Чөтгөр бурхдын домгууд [56]

Үдшийн мэнд.
Сэтгэл санаа ихэд өөдрөг боллоо. Та бүхэн сайхан амарна уу.
Леви ❤

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд 

Хэсэг 56 – Алуурчин

Не Ли эхний [Тэнгэрийн хээгийн бие] зааж өгсөний дараа Не Ю цээжлээд авлаа. Не Ю сургуулилалтаа хийх хоосон талбай олоод сургуулилтаа эхлэв.

Шөнийн харанхуй үргэлжилж, улам гүн харанхуй бүрхэн авна. Ой дунд хэдэн сүүдрүүд давхилдав.

Не Ли гэнэт алсаас ямар нэгэн зүйлийг мэдрэв.Хэдэн километрийн цаана хавцалаас ямар нэгэн сүүдэр унахыг харлаа. Хөмсгөө атируулаад, баруун гараараа агаар цавчивал, Сүүдэр гарч ирэн агаарт уусаад ойд шингэв.

Өөрийнхөө чөтгөрийн сүнстэйгээ нэгдэлгүйгээр дуудсан болно. Чөтгөрийн сүнстний бие байхгүй бол чөтгөрийн сүнс юу ч хийж чадахгүй. Гэхдээ Чөтгөрийн Сүнстэн чөтгөрийн сүнсийг юу сонсч, мэдэрч байгааг мэдэх боломжтой. Энэ тэдэнд заримдаа маш хэрэгтэй болдог.

Ердийн чөтгөрийн сүнс маш амархан мэдрэгддэг. Гэхдээ Сүүдрийн Чөтгөрийн Сүнс өөрийн оршин байгаагаа нууж чаддаг. Түүнчлэн энэ тагнах, шинэ газрыг нээхэд нэн тустай.

Сүүдрийн Чөтгөрийн сүнс удалгүй хэдэн хүнийг олов. Сүүдрийн Чөтгөрийн сүнсний нүдээр Не Ли хүмүүсийг хар хувцас өмсч, ой модон дотор нуугдаж байгааг тодхон харна.

Не Ли Сүүдрийн Чөтгөрийн сүнсийг удирдан, Модны араас гэтвэл гурван хүны байрлалыг олов.

Гурван хүн хоорондоо ярилцаж байлаа.

” Энэ Тэнгэрийн хээ овгийн газар нутаг”

“Бид болгоомжлох хэрэгтэй. Одоо хүртэл Тэнгэрийн хээ овогт Алтан зэрэглэлийн туршлагатнууд байгаа. Тэдэнтэй таарвал бид гарцаагүй үхэх болно.!”

” Та Не Ли гэдэг жаал үнэхээр уулан дундах эмтсэн байшинд амьдардагт итгэлтэй байна уу?”

” Мэдээж, би өдөр аль хэдийн шалгасан. Жаалын аав ээж хоёул дайчид биш. Жаалыг тэдэнд мэдэгдэхгүйгээр алчихаж дөнгөнө.”

Сүүдрийн Чөтгөрийн Сүнсний сонсголоор Не Ли харилцан яриаг чагнав. Түүний хөмсөг хумиралдада ” Ариун гэр бүлийнхэн юм байхдаа?”

Гаднаас харвал гурван хүн түүний араас иржээ. Гэсэн хэдий ч тэд зөвхөн Мөнгөн зэрэглэлийнх байх учиртай.

Нэг хүний хоолой нь танил сонсогдсон ба Не Ли гэнэт хэн гэдгийг саналаа. Энэ Харанхуйн бүлгэмийн Юн Хуа мастер байв.

Эртний Орчид хотод таарсанаас хойш Не Ли тэр хүний хоолойг аль хэдийн ой тоондоо буулгасан. Азтай нь тэр зөвхөн Мөнгөн зэрэглэлийн дайчин. Бүхэл Яруу алдрын хотын Алтан зэрэглэлийн дайчдын тоо цөөн ба хүн бүр өөрийн гэсэн нэрийн хавтантай. Тиймээс Харанхуйн бүлгэмийнхэн Яруу алдрын хотод Алтан зэрэглэлийн дайчин шургуулах үнэхээр боломж хомс Тэдний дундаас хамгийн хүчтэй нь Харанхуйн Бүлгэмийн Юн Хуа мастер байв.

