Чөтгөр бурхдын домгууд [54]

Оройн мэнд залуусаа.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 54 – Гайхамшигт цэгийн алга

” Сяо Ли, чи эргээд иржээ!” Не Мин инээмсэглэн хэллээ.

” Тиймээ, ааваа. Би эргээд ирлээ!”

Аавынхаа гэгэлзсэн царайг хараад, Не Ли улайж ичив. Өнгөрсөн амьдралынх нь дурсамжууд давалгаа мэт ирж байв.

” Сяо Ли, чи өндөр болжээ. Бас улам царайлаг болсон байна! Ариун Орчид сургуульд нэг жил сурсаны дараа өөрийнх нь аура өөр бас болжээ!” Не Ка хажуунаас хэллээ. Не Ка бол Не Миний төрсөн дүү. Не Минээс гурван насаар дүү байлаа. Не Минтэй адилаар сүнсний хөгжилгүй учраас жирийн тариаланч болсон.

Не Мин, Не Ка насна дээр тэдний сүнс аль хэдийн чулуужин, хөгжүүлэх боломжгүй болдог байна. Гэхдээ эгэл жирийн хүн байх нь зүгээр.

‘Өмнөх амьдралдаа би та нарыгаа хамжаалж чадаагүй. Гэхдээ энэ амьдралдаа та нарыгаа би хамгаалах болно.’

Не Ли гэртээ эргэн ирсээд авга эгч, ээжээ хараад ихэд баярлав. Эцсийн эцэст гэр бүл нь дахин нэгдлээ. Не Ли машид догдлон уяран хайлав.

” Не Ли, чи ямар хүчтэй байгаа бэ?” Не Мин дахиж барьж дийлэлгүй асуув.

Бүгдийн харц Не Ли дээр унав. Не Югийн том нүд анивчин ахруугаа чиглэлээ.

“Бид эхлээд идэцгээе л дээ!” Не Лигийн ээж Сяо Юн хурдан хэллээ.

Өмнөх амьдралд нь юу ч болсон бай Не Мин эсвэл Сяо Юн, тэр байтугай Не Ли сүнсний хөгжилдөө ахиц гаргахгүй байсан ч, тэднийг урмыг хугалсан ч, тэд Не Лиг сэтгэлээр үргэлж дэмждэг байсан. Тэд Не Лигээс их зүйлийг хүсдэггүй байсан. Гэсэн хэдий ч Не Ли тэдний өндөр хүлээлтийг одоог хүртэл мэдэрч байлаа. Тэдэнтэй хамт байхдаа түүний зүрхийг хурц хутга зүсч байгаа мэт тэрээр үргэлж мэдэрдэг байв. Өөрийнхөө арчаагүй байдалдаа үргэлж өөрийгөө зүхдэг байв.

Гэхдээ энэ удаа, тэр хэзээ ч дахиж эцэг эхээ сэтгэлээр унагаахгүй.

” Энэ жилийн шалгалтанд, миний сүнсний хүч 100 даван, би 1-одтой хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон.” Не Ли хоолоо идэж байхдаа тайван хэллээ. Өөрийнхөө бодит хүчээ тэр хэзээ ч хэлж зүрхлэхгүй. Хэрэв хэлсэн бол тэд сүнсээ зайлтлаа цочих байсан биз.

Не Мин болон хурсан олон Не Лиг Чөтгөрийн сүнстэн болно гэж төсөөлөө ч үгүй. Тэд бүгдээр Не Лиг хүрэл зэрэглэлийн тулаанч болно гэж бодож байсан. Тийм байсан бол энэ хангалттай байх байлаа. Тэд Не Лиг 1-одтой Хүрэл зэрэглэл Чөтгөрийн сүнстэн болсон гэдгийг сонсмогцоо, бүгд цочров. Савхаа тавин, хэн ч хөдөлсөнгүй.

1-одтой Хүрэл…. Чөтгөрийн сүнстэн?

Не Мин болон бусад хүмүүс буруу сонссон гэж бодов.

“1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн?” Не Ка хажуунаас амаа ангайлган асуухаас яалтай?

“Тиймээ!” Не Ли толгой дохив. Ээрийн эцэг эхээ хажуунаас харахдаа багахан харуусав. Өмнөх амьдралынхаа бүхий л харуусалаа гэхдээ энэ амьдарлдаа эцсийн эцэст нөхөн төлж чадах нь байна шүү.

