Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 13]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 13 – Аюул (хэсэг 1)

” Ашгүй тэд явах гэж.” Линлэй одоо л уужим амьсгаа авахтайгаа болов.

Линлэй өөрийгөө дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тавдугаар зэрэглэлийн Салхин чонотой ойрын гардан тулаан хийнэ гэдэг амиа хорлосон хэрэг. Зөвхөн ид шид хэрэглэж тэрээр амьд үлдэх найдлагатай. Бас хангалттай хурдтай байгаагүйсэн бол, яаж тэрээр ямар нэгэн шид хэрэглэх боломж олдох билээ? Аз тохиож, тэр өөрөө маш хурдтай байсан ба энэ өөрт нь эерэг үр дүнг авчирсан.

” Зургадугаар зэрэглэлийн шидтэн энд байсан ч гэсэн надаас илүү байж чадахгүй байсан байх. Зургадугаар зэрэглэлийн шитэн хурдынхаа хувьд энэ Салхин чонуудыг гүйцэж чадахгүй. Сүрэг салхин чонуудаар хүрээлүүлсэн тохиолдолд шид хэрэглэж ч амжихгүй.” Линлэй өөрийнхөө бие бялдарыг хөгжүүлэх нь маш ухаалаг шийдвэр байсан гэдгийг ухаарлаа.

Линлэй зүүн гаран дахь Хуйларч буй луугийн бөгж уруу харна. Өсч том болсноосоо хойш тэрээр энэ бөгжийг хуруундаа зүүдэг болсон.

” Бас би Хуйларч буй луугийг бөгжтэй нь гайхалтай хэрэг! Эс бөгөөс би ийм олон тавдугаар зэрэглэлийн шидийг хэрэглэж чадна гэжүү?”

Тавдугаар зэрэглэлийн дундаж шидтэн хоёр тавдугаар зэрэглэлийн шидийг хэрэглэд шидийн хүчээ тарамдаж дуусна. Гэхдээ Линлэйд бол өөр хэрэг. Тэр дөнгөж сая зургаан тавдугаар зэрэглэлийн шид хэрэглэсэн. Гурван ” Бутарсан бул чулуу” нэг ” Супер таталцлын хүчний талбай” нэг ” Газрын хамгаалагч, нэг ” Газрын жад”

Энэ ямар учиртай юм гэжүү? Хуйларч буй луу бөгж.

Өнгөрсөн ижлүүдэд Делин Кевоте энэ бөгжтэй санаандгүй байдлаар таарсан. Нэг удаа Делин Кевоте шид хэрэглэхдээ энэ бөгжийн тусламжтайгаар шаардлагатай шидийн хүчнээс зургаа дахин бага шидийн хүч болон сүнсний хүч хэрэглэдгийг олсон.

Нарийндаа Хуйларч буй луугийн бөгжөөр элементийн эрчимийг илүү сайн мэдэрч удирдаж болдог. Нэмж хэлэхэд энэ сүнсний эрчим болоод шидийн хүч баг зарцуулдаг.

Зургаа дахин. Энэ юуг хэлнэ бэ?

Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн аймшигтай ” Сүйтгэх хүч” шидийг ганц удаа хэрэглэж чадна. Гэхдээ Хуйларч буй луугийн бөгжний тусламжтайгаар тэр энэ шидээ зургаа дахин ашиглаж чадна. Энэ гайхашигтай эрдэнэс Делин Кевотийг тухайн үед өөрийн биеэ барьж дийлэлгүй баярлуулж байсан. Байгаль эхийн ивээлээр ийм нээлт хийсэн учраас “Дэлхийн бөгж” гэж нэр өгсөн.

Тэнгэрлэг эрдэнэс, ” Дэлхийн бөгж.”

Делин Кевоте энэ нэрийг өгсөн. Делин Кевотийн хэлснээр Юлан тивд шид хэрэглэхэд маш хялбар болгодог эрдэнэсүүд бий. Яг л “Дэлхийн бөгж” адил.

Гэхдээ Хуйларч буй луугийн бөгжийг олж аваад сургуулиласны дараагаар Линлэй нэг зүйлийг олсон.

