Левиафаны эргэцүүлэмжийн тэмдэглэл 1

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Хүний амьдралын утга учирын тухай ярилцья.

Хүн материас бүрддэг. Хүнийг матер бүрдүүлдэг гэж хэлж болно. Хүний дөрөвний гурвыг ус буюу H2O бүрдүүлдэг. Тэгэхээр биднийг асар олон атом, тэр дундаа протон нейтрон, электрон, безон, кваркууд… бүрдүүлдэг гэж хэлж болно.

Тэгвэл эндээс нэг асуулт урган гарч ирж байна.

“Бид амьгүй биетээс юугаараа ялгаатай бэ?”

Бид өөрсдөө өөсрдийгөө ухаант хүн, өөрийгөө шийдвэр гаргадаг учраас амьд гэж хэлдэг.

“Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” Рене Декарт.

Бид өөрсдийгөө аливаа нэгэн материйн систем гэж үзэж болно. Яг л нарны систем, оддын ай нэгэн систем болж байгаатай адилаар. Бид тодорхой зарчмын дагуу ажилладаг гэсэн үг.

Тэгвэл эндээс дахин нэг асуулт урган гарч ирж байна.

“Бид систем юм бол амьдрал гэж юу бэ?”

Би нэгэнтээ олон сая жилийн амьдрал үүссэн үйл явцийг харж мэдэхгүйгээс хойш бодлоо. Жоохон хүүхдийн амьдрал үүсэх процесс ер нь юу юм бэ?

Хүн хоол иддэг. Энэ идсэн хоолоороо тодорхой шим тэжээл, уургыг урвалд оруулан эмэгтэй хүн өндгөн эс, харин эрэгтэй хүн эр бэлгийн эсийг бий болгодог.

Энэ өндгөн эс, эр бэлгийн эс одоогоор амьтай юу?

Би байсан бол бага зэргийн л амьтай гэж хэлэх байсан. Эдгээр эсүүд бага зэргийн буюу өчүүхэн амьтай. Өчүүхэн системүүд гэсэн үг.

Энэ хоёр эс хоорондоо нэгдэн нийлснээр энэ систем хөгжих үйл явц эхэлдэг. Олон эсүүд болон задран хуваагдсанаар системүүдээс бүрэлдэн тогтсон систем бүрэлдэн тогтож байгаа юм.

Хүүхэд бүрэлдэн бий болох явцад хүүхдийн тархи бий болдог. Энэ тархи нь биеийн бүхий л системийг удирдаж, түүгээрээ мэдээллээ аван дахин хөгждөг. Энэ үйл явцийг бид нийгэмших гэдэг. Хүүхэд эхийн хэвлийд мэдээллийг авч боловсруулан хөгжлдөг. Бас өөрийнхөө гени буюу өнгөрсөн мэдээлэл, бас нийгэмшсэн мэдээллээсээ хамааран хариу үйлдэл үзүүлдэг.

Юу гэсэн үг бэ? гэхээр бид жоохон хүүхдэд ширүүхэн үг хэлвэл тэрхүү систем их гүнзгий хямралд ордог гэсэн үг. Тэрхүү системд хүчтэй нөлөөлсөн байна. Тэрхүү систем дагжин чичирж хүчтэй гэмтлийг ч авч болно.

Харин хүүхдийг том болоход тухайн хүүхдэд яг тэр ширүүхэн үгээ давтаж хэлвэл тэр хүүхэд тоохгүй л болов уу. Учир тэр хүүхдийн тархи буюу систем нь аль хэдийн томрон батжиж, ширүүхэн үгийн инерц нөлөөлөхөө больсон гэсэн үг.

Би хүнийг хоёрхон зүйлээр дүгнэж болно гэж бодож байна. Тухайн хүний сав буюу гени, эсвэл сүнс. Хоёрдугаарт тухайн хүний хэрхэн нийгэмшсэн байдал.

Хүний систем хөгждөг. Хөгжих хөгжихдөө хүний систем ямар мэдээлэл буюу өгөгдөл орж байгаагаас хамааран хөгждөг.

Хэрэв хүүхдийг чонотой өсгөвөл тэр хүүхэд язгууртны хүүхэд байлаа ч гэсэн чоно шиг ааш араншинтай болно. Энэ бол хатуу үнэн. Хүн ямар орчинд байна тэрхүү орчиноо дагаад тийм хүн болох нь элбэг.

