хайрлаж амжаарай.

Д. Цэлмэг
2016. 06. 06

Сурталчилгаа

1 comments on “Левиафаны эргэцүүлэмжийн тэмдэглэл 4”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.