Не Ли Сүүдрийн Чөтгөрийн Сүнсний бүх хүчийг гэнэт гаргав. Не Ли тэдгээр Мөнгөн зэрэглэлийн дайчид нэг нь 5-одтой Мөнгөн зэрэглэл, нөгөө хоёр нь 3-одтой Хүрэл зэрэглэлийг мэдэв.

” Аргалахад бас төвөгтэй юм болох нь дээ” Не Ли амандаа бувтнаад дахин бодлогоширов. Тэд 1-одтой Мөнгөн зэрэглэл, эсвэл 2-одтой Мөнгөн зэрэглэл байсан бол Не Ли тэднийг өлхөн аргалах байсан. Харин 3-одтой Мөнгөн зэрэглэлийн дайчны хувьд Не Ли тэднийг цааш харуулахад учир бий. Мөн 5-одтой Мөнгөн зэрэглэлийн дайчинг аргалахад бүр хэцүү.

Хэрэв энэ гурав Не Лигийн гэрт ирвэл үнэхээр асуудал мандана.

” Сяо Ю, хурдан том хүнд мэдэгд. Тэдэнд Харанхуйн бүлгэмийн хэдэн хүн манай ойд байна гэж хэл!” Не Ли хэсэг бодсоноо Не Юд хэллээ.

 

” Харанхуйн бүлгэмийн хүмүүс ээ?” Не Югийн нүд зурвас хийн айдас төрөв. Ийм балчираараа байгаа түүнд Харануйн бүлгэмийн тухай сонсоод ямар аймшигтай санагдах билээ? ” Тэгвэл та хаашаа явах гэж байгаа юм бэ? Не Ли ахаа, цуг явья.”

” Би алзахгүй ээ. Тэдэнтэй тулгарахгүй, эндээ би үлдээд ажиглаж байя. Бушуулаад том хүнд мэдэгд. Хүмүүс дунд нэг нь 5-одтой Мөнгөн зэрэглэл бий. Тиймээс Алтан зэрэглэлийн дайчин ирэх ёстой шүү!” Не Ли хэллээ. Чөтгөрийн араатнуудын дайралтаас хамгаалахын тулд Тэнгэрийн Хээ овог үргэлж Алтан зэрэглэлийн дайчныг харуулд гаргадаг. Тэр харуул хийж буй ахмадыг дуудахад л болно.

” Сяо Юу, бушуул! Дахиж удаж болохгүй!” Не Ли сандрангуй яаравчлууллаа.

Не Ю санаа зовсон аястай Не Ли уруу харав. Гэхдээ толгой дохиод, хурдхан гүйгээд одов.

Не Ю гүйгээд одохыг харсан Не Лигийн санаа хөнгөхөн амрав. Не Ли ахмад хүнийг авчруулах хоёр шалтгаан бий. Нэгд дүүгээ холдон явуулах. Энэ нөхцөлд л Не Ли одоогийн байдлыг хяналтандаа авч чадна.

Не Ли болгоомжтойхон өөрийгөө нуув. Алгуурхнаар гурван алуурчин хаана байгаа газар очино.

Өстөний хүч ихтэй ч. Дайсан ил, харин тэрээр нуугдсан байгаа. Тийм учраас тулалдах бол боломжгүй зүйл биш.

Юн Хуа мастер хоёр 3-одтой Мөнгөн зэрэглэлийн дайчнаа дагуулан модон дунд давшиж байв.

” Юу болоод байна?” Юн Хуа мастер гэнэт этгээд зүйл болоод байгааг мэдрэв. Яг л булангаас хүн тагнаад байгаа мэт. Энэ маш хөнгөхөн мэдрэмж байсан ч хаанаас ирээд байгааг мэдсэнгүй.

” Юу болов? Ноёнтон?” хоёр 3-одтой Мөнгөн зэрэглэлийн дайчин гайхан асуув.

” Би буруу мэдэрсэн юм байхдаа? Юн Хуа мастер хэсэг зуур азсанаа. Гараа дуугаргавал, том хар чөтгөрийн бар гарч ирэв. Тэрхүү хар чөтгөрийн бар моднууд уруу хүйтнээр ширтэнэ.

