Чөтгөр бурхдын домгууд [52]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд 

Хэсэг 52 – Гутамшиг

Тулаан анхлан суралцагчийн ангийн шалгалт.  Өнөөдөр тэр дундаа гурван сүнсний болор дэлбэрэв. Энэ мэдээ бүхэл Ариун Орчид сургуулийг цочирдуулна.

Энэ ангиас илүү аймшигтай зүйл гэж байх уу? Энэ ангийн сурагчид өсч байхдаа юу идсэн юм бэ?

Анхлан суралцагчийн ангийн шалгуулагч дундаас хамгийн дорой нь 1-одтой хүрэл зэрэглэл байна. Энэ үнэхээр анхлан суралцагчийн анги мөн үү?

Шалгалтийн танхимд бүх хүмүүс Сяо Нин Арь, Е Зы Юнь хоёрын авьяасыг магтан дуулна.

Хоёр охин бие бие уруугаа харнам. Нүдэндээ өрсөлдөж буй өрсөлдөгч нар гэсэн байдлыг гүндээ нуусан байлаа.

Тэд сургуульд ирсэнээс хойш Е Зы Юнь Сяо Нин Арьтай дахин нөхөрлөхийн хүссэн. Тэр үед түүний авьяас үе тэнгийнхнээ хол хаясан байсан. Тэрбээр өмнө хэзээ ч өөр хүний дор орж байгаагүй. Түүнчлэн энэ Сяо Нин арь байлаа ч гэсэн Е Зы Юнь ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тэдний сүнсний хөгжил бие биенээсээ хол зөрүүгүй. Тэд хоёул Не Лигээс туслалцаа авсаныгаа мэдэж байгаа. Эс бөгөөд тэдний сүнсний хөгжил ийм хурдацтай хөгжихгүй. Не Лид талархсан сэтгэлээс гадна ээдрээтэй мэдрэмжийг тэд мэдэрч байв.

Е Зы Юнь уруулаа жуумалжуулав. Не Лиг гэсэн хүчтэй сэтгэл байхгүй хэдий ч, Не Ли болоод Сяо Нин арь хоёрын харилцааг мэдсэнээс хойш түүнд хардах өчүүхэн мэдрэмж төрж байлаа. ‘ Чи Нин Арьтай нэгэнтээ ийм сайхан харилцаатай юм байж яагаад миний араас гүйж байгаа юм бэ?’

Сяо Нин Арийн хувьд тэрээр Не Лиг анхнаасаа Е Зы Юньд талтай гэдгийг мэдэж байсан. Гэхдээ өөрийгөө Не Лид сэтгэл алдархаас урьдчилж зогсоож чадаагүй. Түүний төлөвлөгөө бол Не Лиг аажим аажмаар өөрийг нь анзаарч өөртөө дурлуулах явдал юм.

Хоёр үзэсгэлэн төгс эмэгтэй хоёр талд зогсон. Тэд бусдын нүдэнд ихрүүд мэт харагдана.

” Дараачийн хэн шалгалт өгөх бэ?” Шалгалт авч буй багш  нүдэндээ галтайгаар Тулааны анхлан суралцагчийн ангийнхан уруу харна. Түүний зүрх дотор төсөөлөшгүй их догдлол дүрэлзэж байв. Энэ олон гоц суутнууд маш амархан ирээдүйн Алдрын хотын түшиг тулгуур болж өснө.

” Би дараачийнх больё” Не Ли Хүч шалгагч чулуун өмнө зогслоо.

Не Лигийн хоолойг сонсоод бүгдийн анхаарал Не Ли дээр төвлөрөв.

Сургуулийн удирдлагууд ч гэсэн догдлов. Өөрийн хүсэлтээр өөрийгөө шалгуулах хүн үлдсэн байна шүү. Энэ хүүхэд бас цочирдуулам авьяастай юм биш биз дээ?

Шэнь Сю (Shen Xiu) – хувьд хоёр атгаа хүчтэй аргаггүй атган, Не Ли уруу хүчтэй үзсэн ядсан харцаар харна. Хэрэв Не Ли 1-одтой Хүрэл зэрэглэл болвол өөрийнхөө мөрийг дагаад сургуулиас гарах ёстой. Тэрбээр Не Лигийн нүд даажигнасан байдалтай байгааг гадарлаж байлаа.

Ариун Орчид сургуулийг орхих бол юу ч биш. Гэхдээ тэр юуг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэвэл хэн нэгэн өөрийг нь сургуулиас хөөж буй явдал.

