Чөтгөр бурхдын домгууд [55]

Оройн мэнд. Дахиж өнөөдрийн нэг хэсэг.

Цэлмэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 55 – Тэнгэрийн хээгийн бие

Бүх сүнсний хүч нь бүхэлдээ түгжигдсэн учир цээжний сүнсний тойронд цуглана. Не Ли олон төрлийн тан уусмал ууж өөрийн сүнсний хүчээ нэмнэ. Сүнсний хүч нь тогтмол нэмэгдэх тусам тогтмол нягтаршиж дагтаршив. Энэ яг л агаарыг дээд түвшинд шахах юм бол гайхалтай хүчээр тэсрэхтэй адилхан.

Түүний сүнсний хүч тогтмол сүнсний тойрондоо шахагдаж гарах гарцгүй болсон байв.

Сүнсний хүч нь шахагдах бүртээ, хязгааргүй тойрог үүсгэн эргэлдэнэ.

Не Ли өөрийн сүнсний тойронгоо урагдвал дахин дахин сэргэж байгааг мэдрэнэ. Энэ агуу өвдөлт царайг нь цэвхийн цайлгаж, хөлсийг нь бороо орох мэт дуслуулна.

“Ааах!” Не Ли гаслантайя ориллоо. Өөрийнх нь тэмүүллээ сорьж байгаа ч гэсэн Не Ли тогтуун бодолтойгоо хэвээр үлдэнэ. Ингэн байж тэрээр өөрийнхөө сүнсний тойронгоо тогтмол шахаж байлаа.

Таас! Таас! Таас!

Сүнсний тойрон дахь хаалтууд нь эвдрэн унаж эхлэв. Эвдрэн унах дөхөх бүрт, Не Ли өөрийн сүнсний хүчээ хэдэнтаа өсч байгааг мэдрэнэ.

Сүүлийн Таас!

Шахагдсан сүнсний хүч дэлбэрч, бүхий сүнсний тойронг тасралтгүй бүрхэн авна.

Цссссс!

Сая сая тэвнэ бүхэл биеийг хатгаж буйтай адил аймшигтай өвдөлт бүх биеэр мэдрэгдэнэ.

Бүхэл цэгүүд нь урагдан савсайсан байв. Гэсэн хэдий ч Не Ли хүчлэн энэ өвдөлтийг тэсч, өөрийнх нь түгжээтэй байгаа цэгүүдийг тэсэрсэн сүнсний хүч албадан нээхийг хүлээнэм.

Юүүю!

Не Ли тайвширч, биеэ амраалаа. Өөрийнх нь цэгүүд маш ноцтой нөхцөлд байгаа ч Не Ли баяр хөөртэй байлаа. Учир нь санаагаар болж, Гайхамшгийн цэгийн алга өөрийнх нь сүнсний тойронг өсгөж, Мөнгөн зэрэглэлд хүргэсэн болно.

Сүнсний хүч нь дахин сэргэвэл Не Ли албан ёсоор Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болно.

Не Ли хэдэнтаа сэргээх үрлэн эм ууж, завилан суугаад, чимээгүйхэн сургуулиллана. Энэ дашрамд сүнсээ  хөгжүүлэх гэж ирсэн учраас тэрээр шөнийн Ин эрчимийг сорж авж болох юм. Нэмж хэлвэл тэрээр эрэгтэй учраас дүүрэн Ян эрчимтэй байгаа. Тиймээс Сяо Нин Арь шиг нөхцөл байдалд орохгүй гэсэн үг.

(Орчуулагчийн тэмдэглэл : Хятадууд Ин-Ян гэж ярьдаг. Эмэгтэй хүн Ин илэрхийлдэг бол Эрчүүд Ян илэрхийлдэг. Тиймээс эрэгтэй хүнийг Ян-аар дүүрэн гэж хэлж байна.)

Цагын турш сургуулиласаны эцэст Не Лигийн цэгүүд болоод сүнсний хүч аль хэдийн сэргэв.

Ингэснээр албан ёсоор Мөнгөн зэрэглэл хүрэв.

Не Ли нүдээ нээвэл нүднээс нь гэрэл анивчин гарав. Одоо ашгүй нэг юм Сүүдрийн чөтгөрийн сүнсний дэнлүүг ашиглаж болох нь.

Сүүдрийн чөтгөрийн сүнсний дэнлүүг гаргаж ирлээ. Баруун гараараа дэнлүүг удаанаар онгойлгон, сүнсний хүчээ дэнлүү уруу оруулав. ” Пү ” гэсэн дуу дэнлүүнээс гарч, харанхуй дахь сүнс мэт чичирхийлэв.

