Чөтгөр бурхдын домгууд [53]

To an Angel

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


 Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг 53 – Гэртээ харьсан

Не Ли Шэнь Сюгийн харцийг мэдрээд жуумалзав. Шэнь Сюг хөөх түүний ганц зорилго хүсэл биш. Анхнаасаа Шэнь Сюг Ариун гэр бүлийн гишүүн учраас дайснаа гэж харсан.

Не Ли Ариун гэр бүлийг өдсөн. Хэдий ч Ариун гэр бүл түүнд анхаарал ихээр хандуулахгүй. Учир нь Ариун гэр бүлд Не Ли бол өчүүхэн жулдрай. Өчүүхэн жулдрай тэднийг яаж сүрдүүлж чадах билээ? Гэхдээ төд улагүй тэд Ариун гэр бүлийн сүйрлийг өөрсдийнх нь тоолгүй өнгөрүүлсэн аюул учруулна гэдгийг мэднэ.

Сургуулилтаа дуусаад, Не Лигийн сүнсний хүч аль хэдийн 589 хүрсэн. Сүнсний хүч нь 600 хүрмэгц тэрбээр Мөнгөн зэрэглэлийн болно.

Мөнгөн зэрэглэлд хүрмэгч өөрийнхөө сүнсээ чөтгөрийн сүнстэй нэгтгэж чадна.

Не Ли аль хэдийн өөрийн эхний чөтгөрийн сүнсээ сонгосон. Харин Зы Юнь, Нин Арь, Лү Пиао болон нөхөддөө тэрбээр дуудлага худалдаагаар тохирох чөтгөрийн сүнснийг сонгоно. Ингэж тэдний бүлэг улам хүчирхэгжинэ.

Гэхдээ яг өдийд, Не Ли өөрийгөө Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болоход бэлдэж байна.

Тулаанчийн анхлан суралцагчийн ангийн жилийн шалгалт дууссаны дараа бүх сурагчдийн ирээдүйд тодорхойлогддог.

Шэнь Сю багшийн халагдах өргөдлийн талаар бүх сурагчид мэдсэн. Одоо хүн бүхэн Не Ли-г арай өөр нүдээр харах болсон. Эцсийн эцэст багшийгаа сургуулиас шахан гаргасан эхний тохиолдол шүү дээ.

Бас Не Литэй ойртох гэсэн олон сурагчид байна. Не Ли ердөө 1-одтой хүрэл зэрэглэлийн ч гэлээ. Тэрээр аль хэдийн багш нараасаа илүү мэдлэгтэй. Не Лиг дагасан хэн ч болов тэдний сүнсний хөгжил гайхалтай өндөрт асар хурдацтай дүүлнэ.  Тиймээс бусад хүмүүс атаархалгүй яахав.

Не Лид Ду Зө, бас Лу Пиао байгаа. Тэр хоёр энэ горилогсдоос өөрийг нь хамгаална. Тэрбээр энэ асуудал тун ч нухацтай ханддаг. Өмнөх амьдралд нь итгэж болох хүн байвал тэрээр итгэж, харин сүнсний хөгжлийг хоёрдугаарт хойш нь тавьж байлаа.

Яг одоо Не Лиг дагадаг сурагчид аль хэдийн хорин зургаа хүрлээ.

Шалгалтын дараагаар Суутны ангид орох урилгыг тараав. Не Ли гүнзгий амьсгаа авав. Учир нь энэ түүний гэртээ харих цаг. Тэрээр өмнөх амьдралынхаа тухай, гэр бүлийнхаа тухай. Мөн гэр бүл нь нуран унаж байгаа мөчийг эргэн саналаа. Энэ талаар бодвол түүний зүрхэнд гуниг хуралдан, гэрээ санагалзахаа өөр яалтай?

Одоо Ариун Орчид сургуулийн амралт эхэллээ.

Не Ли гөлрөн зогсов. Өнгөрсөн амьдралийн дурсамжууд далайн давалгаа мэт орж ирнэ.

Хэсэг хугацааны дараа Не Ли хөхрөн инээв. Тэрээр эргэж ирсэн юм чинь өөрийнх нь овгийн хүмүүс аймшигт амьдралаар дахин амьдрахгүй. Овгийн дайснууд нь айсандаа чичирж, өвдөг сөхрөх болно.