Тулааны анхлан суралцагчийн ангийн бүх сурагчид харцаа Не Ли дээр төвлөрүүлнэ. Тэд машид ээдрээтэй, эргэлзсэн харцаар харж байлаа Өмнө, Не Ли Шэнь Сюгийн хичээлийг үймүүлсэн. Зарим сурагчид түүнийг дэмжиж биширсэн бол зарим хүмүүс түүнийг дооголж шолосон. Хэн ч өмнө Не Лиг хоёр сарын дотор 1-одтой Хүрэл зэрэглэл хүрнэ гэж хүлээгээгүй. Тэр ч бүү хэл Не Лид гайхалтай чадвар байхгүй.

Гэхдээ одоо бүх хүмүүс Не Литэй харилцаа холбоотой зузаатгах хэрэгтэй. Дотно хүмүүсийнх нь сүнсний хөгжил ямар хурдаар хөгжсөнийг хараад тэдэнд атаархал төрж байлаа. Тэдний сүнсний хөгжил ямар нэгэн байдлаар Не Литэй холбоотой байх ёстой!

Ирээдүйнхээ төлөө олон хүмүүс Не Лид ойртох төлөвлөгөө хүртэл зохиосон. Хэрэв Не Ли тэдэнд хэрхэн Ду Зө, Лү Пиао, Вэй Нан болон бусдад тусласан шиг туславал болох тэр.

Бүх хүмүүст нөлөөлж буй хүний хувьд, бүгд Не Лигийн шалгалтын хариуг амьсгаа даран хүлээж байлаа.

Не Ли инээсэн чигээрээ, Хүч шалгагч чулууний өмнө ирэв. Үзэгчид уруу харвал Шэнь Ся өөрийнх нь зүг уруу барайсан царайтай харж байхыг олж харав. Үүнийг анзаарсан Не Лигийн нүдэнд хүйтэн хурав.

Энэ мөчид Е Зы Юнь болон бусад найзууд Не ли уруу харцаа салгалгүй ширтэнэ. Тэд өөрсдийнхөө шалгалтын хариуг сонсоод хүртэл цочирдсон. Өөрсдийнх нь сүнсний хөгжлийг ингэж хөгжүүлж чадсан хүний хувьд , тэд Не Лиг зүрхэндээ үнэхээр биширч, хүндэлнэ.

Не Ли тэдэнд шинэ амьдрал бэлэглэсэн. Энэ бүх суутнууудыг бүтээсэн хүнийхээ хувьд Не Лигийн сүнсний хөгжил маш өндөр түвшинд хүрсэн байх ёстой биз дээ?

Не Лигийн царай тайван хэвээрээ байж Хүч шалгагч чулуу уруу цохив.

Таас!

Хүч шалгагч чулуу аяр дуу гаргав.

” Шалгалтын хариу 1-одтой Хүрэл зэрэглэл, хүч 100!” Шалгагч багш шалгалтйн хариуг чангаар зарлав. Түүний хоолой тодорхой байдлаар урам хугарсан өнгө аяс илэрнэ. Тулааны анхлан суралцагчийн ангийнхан 1-од Хүрэл зэрэглэл хүрэх нь муу үзүүлэлт биш. Гэхдээ Е Зы Юнь, Сяо Нин Ар, Ду Зө, болоод бусдын хариуг харсаны дараа Не Лигийн хариу гайхалтай биш санагдсан тэр.

” Хоёр дахь оролдлого, шалгалтын хариу хүч 100!”

” Гурав дахь оролдлого, шалгалтын хариу хүч 100!”

Шалгагч багш дотроо амандаа бувтнав, ” Хачин юмаа, бүх сурагчид оролдлого хийх тутамдаа багахан өөрчлөлтийг өгдөг юмсан. Тэгсэн энэ сурагч юм л болвол 100 аваад байх юм. Энэ үнэхээр жигтэй байна. Бодвол энэ хүний хамгийн их гаргаж чадах хүч бодвол 100 юм байлгүй дээ!”

Не Лигийн шалгалтын хариуг хараад Шэнь Сюгийн царай үнс мэт нурмайв. Хэрэв Не Лигийн хүч 1-одоос давсан бол зүгээр. Гэхдээ харамсалтай нь түүний хүч яг 1-од Хүрэл зэрэглэлийг онов. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Шэнь Ся галзуурах шахав.

Не Ли өөрийнхөө шалгалтын хариуг юман чинээ тоохгүй, мөрөө хавчаад инээснээ, ” Өө, миний аз үнэхээр сайн юм гээч! Би арай гэж 1-од Хүрэл зэрэглэл хүрсэн байна шүү!”

