Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 14]

Хуйларч буй луу зохиолын сонирхолтой хэсгүүд ингээд эхэллээ.

Леви

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 14 – Аюул [хэсэг 2]

” Аа. аааа!” Бугалга нь бүхэлдээ тас хазуулав. Хар сүүдэр өвчиндөө гаслантайя орилно.

Нүд ирмэхийн зуур Сүүдрийн хулгана Бэбэ гэнэтхэн хар сүүдрийн өмнө ирэв. Хар сүүдэр тэжээвэр амьтны хэмжээтэй Сүүдрийн хулганыг хараад цочиж айж сандрав. ” Юу.. юу… энэ ямар гээч нь чөтгөр нь бэ?” Хар сүүдэр үүнийг Сүүдрийн хулгана гэдэгт итгэж чадахгүй байлаа. Учир нь тэр өмнө Сүүдрийн хулгана харж байсан ч тэдний алин ч ийм аймшигтай байгаагүй.

Хар сүүдэр бугалганыхаа өвчинг үл ойшоон, зугтаж байхдаа харанхуйн тулааны кигээр өөртөө хамгаалалт бүрхлээ.

Хар сүүдэр жижигхэн Сүүдрийн хулганыг өмнө нь гялбан алга болохыг л харав. Гэнэтхэн тэрээр аймшигтай өвчин мэдэрлээ. Жижигхэн Сүүдрийн хулгана хүзүү уруу нь нэгэнт авиран гарч багалзуурыг нь тас хазсан байлаа. Өөрийнх нь харанхуйн тулааны ки бүхэлдээ зажлагдав.

” Шарр”

Орилж буй хүний дуу гэнэтхэн тасалдав. Тал хүзүү нь тас зулгарсан байв. Толгой нь нарийхан махан дээр л уястай байв. Хар сүүдрийн нүдэн дахь амь цог унтарч, газар өнхрөн ойчив.

Энэ үед Линлэй ч газардав. Даруй хутгыг цээжнээсээ сугалан авбал цээжнээс нь цус олгойдон гарна. Түүний хувцас цусанд улаанаар будагдана. Өөрийнхөө цээжин дэх шархаа харвал Линлэйн зүрх шимширнэ. Хэрэв дайсны хутга дахин хэдхэн сантиметр явсан бол зүрхийг нь сүлбэх байлаа.

” Маш ойрхон байлаа. Би ингээд өнгөрөх гэж байлаа шүү.”

Ухаан орсоныхоо дараа Линлэй Сүүдрийн хулгана Бэбэ уруу харна. Бэбэ яаравчлан хэлнэ. ” Эзэн, нөхцөл байдал ямар байна?”

” Муугүй шүү. Би амиа алдчихаагүй л байна.” Линлэй Бэбэ уруу мишээв. Хэрэв Бэбэ байгаагүйсэн бол тэр үнэхээр амиа алдах байв.

Энэ үгийг сонссон Бэбэ өмнөх шигээ сандрангуй байхаа болив. Зэрэгцүүлээд онгирч эхлэв. Нуруун дахь үс нь босч, баатарлаг зогсолтоо Линлэйн өмнө авна. Хэсэг хугацааны дараа Линлэйд оюуны бодлоороо баяртайгаар ” Эзэн та үнэхээр сул дорой юм. Та үргэлж өөрөө сургуулилалт хийнэ гэдэг, харин одоо өөрийгөө хараач! Та тэр хүнд алуулахаа шахлаа.” Линлэйг өдөх энэ боломжоо Бэбэ хэзээ ч алдахгүй.

Линлэй шүлсээ залгив.

” Бэбэ баярлалаа. Чи миний амийг үнэхээр аварлаа.” Цээжин дахь хоёр том шархаа хараад Линлэй санаашрав. ” Энэ ердөө эхний өдөр байлаа шүү дээ.”