За тэгвэл бид систем юм байна.

Нэг асуулт урган гарч ирж байна.

“Бид систем юм бол ямар зорилготой систем юм бэ?”

E=mc2 Хүн бүрийн дүрийг харж байсан алдарт Эйнштэйний томьёо. Энэ томьёо юуг илэрхийлээд байгаа юм бэ? гэвэл Масс бол энергийн нэг хэлбэр юм. Энерги нь өөрөө бас масстайг илэрхийлдэг гэж хар үгээр тайлбарлаж болно.

Тэгвэл бидний систем энергийн нэг хэлбэр юм бол бидний оюун бодол ч гэсэн энергийн нэг хэлбэр гэж үзэж болно. Хэрэв энэ орчлон ертөнцийг нэг систем гэж үзэх юм бол бид ч гэсэн энэ орчлон ертөнц шиг томоохон хэмжээний систем болж болно гэсэн үг.

Бид суралцаж, өөрийнхөө системээ тасралтгүй хөгжүүлэх авас дэлхийг өөртөө шингээх, орчлон ертөнцийг өөртөө шингээх, шинээр ертөнц үүсгэх систем болж болно гэж үзэж байна.

Юу гэсэн үг бэ? гэхээр бид энэ ертөнцийн нэгээхэн хэсэг билээ. Гэхдээ бид хэрвээ системээ хөгжүүлсээр байвал өөрсдөө энэ ертөнц болно гэсэн үг.

Мэдээж цаг хугацаа хязгаарлагдмал. Бурхан багш Будда Сэдэдраднаа шиг бид нирваан дүрээ олон самсарагаас гарах нь тун ч хэцүү. Тийм учраас бид олон амьдралдаа энэ даалгаврыг биелүүлэх ёстой.

Хүн унтахдаа унтсан цагаа бараг анзаардаггүй. Хүн гүн нойрсвол нүд ирмэх төдий сэрсэн мэт болдог.

Үүнийг тархины Делта долгоин гэдэг.. Бид тархиа график аргаар шалгуулахад хүн унтахдаа хүний тархины хэлбэлзэл багасдаг байна. Харин үхэхэд?

Хүн үхэхэд хүний тархины долгион байхаа больдог.

Өөрөөр хэлбэл унтахад цаг хугацаа хурдан өнгөрдөг байсан бол хүн үхэхэд хүн орон зай, цаг хугацаанд баригдахаа больж өөрийнхөө сав бие болох энэ биеэ орхин явна гэсэн үг.

“Бид үхээд алга болох уу?”

ҮГүй. Бид үхээд алга болохгүй. Зэргэлдээ орших ертөнц, эсвэл өнгөрсөн ирээдүй аль нэгэн газар бид үхэхдээ ямар байсан түүнтэй яг адилхан генитэй, эсвэл гени ч биш өөр кодлогдсон мэдээлэлтэй оршихуй төрөх аваас бид тэнд дахин мэндэлж байна гэсэн үг.

Харамсалтай нь бид дурсамжаа дахин санах боломж бараг үгүй билээ.

Тэгвэл бид дурсамжаа мартаад байвал одоо яаж хөгжинө гэсэн үг бэ? Яаж дэлхийг энэ ертөнцийг өөртөө багтаах болж байна?

Энэ тун амархан. Бид яг одоо өөрсдийнхөө зам мөрөө хянаад дараа төрөлдөө ямар үнэт зүйлсийг аваад очихоо шийдэх хэрэгтэй. Жишээлбэл та хичээнгүй сурагч бол дараа төрөлдөө ч хичээнгүй сурагч болно. Яагаад гэвэл энэ таны гол цөм болсон шүү дээ.

Энэ чинь л КАРМА. Хүн сайн зүйл хийвэл сайн цөмтэй болж, сайн сүнсний генитэй болж, сайн учирлаар сайн хүнээс л төрнө.

Хүн муу зүйлийг хийвэл муу цөмтэй болж, муу сүнсний генитэй болж, муу учирлаар зовох болно. Үүнийг нөгөө талаас бас там гэж хэлдэг.

За тэгэхээр бидний эцсийн зорилго суралцах юм байна. Суралцах суралцахдаа зөв зүйлийг л сурах хэрэгтэй.

Левиафан

2016 оны 6 дугаар сарын 2.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s