Ариун Орчид сургуулийн амралт бол Яруу алдрын хотод томоохон хэрэг. Орчид сургульд сурдаг сурагчид маш олон тоотой. Түүнээс гадна сурагчид одоо л гэр бүлтэйгээ нэгдэж дахин уулзаж боломжтой.

Бүлэг хүүхдүүд ар араасаа цувран сургуулиа орхин гарав.

” Не Ли, энэ чамд. Би чамайг үүнийг харах болгондоо намайг санана гэдэгт итгэж байна. Дараа жил уулзацгаая!” Сяо Нин Арь бадмаараг чулууг Не Лид өгөв. Бадмаараг чулуун дээр хээнцэр маш сайхан хээ байв. Не Ли толгойгоо өргөвөл Сяо Нин арь аль хэдийн ягааран цааш гүйж байлаа.

Тэнгэрлэг тивд, бадмаараг эмэгтэй хүний хайрыг билэгддэг банйа.

Сяо Нин Арийн нарийхан биеийг харвал Не Ли гашуунаар инээмсэглэнэ. Тэрээр Сяо Нин Арийг өөрт нь ямар талтайг мэднэ. Гэхдээ тэрээр энэ мөсөн хатан хэзээ ч ийм зөөлхөн байна гэж санаагүй.

Дэшээ харвал Е Зы Юнь Не Ли уруу инээмсэглэн харна. Тэгээд хол байгаа Сяо Нин Арь уруу хараад ” Нин Арь чамд ийм талтай юм чинь чи түүнтэй яагаад байхгүй байгаа юм бэ?”

Не Ли бадмаарагийг хадгалаад, Е Зы Юнь уруу харснаа ” Миний таалагддаг эмэгтэй чи гэдэг нь түүнд харамсалтай байж болох юм.”

Хоёр амьдралын турш байсан ч Не Лигийн хайр өөрчлөгдөхгүй. Тэрээр аль хэдийн Сяо Нин Арьд өөрийнхөө юу гэж боддогоо хэлсэн ч , Нин Арь бууж өгөхгүй.

Е Зы Юний царай улайран, ” Не Ли, хэрэг чи ингэж ярьсаар байвал… Юу би тийм амархан дээрэлхүүлэхгүй шүү!”

Энэ мөчид, Е Зы Юнь Эртний Орчид хотын газар доорх ордонд болсон явдлыг эргэн дурсахав. Гараа чангаас чанга атгав.  Учир Зы Юний зүрх булиглаж байлаа.

” Би үнэнгээсээ хэлж байна!” Не Ли нухацтайгаар Е Зы Юнь уруу харцаа чиглүүлнэ.

” Чи! За чамд дахиад төвөг удахаа больё доо”

Е Зы Юнь дороо дэвсээд, явах гэж байснаа болив. Уруулаа мушгируулаад инээмсэглээд ” Тэгвэл чи надад хэлэхгүй юу? Би Нин Ариас юугаараа илүү юм бэ?”

Не Ли мөрөө хавчаад ” Харьцуулж хэлж болохгүй юм. Миний хэлэх зүйл гэвэл хувь тавилан аль хэдийн шийдсэн.”

Не Лигийн харцийг хараад, Е Зы Юнь толгойгоо өргөн, дээшээ тэнгэрийг харснаа ” Би өөрийнхөө нөхрийг өвөө шигээ агуу баатар байгаасай гэж хүсч байна. Тэр дэлхийг чичиргэх хүчтэй байж, Яруу алдрын хотыг хамгаална гэдэгт итгэж байна.”

Не Ли уруу харснаа. ” Хэрэв чи Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох юм бол би бодолцож үзэж болох юм.”

” Хөөе, чи яаж ингэж хэлж болох юм бэ? Чи намайг алтан зэрэглэлд хүрвэл намайг зөвшөөрнө гэж хэлээгүй билүү?” Не Лигийн хоолой сэтгэлээр унасан сонсогдоно.

” Би өмнө зүгээр тоглож байсан. Одоо тэр тооцохгүй. Охидууд үргэлж бодлоо өөрчлөдгийг чи мэдэхгүй юу?”

Хэлж дуусаад, Е Зы Юнь инээмсэглэн хурдан гүйгээд алга болов.

Арыг нь харсан Не Ли инээмсэглээд амандаа бувтнав. ” Хэрэв тийм бол намайг чи өмнөх амьдралдаа яагаад сонгосон юм бэ?”