Тэр 5-одтой Чөтгөрийн сүнстэн, тэгээд Хар Одот Барын Чөтгөрийн Сүнстэй!

” Тулалдахад бүр хэцүү юм гээч!” Не Ли хэсэг зуур бодвол, хөмсгөө зангидна. Өөрийгөө сүүдэр дунд нуух амьсгаагаа түгжив. Сүүдрийн чөтгөрийн сүнс бас өөрийгөө модны ард нуун үл хөдөлж байлаа.

Не Ли Юн Хуа мастераас 50-60метрийн зайд байлаа. Хар одот Барын Чөтгөрийн Сүнс бас Мөнгөн зэрэглэлийнх. Гэхдээ ийм холоос өөрийг нь илрүүлэх ямар ч боломжгүй. Сүүдрийн Чөтгөрийн сүнс Юн Хуагаас харин таван метрийн зайд бүрэн үл үзэгдэх байдалдаа шилжсэн.

Хар одот Барын Чөтгөрийн сүнсний нүд номин ногоон өнгөтэй байв. Эргэн тойрноо ажсан боловч юуг ч олж харсангүй. Юн Хуа мастер санаа амраад ” Би хэтэрхий их юм бодсон юм шиг байна!”

Юн Хуа мастер Хар Одот Барын Чөтгөрийн сүнсээ буцаан дуудав. Өөрийн чөтгөрийн сүнс бусад чөтгөрийн сүнстнүүдэд амархан мэдэгддэг. Түүнчлэн болгоомжтой байх ёстой.

” Бид хоёр эндээ хүлээе. Лю Шин, явж Тэнгэрийн хээ овгийг харуулдаж байгааг шалгаад дохио өг.” Юн Хуа мастер зөөлхөн хэлэв. Энэ асуудлын тухайд одоо хүртэл аюултай байгаа учраас өөрөө явж эрсдэл үүрэхгүйг бодлоо.

Лю Шин сэтгэлээр унаж, ” Би яагаад явах ёстой юм бол?” Гэсэн хэдий ч Юн Хуа мастерийн үгнээс гарахаас эмээн үгийг дагав. Түүнд толгой дохиж, уулнаас буухаас өөр ямар ч сонголт үгүй.

Юн Хуа мастер ба Лю Ян гэдэг нөгөө хүнтэйгээ хурдаа саарууллаа.

 

Лю Шин бусдаасаа салсаныг хараад Не Ли ” Энэ ч сайхан боломж шүү!”

Одоогийн хүчээрээ, гурван хүтэй зэрэг тулалдана гэдэг тун ч хэцүү. Гэсэн хэдий ч ганц 3-одтой Хүрэл зэрэглэлийн тулаанч хамаагүй амархан. Лю Шингийн сүнсний хөгжил Не Лигээс хоёр давхаргаар илүү ч тэрээр тулаанч. Харин Не Ли Чөтгөрийн Сүнстэн.

Не Лигийн чөтгөрийн сүнс бол өмнө хэний ч харж байгаагүй Сүүдрийн Чөтгөрийн сүнс. Энгийн хүмүүс Сүүдрийн Чөтгөрийн сүнсний шинж чанарыг олж мэдэхгүй.

Не Лигийн удирдлага дор, Сүүдрийн чөтгөрийн сүнс хар гэрэл болон, даруй Не Ли-тэй нэгдлээ. Энэ түүний биеийг хувиргаж орхилоо.

Не Ли холгүй байх Лю Шинийг харна. Түүний ам жуумалзав. Бодлоороо өөрийгөө нуун, аажуухан Лю Шинд ойртож байв.

” Юу болоод байна?” Лю Шин хэдэн зуун метр явсаны дараа хачин эрчим мэдэрлээ. Цэх зогсож, эргэн тойрноо ажиглаж харав.

Намуухан шөнө дунд, моддын салхинд исгэрэх насчисаас өөр юу сонсогдох вэ? Ямар ч хөлийн чимээ үл сонсдоно.

” Би ургуулж бодсон бололтой.” Лю Шинг өөрийгөө бодоод инээлээ. Дараачаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Тэрээр хөдөлгөөнөө удаашруулаад бодно. Юн Хуа мастерийн сэтгэлийг баясгах зүйл хийж болох ч амь насаа эрсдэлд учруулах зүйл хийж болхгүй.

