Левиафаны эргэцүүлэмжийн тэмдэглэл 3

Нэг ч сэтгэгдэл байхгүй
Бизнесийн тухай ярилцья.

Business буюу бизнес гэдэг үг маань (Busy + ness) буюу шууд орчуулвал Happy + ness=happiness аз жаргалтэй адилаар Завгүй байдал гэж орчуулагдаж байна.

“Та юу хийж байна?”
“Би бизнес хийж байна” (Би завгүй байна буюу Үнэн хэрэгтээ хоол идэх ч бизнесийнн нэгэн төрөл болох нь байна шүү дээ)

Эрт дээр үеэс хүмүүс бартераар хоорондоо арилжаа наймаа хийдэг байсан. Тариаланчид завгүй байж тариа хураан авч, малчид малаа өсгөн сүү шим тэжээлээрээ амьдардаг байсан.
Тэр үед завгүй байж, өөрөө юм бүтээж, бусадтайгаа хэрэгтэй зүйлсээ солилцон сайхан амьдардаг байсан учраас хүмүүс Завгүй байдаг буюу Бизнес хийдэг байсан байн
а.

Харин зарим иргэншлүүдэд хүний завгүй байх цаг хугацааг албадмалаар ашиглаж сорж ирсэн. Эртний Эгиптийн хаадууд доороо түшмэдийнхаа цагийг, түшмэд нь бараа болгогч, цэргүүдийнхээ цагийн ашиглан боолуудыг зовоон үргэлж завгүй байсан байна.
Үүнийг нэг ёсоор цус сорох буюу Вампирчлах гэж нэрлэе.

Одоо ч гэсэн Вампирууд олон байна. Энэ бол бизнесийнхэн. Тэд өөрсдөө завгүй биш. Таныг завгүй байлгаж, ажиллаж, ажилаас өөр зүйл бодуулахгүй сорж мөлжиж байна. Танд ажлаас өөр бодох бололцоо өгөлгүйгээр та үргэлж ажлаа хэрхэн сайн хийх бэ? Би цалингийн урамшуулал яаж авах бэ? гэсэн бодолдоо автан урагшлахгүй.

Магадгүй насны эцэст та үхэхдээ би юуны төлөө амьдарваа? Би яах гэж ингэж их ажилласан юм бэ? Юуны төлөө ажиллаваа? гэж харамсаж мэднэ. Гэхдээ мэдээж тэр үед бүх зүйл аль хэдийн оройтож та үхэх л болно.

Миний хэлэх гэж буй зүйл бол
1. Нэмүү өртөг шингээсэн хүний дор битгий ажилла.
2. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хана! Илүү шунаж амьдралаа битгий үрэн таран хий.
3. Үнэхээр тийм их шуналтай байгаад бизнес хийхийг хүсч байвал та бусдыг вампирчилж цусыг нь сорохоос өөр арга байхгүй.

Харин бизнесийн хувьд хэрэв ганц зүйлийг бий болгож чадвал бизнесийн вампирчилах биш харин аз жаргалыг авчирдаг гэж үздэг.

Хүмүүст аз жаргал авчирдаг бизнес. !

Хүмүүс ажилдаа дуртай, ажиллах орчиндоо хайртай.
Хангалттай цалинтай, хувьцаа эзэмшигч нар нэг хүнээс авч байгаа нэмүү өртөг өчүүхэн бага
Хэрэглэгчид буюу үйлчлэгч нар авч буй үйлчилгээ бараандаа сэтгэл хангалуун тохиолдолд.

Ийм нөхцөлд миний бодлоор хүн ажлаасаа дарамт биш харин сэтгэл ханамжыг авна гэж бодном.

Тийм учир залуучуудад зөвлөгөө өгөх үүднээс ажил гэж битгий улайраарай. Амьдралд ажлаас илүү чухал зүйл гэж байдаг. юм.

Нэгэн хаан мэдээ хүргэгч хүүхдийг ордондоо авчраад халбаганд тос хийгээд өгөөд явуулав.

Хаан хэлэхдээ чи миний ордноор явж болно. Харин тосоо битгий асгаарай гэж хэлж гэнэ. Хүү тосоо асгахгүйг хичээн ордоноор хянамгай нэг явж, хурдан хүрээд ирлээ.

Хаан “Чи миний дүүжин цэцэрлэгт хүрээлэнг харсан уу? чи миний гайхалтай барималыг харсан уу…” олон гайхалтай зүйлсийг асуужээ.

Хүү алийг нь ч харалгүй тосоо харсаар хүрээд иржээ.

Хүү дахин ороод гайхалтай бүх зүйлсийг нь хараад иртэл тосоо асгасан байжээ.

Энэ богинохон үлгэрээс сурах зүйл гэвэл тосыг ажил гэвэл, амьдралыг хааны ордны гайхалтай зүйлс гэвэл хүн ганц амьдрахдаа аль алинг нь хадгалж авч үлдэх ёстой.

Д. Цэлмэг

2016. 06. 05

PS : Энэ эргэцүүлэмжинд юуг бодож байна, тэр бодлынхоо хоолойг шууд бичдэг учраас алдаа байж мэднэ. Ганц удаа бодож байгаа учраас ойлгомжтой байж мэднэ.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s