Өмнөх амьдралд Не Ли Мөнгөн зэрэглэл ч хүрээгүй байхдаа Е Зы Юньтай хамт амьдарсан.

” Ердөө Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн юм бол, тэр ч хэцүү биш.”

Вэй Нан, Зү Сянжүн, Зан Мин Не Литэй салах ёс гүйцэтгээд гэрлүүгээ харив.

Ду Зө, Лү Пиао хоёр бас ирлээ.

” Бид ч гэсэн явлаа.” Ду Зө инээмсэглэн хэллээ.

” За” Не Ли толгой дохив. ” Дараа сард уулзацгаая.”

” Дараа сард уулзая!” Ду Зө толгой дохин гэрийнхээ тухай бодов. Ду Зө доглохоос өөр яалтай. Энэ удаа гэртээ харихдаа тэнгэрт дүүлсэн амжилт, сүнсний хөгжилтэй буцна. Не Ли өөрт нь ихээхэн хэмжээний чөтгөрийн зоос өгсөн. Хамгийн багадаа гэр бүл, овгоо хэцүү байдлаас гаргаж чадна. Зүрх дотроо, Ду Зө Не Лид хэмжээлшгүй ихээр талархаж явдаг. Учир нь тэр өөрийнх нь амьдралыг өөрчилж чадсан!

Лү Пиао хоёр гараа ташаандаа тулсан байлаа. Чангаар хөхрөөд ” Ашгүй гэртээ харих нь. Энэ удаа би аавыгаа миний бөгс уруу цохихоос айлтгүй боллоо! Хахаха”

Лү Пиао энэ үйлдлийг хараад Не Ли Ду Зө хоёр бие биенээ харав. Тэд гашуунаар инээмсэглэхээс өөр яалтай. Хажууд байсан сурагчид тэдэн уруу гайхан харж байлаа.

Лү Пиао чангаар Не Лиг тэврээд, Не Лигийн хацрыг үнсэхдээ шүлсээ наагаад ” Ахаа, би чамд үхтлээ хайртай”

Лү Пиао хараад Не Ли чичирхийлснээ, түүнийг түлхэв.

” Надаас холдооч, би ижил хүйстэн биш!”

” Би ч гэсэн ижил хүйстэн биш. Тэнгэр маш цэнэр юм. Гэхдээ газар ч ногоон шүү. За би явья даа. Сарын дараа уулзая.” Лү Пиао том толгойлоод том том алхлан харина.

Ду Зө ч гэсэн гараа даллан баяртай гэж хэлээд явав.

Хоёр сайн найзынхаа жаргалтай царайг хараад Не Лид инээмсэглэл тодров. Тэрээр өөрийнхөө овгийн зүг уруу алхана.

Яруу алдрын хотын хойд зүг.

Яруу алдрын хот үнэхээр уужим. Дотроо байх хөгжилтэй хотоос гадна зургаан дагуул хот байдаг. Ариун Орчид сургуулиас Не Лигийн гэр хүртэл морин тэрэгтэй хоёр хоноод ч очиж чадахгүй.

Не Ли Тэнгэрийн хээ гэр бүлд харьяалагддаг. Маш уужим нутагт байрладаг ч гэсэн тэдний нөөц бололцоо маш ядуу. Тиймээс гэр бүл нь фермийн аж ахуй, уулнаас эмийн ургамал түүж амьдралдаг байна. Аз болоход, цэргийн хамгаалах хана ойрхон байдаг учраас тэд аюулгүй байдаг байна. Ерөнхийдөө бага язгууртны гэр бүл. Тэнгэрийн хээ гэр бүлийн толгойлогч л зөвхөн Гүн цолтой. Энэ нь хэрэв гэр бүлийн толгойлогч насан өөд болоод, залуу шинэ үеийнхэн язгуур цол авахгүй бол бага язгууртан гэр бүл байхаа болино.

Уналтанд байгаа Бага язгууртны гэр бүлийн хувьд Тэнгэрийн хээ гэр бүлийн ордон маш хуучин бөгөөд элэгдсэн. Гаднах хана машид гэмтэлтэй ба тэд засах мөнгөггүй.