Не Ли амьсгалаа түгжин, чимээгүйхэн Лю Шинд ойртоно. Өөрийнх нь Сүүдрийн Чөтгөрийн сүнсний чадварын тусламжтай нуугдсан байлаа. Эгэл жирийн хүн хүртэл өөрийг нь байгаа эсэхийг анзаарахад ч хэцүү.

Таван метр, гурван метр, хоёр метр…..

Лю Шин өөрийн ард Не Ли зогсож байгааг мэдээ ч үгүй.

Гэнэт Лю Шин өөрийг нь алах хүслэн ундарч байгааг мэдэрч, зүрхийг нь аюулын харанга дэлдэв. Гайхан, бүрдэж ухасхийн үсрээд хөлөөрөө тийрлээ.

Гэхдээ хөлөөрөө тийрсэн ч юуг ч оносонгүй. Хэн ч ард нь байсангүй.

” Яг юу болоод байна?”  Лю Шин зүрхэнд нь хүйт даагаад явсаныг анзаарав. Өөрийг нь алах хилэн ундарч байгааг мэдэрсэн ч эргээд харвал юу ч олсонгүй.

Лю Шин санаа амарвал гэнэт артаас нь ” Пш “, гэдэг хүйтэн гэрэл Лю Шиний хоолойг чиглэн цавчигдав.

Лю Шиний хүзүү зүсэгдэн, шинэ цус урсан гарна. Ам нь томоор ангайж байгаа боловч, юу ч дуугарсангүй. Нүдэнд дэхь амь нь удаанаар мөхөлөө. ” Плоп ” гэдэг дуунаар толгой нь газар унав.

Лю Шин үхэхдээ юу болсон, юу өөр уруу нь дайрсаныг ойлгоогүй. Сүнсний хөгжилөө эхлэхээс өдий хүртэл олон мянган дайралт өртсөн ч хэзээ ч урьд ийм дайралтийг үзээгүй.

Түүнд олж мэдэх боломж харамсалтай нь байсангүй.

Не Ли дайралт дуусвал тэрээр дахин үл үзэгдэгч хувилбартаа шилжиж нуугдав.

Лю Шиний хүүрийг нуун, дараагийн гэнэтийн дайралтандаа бэлдлээ.

Анхны гэнэтийн дайралтандаа Не Ли сэтгэл ханаагүй байв. Дайрахаас өмнө Лю Шин өөрийн аллагын талаарх бодлыг нь мэдэрсэн. Не Лигийн хувьд энэ бол бүтэлгүйтэл.

Жинхэн алуурчин дайсандаа хэзээ ч мэдэгдүүлдэггүй.

Не Ли саяхан Сүүдрийн Чөтгөрийн сүнстэйгээ учирсан учраас бүрэн дүүрэн эзэмшиж, удирдаж чадахгүй байгаа. Бүтэлгүйтэх нь энгийн хэрэг. Түүний анхны удаа аль хэдийн ийм байгаа шүү дээ. Өөр хүн байсан бол сэтгэл ханах биз. Гэхдээ Не Ли өөртөө машид хатуу шаардлага тавьдаг хүн.

Не Ли сүүдэр дунд чимээгүйхэн нуугдаж, тэсвэр тэвчээртэйгээр хүлээнэ.

Агаарт цусны үнэр бүдэг бадаг үнэртлээ.

” Юу болоод байна?” Юн Хуа мастерийн хөмсөг зангирав. Тэрээр нэг зүйл бишгүйдсэнийг зөнгөөрөө мэдэж байлаа. Тэрээр үсрээд давшивал Лю Ян араас дагана.

Хэдэн удаа давшсаны эцэст тэд Лю Шиний хүүр газар байгааг оллоо.

” Энд хэн нэгэн байна!” Юн Хуа мастер даруй түгшүүрлэв. ” Өрсөлдөгч 3-одтой Хүрэл зэрэглэлийн тулаанчийг дуу гаргалгүй алсан байна. Дайсан Алтан зэрэглэлийнх гэжүү?”

Лю Ян энэ дүр зургыг хараад цочирдоод ” Лю Шин биднээс хэдхэн метрийн зайд холдоод яаж ямар ч дуу гаргалгүйгээр үхсэн байна. Дайсан яаж ингэж чадав аа?”