Делин Кевоте хажууд гарч ирэв. ” Алуурчны чадвар үнэхээр сайн байлаа. Энэ жижигхэн Сүүдрийн хулгана өнөөдрийн баатар боллоо. Хэрэв тэр байгаагүйсэн бол Линлэй чи дуусах байжээ. Энэ хөгшин эрийн хувьд би ердөө сүнс шүү дээ. Чамайг аврах зам байхгүй.”

Линлэй Делин өвөөг Гэгээнтэн зэрэглэлийн шидтэнгээс гадна ердөө сүнс гэдгийг ойлгож байгаа.

” Делин Кевоте, тэр алуурчин яаж ийм хурдан байв? Салхин шидийн тусламжтай ч би гүйцэхгүй юм байна.” Линлэй үнэхээр ойлгосонгүй.

Делин Кевоте тайлбарлана. ” Тэр алуурчин зургадугаар зэрэглэлийн дайчин байх. Гэхдээ их этгээд, нууц харанхуйн элементийн тулааны ки ашигладаг юм байна. Нэмж хэлэхэд өөрийнхөө эрчимээ нуух тусгай сургуулилалт хийсэн байх. Зургадугаар зэрэглэлийн тусгай бэлтгэлтэй дайчин дундаж зургадугаар зэрэглэлийн дайчдаас хавь илүү. Харанхуйн элементийн тулааны ки их этгээд бас нууцлаг. Бараг л тэр өөрийнхөө хурдыг нэмэх харанхуйн техник ашигласан байх.”

Линлэй үл мэдэгдэм толгой дохино.

Харанхуйн шид бас харанхуйн тулааны ки Ариун нэгдэлд хориотой. Дөрвөн агуу эзэнт гүрэн бас Харанхуйн холбоонд харин эсрэгээрээ харанхуйн шид хориотой биш. Харин ч гэрлийн шид бас гэрлийн тулааны ки хоёр хориотой.

” Эзэн, та хурдан ирээч. Шалавлаарай!” жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ алуурчны цогсийн өмнө ирлээ.

Линлэй гайхширсан байдалтай ” Бэбэ, юу болоов?”

” Алуурчин хойноо даавуун хүүдийтэй байна.”жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ догдлонгуй хэллээ. Линлэй алуурчны цогцос уруу ойртов. Хар даавуун хувцас нь аль хэдийн урагдсан байв. Энэ мэдээж жижигхэн Сүүдрийн хулганы хийж байгаа ажил.

Урагдсан хар хувцасны цаана, алуурчны нуруунд уяатай даавуун хүүдий байв.

” Линлэй, Би энэ алуурчныг нөгөө таван хүнийг алсан гэдэгт мөрийцье. Чадвараас нь харвал хэдэн хүч алсан юм билээ? Хүүдийн дотор нь хэдэн шидийн цөм байж болох юм.” Делин Кевоте инээмсэглэн хэллээ.

Линлэй догдлохоос өөр яахав. Энэ алуурчны ур чадвараар зургадугаар зэрэглэлийн дайчныг ч амархан хөнөөнө. Өмч хөрөнгөтэй арвинтай байхаас гарцаагүй.

” Скүээак скүэак!” жижигхэн Сүүдрийн хулгана арын хүүдийг шүдээрээ зуун Линлэйн мөрөн дээр үсэрлээ.

Хүүдий дотор юу байгаа бол гэж Бэбэ ихэд сониучирхана.

Хөхрөн инээнгээ Линлэй хүүдийг онголгов. Хав хар арьсан хүүдий байсан ба энэ Линлэйн хүүдийнээс хамаагүй сайн чанарынх байлаа. Өндөр зэрэглэлийн шидэт араатны арьсаар хийсэн шинжтэй байв. Хүүдийг онгойлговол Линлэйн нүд сэргэв.

Хүүдий дотор хувцас, хатаасан хүнс, уут алтан зоос байв. Хойд хэсэгтээ ихээхэн хэмжээний зүйлс агуулсан уут мөн байв. Уутыг онголгойвол амьсгаагаа барьж чадахгүй, хүйтэн агаар амьсгалав.