Чөтгөрийн гэмээр уйлах чимээ Сүүдрийн чөтгөрийн сүнсний дэнлүүгээс гарч байв. Дэнлүүн гэрэл байгаа газар бол Сүүдрийн чөтгөрийн сүнс байгаа газар. Гэсэн хэдий ч Не Ли огтхон ч айхгүй байлаа. Учир нь түүний сүнсний хүч яг л гэрлийг хүлэх уяа аятай байв.

Не Ли сүнсний хүч хар сүүдрийг олов. Сүнсний хүчээрээ хар сүүдрийг ороовол, Сүүдрийн чөтгөрийн сүнс өрөвдөлтэй аргаггүй орилон, Не Ли сүнсний хүчээс зугатаан гарах гэж эсэргүүцэнэ.
” Зугатаах гэж оролдож байна уу? Амархан бүтэхгүй шүү! Надад захирагд!” Не Ли үргэлжлүүлэн Сүүдрийн чөтгөрийн сүнсийг ороон сүнсний хүчээ орууллаа.

Сүүдрийн чөтгөрийн сүнс гэнэтхэн эсэргүүцэж чичирхийлнэ. Гэсэн хэдий ч Не Ли сүнсний хүчний дарамтан дор Сүнсний чөтгөрийн сүнс өөрийн эсэргүүцэх хүчээ бага багаар алдаж байлаа.

“Шүү” Сүүдрийн чөтгөрийн сүнс хар сүүдэр болоод хувирч Не Лигийн сүнсний тойронд орлоо. Чөтгөрийн Сүнснтий сүнсний тойронд аз зэтгэрийн сүнс орсон л бол тэд Чөтгөрийн Сүнстэнд захирагдана.  Чөтгөрийн сүнстэн өөрийн хүслээрээ сүнснийг чөлөөлөхгүй л бол сүнснүүд өөрийн эрх чөлөөгөө олж авч чадахгүй.

Тэд үргэлж сүнсний хүчинд захирагдан, тамгалагдсан байна.

Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэний дараа Не Лигийн сүсний тойрон хоёр дахин томров. Чөтгөрийн сүнстэй нэгдсэн л тохиолдолд Чөтгөрийн сүнс, Чөтгөрийн сүнстэн хоёр бие биендээ нөлөөлнө. Сүнсний хөгжих хурд тэр байтугай хоёр дахин хурдасна.

Сүүдрийн чөтгөрийн сүнс бол хамгийн нууцлагдмал ад зэтгэрийн сүнсний нэг. Маш цөөхөн хүмүүс энэ тухай мэддэг. Түүнчлэн маш цөөхөн Чөтгөрийн Сүнстнүүд түүний чадварыг бүрэн дайчилж чадна. Гэхдээ энэ Не Лид хэцүү асуудал биш.

Сүүдрийн чөтгөрийн сүнс маргаангуйгээр маш хүчтэй. Түүнээс гадна маш хурдан өсөх бололцоотой. Энэ сүнснийг бусад ад зэтгэрүүдийн сүнстэй харьцуулах ч хэрэггүй. Не Лигийн толгойнд энэ Сүүдрийн чөтгөрийн сүнтэй хорших олон тулааны техникууд урсан өнгөрнө. Ингэж л тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнсний бүх чадварыг дайчилж чадна шүү дээ.

Гараа илбэн Сүүдрийн чөтгөрийн сүнсийг дуудав. Яаравчлан Сүүдрийн чөтгөрийн сүнстэй Не Ли нэгдвэл Не Лигийн бие алга болов. Удалгүй дахин гарч ирэв. Энэ бүхэн яг л сүнс шиг санагдах болно. Не Ли үл үзэгдэх хэлбэр, бодит хэлбэр хоёрт шилжиж чаддаг боллоо. Мөн Не Лиг үл үзэгдэх хэлбэрт шилжсэн тохиолдолд олж илрүүлэх хүн тун цөөхөн. Гэвч Не Ли үл үзэгдэх хэлбэрт шилжсэн үедээ ямар ч дайрах чадваргүй байх болно. Харин бодит хэлбэртээ буцан шилжих аваас үхлийн аюултай дайралтуудаа хийж чадна.

Сүүдрийн чөтгөрийн сүнс маш гайхалтай алуурчин. Дайтаж тулалдах явцад өндөр зэрэглэлтэй байлаа ч үүнд болгоомжтой байх үгүй бол алуулж мэднэ.

Ясан хадуур бол метрийн урттай, хүйтэн эрчимтэй маш хурц ир. Не Ли Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэн үедээ бодит хэлбэртээ хоёр гартаа ясан хадууртай болдог. Энэ яг л цөгөрцөгийн хоёр гарийг санагдуулна.

Не Ли өөрийнхөө хоёр гараа хараад метрийн зайд байх томоо модыг харав. Бие нь зурвас хийн өнгөрч, мод уруу ойртов. Хадуур гэрэл гялбах мэтээр хурдан модыг даруй хоёр хэсэгт хуваалаа. Зүсэгдсэн гадаргуу нь толигор, торгон байв.