“1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн!” Не Мин болон бусдууд амандаа бувтнав.

” Манай гэр бүл одоо Чөтгөрийн сүнстэнтэй болчихвуу даа?!”

Хэсэг хугацааны чимээгүй цочролын дараа тэдний царайнд баяр хөөр бялхана.

Чөтгөрийн сүнстэн!”

Тэнгэрийн хээ овгийн ямар ч Чөтгөрийн сүнстэн өндөр хэргэм, эрх мэдэлтэй байдаг. Жилийн татвараас чөлөөлөгдөөд зогсохгүй, гэр бүлээс зарим зүйлсийг авч болдог байна.

” 1-одтой Хүрэл зэрэглэл болохоос гадна би Ариун Орчид сургуулийн Суутны ангид орохоор болсон.” Не Ли хэсэг бодоод үргэлжлүүллээ.

” Суутны анги аа? Чи орохын тулд гайхалтай чадвартай байх ёстой биш билүү? Не Чоны хүү, Не Лон бас 1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Тэр гэхдээ суутны ангид орох болзол хангаагүй шүү дээ.” Не Ка эргэлзсэн байдалтай хэллээ. Түүний Ариун Орчид сургуулийн тухай мэдлэг маш арвин.

Не Ю нүдээ анивчив. Түүний усан болор мэт том нүд Не Ли уруу биширсэн байдалтайгаар хараад ” Том ах Не Ли мундаг юмаа.”

Не Ли үргэлж өөрийнх нь шүтдэг хүн байсан.

” Хэхэ!” Не Ли хөхрөн инээгээд ,Не Югийн толгойг илбэв. Өмнөх амьдралдаа тэр Не Югийн хамгаалалтанд байж, түүнийг бараадахаас өөр яаж ч чаддаггүй байсан.

” Гэхдээ энэ амьдралдаа, хамгаалах хүн нь би байх болно.” Не Ли бодол дотроо хэлэв.

” Энэ магадгүй Сяо Ли бусад талаараа илүү байснаас болсон байхаа. Тийм учраас тэрээр Суутны ангид элссэн юм байлгүй. Эцсийн эцэст, Сяо Ли 1-одтой Чөтгөрийн сүнстэн ийм богино хугацаанд болохгүй шүү дээ! Бидний гэрт ашгүй Чөтгөрийн сүнстэн ингэж төрөх гэж” Не Мин сэтгэл догдлон хэллээ.

Энэ мөчид Не Мин, Не Ка, Авга эгч Миао Лин эсвэл Не Ю хэн байсан ч бүгд баяртай байв. Сяо Юн баярласандаа нулимс бөмбөрүүлэлн гарав.

” Сяо Лигийн маань ирээдүй гэрэлтэй байхнээ!” Не Кай дүү Не Лигийнхээ мөрөн дээр гараа тавин цохив.

” Сяо Ли, алив явцгаая. Овгийн ахлагчтай уулзая!” Не Мин гэнэт босов. Яг одоо тэрээр бахархал дүүрэн инээмсэглэнэ. Энэ удаа бусад овгийн гишүүдийнхээ өмнө бардам нүүр дүүрэн алхаж чадах нь ээ. Өмнө нь, Не Мин бусад овгийнхон тэр дундаа Не Чонд ад үзэгддэг байсан. Өнөөдөр харин Не Ли өөрт нь нэр нүүр авчирлаа.

” Бидний хүү дөнгөж гэртээ ирлээ шүү дээ. Хоолыг нь дуусга л даа. Чи яагаад ингэж яарна бэ?” Сяо Юн ээж нь Не Мин уруу ширтэв.

” Тийм шүү дээ. Тийм.” Не Мин ичингүйрээд инээв. Ямар бахархалтай байгаа тухайгаа бодохоор тэр догдолно.

Гэр бүл нь өөрөөр нь бахархаж байгааг хараад Не Ли мөн дотроо баяртай байв.

” Овгийн байдал ямар байгаа бэ?” Не Ли идэж байхдаа асуулаа.

” Маш сонин.” Овгийн тухай яриа эхлэвэл Не Мин хөмсгөө атируулна.

” Сонин?” Не Ли сониучирхав.