Ду Зө, Лу Пиао болон бусдууд бие биенээ харна. Энэ байж боломгүй!  Не Лигийн хүч дөнгөж 100 хүрээгүй. Ганц тайлбар бол Не Ли өөрийнхөө хүчийг албаар нууж байна! Ду Зө болоод Лү Пиао хоёр биширсэндээ аман дахь шүлсээ залгиж чадахгүй байв. Тэдний одоогийн хүч Не Лигээс илүү байж магадгүй ч гэсэн, тэдний хүчээ хянах чадвар Не Лигээс хамаагүй дор. Хэрэв тэд байсан бол гурван цохилтоо яг 100 онож цохих боломжгүй!
” Не Ли үнэхээр хөгтэй юм. Шэнь Ся багш гурван цохилт гурвууланг 100-г онож цохихыг харсан бол уурссандаа дэлбэрэх байсан биз!” Лу Пиао хөхөрч инээнгээ хэлэв.

Хэдэн удирдлагууд үүнийг хараад хоорондоо ярилцав.

” 1-од Хүрэл зэрэглэл, муугүй юм.”

” Бусад оюутнуудтайгаа харьцуулашгүй нь өрөвдөлтэй юм..”

” Алив хэдүүлээ түүний сүнсний хүчийг харцгаая, биднийг гайхшруулах ч юм билүү!”

Хүчний шалгалтаа өгсөний дараа, Не Ли хэдэн алхам урагш алхаад, сүнсий болор уруу ойртов. Дараачаар өөрийнхөөө сүнсний хүчээ снсний болорт хийвэл болор доторх гэрлэн цэгүүд олширов.

” Сүнсний хүч 100, 1-од Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн!”  Шалгагч багшийн царай гайхсан байдалтай зарлав. Зүрхэндээ ” Энэ сурагч үнэхээр хачин юмаа. Юу ч болж байсан түүний сүнсний хүч гарцаагүй 100 байх ч гэж” Гэсэн хэдий ч түүнийг сүнсний болорыг залилсан гэх сэжиг төрөөгүй. Не Ли булхайцах боломжгүй. Учир нь тэрээр булхайцснаар ямар ч давуу талыг олохгүй шүү дээ.

1-од Хүрэл зэрэглэл Чөтгөрийн сүнстэн!

Сүнсний хүч нь яг 1-од Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнд хүрч байна шүү!

Шэнь Ся бараг уурандаа тэсэрчихсэнгүй. Гэхдээ яаж, яаж? Хэрэв Не Лигийн чадвар арай бага байсан бол 1-од Хүрэл зэрэглэл болж чадахгүй!

Не Лигийн шалгалтийн хариуг хараад Е Зы Юнь, Сяо Нин Арь хоёр ойлгов. Не Ли албаар үүнийг хийж байв. Гэхдээ тэдэнд нэг зүйл сонирхолтой санагдаж байв. Хэрэв Хүчний шалгалт байсан бол Не Ли өөрийнхөө хүчийг удирдаж болно. Гэхдээ сүнсний болрыг хуурах бол үнэхээр болмжгүй. Не Ли хэрхэн үүнийг хийж чадав.

Бусад хүмүүс хийж чадахгүй гэдэг нь Не Лиг чадахгүй гэсэн үг биш. Не Лид маш олон нууц бий!

Бусдын хараан дор Не Ли Е Зы Юнь, Сяо Нин Арийн дунд ороод зогсов. Е Зы Юнь болоод Сяо Нин Арь түүний баруун гар тал, зүүн тар талд тус бүртээ байв. Энэ бүх хүмүүст атаа жөтөө төрүүлэв. Ягаад Не Ли ийм сайхан хувь заяатай гэж?

Е Зы Юнь, болоод Сяо Нин арь. алин ч байсан хамаагүй тэдний аль нэг нь л тэдний найз охин болох юм бол унтах нойрондоо ч инээмсэглэх биз.!

Энэ мөчид Е Шэнг Не Лиг Е Зы Юнь, Шиао Нин Арь хоёрын гол бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж буй аястай орохыг харав. Түүнд сонин санагдав. Не Ли ийм залуу, гэхдээ өөрийнх нь тайван байдал их хачирхалтай мэдрэмжийг түүнд өгч байв.

” Энэ Не Лиг Суутны ангид оруул!” Е Шэнг хэсэг хугацаанд чимээгүй бодсоны эцэст хэллээ.

” Дэд захирал аа, гэхдээ энэ дүрмийн эсрэг шүү дээ. Тэр 1-одтой Хүрэл зэрэглэл ердөө хүрлээ шүү дээ!!”

