Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 16]

Хуйларч буй луу Ном 3
Хэсэг 16 – Хэрцгийлэл

Леви

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 16 – Хэрцгийлэл

” Линлэй, энэ үнэхээр чи байна шүү. Гайхалтай!” Баяртай хоолой гарав. Энэ туранхай залуу байсан ба өөр уруу нь өндөр хурдаар гүйн ирсэн хүн байв. Залуу Шидэт араатнуудын уулсын хөндийд уулзсан залуу дайчдын нэг байсан юм. Нөгөө хоёр хүнтэй уулзсан Делсарт бас Кава хоёр хоёул нас барсан.

Тэр үед салхин шидийн харваачтай уулзахдаа “Газрын жад”  ашигласан. Тавдгаар зэрэглэлийн туранхай дайчин Матт, даруй зугтах боломжийг ашигласан. Гэхдээ Линлэй өөрийг нь дутаасан эсэхт үнэхээр санаа тавиагүй.Эцсийн эцэст Матт тэр хоёр ямар ч онцгой харилцаагүй.

Үнэнийг хэлвэл, уулзсан гурван хүнээс хамгийн ойр дотно санагдсан хүн бол өөрийн ангийн хүүхэд Делсарт байсан. Тэр том Кава бас өөрт нь таалагдсан ч Линлэй Матт-ийг юу ч гэж бодоогүй.

“Өө, энэ Матт байна. Бид хоёр дахиад Шидэт араатнуудын уулзсын хөндийд сарын дараа уулзана гэж санасангүй шүү.” Линлэй машид тайван байлаа.

 

Матт машид баярласан байв ” Энэ гайхалтай. Сарын олон зүйлийн дараа би шидэт араатнуудад золтой л идүүлсэнгүй. Зол тохиож миний хийморь, ёндоо намайг хаяагүй. Хөөх, энэ цуст Дайны бодон мөн үү? Линлэй чи Цуст Дайны бодон алж чадаж байгаамуу? Үнэхээр гайхалтай юмаа”

Линлэй инээмсэглэв.

“Би баг зэрэг өлсч байна. Бас Цуст Дайны бодонгийн мах идэж үзээгүй. Цуст Төмөр бух бас гайхалтай амттай гэж сонссон юм байна. Өдрийн хоолоо идээгүй л дээ. Надтай Дайны бодонгийн мах хуваалцахад дургүйцэхгүй биз дээ?” Матт тоглов.

Цуст Дайны бодон биеэрхүү. Хүүр нь дор хаяж хэдэн зуун килограм болно. Арван хүн идлээ ч дуусгаж чадахгүй.

“Юу гэж дээ.” Линлэй өөрийн хутгаа гаргаж ирээд Дайны бодонгийн махнаас өгөв.

“Линлэй, өөртөө төвөг удах хэрэггүй дээ. Энэ Цуст Дайны бодонгийн мах чиний олз шүү дээ. Яаж би чамаар махыг янзлуулж болох билээ? Алив би хийе. Би бас сайн мах шардаг юм шүү. “Матт даруй Дайны бодонгийн хүүр уруу очоод хутгаа гаргаж ирэв.

Хутгаар тоглох мэт Матт, маш эвлэгхэнээр Дайны Бодонгийн махыг янзлав. Тэрээр зөвхөн дөрвөн мөч, хэл, сүүлийг огтолсон. тэгээд ойр байрхан булагт эдгээрээ угааж эхлэв.

“Эзэн, үнэхээр чадвартай юм аа. Таниас энэ талаараа дутахгүй чадвартай байна шүү.” Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ, Линлэйн мөрөн дээр үсэрч суугаад бодлоороо хэллээ.

Мөрөн дээрх жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэг хараад Линлэй баярлан санаашрахаас яалтай. Энэ хар Сүүдрийн хулгана гаднаасаа ямар энгийн, аюулгүй харагдаж байгаа боловч Үнэн хэрэг дээрээ….

Хэрэв улангасч хилэндээ автах аваас Бэбэ хэрхэн яаж харанхуйн алуурчныг алж, бас тэр охиныг алж чадахыг Линлэй эргэж дурсана.

“Өнгөн талаас хүнийг битгий дүгнэ. Энэ бас Шидэт араатнуудад хамаарна.” Линлэй санаашрав.

Матт шарах төхөөрөмжөө даруй гаргаж ирээд, хоолны давс, амтлагч нарыг гаргаж ирнэ.

“Линлэй, энэ Дайны бодонгийн гуя үнэхээр амттай. Хэл нь ч гэсэн зөөлөн бөгөөд гоё үнэртэй. Дайны бодонгийн сүүлний амт ч бас чамгүй сайхан шүү.”