“Тиймээ.” Не Мин толгой дохив.” Тэнгэрийн хээ овгийн эд баялаг дуусах шахсан. Гэсэн чинь Ариун Гэр бүл бидэнд дарамт шахалт учруулаад эхэлж бидний бизнест томоохон цохилт болсон. Бидний зарим бизнесийн түншүүд бидэнтэй гэрээ хэлэлцээр хийхээ больсон. Энэ манай овгийн ахлагчийн сэтгэлийг ихэд зовьнуулсан. Манай овгийн ахлагч Ариун гэр бүл уруу ямар учиртайг асуусан захиа явуулсан ч тэд хариу илгээгээгүй. Магадгүй тэд Тэнгэрийн хээ овгийн мөхлийг хүлээж байсан байх. Гэтэл гэнэтхэн бүх зүйл өөрөөр эргэсэн…”

” Өөрөөр эргэсэн?” Не Ли асуув.

” Тиймээ. Гэнэтхэн, арван гэр бүл бидэнтэй хамтран ажиллах санаачлага гаргасан. Нөхцөл байдал бидэнд маш таатай байгаа. Эхэндээ Овгийн ахлагч үүнийг урхи гэж итгэсэн. Гэсэн хэдий ч үүнд гэм хортой зүйл огт байгаагүй. Тэднийг Алхимийн холбоо дэмжиж байгааг дараа олж мэдсэн. Тэд бидэнд тэр байтугай зарим эмийн ургамал ургуулах боломжуудыг өгсөн шүү. Түүнчлэн тэд маш сайн мөнгө төлж байгаа. Алхимийн холбооны далавчин дор, Ариун гэр бүл бидний эсрэг юу ч хийж чадахаа байсан.” Не Мин тайлбарлалаа.

Не Мин үгийг сонсоод Не Ли юу болоод байгааг ойлгов. Түүний толгойнд залуухан эмэгтэй ороод ирэв. Ян Синь энэ бүгдийг зохицуулсан байна.

Не Ли одоо Алхимийн холбооны маш чухал түнш болсон учраас мэдээж Ян Синь үүнийг хийх энгийн үзэгдэл. Одоо Алхимийн холбоо Ариун гэр бүлээс дутахааргүй хүчтэй өрсөлдөгч болсон.Алхимийн холбооны сүлжээ Ариун гэр бүлийнхаас ч хүчтэй болсон. Эцсийн эцэст бүх гэр бүл Алхимийн холбооноос тан худалдаж авах шаардлагатай. Түүнчлэн Алхимийн холбооны шүхэр дор, Ариун гэр бүл Тэнгэрийн хээ овогт дахин төвөг учруулаагүй.

Түүнчлэн, Не Лигийн өгсөн тангийн жорын тусламжтайгаар Хотын Эзний шилтгээн, гурван үндсэн гэр бүлүүд Алхимийн холбооноос гуйх шаардлагатай. Алхимийн холбоо ийм хүчтэй болсон учраас хэрэв Ариун гэр бүл Алхимын холбооны эсрэг хөдөлвөл үхлээ эрсэнээс өөрцгүй.

Эргэж ирээд, хамаатнуудаа харахаас гадна, тэрээр Тэнгэрийн хээ гэр бүлийг Алхимын холбоотой уулзуулах шаардлагатай байсан. Гэхдээ Ян Синь энэ ажлыг аль хэдийн зохицуулсан байсныг Не Ли мэдээгүй. Тиймээс одоо Не Ли оюун бодлоо Ариун гэр бүлийг сөнөөх тал дээр төвлөрүүлж болохоор боллоо. Мэдээж Алхимын холбоо энэ ажил дээр маш чухал.

” Чи ийм зүйлийг яагаад хүүхдэд хэлээд байна?” Сяо Юн сэтгэл дундуурхнаар Не Мин уруу харна. Нүдэнд нь Не Ли одоо хүртэл жоохон хүүхэд. Үүнийг мэдлээ гээд нэмэргүй шүү дээ.

” Эмэгтэй хүний өнцгөөс хараад байна шүү дээ. Не Ли аль хэдийн 1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Ирээдүйд Тэнгэрийн хээ овгийн цөм, голд нь багтана. Тэр үед хүү маань үүнээс ч ихийг мэддэг болно.” Не Мин зөрүүдлэв. Гэхдээ царайнд нь баяр хөөртэй, бардам зан илэрлээ.

