Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 15]

Оройн мэнд,
Өнөөдөр сэтгэлээр гутралтай өдөр байлаа. Гэхдээ юу ч гэсэн энэ хэсгийг хүргэе.

Леви ❤

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 15 – Хэрцгийлэл

Шидэт араатнуудын уулсын хөндийд, халуун рашааны дэргэд, Линлэй байгалийн эрчимийг сорон авч, шархаа эмнэж байлаа. Энэрэлт Байгаль ээж үргэлж элбэрэлтэй өгөөмөөр байсаар ирсэн. Газар дээр зогсвол шарх нь аниж, амар амгаланг Линлэй зүрхэндээ мэдэрнэ.

Линлэй үүргэвчээ аль хэдийн бэлдсэн байв. Өөрийн үүргэвч нь алуурчны үүргэвчнээс чанарын хувьд хавь дор байсан. Нэмж хэлэхэд алуурчны үүргэвч доторх маш сайн зохион байгуулалттай байсан. Нэг л уяж чангалсан бол доторх зүйлд санаа зовох зүйлгүй байлаа. Мөн алуурчны чинжаал маш хурц иртэй байв. Линлэйд ч энэ авч хэрэглэхэд авсаархан болно.

” Шүүү.”

Нэг үсрэлтээр Линлэй хөдлөв. Тэрээр гэнэтхэн ойн мод дунд сарнин алга боллоо.Линлэй одоо нэг, хоёрдугаар зэрэглэлийн шидэт араатнуудыг тоохоо больсон. Энэ ойд хамгийн их үзэгддэг шидэт араатнууд бол гурав болон дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд. Гэхдээ хэрэв тэрээр тавдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулгарвал. Линлэй тэдэнд хүчтэй төвөг удна гэдгээ мэднэ.

Уулсын хөндийн гүн уруу орох тусам, Линлэй цуст тулаантай нэг нэгээр учрах болов. Маш олон гэнэтийн дайралтууд болон алуурчдын довтолгоонд өртлөө. Энэ олон тулааны дараа, Линлэйн биен дээрх шарх, сорви нэг нэгээр нэмэгдэнэ. Түүнтэй зэрэгцэн Линлэйн сүнс улам бүр хүчирхэгжиж байв.

Үхэл амьдралын зааг дээрх тулаанууд Линлэйн оюун бодлыг хурцалж, өөрийг нь өршөөлгүй илүү энэрэлгүй болгоно.

Нүд ирмэхийн зуур, Шидэт араатнуудын уулсын хөндийд анх орсоноос даруй нэг сар өнгөрчээ.

……..

Сарын дараа, уулын томоохон модны оройн хэсэгт.

Линлэйн зүүн хацарт томоохон сорви байлаа. Линлэйн нурууг харвасан бөгөөд одоо модны титэм дээр хар ирвэс мэт нуугдаж орхив.

Олон навчсан дунд Линлэй нуугдаж доошоо харна. Линлэйн эгц доор жижигхэн хадан цохио байгаа бөгөөд тэндээс цэнгэг усыг Хүчирхэг Дайны бодон уунам. Нэг цуст улаан өнгийн эвэрт, булчин шуундаа баригдсан томоохон бодон байлаа.

Цуст Дайны бодон тавдугаар зэрэглэлийн галын элементийн шидэт араатан.

” Цуст Дайны бодон маш зузаан арьстай. Хамгаалалт нь маш хүчтэй. Газрын жаднууд арьсыг нь сүлбэж дийлэхгүй байх.”

Линлэйд гэнэтхэн нэг санаа төрлөө. Даруй амандаа шидэт шивлэг аяар шившиж эхлэв. Удаанаар Линлэйг салхин эрчим бүрхэн авав. Энэ салхин эрчим уртаа жадыг үүсгэнэ. Энэ жадны үзүүрт салхи хуйлран эргэлдэж байлаа.

Тавдугаар зэрэглэлийн Салхин шид – Салхин улиа

” Шүү”

Салхин улиагаас үүдэлтэй жад доошоо асар хурднаар буувал салхи исгэрэх чимээ сонсогдно. Тэр мөчид Линлэй доошоо модны титмээс буун салхин жадтай адил хурдаар буулаа.Энэ чимээг сонссон Дайны бодон ус уухаа азнаад дээш харав. Гэхдээ салхин улиан жад хэтэрхий хурдан байв. Нүд ирмэхийн зуур Дайны бодноос хэдхэн метрийн зайд ирлээ. Жадны хурд хэтэрхий хурдан байсан учраас салхины хуйлрал замдаа үүсгэнэ.

” Гррр”  Цуст Дайны бодон ууртай архирна. Салхин улиаг эсэргүүцэх гэж ганц эрвээрээ туллаа.

“Тас!”