” Дүрмийн эсрэг юу байгаад байна? Би түүнд өндөр хүлээлт тавьж байгаа.” Е Шэнг зузаан хөмсгөө өргөн бүдүүн хоолойгоор хэллээ.

Е Шэнгийн бодол хандлага өөрчлөгдсөнийг хараад түүний ард байгаа хүмүүс бие биерүүгээ гэмгүй харна. Тэд юу ч хэлсэнгүй. Захиралын эзгүйд Дэд захирал сургуульд бүрэн эрх мэдэлтэй. Тэд даргынхаа эсрэг зөрүүдэлж болохгүй шүү дээ.

Дараачийн Тулааны анхлан суралцагчийн ангийн шалгуулагчид дундаас нүд сэргээх нэг ч хүн гарч ирсэнгүй. Тэд бүгд 1-од Хүрэл зэрэглэл хүрээгүй. Бүгд урам хугарсан ч, эргэцүүлж сайн бодоод үзвэл Е Шэнг болон бусдын сэтгэл ханасан байв. Тулааны анхлан суралцагчийн ангиас санаанд ч оромгүй олон суутан төрлөө шүү дээ.

Энэ жилийн Тулааны Анхлан суралцагчийн анги сургуульд дуулиан тарив. Бусдын нүдэнд өртөөд байдаггүй Тулааны анхлан суралцагчийн анги хүн бүрийн анхаарлын төвд байв.

Шалгалт дундаа ид үргэлжилж байх үед, Шэнь Сю Е Шэнгийн хажууд ирээд зогсов. Энэ үед тэрбээр гутамшигийг дээд цэгтээ мэдэрч байлаа.

” Дэд захиралаа, би ажлаасаа гарах өргөдлийг өгөх гэсэн юм. Өнөөдрөөс эхлээд би Ариун Орчид сургуулийн багш байхаа болилоо.” Шэнь Сю хэллээ. Түүний Не Литэй тавьсан мөрийг одоо сургуулийн хүн бүхэн мэдэж байгаа. Хэрэв тэр мөрийгөө юман чинээ тоохгүй бол бусад хүмүүс түүнийг үл ойшоон, гутаах болно. Тэр бүү хэл Ариун гэр бүлийн нэр хүндэд ч нөлөөлнө.

” Шэнь Сю багшаа, та яагаад ажлаасаа гарахыг хүсэв?” Е Шэнг хөнгөхөн инээмсэглэн үргэжлүүлснээ ” Чиний Тулааны анхлан суралцагчийн анги ийм олон суутнуудыг төрүүллээ шүү дээ, сургууль тэр бүү хэл чамайг шагнах гэж байлаа. Би Тулааны анхлан суралцагчийн ангийнхан тань шиг багштай байх нь зүй ёсний хэрэг гэж бодож байна!”

Е Шэнгийн үгийг сонсоод түүнд ямар ч баяр бахдал төрсөнгүй. Үнэндээ энэ үг түүний нүүр уруу алгадсан үл үзэгдэгч гар байв. Тэрбээр энэ суутнууд өөртэй нь ямар ч холбоогүй гэдгийг мэднэ. Тэдний дийлэнхи нь хэдэн сар хичээлдээ суугаагүй. Тэрбээр өөрийн сурагчидаа шалгалтийн үед хэрхэн унаж, гутамшигт байдалд орохыг л хүлээж байсан. Гэхдээ тэрээр хэзээ ч тэд эргэн ирж өөрийнх нь нүүр уруу алгадана гэж бодоогүй.

Тэр сурагчдийн шалгалтийн хариу өөрийн төсөөлж байснаас тэс өөр байв. Сурагчид гутамшигт байдалд орох биш харин ч сургуулийн дүрэлзэх суутнууд болоод хувирав.

” Би өөрийнхөө шийдвэрээ аль хэдийн гаргасан. Та хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна!” Шэнь Сю туйлширав.

Үнэндээ, Е Шэнг аль Хэдийн Шэнь Сю Не Ли хоёрын хоорондох мөрийг мэдэж байгаа. Тэрбээр хөнгөхөн инээмсэглэснээ. ” Нэгэнтээ шийдсэн юм бол би чамайг хорихгүй ээ.”

Е Шэнгийн үгийг сонсоод, Шэнь Сю ууртай аргаггүй Не Ли уруу харав. Тэгээд тэрбээр эргээд танхимаас гарлаа.

Тулааны анхлан суралцагчийн ангийн жулдрайгаас болж сургуулиас халагдах бол түүний амьдрал дахь хамгийн том гутамшиг! Нэг өдөр тэр заавал өшөөгаа авах болно!


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.