” За яахав, за яахав. Чиний зөв.” Сяо Юн тэсгэл алдан хэлэв.

Аав ээж өмнөх амьдралаас огт өөрчлөгдөөгүй байна. Тэд үргэлж хоорондоо санал зөрөлддөг ч тэдний хоорондох харилцаа маш сайн. Үүнийг хараад Не Ли хөхрөн инээв.

” Аав, ойрын хугацаанд би Овгийн ахлагчтай уулзмааргүй байна. Үргэлжлүүлэн би сургуулилалт хийе” Не Ли толгойгоо өргөн аав Не Минд хэлэв.

” Бололгүй яахав, дараа уулзсан ч болно.” Не Мин хөхрөв.

Авга Не Ка хажуудаа Не Югийн толгойг илбэн хэллээ ” Сяо Ю ч гэсэн шаргуу хичээллэж, Не Ли шиг болох хэрэгтэй шүү.”

” За, Сяо Ю шаргуу хичээллэнээ!” Не Ю толгойгоо дохин нухацтайгаар хэллээ.

Шөнийн харанхуй ойртов. Шөнийн хүйтэн салхи ойд сэвшин үлээж, навч исгэрэх чимээ сонсдоно.

Не Ли гэрээсээ гаран арын ой уруу чиглэлээ. Үлэмж чулуун дээр суугаад харвал холын тэртээ байх гэрүүдийн цонхноос гарах өөр ямар ч гэрэл байсангүй.

Тэнгэрийн хээ овог хамгийн эртний түүхтэй. Тэдний түүх Цасан Салхит Эзэнт гүрний тэртээгээс улбаатай. Тэнгэрийн хээ гэр бүлийн өвөг дээдэс тэр үеийн агуу ноёдын нэг байсан. Гэхдээ цаг эрин солигдохтой зэрэгцэн, мөн урт хугацааны Харанхуйн эриний дараачаас Тэнгэрийн хээ гэр бүл Яруу алдрын хотод жижиг гэр бүл болсон.

Не Ли томоохон чулуун дээр завилан сууж, чимээгүйхэн сургуулилана. Мөнгөн зэрэглэл хүрэхэд ердөө хумсын чинээ зай үлдсэн. Хүрэл зэрэглэлд хүрмэгцээ тэрээр Сүнсний дэнлүүн Сүүдрийн Чөтгөрийн сүнстэй нэгдэж чадна.

Тан зогсолтгүй уухын хажуугаад, [Тэнгэрийн бурхан] техникээр хичээллэнэ. Цусандаа тан шингээн авах нь түүний сүнсний тойронд алгуурхан нөлөөлнө. Энэ сүнсний тойронг тасралтгүй томсоход хүргэлээ.

Хүчтэй сүнсний хүчээр дүүрэн, сүнсний тойрон галзуурсан мэт томров.

Гэхдээ хэрэв Мөнгөн зэрэглэлд хүрэхийг хүсвэл энэ одоо хүртэл хэцүү хэвээр. Не Ли арван өдрийн дараачаар үүнд хүрнэ гэж тооцоолов.

” Өө мартах шахлаа. Өөр арга байгаа шүү дээ!” Не Ли нэг зүйлийг эргэн санасан мэт харагдав. Хөнгөхөн инээмсэглээд Мөнгөн зэрэглэлд хүрэх Гайхамшгийн цэгийн алга гэдэг арга байгааг санав. Гарын болоод биеийн олон хэсгийг судаснуудыг түгжээд, 36 цэгийг түгжээд Сүнсний тойрондоо сүнсний хүчээ түгжэх арга юм. Ингэснээр тэрээр Мөнгөн зэрэглэлд хүчлэн орох боломтой.

Ингэж зэрэглэл ахих нь ихээхэн хэмжээний сүнсний хүчээ тарамдахаас гадна, цэгүүдээ хөнгөхөн гэмтээх аюултай. Гэхдээ тангуудын тусламжтай амархан эмчилж болно.

” Алив үүнийг хийе.” Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Гайхамшгийн цэгэн алга аргаар өөрийн цэгүүдийг нэг нэгээр нь түгжин сүнсний хүчээ тойрондоо хорилоо.

Өөр хэн ч ийм аргыг өөртөө итгэлтэй биш бол хийхгүй .


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s