Тэд аажуухан ухарч, нуруу нуруугаа нийлүүлэн, эргэн тойрон дахь моддыг ажина

Харанхуй намуухан шөнө, шувуудийн жиргээ сонсогдоно. Гэсэн ч тэд хэнийг ч ойгоос олж чадсангүй. Тэд хэн нэгэн ажиглаж байгааг мэдрэх бөгөөд биен дэх шар үс босно.

 

Юн Хуа мастер, Лю Ян хоёрын үйлдлийг хараад Не Ли огт хөдөлсөнгүй чимээгүйхэн хүлээнэ.

Түүнчлэн цаг сунгах түүнд ашигтай. Удалгүй Не Ю ахмад хүн дуудаад ирнэ.

Цаг явсаар.

Нэг л зүйл болохгүйг анзаарсан Юн Хуа мастер хөмсгөө зангидаад хэлнэ

” Явцгаая”

Ихэд сэрэмжтэй эр байлаа. Учир нь санаанд оромгүй зүйлтэй таарсан учраас түрүүлээд харих ёстой. Эрсдэл үүрээд хэрэггүй.

Лю Ян эндээс явахын түйс болсон байсан учраас толгойгоо даруй дохив.

Юн Хуа үсрээд, явахад зэхлээ. Лю Ян хажууд нь дагах гэж байв.

” Та нар явах гэж байна уу? Амархан явуулахгүй шүү!”

Не Лигийн нүдэнд хүйт даан, тэрээр гараад ирлээ. Ясан ирээ өргөөд Лю Яныг цавчив.

Үл үзэгдэгч байдалтайгаараа Не Ли Лю Яны хажууд удаан нуугдаж байсан. Тэрээр түүний хажууд 5-6 метрийн зайд л байв. Тэрээр гэнэт хурдаа аваад.

Не Ли гарж ирмэгц Лю Ян болоод Юн Хуа мастерийн нүдний хүүхэн хараа нарийсав.

” Хэн?”

Ийм удаан хажууд байгааг нь ч мэдээгүй атал хажууд хэн нэгэн байлаа шүү дээ.

” Алаарай!” Не Лигийн нүдэнд аллагын хүйтэн эрчим хурсан байв. Тэрээр гэрлийн хурдаар Лю Ян уруу дайрна.

Лю Ян цочин, биенээс гэрэл гарна. Биены гаран дээрээ хоёр дуулгатай байв. Тэрээр гараа өргөн Не Лигийн дайралтаас хамгаалав. Яг тэр үед тэрээр мөн Не Ли уруу тийрлээ.

Хүрэл зэрэглэлийн дайчныхаа хувьд Лю Ян зуу зуун тулаанд орсон учраас машид туршлагатай. Ийм үед өөрийн хариу үйлдэл маш хурдан байв.

Харамсалтай нь түүнтэй таарсан хүн жирийн хүн биш, харин Сүүдрийн Чөтгөрийн сүнстэй нэгдсэн Не Ли шүү дээ!

Не Ли гараа гэнэт шулуусгав. Ирний үзүүр нь Лю Яны хүзүүний ард гараад ирлээ. Гараа зөөлхөн татвал ” Пссс” гэсэн дуунаар Лю Яны толгойн арыг ир нь сүлбэчихэв.

Лю Яны нүднээс амь тасрана. Үхэхдээ хүртэл тэрээр ойлгоогүй. Энэ залуу яагаад ийм урт гартай гэж? Хүзүүг нь тойроод дайрч чадаж байна шүү дээ.

Нэг хормын дотор, Не Ли өөр хүнийг аллаа.

Энэ хүчээрээ гэхэд Лю Ян өөрөөс нь илүү хүчтэй байв. Гэтэл Не Ли Лю Янтай нүүр тулаагүй, харин гэнэдүүлж дайрав. Харин Лю Яны хувьд таамаглашгүй золгүй тохиолдол таарав. Ийм богинохон хугацаанд Лю Янд үнэхээр зөв хариу үйлдэл хийх боломж байгаагүй учраас Не Лигийн гэнэтийн дайралт амжилтанд хүрч ганц цавчилтаар аллаа!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s