” Хэдэн шидэт аратаан, хэдэн хүн энэ алуурчин алсан юм болоо?” Линлэй гайхшрав. Хүүдий яг л солонго шиг өнгөөр гялалзана. Энэ бүгд шидэт араатнуудын цөм болор байсан бөгөөд үлэмж том шидэт үнэт чулуунууд бас холилдсон байлаа.

” Ямар олон шидэт цөмүүд бэ? Хэдэн арван шидэт цөмүүд байж байгаа даа.” Линлэй догдлолоо.

Линлэй тэднийг даруй тоолж, чанараар нь ялгав. Шидтэний хувьд шидэт цөм дотор байгаа шидийн хэмжээг мэдэх маш амархан. Төд удалгүй Линлэй өөрийн тооллогоо амжилттай дуусгалаа.

” Нийт 102 шидэт цөм, 7 шидэт үнэт чулуу. Шидэт цөмүүд дундаас 5 зургадугаар зэрэглэлийн цмөүүд, 26 тавдугаар зэрэглэлийн цөмүүд. 71 дөрөвдүгээр зэрэглэлийн цөмүүд байна. Гуравдугаар зэрэглэлийн цөмүүд харин байхгүй. Үнэт чулуунууд дундаас зургаа нь дунд зэрэглэлийн үнэт чулуу байсан бол нэг нь өндөр зэрэглэлийнх байлаа.”

Линлэйн зүрх хурдтай цохилно. Линлэйн мэдээгүй зүйл бол алуурчин гуравдугаар зэрэглэлийн шидэт цөм олсон ч нэгийг нь ч өөртөө үлдээгээгүй байна.

Шидэт үнэт чулуунуудын хувьд уу?

Шидэт чулуунууд ихэвчлэн шидтэний таяганд хамтатган ордог бөгөөд шидтэн шидийн хүчээ хурдан нөхдөг.  Алсан хүн бүрийнхээ шидэт таягнаас үнэт чулууг нь сугалан авсан байна.

” 102 шидэт цөмүүд нийлээд 13000-14000 алтан зоос болно. Харин үнэт чулуунууд 1600 хамгийн багадаа хүрнэ. Бүгд нийлээд 15000 алтан зоосний үнэтэй байна.” Линлэй дүгнэлтээ хийгээд баярлахаас өөр яахав. Алуурчны хар хүүдийнээс гэхэд ийм их баялагийг оллоо шүү дээ.

Өөрийнх нь овог харин ямар байгаа билээ?

Өмнө нь Вартоныг ОБрийн сургууль уруу явуулахын тулд бүх хадгаламжаа шавхсан. Баруч овгоос арван мянган алтан зоос олно гэхэд тун ч хэцүү болсон доо.

” Энэ миний Шидэт араатнуудын уулсын хөндий д эх эхний өдөр. Гэхдээ би аль хэдийн ийм ихийг оллоо. Хоёр сарын дотор би хэр ихийг олох бол?” Линлэйн зүрх баяр хөөртэй байв.

Линлэй бас ийм тарган хоньтой өдөр бүр тогтмол таарахгүйгээ мэдэж байгаа. Нэмж хэлэхэд тарган хонинууд тун ч хүчтэй. Энэ удаа Линлэй үхэх шахсан. Юу болсоныг эргэн санавал, Линлэй өөрийн цээжин дэх шархаа тэмтэрч үзнэ. Бас нүүрэн дэх цүүцний хэлтэрхийнээс үүссэн шархаа.

Линлэй гэнэт арван үхсэн Салхин чоно уруу харав.

” Арван дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатны цөмүүд нийлээд хэдэн зуун алтан зоос болно. Ингээд орхиж болохгүй.” Алуурчны хутгыг гартаа бариад Линлэй Салхин чонуудын хүүрнээс шидэт цөмүүдийг нь ухаж гаргав. Хутгыг ашиглаад Линлэй өөрийнх нь цүүцнээс хамаагүй иртгэй гэдгийг анзаарлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.