” Зөвхөн газрын шидээр зогсохгүй Салхин шид, бас галын шидийг хүртэл Хуйларч буй луугийн бөгжөөр ашиглавал ердийнхөөс зургаа дахин бага сүнсний эрчим, шидийн хүч ашигладаг байна.” Бөгжийг хараад, Линлэй улам жаргалтай, улам баяр болж байв.

Делин Кевоте ийм жаргалтай мөчид Линлэйн хажууд байхаар шийдэв.

” Битгий ингэж хар. Миний цаг эринд, би Хуйларч буй луугийн бөгжийг авсаны дараа хэнд ч хэлж зүрхлээгүй. Хэрэв хэн нэгэн мэдсэн бол олон тооны Гэгээнтэн зэрэгэлийн дайчид энэ бөгжний төлөө над дээр ирж, булааж авах байсан биз. Гэхдээ би чамд нэг зүйл хэлье. Би ч гэсэн энэ галын шид, салхин шид дэмждэг гэдгийг мэдээгүй.” Делин Кевоте санаашрав.

Линлэй толгой дохив. ” ирээдүйд, би хэзээ ч энэ нууцийг хүнд дэлгэхгүй.” Линлэй энэ бөгж ямар үнэтэйг мэднэ. Хэрэв нууцаа задлах юм бол Юлан тивийн бүх Гэгээнтэн зэрэглэлийн дайчид энэ бөгжийн араас ирэх биз.

” Эзэн, та болчихвуу?” жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ одоо ярихаар шийдэв. Өвстэй жижигхэн дов дээр холгүйхэн зогсохоор шийдсэн байв. Бэбэ энэ тулаанд ороогүй, зөвхөн хажуунаас харахаар шийдсэн.

Линлэй инээмсэглэв.

” Өө, энэ өвдөж байна.” Цээжин дээрх шархаа хараад, бас хувцас нь яаж зулгарсаныг үзээд Линлэй шархаа боогоод, элементийн эрчимээр мөн шархаа аниулна.

Бэбэ Линлэйгийн шархыг үзээд машид санаа зовлоо.

” Эзэн, танд дахиад ийм зүйл тохиолдвол би оролцноо.” Бэбэ гэнэтхэн Линлэйд оюун бодлоороо хэллээ.

” Хэрэггүй, зөвхөн би гарцаагүй үхэх тийм тохиолдолд чи оролцож болно. Эс бөгөөс би энд сургуулилах ямар хэрэг байна?” Линлэйн хоолой шулуун ба сэтгэл хөдлөлгүй байв. Бэбэ дахин үргэлжлүүлж ярихаас эмээв. Бэбэ өмнө аллага үйлдэхийн хүссэн ч Линлэй хэзээ ч зөвшөөрөөгүй.

Яг одоо Линлэйгээс гучим метрийн зайд хар сүүдэр гэтэж байлаа.

” Саяын тулаанд эхлэхээс дуусах хүртэл тэр зургаан тавдугаар зэрэглэлийн шид ашигласан. Сая зургаан тавдугаар зэрэглэлийн шид хэрэглэснээс харвал энэ зургадугаар зэрэглэлийн шидтэн байна. Харин тулааны чадвар нь дөрөвдүгээр зэрэглэлийн дайчных. Хурд нь салхиар дэмжүүлсэнийг харвал салхин шидийн хандлагатай. Дүгнээд хэлвэл : Хос элементийн зургадугаар зэрэглэлийн шидтэн, дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин.”

Хол байгаа сүүдэр тооцоолно.

” 90% түүнийг алах магадлалтай. Би одоо хөдлөе.” Хар сүүдэр өөрийнхөө шийдвэрт хүрэв.

Линлэй дөнгөж том тулаанаа дуусгалаа. Үндсэндээ тэр одоо илүү тайвширсан байгаа. хар сүүдэр хөдлөлгүй байсан хэвээр. Харанхуйд тэр зөвхөн жижигхэн хар сүүдэр мэт харагдана.Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ хүртэл тэнд хар сүүдэр байгааг анзаарахгүй байлаа.

Газар дээрх элементийн эрчим алга болов.

Супер таталцлын хүчний талбай дууслаа!

” Одоо!” хар сүүдэр энэ үед чимээгүйхэн маш өндөр хурдаа Линлэй уруу сүүдэр мэт нислээ.