Хэлж байхдаа Матт сүүл болоод хэлийг олон хэсэгт хуваалаа. Линлэй Маттийг цахиураар гал гаргахыг олж харлаа. Тэрбээр галын шидтэн биш учир цахиур ашигладаг байв. Тэгээд Матт маш хурдтайгаар махаа шарна.

Хэсэг хугацааны дараа.

“За болсон байна. Амсаад үзье.” Матт Дайны бодонгийн гуяны махыг Линлэйд өгнө.

Хариуд нь Линлэй Дайны бодонгийн махыг Бэбэд өглөө. Бэбэ машид баяртайгаар махыг аваад амтархан иднэ. Дайны бодонгийн мах Бэбэгээс гурваас дөрөв дахин том байсан ч хэдхэн мөчийн дараа Бэбэ бүх махыг идэж дууслаа.

Үүнийг харсан Матт гайхсандаа эрүүгээ мултлах шахав.

“Үнэхээр шидэт араатан юм даа. Хар Сүүдрийн хулгана хүртэл ингэж их идэх гэж.” Матт Дайны бодонгийн хэлийг Линлэйд өгч байхдаа дотроо бодно. ” Линлэй миний урлагын бүтээлээс амс.”

Линлэй эелдгээр татгалзав.  “Хэрэггүй дээ. Би хэл идээд сураагүй. Тэр гуяны махнаас жоохон байхад болно.” Линлэй нөгөө хөлийг аваад идлээ. Хажууд байсан Матт инээмсэглэв. “Би чамайг хүчлэхгүй. Хэрэв чи идэхгүй бол би иднэ дээ. Хаха”

Машид баяртайгаар Дайны бодонгийн сүүл, хэл хоёроос идлээ.

Линлэй гуя идэж дуусаж байтал Матт их идэж амжаагүй байлаа.

“Өө, чи аль хэдийн идээд дуусаа юу? Хаха, тэгвэл яахав яахав. Би угаас бага идээд цатгалан болчихлоо. Би энэ Дайны бодонгийн хөлийг дараа өлсөхөөрөө идчихье.” Матт Дайны бодонгийн нөгөө нэг гуяыг аваад даавуунд боогоод далд хийлээ.

Линлэй Матт уруу хялам хийв.

Матт өөртэй нь хамт аялах сонирхолтой мэт санагдлаа.

“Матт би Шидэт араатнуудын уулсын хөндийд ганцаараа аялаад болж байна. Ингээд салцгаая даа.” Линлэй шулуухан хэллээ.

Матт даруй барайв. “Линлэй энэ газар маш аюултай. Цуг аялавал илүү аюулгүй. Үнэнийг хэлэхэд сүүлийн нэг сар би үнэхээр аймшигтай тулаануудтай учирсан. Тухтай ч амарч чадсангүй.”

“Тэгвэл хүссэнээр чинь больё доо. ”

Линлэй үг унагасангүй. Даруй уулсын хөндийн цөм уруу чиглэнэ. Харин Матт инээмсэглэн түүнийг дагалаа. Түүний харц гэхдээ Линлэйн үүрч байгаа цүнх уруу ширтээстэй. Нүдэн дотор нь хорлонтой харц нуугдаж, хорон гэрэл нүднээс нь цацрана.

“Энэ цүнх Линлэйн сарын өмнө үүрч байснаас өөр цүнх байна. Бас илүү дүүрэн юм гээч.” Матт дотроо бодов. Гэхдээ тэрээр нөхөрсөгөөр инээмсэглэсэн хэвээрээ. Матт Линлэй шиг биш. Шидэт араатнуудын уулсын хөндийд орохоосоо өмнө өөр олон газар бэлтгэл сургуулилалт хийж байсан.

Матт хурдаа нэмээд, Инээмсэглэнгээ “Линлэй чи үнэхээр гайхалтай хүн юмаа. Чамтай хамт байхад үнэхээр аюулгүй байх юм. Эцэст нь хэлэхэд хоёр хүн хамтдаа байвал илүү хүчтэй. Шөнө болоход ээлжилж унтаж болно. Шөнө бүхэлдээ соргог, сэрэмжтэй байх шаардлагаггүй юм байна.”

Линлэй чимээгүй л байв. Эргэн тойрноо ажиж, шидэт араатнуудаас сэрэмжлэнэ.

….

Тэд ход зүгт аажуухан ойртож байв. Линлэй дахиж зүүн зүг явж зүрхэлсэнгүй. Тэд хэрэв зүүн зүг явах юм бол Шидэт араатнуудын уулсын хөндийн аюултай хэсэгт очино. Энэ хэсэг нутагт Линлэй тав зургадугаар зэрэглэлийн шидэт араатнуудтай таарчна.

Бүхэл цаг хугацаанд Матт хажууд баяр хөөртэйгээр дагана.

Хоёр өдрийн дараа.

Аль хэдийн харанхуй, бүрэнхий болсон байлаа. Линлэй Матт хоёр нэг шугаманд орж алхана.