Цайзын гаднаас л хүмүүс тариалан эргэлж, олон ургац тариалж байгааг харж болно. Тэд Не Лиг ойртон ирэхийг хараад овгийн нэг хүн түрүүлж санаачлаад

” Не Ли, чи эргээд ирээ юу?”

Тариалан эрхэлдэг овгийнхон өндөр албан тушаалгүй. Не Лигийн аав ч гэсэн тэдний нэг.

Тэнгэрийн хээ гэр бүл уналтанд байгаа ч гэсэн хүн ам  нь их хэвээрээ. Энэ газарт л мянган өрх, таваас зургаан мянган хүн амьдардаг байна.

Тэнгэрийн хээ гэр бүлээс хорин зургаан хүүхэд Ариун Орчид сургуульд сурч байгаа. Не Ли тэдний нэг. Гэсэн хэдий Не Ли дотроосоо хаалттай хүн учраас бусад сурагчидтайгаа харилцдаггүй байна. Тэд дунд анги эсвэл ахлах ангийн сурагчид. Тиймээс тэдний амралт дараа эхлэнэ. Тэд гэртэ ирэх хүртэл хоёроос гурван өдөр болно.

” Не Ли ах та ирээ юу.”

Хөл нүцгэн жижигхэн охин Не Ли уруу хурдаараа гүйнэ. Тооройн сүүл шиг мушгиарлдсан үстэй, улаан алим шиг хацартай ба машид өхөөрдөм байв.

Түүний Не Ю гэдэг. Авга ахийнх нь охин байлаа.

Не Лигийн аав Не Минг ганц дүүтэй. Тэдний Тэнгэрийн хээ гэр бүл дэх байр суурь маш доогуур. Тэд тариалан эрхэлж л өөрсдийнхөө гэр бүлээ тэжээдэг байна. Аз болоход ургацийн гуравны нэг нь л овогт тушаагддаг. Тэд өөрсдөдөө үлдсэнийг үлдээж болдог. Сургуулийн төлбөрийг Не Ли өөрөө төлж байгаагаас хойш тэд илүү амар тайван амьдарч болох байна.

Зургаан мянган хүн, жаран хүрэл зэрэглэлийн дайчин, Зургаан мөнгөн зэрэглэлийн дайчин, хоёр Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн, Нэг Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Энэ бол Тэнгэрийн хээ овгийн хүч чадал.

Тэнгэрийн хээ гэр бүлийн Овгийн ахлагч Не Хай. Тэрээр 1-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Түүний дараагаар 1-од Алтан зэрэглэлийн тулаанч, 3-од Алтан зэрэглэлийн тулаанч нар ордог.

Овгийн ахлагч цөөхөн үзэгддэг. Тэрээр ёслолууд дээр л ихэвчлэн харагдана.

Не Ли Не Югийн толгойг илээд ” Сяо Ю, гэртээ томоотой байв уу?”

” Тиймээ Сяо Ю нь гэртээ маш дуулгавартай байлаа!” Не Лид хэллээ. ” Би ч гэсэн Не Ли ах шиг Ариун Орчид сургуульд орж тулаанч болмоор байна!”

[Орчуулагчийн тэмдэглэл гэр бүл, дотны хүмүүсээ Сяо овгоор дууддаг байна. Не Ю-г Сяо Ю гэж дуудсан болно.]

Не Ю өөрийнхөө зорилгоо Не Лиг үргэлж байлгасаар ирсэн. Тиймээс Не Ли ичсэндээ ягаарав. Яруу алдрын хотын сүйрлээс өмнө Не Югийн амжилт өөрийнхөөс илүү байсан. Не Ю өөрийг нь үргэлж хамгаалж, хайхардаг байлаа. Гэхдээ ахын хувиар Не Ли түүнд хэзээ ч туслаж чадаагүй. Энэ Не Лиг үргэлж сэтгэлээр унагаадаг байв. Дараачаар Не Ю сүрэг чөтгөрийн араатнуудтай тулалдан баатарлагаар насан эцэслэсэн.

Хамартаа гашуун мэдрэмжтэй байгаа ч Не Ли доошоо харан бодов ” Гэртээ ирсэн сайхан байна.”

Не Ли Не Ютэй хамт холоо алхав. Не Мин, Не Кай Не Лиг харвал тэд ажлаа зогсоогоод. Бие биерүүгээ харан инээмсэглээд Не Лигийн зүг алхав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s