Линлэй гэнэтхэн маш их сандарч, даруй өндөр хурдаар бултаад, арагшаа харав. Хар сүүдэр өөрийг нь үзүүртэй хутгаар дүрж байгааг харж байсан ба хутганаас гарч байгаа хүйтэн эрчим Линлэйн зүрхэнд жавар оруулав. Энэ үед сүүдэр дундах аллага үйлдэхийг хүссэн алуурчны зэвхий харц бас Линлэйн зүрхийг булиглуулав.

” Ямар хурдацтай юм бэ?” Линлэй даруй ухрав. Гэхдээ сүүдэр илүү хурдан байлаа. Цавчих хар хутга түүний нүдэнд бараг хүрлээ.

” Жаан!”

Линлэй өөрийнхөө шулуун цүүц хутгаар өөрийгөө дайсныхаа хутганаас хамгаалав. Хар хутга ч гэсэн шулуун цүүц хутгатай мөргөлдлөө. Цуурах дуу сонсдож, шулуун цүүц бүхэлдээ бутран уналаа. зарим цүүцний хэлтэрхий  Линлэйн нүүр уруу үсчиж, Линлэйн нүүрэнд цусархаг мөр үүсгэв.

” Шүү, шүү, шүү, шүү”

Долоогоон найман салхин ир гэнэтхэн Линлэйн хажууд гарч ирээд хар сүүдрийг цавчив. Линлэйн одоогийн ур чадвараар салхин ирийг оюун бодлоороо үүсгэх боломжтой. Дологоос найман салхин ир хар сүүдрийг цавчсан ч гэсэн хар сүүдэрт хүрсэн даруйдаа замхран алга болов.

” Харанхуйн тулааны ки” Линлэй одоо таамаглал дэвшүүлэв.

Энэ долоогоос найман салхин ир харанхуй сүүдрээс хамгаалж чадаагүй ч, түүнийг түрхэн хугацаанд сатааруулж чадлаа. Линлэй даруй эргэж хараад нумнаас харвагдан гарсан сум мэт хурдан зугтаав.

Агаар дээр Линлэйг хараад харанхуй сүүдэр Линлэй уруу дахин хутгаараа сүлбэх гэж оролдоно. Энэ удаа хутга Линлэйн зүрхийг шууд онилов. Энэ мөчид Линлэйн оюун бодолд Шидэт араатны уулсын хөндийд ороход таарсан таван цогцос санаанд нь зурвас хийн орлоо. Тэд бүгд зүрхэндээ сүлбүүлэн үхсэн байсан.

” Үх.”

Хар сүүдэр өөртөө машид итгэлтэй байв. Түүний хутга, хар туяагаар бүрхэгдсэн байсан ба аль Хэдийн Линлэйн цээжинд хүрч байлаа. Агаарт Линлэйд дутаах эсвэл нуугдах газар огт үгүй. Түүнд зөвхөн хамгаалах шившлэгээ унших боломж бий. Жижигхэн газрын бамбай гарч ирээд Линлэйн цээжийг хамгаалав.

” Хмм!”

Хар сүүдэр бухимдав. Тиймээс гаран дахь хутгаа улам илүү хүчээр бамбай уруу сүлбэнэ. Хар сүүдрийн зэрэглэлийн хүнд, энэ газрын бамбай юу ч биш.

Газрын бамбай жижигсвэл үнэндээ сайн хамгаалалт болдог ч энэ хутганы иртэй учирсан бамбай түүнийг удаашруулахаас биш зогсоож чадсангүй. Линлэй цээжиндээ өвчин мэдэрлээ. Энэ хутга газрын бамбайг нэвт сүлбэн Линлэйн цээж уруу орж байв.

” Раааар!”

Маш өндөр чархираа хоолой жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ-ээс сонсдоно. Гэнэтхэн хар сүүдрийн бугуйн дээр байсан Бэбэ-н ам бүхэл бүтэн хүний гарыг идэхээр том байв. Өвдөлт ихтэй, гаслантай орилооны дараа хар сүүдэр өөрийнхөө гарыг ингээд алдлаа.

Түүнд үлдсэн зүйл гэвэл тохой хүртэлх тал гар нь байв. Гэхдээ энэ үед ч гэсэн Линлэйн цээжийг нөгөө гаран дахь хутга нь сүлбэсэн хэвээр.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s