Салхин улиа шид цуст Дайны бодонгийн эвэр дундуур цохив. Салхин улиа даруй сарнисан ч, тавдугаар зэрэглэлийн шидтэй тулсан Дайны бодон хагас сөхөрч унахаас өөр аргаггүй. Удаачаар бодонгийн духан дээр цуст шарх үүслээ

“шүү!”

Дайны бодон хариу үйлдэл үзүүлэхээс ч өмнө, Салхин улиа жадны араас Линлэй, бүх хүчээрээ шинэ авсан хар чинжаалаараа Дайны бодонгийн духан дундаар сүлбэв. Дайны бодонгийн гавлыг сүлбээд орохтой зэрэгцэн Линлэй даруй дутаав.

” Аар!”

Амин газраа сүлбүүлсэн Цуст Дайны бодон хилэнтэйгээр архирна. Биеэс нь гал дүрэлзэн бадарч, урагш юу ч болоогүй мэт давхина. Гэхдээ хэдхэн метр явсныхаа дараа газар ойчоод унав. Дөрвөн мөч нь хэдэнтээ салбаганасан хэдий ч төд удалгүй биенээс гарах гал нь сарниж, амьгүй болоод үхлээ.

” Тавдугаар зэрэглэлийн шидэт араатнуудын дунд, Цус сорогч төмөр Бухтай адилаар, Цуст Дайны бодон ухаан муутайд тооцогддог.” Линлэй Дайны бодонгийн хүүрэнд ойртоод, чинжаалаа сугалан авлаа. Дараачаар араатны шидэт цөмийг авлаа.

Тавдугаар зэрэглэлийн шидтэн, дөрөвзүгээр зэрэглэлийн дайчнаас гадна Шидэт араатнуудын уулсын хөндийд ирсэнийхээ дараа өөрийнх нь тулааны туршлага ихэд сайжирсанийг анзаарлаа.

Олон амьдрал үхлийн зааг дээрх туршлагуудын дараа бүхэл бие нь сорвитой болжээ.

Ялангуяа цээжинд нь аймшигтай шарх бий. Тэр үед Линлэй үнэхээр үхлийн хаалгыг татсан. Эцэст нь Сүүдрийн хулгана амийг нь аварсан.

Энэ шарх шидэт араатнаас учирсан шарх биш. Харин маш залуухан эмэгтэйгээс болсон шарх.

“Тэр үед би түүнд үнэхээр итгэсэн. Би түүний найзуудыгаа үнэхээр алдсан, бас ганцаархнаа, шархадсан байгаа гэж бодсон.” Хоёр долоо хоногын өмнө болсон явдал Линлэйг мөн ч их санадргасан. Тэр охин үнэхээр цэвэр ариухан юм шиг байсан.

Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй үхсэн байхад нь тэр эмэгтэй ганцаараа айдас хүйдэстэй хэвтэж байхад би олсон.

Линлэй очиж аргадахаас өөр яахав. Тэр эмэгтэй оюуны хүнд дарамтанд орсон мэт байсан боловч, тэр эмэгтэй шөнө бүр Линлэйгийн тэвэр дотор орохыг хүссэн. Учир нь түүнд аюулгүй санагдах гэзар энэ гэж тэрээр ятгажээ. Шөнө бүр унтаж байхдаа амар амгалан байсан учраас, Линлэйд баяртай байлаа. Гурван өдөр ингэж унтсаны дараа дөрөв дэх шөнө бас Линлэйн тэвэрт их амгалан унтаж байв.

Гэхдээ гэнэтхэн тэр хөөрхөн эмэгтэй чинжаал хутга гарган авч Линлэйн цээж уруу дүрчихсэн.

Тэр үед хилэндээ автсан Бэбэ хоёр дахин томорч, үлэмж эрүүгээрээ эмэгтэйн толгойг ганц хазалтаар хазаж, даруй тэр эмэгтэйг тонилгосон. Дараачаар Линлэй өөрийн хэвийн хэмжээндээ орсон.

Гэхдээ Линлэй тэр үед шархныхаа цусыг тогтоож чадахгүйгээс, эцэст нь Сүүдрийн хулгана Бэбэ харахнуйн төрлийн шид ашиглан шархыг аниулсан.

” Тэр үед би Делин өвөөгийн зөвлөгөөг дагадаг байсан юм. Би туршлагүйтсэн дээ.” Линлэй өөрийгөө бодоод санаашрав. Делин Кевоте тэр эмэгтэйн тухай олон дахин сануулсан ч Линлэй зөрүүдлэн өрөвч сэтгэлдээ автаад цөхрөнгөө барсан эмэгтэйд тусласан. Гэхдээ Делин Кевоте тэр эмэгтэйд туслах л юм бол өөртөө ойртуулж болохгүйг сануулж байсан.

Тэр үед эмэгтэй хэтэрхий их айснаасаа болоод Линлэйгээс холдохгүй ойртож наалдаж байсан. Тэр эмэгтэйг аргадахын тулд Линлэй тэр эмэгтэйг тэвэртээ авч, цуг нойрссон.