Не Ли өөрийнхөө хадуураа буцаав. Бодлоороо биеээ үл үзэгдүүлэгч болгон, газраас дутаана. Удалгүй өөрийнх нь бие дахин гарч ирнэ.

” Сүүдрийн чөтгөрийн сүнс гэж нэрлэсэн учиртай байна шүү!” Не Ли хөнгөхөн инээмсэглэн, царайндаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлнэ. Энэ Сүүдрийн чөтгөрийн сүнс бол дайсантайгаа тулалдахад үнэхээр аймшигт алуурчин байж чадах сүнс.Жирийн үед хүмүүс Сүүдрийн чөтгөрийн сүнсний эсрэг таамаг ч үгүй байх учраас сэрэмж алдана. Сэрэмж алдсан хүн үүнд маш амархан алуулах аюултай. Мөн нэмж хэлэхэд энэ сүнс маш өндөр хөгжих хурдтай. Не Лигийн сүнсний хөгжилтэй дагаад л хүчирхэгжинэ гэсэн үг.

Не Ли энэ Сүүдрийн чөтгөрийн сүнснийг эхний ад зэтгэрээрээ сонгосон зөв шийдэл болжээ.

Ердийн үед Чөтгөрийн Сүнстэнгүүд анхны ад зэтгэрийн сүнстэйгээ нэгдэхэд, хэдэн сарын турш дасах гэж хичээдэг байна. Тэгсэний дараа л тэд өөрсдийн ад зэтгэрийн тулааны чадварыг нээн илрүүлдэг. Гэхдээ Не Лид энэ бол асуудал биш. Ердөө хагас цагын дотор бүх чадвараа шулуухан ашиглаж чаддаг болжээ.

” Муугүй шүү, муугүй.” Не Ли хэллээ. тэрээр хөнгөхөн инээмэглээд завилан суув. Хагарсан сүнсний дэнлүүг хялам хийж харлаа. Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэнээс хойш энэ сүнсний дэнлүү ямар ч хэрэггүй болсон. Иймээс өөрийн доторх орон зайт бөгжиндөө шидчихэв.

Энэ мөчид жижигхэн хүн түүн уруу гүйж байлаа.

Бүдэг сарны гэрэлд Не Ли хэн ирж байгааг харав. Энэ хөөрхөн Сяо Ю байлаа.

” Сяо Ю, чи яагаад ирэв?” Не Ли асуухдаа Не Юг харнаа.

“Би унтаж чадахгүй нь ээ. Би Не Ли ахтай цуг сургуулилах гэсэн юм.” Не Ю хэлэхдээ царай нь тун ч нухацтай болон хувирсан байлаа.

” Хүрэл зэрэглэл болохоос өмнө шөнө сургуулилаад дэмий. Өөрийгөө гэмтээхээс наашгүй.” Не Ли дүүдээ тун ч нухацтайгаар хэллээ.

” Тэгвэл Не Ли ах яагаад шөнө хичээллээд байгаа юм бэ?”

“Би….” Не Ли өөрийгөө Мөнгөн зэрэглэл хүрсэн гэдгээ хэлж болохгүй “Хөвгүүд эмэгтэйчүүдээс өөр л дөө. Хөвгүүдэд дүүрэн Ян эрчим байдаг. Тиймээс бид Ин эрчимээс айдаггүй шүү дээ.”

” Би танд итгэхгүй байна.” Не Ю итгэхгүй байртай хэллээ.

Не Ли толгойгоо сэгсэрнэ. Не Ю багахан гөжүүд юм гээч. Заримдаа өөр хэн ч, юу гэж хэлсэн ойлгохгүй юм даа.

Не Ли хэсэг бодсоноо ” Би нэгэнт ирсэн юм чинь, Не Юдээ сүнсээ хөгжүүлэх техник зааж өгье”

“Тиймээ! Баярлалаа, Не Ли ахаа!” Не Ю гараа баяртайгаар ташина. Энэ бүжин мэт хөөрхөн царайнд нь догдлон илэрлээ.

Не Ли доторх орон зайт бөгжнөөсөө сүнсний болор гаргаж ирэн Не Юд өгөв.

” Хамгийн түрүүнд сүнсний хүчээ энэ сүнсний болорт хий”

“За,” Не Ю юм бодолгүй өөрийн сүнсний хүчээ сүнсний болорт хийв. Хэсэг хугацааны дараа сүнсний болор гэрэлтэнэ.