“Линлэй, эргэж буцах цаг болсон гэж бодохгүй байна уу. Бид аль хэдийн хангалттай цагыг Шидэт араатнуудын уулсын хөндийд өнгөрүүллээ.” Матт зөөлөн хоолойгоор хэлнэ.

Линлэй чимээгүйхэн толгой сэгсэрнэ..

Матт багахан уурлав. “Шөнө бүр энэ Линлэй маш сэрэмжтэй байх юм. Надад түүнийг алах ямар ч боломж өгөхгүй юм.” Матт Линлэйг алах бүрэн дүүрэн итгэлгүй. Эцсийн эцэст амьд үлдэнэ гэдэг Линлэйн ур чадвартайг илтгэнэ.

“Хмм?”Линлэй нэг зүйлийг анзаарлаа. Холгүйхэд үхмэл модод байлаа. Тэрхүү үхмэл модод дунд нэг харанхуй сүүдэр мэт зүйл байв.

Линлэйн хажууд байгаа Матт харин нүүрээ бурууллаа. Маттийн нүдэнд баяр хөөр, мөн шунал хүсэл бялхана. Сурцтай аргаггүй Матт чинжаалаа сугалан гаргаад Линлэйгийн ар хударга уруу дүрнэ.

Линлэй гэнэт эргэж хараад Маттийн хутга барьж байгаа бугалганаас нь барьж авна. Тэрхэн үедээ Линлэй хүйтнээр харж, улам хүйтэн өнгөөр хэлнэ “Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов??”

“Чи!” Матт цочирдов. Гэнэдүүлж довтлох гэсэн дайралт нь мэдэгдээд хамгаалагдлаа.

Матт даруй Линлэй уруу инээмсэглээд хэлэв ” Чи намайг юу хийж банйа гэж бодоов? Өө, хүчит суут шидтэн минь. Би чамд хэлье.. Би чамайг алах гэж байна.” Матт өөртөө хэтэрхий итгэтэй байлаа. Ийм ойрын зайд яаж тавдугаар зэрэглэлийн дайчин тавдугаар зэрэгэлэлийн шидтэнг алж чадахгүй байх билээ.

Матт дахин хүчээ баруун гартаа нэмэн, зарим тулааны ки ашиглан Линлэйн барьцыг алдуулах гэв.

“Үх!” Матт Линлэй уруу харан чинжаал хутгаараа Линлэй уруу дахин сүлбэв

“Рааавр!!!!”

Аймшигтай дуу! ” Юу?” Матт чимээ сонсвол айн чичирхийлэхээс өөр яахав? Дараачаа маш жижигхэн сүүдэр өмнө нь гарч ирэхийг харав.

“Юу.. энэ юу бэ?” матт хар сүүдрийг үнэндээ Сүүдрийн хулгана, Бэбэ гэдгийг анзаарав. Энэ үргэлж Линлэйн мөрөнд байдаг шүү дээ. Жижигхэн Сүүдрийн хулгана амаа томоор ангайлгаж. Маш хурц олон шүдээ ярзайлгаад Маттийн нүүрийг тас хазав.

“Үгүй ээ.”

Матт даруй өндөр хурдаар дутаан, нүүрээ барив.

“Тасс!”

Жижигхэн Сүүдрийн хулганы хурд Маттийн төсөөлсөнөөс ч хурдан. Яаж Матт дутааж чадах билээ? жижигхэн сүүдрийн хулгана баруун сарвуугаараа, яг л хурц хутга мэт Маттийн толгойг цавчив. Ганц самардалтаараа Маттийн тал хүзүү зүсэгдэн, толгойноос нь салав. Цус толгойноос нь аймшигтай ихээр олгойдон гарлаа.

“Өөх.. гарр.” Гараараа хүзүүгээ дарвал Маттийн нүд бухынх мэт том болсон байв. Үл итгэсэн байдлаар жижигхэн Сүүдрийн хулганыг харна. Зүрх нь үхвэл ” Сүүдрийн хулгана? Энэ Сүүдрийн хулгана мөн үү?”

Ухаан санаа нь балартвал тэрээр үхлээ. Матт үхэхдээ айдас хүйдэс, итгэл үгүй үхэв. Хөдлөхдөө маш удаан бэлдсэн. Гэхдээ Сүүдрийн хулганыг төлөвлөгөөндөө оруулаагүй ажээ.

Хар өнгийн Сүүдрийн хулгана төрөл дундаасаа хамгийн сул дорой нь.

Гэхдээ үхэх энэ үедээ Матт эцэст нь энэ хөөрхөн жижиг Сүүдрийн хулгана үнэндээ аймшигтай мангас гэдгийг ойлголоо.

“Пад!”

Маттийн гар хоолойноос нь амгүйгээр буугаад, доошоо нав. Түүний хувцас болоод газар цусанд будагдлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.