” Би үнэхээр тийм сайн жүжиглэдэг гэж санаагүй. Тэр эмэгтэйг өрөвдөж тэгж сайн хандаж байхад надад ямар ч өрөвч сэтгэл гаргаагүй юм шүү.” Линлэй дахин санаашрав. Зүрхийг нь сүлбэж байхад тэр эмэгтэйн нүд жихүүдэс дүүрэн байсан ба сэтгэлийг нь буснуулж орхисон.

Энэ эмэгтэйг юу ийм жихүүдэс дүүрэн болгосон м бол?

Гурван өдөр халамжилсан ч гэсэн тэр эмэгтэй яагаад жаахан ч уяраагүй юм бол.

” Делин өвөөгийн ачаар би Бэбэгийн жинхэнэ чадварыг огт хэлээгүй.” Линлэйн амьдрал Делин өвөө, бас бэбэ хоёрын тусламжтайгаар аврагдсан гэдгийг мэдэж байлаа.

” Линлэй чи юуны тухай бодож байна? Чи тэр эмэгтэйн тухай дахиад л бодож байна уу?” Делин Кевоте Линлэйн хажууд гараад ирэв.

Линлэйн царайг хараад Делин Кевоте юуг бодож байгааг нь таав. Тэр охины зүрхэн тус хэсэг дэх сүлбэлт Линлэйг ихэд шархлуулсан. Бие мах бодийг нь ч бус сэтгэлийг нь их шархлуулсан. Одооноос эхлээд Линлэй хүнд тэгж амархан итгэхгүй.

Анхнаасаа Делин Кевоте тэр охинд ямар нэг асуудал байгааг гадарласан. Ямар л хүн Шидэт араатнуудын уулсын хөндийд цогцоснуудын хажууд зүгээр сууж байх билээ?

Азгүй нь Линлэй тэр эмэгтэйн гаднах төрхөнд хууртагдсан. Үнэхээр тэр эмэгтэйг өрөвдсөн байлаа.

“Линлэй тэр охины үзүүлбэр бол юу ч биш. Би Поуант эзэнт гүрэнд байхад олон өштнийхөө заль мэхийг харж л байлаа. Тэр үед арван жилийн жүжиглэлтэн дунд юу үнэн юу худлыг танихын аргаггүй шүү дээ. Тэдний жүжиглэлт чиний бодож байгаагаас чинь аймшигтай.” Делин Кевоте ярихдаа хөнгөхөн инээмсэглэв. ” Санаж яв, өөрийнхөө хамгаалалтаа танихгүй хүний дэргэд хэзээ ч бүү сулруул.”

Линлэй толгой дохив.

” Скүээак, скүээак!” жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ, Линлэйн хажуугаар дуудав.

Линлэй дээшээ харав.

Яг одоо, жижигхэн Сүүдрийн хулгана Дайны бодонгийн хүүрэн дээр зогсож байв.

” Эзэн, би Шидэт араатнуудын уулсын хөндийн гүнд орох уу?” Бэбэ Линлэй уруу баяр үгүй өнгөөр хэллээ. ” Энэ хэсэгт бид хамгийн хүчтэйдээ зургадугаар зэрэглэлийн шидэт араатантай учирч болно. Тэд том сорилт болохгүй. Би долдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулалдмаар байна шүү дээ, Эзэн. Би долдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулалдмаар байна!”

Линлэй жижигхэн сүүдрийн хулгана уруу хялам хийв. ” Энэ хангалттай. Битгий бардаад бай. Чи зургадугаар зэрэглэлийн шидэт араатныг тийм амархан гэж бодоо юу? Чи тэр үед таарсан Цэнхэрсалхин Шонхорыг санаж байна уу? Чи хийж чадах зүйл байна уу?”

” Энэ миний буруу биш шүү дээ!” Бэбэ толгойгоо жижигхэн сарвуугаараа үрээд гутрангуй ” Эзэн та өөрөө харсан биз дээ. Цэнхэрсалхин Шонхор тэнгэртээ дүүлээд доошоо буугаагүй байсан. Дээрээс салхин хутга бидэн уруу шидэж байсан шүү дээ. Биднийг дээрээс дайраад байхад зүгээр хараад суух байсан юм гэжүү?”Линлэй хөхрөн инээв.

Сүүлийн сарын турш, Линлэй сүүдрийн хулганы чадвартай маш танил болсон. Хурдны хувьд, Бэбэ аймшигтай хурдтай болсон. Биеийн хувьд жижигхэн, аймшигтай дайрах шүдтэй учраас Бэбэ зургадугаар зэрэглэлийн шидэт араатантай амархан тулалдана. Гэвч долдугаар зэрэглэлийн шидтэнтэй тулалдахад бэрх байв.

Яг энэ мөчид Линлэй гэнэтхэн бодлогишоров. Зэрлэг байгаль дундаас хүний дүрс цухуйх нь харагдав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s