Левиафаны эргэцүүлэмжийн тэмдэглэл 2

Нэг ч сэтгэгдэл байхгүй
Зорилго, цаг хугацааны тухай ярилцья.
“Зорилго гэж юу бэ?”
Зорь гэсэн үгийн язгууртай зорилго маань үндсэндээ хүний явах замийн цэг юм. Тэр цэгт хүрэх олон зам бий. Олон чиглэл бий. Харин тэр цэгт яагаад бий заавал хүрэх ёстой гэж?
Хүн боддог хэрэв “Би ингэвэл сайхан, ингэсэн бол сайхан” гэж. Гэтэл сайхан зүйл гэж ер нь юу юм бэ? Одоогийн зарим залуус үзэсгэлэнтэй найз охинтой болхыг хүсдэг. Мөнгөтэй болохыг хүсдэг. Эсвэл эрх мэдэлтэй болохыг хүсдэг болсон байна.
Хэрэв Дэлхийд жоомтой ойролцоо овог аймгийн харь гаригийн амьтан ирээд, дэлхийн ерөнхийлөгчидтэй гар барин мэндчилэх бол дэлхийн ерөнхийлөгчдөөс аль алин сэжиглэлгүй гар барих бол? Магадгүй жоомон овгийн харь гаригийнхан эв найрамдлийн билэг тэмдэг болсон өөрсдийн хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй жоомон иргэнээ явуулсан байж болно шүү дээ. Гэтэл энэ чинь бидний хамгийн дургүй жоомтой адилхан биет.

Түүнтэй мөн л ялгаагүйгээр тэр жоомон биетүүдэд б ид үсээ хяргуулсан сармагчинг санагдуулж болно. Тэгэхээр дэлхийн мисс харь гаригийнханы хувьд үсээ хяргуулсан муухай сармагчин лугаа адил санагдах нь байна шүү дээ.
Өмнөх эргэцүүлэмж дээр материйн тухай ярилцсан. Тэгвэл энэ системд сайхан муухай гэсэн зүйл байхгүй. Байгаа зүйл байгаагаараа л оршдог.
Тэгвэл одоо бид байгаа зүйл байгаагаараа оршдог гэдгийг мэдсэн бол утга учиртай зорилго тавих ёстой гэсэн үг. Зорилго маань сайхан ч байж болно, муухай ч байж болно. Хамгийн гол нь утга учиртай байх ёстой.
Зорилго байгаа цэгт очих зам гэж бий. Тэгвэл тэр замд очих хамгийн дөт зам гэж бас байна.
Энэ нь яг л төөрдөг байшинд орсонтой адил. Нэг хаалгыг нээвэл мянган хаалга дахин гарч ирнэ. Тэр мянган хаалга хаашаа ч хөтөлж мэдэх ба тэр хаалга нээгдэх цаг мөч гэж байна. Хэрэв цаг хугацааг ажрахгүй мянган жил болох аваас бүх хаалгыг туршин үзэж өөрийнхөө эцсийн зорилго болсон газартаа хүрэх боломжтой.
Гэтэл бидэнд чинь зуун жил байна шүү дээ. Муу ёрлоогүй ч хүн эрт үхэж ч мэднэ. Та бас одоо хэдэн ч настай юм билээ?
Тэгэхээр одоо ингээд цаг хугацааны тухай ойлголт гарч ирж байна.
Нэг жилийн үнэ цэнийг хичээл дээрээ улирасан сурагчаас мэдэж болно.
Нэг сарын үнэ цэнийг ажлын цалингаа авч буй цэвэрлэгчээс мэдэж болно.
Нэг долоо хоногын үнэ цэнийг сэтгүүлээ амжиж гаргаагүй редактороос мэдэж боно.
Нэг өдрийн үнэ цэнийг осолд орсон залуугаас мэдэж болно.
Нэг хормын үнэ цэнийг Хитлерийн эцэг эх уулзсан агшинаас мэдэж болно.
Хитлерийг би дурьдсан учраас та бүхнээс нэг асуулт асууя. Хэрэв би цаг хугацаагаар аялаад Хитлерийн эцэг эхийг уулзах агшнийг нэг хоромоор зөрүүлсэн бол юу болох байсан бэ?
Магадгүй Хитлерийн аавын Хитлерийг бий болгосон эр бэлгийн эс зөрөөд Хитлерээс тэс ондоо, одоо энх тайвны Нобелийн шагнал авсан хүн төрж болох байлаа.
Тэр агшнийг өөрчилсөн учраас зуун жилийн дараах асар ихээр өөрчлөгдөнө.
Та бүхнээс дахин нэг асуулт асууя.
Тавин жилийн дараа та бодно. Хэрэв өнгөрсөнд буюу одоо ирээд юу хийсэн бол зорилгодоо хүрэх байсан гэж бодож байна. Тавин жилийн дараах ирээдүйн та юуг одоо хийхийг хүсэх байсан бэ?
Яг энэ мөчид юуг өөрчилсөн бол та бүхэн зорилгодоо хүрэх байсан бэ?
Өдөр бүр тутмынхаа ямар хандлагыг өөрчилвөл хорин жилийн дараа та Монгол улсын ерөнхийлөгч болох бэ?
Ямар үйл хөдлөл одоо хийвэл зорилгодоо хүрэх мянга мянган хаалганы хамгийн оновчтойг сонгох бэ?
Нэгэнт хандлага гэж байгаа учраас зорилгодоо хүрэх хамгийн дөт замыг ольё.
Энэ бол хандлагаа бүрэн өөрчлөх. Өдөр тутмын хандлагаа өчүүхнээр өөрчилснөөр Хитлерийн эцэг эхийн нэг хормыг өөрчилсөнтэй адил ирээдүйн арван жилд зорилгодоо хүрэх хамгийн дөхөм болно.
Тэр ч бүү хэл таны хийсэн үйл бүхэн чинь бусдыг уриалан дуудаж таны хийсэн үйлийн үр тань гинжин урвалаар явж сайн сайханд хөтлөгдөнө.
Эцэст нь дүгнэвэл зорилго сайхандаа биш зорилго утга учиртайдаа оршдог. Зорилгодоо хүрэх хамгийн энгийн арга бол цаг хугацаагаар наадах юм.

Левиафан
2016 оны 6 сарын 3
Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s