” Сүнсний хүч 32. Муугүй шүү Сяо Ю. Чи дөнгөж 9 настай гэхэд ийм сүнсний хүчтэй байдаг….” Не Ли гэнэт зогсов. Не Ли сүнсний болор доторхийг хараад цочирдов ” Сяо Ю маань ийм хурдан сүнсний хөгжилтэй байх нь аргаггүй юм байна шүү дээ. Сяо Ю маань [Тэнгэрийн хээгийн бие]-тэй юм байна.”

“Не Ли ах [Тэнгэрийн хээгийн бие] гэж юу билээ?” Не Ю үнэхээр сониучирхан асуув. Тэрээр өмнө хэзээ ч ийм нэр томьёо сонсож байгаагүй. Харин Не Ли ах өөрийнх нь сүнсний хөгжил хурдан гэдгийг хэлсэн ч яагаад гэдгийг ойлгохгүй байв.

Не Ю мэдэхгүй зүйл гэвэл Не Лигийн өмнөх амьдралын тухай. [Тэнгэрийн хээгийн бие] илрэхээс өмнө тэрээр аль хэдийн тулаанд нас барсан учраас харамсалтай хэрэг болж.

Не Ли дүүгийнхээ толгойг илбээд ” Тэнгэрий хээ овог, Цаст салхин Эзэнт гүрний үед маш эртний түүхт гэр бүл. Тэнгэрийн хээ овгийн хамгийн хүчирхэг дайчид [Тэнгэрийн хээгийн бие]-тэй байсан юм. Харин одоо бидний дунд 1% энэ гарч ирж ажиглагддаг. Энэ юу гэсэн үг бэ гэхээр бидний овгоос зуун хүн тутмийн нэг нь [Тэнгэрийн хээгийн бие] байгаа гэсэн үг. Гэхдээ харамсалтай нь [Тэнгэрийн хээгийн бие] хөгжүүлэх техник аль хэдийн Харанхуйн эриний үед алдагдсан.”

” Өө..” Не Ю нүдээ анивчин, одоо л ойлгож эхлэнэ.

Аз болоход Түр Зуурын Чөтгөрийн Сүнсний Ном бий. Тэнд [Тэнгэрийн хээгийн бие] сүнс хөгжүүлэх техник байгаа. Не Ли дотроо бодоод Сяо Юг дэмжиж болохоо ойлголоо.

” Тэгэхээр Не Ли Сяо Юдаа сүнс хөгжүүлэх техник зааж өгөх үү?” Не Ю санаа зовсон байдалтай асуулаа. Техникууд нь алдагдсан ч гэсэн, дахин сурч болохгүй гэсэн үг биш биз дээ?

“Мэдээж. Гэхдээ би чамд энэ хөгжүүлэх техникийг нууцаар заана. Сяо Ю маань хэнд ч хэлж болохгүй шүү. Энэ бидний жижиг нууц болог. Не Ли ахдаа амлаж чадахуу?” Не Ли дүүгээ эелдэгээр харна. Не Лигийн ойлгосноор Тэнгэрийн хээ овог нэгдмэл биш. Дотроо ихэд зөрчилдөөнтэй байгаа. Тиймээс бүхэл овогтоо энэ техникийг зааж өгөх бодолгүй билээ.

Не Ли хүчирхэг болж, Тэнгэрийн хээ овгоо өөрөө хамгаалах тэр цагт Не Ли бүх зүйлээ овогтоо бүхнээ зарцуулах болно.

” За” Не Ю толгой дохив. ” Сяо Ю хэнд ч хэлэхгүй ээ!”

[Тэнгэрийн хээгийн бие] хөгжүүлэх техникийн эхний тарнийг Не Юд заалаа. Не Ю дахин давтаж эхлэнэ. 32 сүнсний хүчтэйн хувьд ой тогтоолт нь чамгүй сайн байж, тарнийг маш амархан сурав.

Аюулгүйн үүднээс, эхний тарни хангалттай байхаа. Не Ю эхний тарнийг дуусгах хүртэл Не Ли хүлээгээд дараачийн тарнийг өгнө. Не Ю маш ухаантай хэдий ч жоохон хүүхэд шүү дээ. Түүнийг маш амархан хүмүүс хуурч магад.

Не Ю зүрхэндээ хөгжүүлэх техникээ уншина. Удалгүй сүнсэн дэх хүч нь эргэлдэн хуйлрана

Цаст Салхин эзэнт гүрэнд [Тэнгэрийн хээгийн бие] бүхий Чөтгөрийн сүнстнүүд хамгийн хүчирхэг гурван Чөтгөрийн сүнтнүүдийн тоонд байгтдаг байлаа. Харин тэр үед олон гоц ухаантнууд төрдөг, олон тооны Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстнүүд эзэнт гүрэнд байдаг байсан. Гэхдээ [Тэнгэрийн хээгийн бие] энэ их нэр төрийг даадгийн хувьд ямар хүчтэй болох нь төсөөлөгдөх биз.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s